“Шар хад” орчимд байрлах ... автозасварын газарт ажилладаг 26 настай эрэгтэй Б тухайн өдөр гурван машинд их бага засвар хийж, орой нь 60 мянган төгрөг халааслаад гэртээ харихаар явлаа. Харих замдаа эхнэр рүүгээ утас цохин ахиу хэдэн төгрөг олсноо дуулгаж, хүнсний дэлгүүрээс нэг килограмм төмс, талх, түмний кола, “Хараа” 0.75 литр архи, хоёр “том пиво” авлаа. Гэртээ очмогцоо хажуу хашаанд нь амьдардаг найзыгаа эхнэртэй нь дуудаж, дөрвүүлээ өнөөх пиво, архиа ууж, наргицгаалаа. Шил архи нь дуусах мөчид Б-гийн эхнэр Э хэрүүл эхлүүллээ. Нилээд халамцсан Э нөхрөө найзынх нь эхнэртэй хардаж, Б уураа барьж дийлсэнгүй. Өглөө гэхэд Б эрүүлжүүлэхийн хүйтэн өрөөнд төмөр торны цаана сэрсэн бол түүний эхнэр Э хөхөрч хавдсан нүүрээ толинд нэг харчихаад, бүх бие нь янгинан өвдөж байсан ч шүд зуун талын нэг тарж хагарсан аяга шаазангаа шүүрдэж зогслоо...Харамсалтай нь, энэ бол тэдний хамтдаа архи уусан, муудалцаж, зодолдсон, эрүүлжүүлэхэд хоносон анхны тохиолдол байгаагүй юм.
Яг ийм дүр зураг өнөөгийн нийгэмд нийтлэг болжээ. Амьдралаа холбоод удаагүй залуу гэр бүлүүд дунд ахуйн хүрээний архидалт гаарч байна. Эхнэр нөхөр хоёулаа ууна, найз нөхдийндөө очиж эсвэл гэртээ авчирч ууна. Аливаа баяр ёслолыг алгасна, тэр тусмаа архигүй тэмдэглэнэ гэж бараг л байхгүй. Уусныхаа дараа нэгэндээ гомдоно, тунина, хардана, хэрэлдэнэ, тэгээд зодолдоно. Эцэст нь, нэг нь эрүүлжүүлхэд, нөгөө нь хүний нүүр харах аргагүй болтлоо зодуулсан байх нь гайхах зүйл биш болжээ. Цаашлаад архинд хөлчүүрхсэн нэг нь нэгнийхээ аминд хүрсэн тохиолдлууд ч хэдэн арваар тоологдож байна. Энэ сарын 1-4-ныг хүртэл буюу ердөө дөрөвхөн хоногт 839 хүн эрүүлжүүлэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн 470 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Харин эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-нд гэр бүлийн хүчирхийлэлд 166 иргэн өртсөн байгаа юм. Эдгээр дуудлага мэдээллийн 60-70 орчим хувь нь гомдол, мэдээллээр шалгагдаж, цөөнгүй хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн хуулийн хариуцлага тооцдог байна. Гэхдээ зөвхөн эрчүүд, эр нөхрүүд эрүүлжүүлэгддэг, эхнэр хүүхэддээ хүчирхийлэл үйлддэг гэдэг ойлголт хуучирсныг хэлэх нь зүйтэй. Учир нь дээрх эрүүлжүүлэгдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гомдол мэдээллээр хуулийн хариуцлага хүлээсэн хүмүүсийн дунд эмэгтэйчүүд, эхчүүд ч цөөнгүй бий. Өөрөөр хэлбэл, залуу гэр бүлүүд дунд нөхөр нь уудаг, эхнэр нь хүлцдэг ойлголт байхаа больж, тэнд хамт уудаг, эхнэр нь ч агсам тавьж, ар гэрээ түйвээдэг болжээ.
Архинаас үүдэлтэй хэрүүл, гэр бүлийн хүчирхийлэл эцэстээ хоёр л сонголтод хүргэдэг. Нэг нь, архидан согтуурсан үедээ эхнэр нь нөхрөө, эсвэл нөхөр нь эхнэрээ ямар нэгэн байдлаар ноцтой гэмтээх, эсвэл аминд нь хүрч аавын хаалга татах. Харин нөгөө нь хүний дайтай амьдарна, болно, бүтнэ гэцгээн босгож байсан хамтын амьдралаа эцэслэж, үр хүүхдүүдээ ээжээс нь эсвэл ааваас нь өнчирүүлэх.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Уранбат “Цагдаагийн байгууллагад 2021 оны эхний нэг сард хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 2834 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Энгийн үед хоногт 100-120 бүртгэгддэг. Үүнийг нэг жилийн дунджаар тооцвол 5000 орчим болно. Харин хүний биед халдсан, зодсон, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон 5500 орчим иргэнд шүүхээр 7-30 хоног баривчлах шийтгэл жилд оногдуулж байна. Хохирогчдын хувьд хамгийн өндөр дүнтэй буюу 40 орчим хувийг 25-39 насны эмэгтэйчүүд эзэлж буй. Холбогдогчдын тухайд мөн энэ насны хүмүүс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчээр бүртгэгддэг. Бусад насныхан хүчирхийлэл үйлдэхгүй байгаа юм биш. Нас насны ангиллаар өөр өөр хувь эзэлнэ. Гэхдээ 25-39 насны иргэд дангаараа 40 хувийг эзэлж байгаа юм. Өнгөрсөн 2020 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас зургаан хүн амиа алдсан. Хохирогчдын 80 орчим хувь нь эмэгтэйчүүд. Ер нь энэ төрлийн гэмт хэргийн 60 орчим хувь нь архидан согтуурсан үедээ үйлдэгдсэн байдаг. Эхнэр нөхөр хамтдаа архидан согтуурч байгаад нэгнийхээ амийг хөнөөх тохиолдол цөөнгүй гарч байна. Гэр бүлийн гишүүд хооронд ямар нэгэн байдлаар үл ойлголцож, энэ зөрчил хуримтлагдсаар зарим тохиолдолд хүчирхийллээр төгсөж байна гэсэн үг. Мөн гэр бүлийн гишүүд хоорондоо ярилцахгүй, нэгнийгээ ойлгохгүй, цаашлаад бие биенээ хүндлэхгүй байгаатай холбоотой хүчирхийллийн шалтгаан их гарч байна. Энэ нь ганцхан эхнэр болон нөхрийн тухайд яригдаж байгаа зүйл биш юм” гэлээ. Залуу гэр бүл дунд үүссэн хагарал, үл ойлголцол тэднийг архи уух үед бага багаар илэрч явсаар 10, 20 жилийн дараа илүү ноцтой, том хохиролд хүргэх нь ч бий. Ханилж сууснаас хойш хуралдсан их бага гомдлоо архи амссан үедээ л хэлдгээс биш төдийлөн нээлттэй ярилцаж, ойлголцдоггүй нь залуу гэр бүлүүдийн нийтлэг дутагдал. Гэвч тэр гомдол нь хожмын нэг өдөр "тэсрэхээрээ" нэг нь шороонд, нэг нь шоронд орсон тохиолдол цөөнгүй бий.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишиг “Сэлэнгэ аймгийн Мандал суманд гуравдугаар сарын 8-ны 23:55 цагт цагдаагийн байгуулагад архидан согтуурсан үедээ нэгнийгээ хөнөөсөн тухай дуудлага ирсэн. Тодруулбал, 48 настай эмэгтэй Б архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ нөхөр болох 50 настай эрэгтэй С-ийн амийг хохироосон. Одоогоор тус аймгийн Мандал сумын сум дундын цагдаагийн газарт хэргийг мөрдөж шалгаж байгаа. Хүчирхийлэл, дарамт байсан уу, аль эсвэл архидан согтуурсан үедээ ялихгүй зүйлээс болж маргасан уу гэдэг нь тогтоогдоогүй байгаа” хэмээн ярилаа. Хэдхэн хоногийн өмнө үйлдэгдсэн хэрэг учир шалтгаан нөхцөл нь чухам юу болохыг шууд хэлэх боломжгүй. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, задлан шинжилгээ хийж буй. Архи савнаасаа бусдыг дийлнэ гэж үүнийг хэлэх болов уу. Цэнгэл, жаргалаа бодон хамт олон, найх нөхдөөрөө нийлэн архидаж, согтуурсан үедээ нэгнийхээ амийг бүрэлгэдэг үзэгдэл сүүлийн үед цөөнгүй гарах болсон. Бүр насжилт нь залуужиж, 25 болон түүнээс дээш насны гэр бүлд хүчирхийлэл давамгайлах болов. Эцэст нь, архи хэзээ ч амьдралд өнгө нэмж, аз жаргал авчрахгүй. Харин ч эсрэгээрээ ханилж суусан ханиа насан туршид нь эрэмдэг болгож, эсвэл аминд хүрч, үр хүүхдээ өнчрүүлж, өөрөө аавын хаалга татах шалтгаан л болно. Архи тийм л ид шидтэй. Иймд залуу гэр бүлийн нөхөр, эхнэр та яг одооноос гэр бүлийн аз жаргалаа архинаас харамлаж, эрүүлээр инээж, эрүүлээр ярилцаж, эрүүлээр баярлаж хэвшээрэй.
| Залуу гэр бүлд архинаас үүдэлтэй хүчирхийлэл "гаарч" байна |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |