• Өнөөдөр 2024-04-24

Т.Чимгээгийн нөхөр С.БЯМБАСҮРЭН: Хүүхдүүд минь “Нэгэнт л таван жил долоон сар хүлээсэн юм чинь дахиад хүлээе” гэсэн

2021-03-25,   1172

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдож, 20 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Т.Чимгээгийн нөхөр, ар гэрийнхэн нь өнөөдөр Хэлмэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарлаж, мэдэгдэл хийлээ. Энэ үеэр Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн

"Эхлээд хийсэн бичлэг нь л олон нийтэд цацагдсан. Сүүлд нь дахиад өөр бичлэг байгаа. Хоёр дахь бичлэг дээр нь Т.Чимгээ ухаан алдсан байдалтай, израил гуталтай хүний дүрс орсон. Гэхдээ би нэг бичлэгийг л над руу хоёр удаа давтаж явуулсан гэж бодож байгаа. Намайг Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаттай уулзаад явах хооронд л цагдаагийнхан барьж аваад “Чамайг хорино” гэсэн. Яах гэж байгааг нь мэдэхгүй. Харин миний хувьд ерөнхий прокурор, ерөнхий шүүгч, эрүүгийн цагдаагийнханд бүгдэд нь өргөдлөө өгсөн. Бид хоёр хоногийн уулзалтаад уулзаж байхад Т.Чимгээ “Амьд байгаагаараа эхлээд чи гарч, дараа нь болъё” гэж хэлсэн. Үүнд би харамсаж явдаг юм. Бид хоёр 34 жил амьдарч байна. Хийгээгүй гэдгийг нь би мэднэ. Бид хоёр хамгийн сүүлд хоёрдугаар сарын 1-нд түр уулзалтаар уулзсан. Түүнээс хойш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ очиж уулзсан. Дараа нь очиж уулзаж, эргэлт оруулах гэсэн цар тахалтай холбоотой гээд болоогүй. Над руу Т.Чимгээгийн бичлэгийг “Танай авгай чинь ийм байдалтай л байдаг хүн шүү дээ” гэж явуулсан. Түүнийх нь дараа ТЕГ-ынхан намайг авч яваад дахиад тэр бичлэгийг нь үзүүлсэн. Тэгээд би нэг бичлэгийг л хоёр үзүүлсэн гэж бодож байгаа юм. Одоо бодоход бид хоёрыг хооронд нь хагаралдуулах санаатай байсан байх гэж бодож байгаа. Тэр бичлэг бол тэр чигтээ гүйцэтгэх ажиллагаа. Харин сүүлд олон нийтэд дэлгэсэн бичлэгийг нь хасаж, бусад дүрсүүдийг нь надад үзүүлсэн. Т.Чимгээд гүйцэтгэх ажиллагаа хийсэн бичлэгийг олон нийтэд дэлгэсэн нь хүний эрхийг зөрчсөн асуудал. Гэхдээ дахин өөр бичлэгийг нь задруулахаар болбол манай гэр бүлийнхэн зөвшөөрнө. Т.Чимгээтэй холбогдсон бүх бичлэгийг цацах ёстой. Талийгаач охин бид хоёр дээр гүйцэтгэх ажиллагаа хийж байсан. Тэр нь шүүх хурал дээр нь гарч ирсэн талаар өмнө нь би мэдээлсэн. Тэр бүх ажлыг ТЕГ-ын дарга асан Б.Хурц л хийж байсан. Намайг одоо цагдаа нар зүгээр явуулахгүй байна. Өмнө нь Хүний эрхийн үндэсний хороо орж явахад намайг салахгүй дагаж байсан. Гэхдээ надад Монгол Улсын хуулийн байгууллагуудад итгэх итгэл байна. Шинэ Засгийн газар гараад ирсэн юм чинь болох болов уу л гэж бодож байна. Би энд ямар ч асуудал үүсгэх гэж ирээгүй. Гэтэл намайг цагдаа нар барьж аваад явуулахгүй байгаа юм. Би юу ч болохыг мэдээгүй ирсэн. Талийгаач охины маань авто ослоор нас барсан хэргийг шалгуулахаар Т.Чимгээ бид хоёр ярьж байгаад өргөдлөө өгсөн байгаа. Миний охин надтай хамт цаг үргэлж ээжийнхээ төлөө явдаг байсан. Одоо хүртэл охины минь амийг авсан осол болсон шалтгааныг яагаад ч ойлгодоггүй. Манай гэрт үүнтэй холбоотой бүх бичиг, баримт байгаа. Надад зөрчилдөх юм байхгүй.Төр засаг хийгээгүй хэрэг гэдгийг нь мэдэж байгаа болохоор надад өлсгөлөн зарлах ямар ч шаардлага байхгүй. Төр засаг үнэн юмыг үнэнээр нь шийдээсэй гэж хүсэж байна. Манайх гэрээ зарж, хөлсний байранд сууж байгаа. Гэхдээ би хаанаас ч, хэнээс ч тусламж гуйхгүй. Би өөрийн мөнгөөрөө л явмаар байна. Надад энд өлсгөлөн зарлаад суугаад байх шаардлага байхгүй. Би Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаттай ямар ч холбоогүй. Бага хүү маань одоо тавдугаар анги, 11 настай. 89 настай ээжийг минь дагаад л явж байдаг юм. Хүүхдүүд маань “Нэгэнт л таван жил долоон сар хүлээсэн юм чинь дахиад хүлээе” гэсэн. Би хэзээ ч суулт хийхгүй. Хийгээгүй хэргийн төлөө би суулт хийхгүй. Дарга нар нь бүгд мэдэгдэл хийсэн байхад би юугаа ярих юм бэ. Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат суулт хийхээр ирсэн байгаа. Гэхдээ бидний бодол өөр. Би маргааш өлсгөлөн зарлахгүй. Одоо би гэр рүүгээ харилаа” гэв.



Т.Чимгээгийн нөхөр С.БЯМБАСҮРЭН: Хүүхдүүд минь “Нэгэнт л таван жил долоон сар хүлээсэн юм чинь дахиад хүлээе” гэсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188