Сүхбаатар дүүргийн XI дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангай” хотхоны баруун талын байрны 12 давхраас 17 настай хүүхэд унаж, амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 30-нд гарсан. Энэ хэргийн мөрөөр дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
“Хангай” хотхоны баруун урд талд байх "Гэрэлтжин" хотхон (534 дүгээр байр)-ны II орцонд *** тоотод талийгаач эмэгтэй А.О оршин суудаг байжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар тус хотхоны нэгдүгээр орц 2016, хоёрдугаар орц 2018 онд ашиглалтад орсон юм байна. Талийгчийн гэр бүл II орцыг ашиглалтад орох үед нүүж ирсэн гэнэ. Тус хотхоны 534 дүгээр байрнаас бусад блок ашиглалтад ороогүй бөгөөд урд тал нь гадна тохижилт хийгдээгүй, талбайг цементлээгүй байв. Мөн урд талын хэсгийг барилгын дээврийн цэнхэр төмрөөр хашаалсан байлаа. Тэгвэл яг энэ хэсэгт буюу тус байрны урд талд хайрга чулуу ихтэй газарт талийгаач эмэгтэй унажээ. Хэргийн газарт очвол “Union PC” гэх хаягтай хаалганаас урагш 1.5-2 метрийн зайтай газарт нөж ихтэй цус газарт нэвчиж, хатсан байлаа. Мөн тус хэсэгт олон хүн холхисон болов уу гэмээр ул мөр үлдсэн байв. Энэ сэжүүрийн мөрөөр II орцны нэг давхрын айлаас уг хэргийн талаар тодрууллаа.

НЭГ ДАВХРЫН ОРШИН СУУГЧ “01:00 цагийн үед болсон явдал. Хэдэн давхраас гэдгийг нь мэдэхгүй. Шөнө 01:00 цаг болж байхад би цагдаад дуудлага өгсөн юм. Өөр хүмүүс бас дуудлага өгсөн байх. Яг манай цонхны доор унасан. Дээд талын айл харсан юм шиг байна лээ. Орилоод, пижгэнээд л явчихсан. Тэгэхээр нь босож очоод хартал манай хүүхдүүд дагаад бас харах гэхээр нь айчих байх гээд хөшгөө хаагаад, зурагтныхаа дууг чангалчихсан юм. Тэгтэл нэг охин, нэг эмэгтэй хоёр зурагтны дуунаас давтал орилоод, уйлаад байсан.
Хар өнгийн юүдэнтэй цамц, цэнхэр жийнсэн өмдтэй хүн, ертөнцийн зүгээр чанх урагш, доошоо хараад уначихсан байсан. Ямар ч хөдөлгөөн байхгүй. Маш чанга дуугарсан шүү дээ. Манай гэрийн цонх доргих шиг болсон. “Пид” гээд л явчихсан. Бие нь бяцартлаа унасан юмуу гэмээр хувцсан дотроо нэлээн тарчихсан байсан. Намайг цагдаад дуудлага өгөхөөс ердөө 2-3 минутын өмнөхөн л унасан. 00:50-01:00 цагийн хооронд болсон гэсэн үг. Хөл гар нь ийш тийшээ хараагүй, яг чанх урд зүг рүү, доошоо хараад уначихсан байсан” гэлээ.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр талийгаач эмэгтэй ээжтэйгээ маргалдсаны улмаас 12 давхраас үсэрч, амиа алдсан байж болзошгүй байна. Тэгвэл энэ хэрэг болохын өмнө талийгчийн амьдардаг байсан давхрын нэгэн оршин суугч ээж охин хоёрын хашхиралдахыг сонсчээ. Тэрбээр “Ээж нь хашхираад л байсан. Яг юу болсныг мэдэхгүй байна. Тэр үед 00:00 цаг өнгөрч байсан байх. Уг нь энэ айлын хүмүүс гайгүй. Ер нь манай давхар чимээ шуугиан багатай. Нэг хөөрхөн охин байгаад л байдаг байсан. Оюутан юм болов уу гэж байсан юм. Аав ээж нь миний үеийн л хүмүүс” гэв.
Өндрөөс унаж нас барсан 17 настай талийгаач эмэгтэй гэртээ 4-5 хоног ирээгүй талаар албан бус эх сурвалж мэдээлэв. Тэгвэл тус хотхоны СӨХ-ын ажилтан хэрэг гардаг өдөр 00:00-01:00 цагийн үед тэдний гэрийн хүмүүс очсон талаар хэлсэн юм.
Тэрбээр “2018 он гэхэд эднийх байрандаа орсон байсан. Ээж нь багш, аав нь инженер мэргэжилтэй хүмүүс. Талийгаачтай адилхан ихэр юмуу гэмээр нэг охин байх ёстой. Тэднийд 2-3 гэр бүлийн хүмүүс хамт амьдардаг. Хүү нь гараад явж л байдаг. Охин нь ч бас гараад явж л байдаг. Шөнийн 00:00 цагаас 01:00 цагийн үед хүмүүс нь гэртээ ирсэн гэнэ лээ.
Тэрний дараахан “пид” гээд л уначихсан. Тэгээд л орилоон, шуугиан болоод цагдаа, түргэний машин ирсэн. Аав ээж нь 50 орчим насны хүмүүс байдаг. Архи, дарс уудаггүй даруухан хүмүүс шүү дээ. Тааралдахаараа“Сайн уу. Сайн, юу байна” гээд л өнгөрдөг. Өөр нарийн ширийн юмыг нь мэдэхгүй” гэв.
Харин СБД-ийн 11 хорооны хэсгийн ахлагч энэ хэргийн талаар “Тэднийх “Гэрэлтжин” хотхоны үндсэн оршин суугчийн бүртгэлтэй юм байна лээ. Бүртгэл дээр нэг хүүхэдтэй, ам бүл гурав гэсэн байна. Аав ээж хоёр нь хоёулаа 1973 оны хүмүүс. Харин охин нь 2003 онд төрсөн. Ээж нь *** сургуульд бага ангийн багшаар ажилладаг. Аав нь инженер хүн. Ганцхан охинтой” гэв.
Одоогоор энэ хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэлийн мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч О.Эрдэнэхишиг мэдээлсэн. Уг хэргийг эх сурвалжуудын мэдээлэлд тулгуурлан ерөнхийд нь зангидвал 17 настай талийгаач эмэгтэй 4-5 хоног гэртээ ирээгүй бөгөөд үүний улмаас ээжтэйгээ маргалдаж, улмаар 12 давхраас унаж, амиа алдсан байж болзошгүй байгаа юм.
Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлд зааснаар хүнийг амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байдаг. Хэрэв цагдаагийн байгууллагаас 17 настай эмэгтэйтэй хамт байсан хүмсүүсийг шалган, амиа хорлоход хүргэсэн нь тогтоогдсон тохиолдолд цагдан хорих арга хэмжээ авах юм.
| ХЭРГИЙН МӨРӨӨР: 12 давхраас унаж, нас барсан эмэгтэй тав хоног гэртээ ирээгүй байжээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |