Бугантыг ухах “дархан” эрхтэй дөрвөн компанийн нэг нь “Капитал авто сервис” гэх компани ажээ. Сауд гэх газарт “эзэн” сууж, ноёрхолоо тогтоосон уг компанийн талбайг Монголын цагдаа хамгаалж, Ерөө гол дотор алт олборлож байна. Эргэлт.мн мэдээллийн сайтын Эрэн сурвалжлах нэгдлээс Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд үүрлэсэн хууль бус алт уурхайнуудын баримтыг цувралаар хүргэж байгаа билээ. Тэгвэл бид энэ удаад ашиглалтын лицензтэй, зөвшөөрөлтэй хэмээн даналзаж, Ерөө гол дотор алт олборлож байгаа “Капитал авто сервис” ХХК-ийн хууль бус баримтыг хүргэж байна.
“Капитал авто сервис” гэх компани нь Бугантыг ухаад 10 гаруй жил өнгөрчээ. Хамгийн ноцтой нь, БОАЖЯ, УУХҮЯ, АМГТГ-ынхан тус компанид Ерөө голыг ухах дархан зөвшөөрөл өгчээ. Товчхондоо, Ашигт малтмалын тухай хуулиар ойн сан, гол дотор ашиглалт, хайгуулын лиценз олгохгүй гэж заасан байдаг. Гэтэл тус компанийн ашиглалтын лиценз Ерөө голын хоёр талын эрэгт гарч, улаанаар эргэлдүүлэн алт ухаж байна.
Бугантын иргэдийн ярьж буйгаар “Капитал авто сервис” компанийн ашиглалтын лиценз Ерөө голын хоёр талын эрэгт гарсан нь Монголын хууль үйлчлэх хүндээ үйлчилдэг, үйлчилдэггүй хүндээ сохор мэт байдгийн тод жишээ болж байгаа юм. Хэрэвзээ тосгоны иргэд Ерөө, Бугант гол дотор алт олборлосон бол хэдийнэ ачигдаад, олон хүн хорихын хаалга татсан байгаа. Гэтэл уг компани давуу эрхтэйгээр алт олборлож, Ерөө голыг бохирдуулсаар байна. Хэн ч зогсоодоггүй, шалгадаггүй газар байгаа юм. “Капитал авто сервис” ХХК-ийн алт ухаж байгаа Сауд гэх газарт тэднээс өөр эзэн байхгүй. Хэд хэдэн лиценз байдаг ч компаниуд нь ажилладаггүй юм. Ерөөсөө л давуу эрхтэйгээр алт олборлож, Ерөө голыг улаанаар нь эргэлдүүлж байгаа газар даа” гэв.

Бид Бугант тосгоноос бага үдийн алдад баруун урагш гарч, Сауд хэсгийг зорилоо. Бидний явах замд нэг ч хууль бусаар алт олборлож байгаа нинжа таарсангүй. Эл хуль, шувуунаас өөр эзэнгүй мэт замаар давхисаар “Капитал авто сервис” ХХК-ийн талбайн ойролцоо ирлээ. Ерөө голын нэг талын эргийг хааж, “Гадны хүн орохыг хориглоно” хэмээн бичжээ. Мөн харуулын цэг байгуулж, зөвшөөрөлгүй машин оруулахгүй, шалгалт ирвэл уурхай руугаа мэдэгдэх хатуу даалгавар өгсөн гэнэ.
Харуулын цэгт 50 орчим насны хоёр ч хүн ажиллаж байлаа. Уурхай талбай руу орох, талбайн инженер болон хариуцсан хүнтэй нь уулзах хүсэлтэй байгаа голын нөгөө талын эргээс уламжлахад “Уурхай руу хэнийг ч оруулж болохгүй. Хүн оруулахаар уурлаад байдаг учраас бид ажилгүй болно. Бороотой байгаа учраас уурхай түр хугацаанд зогссон байгаа. Дарга нарын утасны дугаарыг хэнд ч өгөх боломжгүй” хэмээн хамгаалалтын түгжээгээ дахин дахин шалгаж, дангинатал түгжиж орхив.

Голын нэг талын эргээс бид дрон нисгэж, нөхцөл байдлыг тольдлоо. Ерөө голын хоёр талын эргийн мод бургасыг хядаж, үнсэн саарал болтол нь өм цөм ухаж, сэндийчжээ. Уурхайн кемп гэж 10 гаруй гэр барьж, хоёр ч алт угаадаг том буу байрлуулсан байлаа. Ерөө голын хоёр талын эргийн ухсан нүх алт угаасан улаан, шар шавартай усаар дүүрч, Ерөө гол руу цутгаж байна лээ.
Нутгийн иргэдийн ярьж буйгаар “Капитал авто сервис” гэх компани алт угаасан бохир усаа Ерөө голд цутгаж байгааг илтгэх ганцхан баримт нь голын усны өнгө. Угтаа тус компанийн алт олборлож байгаа талбайн дээд хэсгээс Ерөө гол тунгалагаар урсаж байгаа. Харин талбайн доод хэсгээс эхлээд бохирдол ихтэй, улаан шороотой урсаж байгаа. Гэтэл манай төрийнхан Ерөө голын ус бохирдолгүй, эрүүл, тунгалаг гээд байдаг. Энэ компанийн буруутай үйл ажиллагаанаас болоод Ерөө голоос ундаалж байгаа хүн, мал өвчин тусах болсон нь нууц биш. Алтны компанид ажилладаг хүний биетэй л адилхан болсон. Тийм ч учраас иргэд Ерөө голын эрэг дагаж нутаглахаа больж байгаа. Мод, ургамлыг тасдаж, үндсээр нь булаглаж, байгаль орчныг сүйтгэсэн асуудал нь бол дийлдэшгүй. Алт угаасан бохир шороогоо Ерөө голд цутгаж байгаа нь иргэдэд харагдаад байдаг хэрнээ төр, хууль хяналтын байгууллагынханд харагддаггүй. Тэр бүү хэл алт олборлодог машинааа Ерөө гол дотор оруулаад ухаж байхыг нь хүртэл иргэд харсан. Энэ тухай нь Экологийн цагдаа болон Бугант тосгоны захирагчийн албанд мэдэгдэж, шалгалт хийлгэхээр өнөөх техник хэрэгсэл нь байрандаа л байгаад байдаг гэнэ лээ. Төр нь сохор юм уу, иргэд нь сохор юм уу, мэдэхгүй” гэээд бухимдаж байна лээ.
Бугант тосгоны төвөөс ердөө гурав, дөрвөн км-ийн зайтай урсах Ерөө голын эрэгт хяналтын цэг байгуулжээ. Гэхдээ биднийг очих үеэр тус хяналтын цэг эзэнгүй, цонх нь хагархай, хог новшондоо дарагдсан байлаа. Ерөө голын улаан гүүрээр сумын иргэдийг нэвтрүүлэхгүй, хууль бус алт олборлочдыг барих, таслан зогсоох зориулалтаар баригдсан, байгуулагдсан хяналтын цэг гэнэ. Гэхдээ цаад утгаараа “Капитал авто сервис” ХХК-ийн талбайг хамгаалах зориулалттай бололтой.
Нутгийн иргэдийн хэлж буйгаар “Хяналтын цэгт цагдаагийн албан хаагчид хоёр жил орчим ажилласан. Өнгөрсөн оны аравдугаар сард АТГ-ын мөрдөгчид Бугант ажиллаад явсан. Ингэхдээ тус хяналтын цэгийг ямар ч зөвшөөрөлгүй, зориулалтын бусаар ажиллаж байгааг тогтоогоод, буулгах даалгавар өгөөд буцсан юм билээ. АТГ-ынхан тус хяналтын цэгийг буулгах чиглэл өгсөн ч цагдаа нар буулгахгүй байсаар арваннэгдүгээр сар хүргэсэн. Цагдаагийн албан хаагчдын өдөр, шөнөгүй хамгаалсан гүүрний цаад талд зөвхөн “Капитал авто сервис” ХХК нь алт олборлож байгаа. Үүнээс нь харахаар Монголын цагдаа тус компанийн алт уурхайг сумын иргэдээс хамгаалж байсан нь тодорхой байгаа биз. Шуудхан хэлэхэд хоёр жилийн хугацаанд Ерөө голын гүүрээр “Капитал авто сервис” компанийн ажилтнуудаас өөр хэн ч нэвтрээгүй. Хууль бус алт олборлогчид бүүр ч нэвтрээгүй. Сумын иргэд самар, жимсэнд явахын тулд тосгоны захирагчаасаа зөшвшөөрлийн бичиг авдаг. Хадландаа явахдаа хүртэл зөвшөөрөлтэй нэвтэрдэг байлаа. Энэ жил харин цагдаагийн хамгаалалт гарсангүй” гэлээ.
Бид эндээс Бугант тосгоны захирагчийн алба, Экологийн цагдааг зорилоо. Монголын цагдаагаар хамгаалуулж, Ерөө гол дотор алт ухаж байгаа “Капитал авто сервис” ХХК-ийн эзэн нь “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал Аюушийн Ганхуяг ажээ. Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ах хувьцаа эзэмшиж, хөрөнгө оруулагч аж.

Үргэлжлэл бий.
| ТЭНҮҮ-ОГОО” ХХК-ИЙН А.ГАНХУЯГИЙН “КАПИТАЛ АВТО СЕРВИС” КОМПАНИ ЦАГДААГААР ХАМГААЛУУЛЖ, ОЙ МОДЫГ ХЯДАЖ, ЕРӨӨ ГОЛ ДОТОР АЛТ УХАЖ БАЙНА |
|
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Ж.БҮРЭНБЭХ: Гурван цаг гаруй тасралтгүй хөдлөхөд ер ядралгүй хөгжмийн гайхамшигт увдист илбэдүүлдэг хүн чинь удирдаач шүү дээ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |