Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг Тагнуулын ерөнхий газраас шалгаж байгаа. Түүнийг Орхон аймагт оршин суух хаягтай Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар хөнөөсөн гэдэг нь гурван шатны шүүхээр тогтоогдож, хорих ялаар шийтгэсэн. Мөн тэдэнд С.Зоригийн амь насыг хөнөөх захиалга өгсөн гэмт этгээдүүдийг мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн гэгдсээр ирсэн. Хэргийн захиалагч нарыг илрүүлж, саатуулах ажил ахицтай хийгдэж байсан гэдэг. Тэгвэл Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц солигдож, Т.Гэрэл болсон цагаас захиалагч нарыг шалгах ажиллагаа удааширч, одоо бүр зогсоод байгаа гэнэ. Харин Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэг түлхүү шалгагдаж байгааг эх сурвалж онцлон хэлж байлаа.
Ингээд дээрх хэрэгтэй холбоотойгоор сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Өнгөрсөн даваа гараг буюу Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амиа алдсан хэрэгт холбогдож, 20 жилийн хорих ял авч, хорих 401 дүгээр ангид хоригдож байгаа Т.Чимгээтэй уулзаж, ярилцсан билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээлснээр
“Т.Чимгээг эрүүдэн шүүхдээ мансууруулах бодис ашиглаж, хурууны хээг нь авч, нүцгэн зургийг нь гэрийнхэн рүү нь явуулсан байдаг. Харин тэрбээр дээрх баримтуудыг олон нийтэд дэлгэхийг өөрөө хүслээ” гэсэн юм.
С.Зоригийн хэрэгт холбогдсон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэрэг хүлээлгэхийн тулд арав гаруй хоногийн турш эрүүдэн шүүсэн бичлэгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдэд үзүүлж байв. Тухайн бичлэгт мөн С.Зориг агсны хэрэгт холбогдогч нарын нэг Ц.Амгаланбаатарыг зориудаар Т.Чимгээгийн камерт оруулж, сүрдүүлж байгаа нь бичигдэж үлджээ. Гэвч энэ нь бичлэгийн нэг хэсэг бөгөөд Т.Чимгээг эрүүдэн шүүж, онц хэрцгийгээр зодож, дарамталсан бичлэгийг үзүүлээгүй юм. Харин Т.Чимгээгийн тухай бичлэгийн талаар УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ
“Түүний амийг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй гурван хүнийг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг кино зураг гэж харж байна. Эрүүдэн шүүсэн гэх тэр эвлүүлэгтэй кино зургийг үзсэн. Тэр бол эрүүдэн шүүсэн хэлбэр биш. Ийм кино зохиолоо болих хэрэгтэй. Эрүүдэн шүүсэн гэх тэр бичлэг эвлүүлэг байна билээ. Маш өндөр хүчин чадалтай камераар авсан. Шоронгийн камерт нягтрал сайтай камер байдаггүй” хэмээн 2019 оны аравдугаар сард мэдээлж байлаа.
.jpg)
2015 оны наймдугаар сарын 31-нд Эрдэнэт хотоос Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт дайчлан баривчилсан. Улмаар 2016 оны арванхоёрдугаар сарын 3-нд тэднийг яллах анхан шатны шүүх хурал болж, шүүхээс тэдэнд бүх насаар нь хорих ял оноож байв. Харин үүний дараа 2017 оны гуравдугаар сарын 14-нд давж заалдах шүүх хурал болсон ч тэдэнд оноосон бүх насаар нь хорих ялыг хэвээр нь үлдээсэн юм. Дахин гурав дахь шатны шүүхээр орсноор С.Зориг агсныг хөнөөсөн гэх дээрх хүмүүс 20-24 жилийн хорих ял авсан юм.
УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг агсныг бүлэглэж, шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар санаатай хөнөөсөн хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар холбогдож байгааг анх гар утасны мессэжээр тогтоосон гэдэг. Чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байсан Ц.Амгаланбаатарын бичсэн “Би С.Зоригийг хамар хашааныхаа хоёр найзтай нийлж байгаад алсан юм аа” гэх мессежээс анх хэргийг илрүүлж байв. Үүний дараагаар Ц.Амгаланбаатар шоронд ял эдлэж байхдаа хамсаатан гэх Т.Чимгээ, Б.Содномдаржаа руу “Хэргээ хүлээ” гэх утгатай мессеж илгээсний мөрөөр цагдаагийнхан хэргийг илрүүлсэн гэдэг. Хэргийг тайлах гол “түлхүүр” болсон Ц.Амгаланбаатарын адармаатай мессежийг анх Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж олон нийтэд дэлгэж байлаа. Тэрбээр тухайн үед
“Хэдийгээр би сайдын ажлаа өгчихсөн байсан ч хуулийнхан надад итгэдэг итгэл гэж юм бий. Тэд над руу тал талаас ярьсан юм. Юмыг хэтрүүлнэ гэхэд ингэж болох уу гэх асуудлыг тавьсан. Шоронгоос бичсэн гэх мессежийг Ц.Амгаланбаатар бичээгүй. Тэр мессеж бичих чадвартай хүн биш. Тагнуулынхан Б.Содномдаржаад 200, Т.Чимгээд 30 гаруй мессежийг өөрсдөө зохиож бичсэн. Тэр мессежүүд дотор “Хэргээ хүлээ” гээд тулгачихсан байсан. Хамгийн сонирхолтой нь бүтэн хоёр жил шахам мөрдчихөөд мессэж бичсэн утаснуудыг нь хурааж аваад, нуучихсан” гэж байлаа.
Үүний дараа Ц.Амгаланбаатар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гүтгэснээ хүлээж, өргөдөл бичсэн байдаг. Тэрбээр өргөдөлдөө
“Надад мессэж бичих чадвар байхгүй, яаж бичих талаар наад зааж өгсөн. Тагнуулын ажилтнууд мессеж бичдэг байсан. Хэн, ямар мессеж бичдэг байсныг би мэдээгүй. Энэ гэмгүй хоёр хүнийг хэлмэгдүүлчихлээ. Надад энэ хэргийг хийх юм бол 500 сая төгрөг өгч, гадаадад гаргана гэж амласан” хэмээжээ.
С.Зориг агсан амиа алдсанаас хойш 23 жил өнгөрч, холбогдох хүмүүсийг нийт зургаан удаагийн шүүх хуралд оруулсан ч одоог хүртэл хэрэг шийдэгдээгүй байгаа нь хачин. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж тэргүүтэй улс төрчид С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн захиалагчийг дэлгэнэ хэмээж байсан боловч “гар хоосон” өдийг хүргэлээ. Харин ч С.Зориг агсны хэргийн захиалагчтай холбоотой асуудлыг улс төрчид сонгуулийн “гол дүр” болгосоор ирсэн. С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгтэй холбогдон ял эдлэж буй хүмүүсийг гэм буруугүй болохыг нотолсон удаа дараагийн баримт байхад тухайн хүмүүсийг суллаагүй. Мөн захиалагчийн илрүүлэх ажлыг ч гүйцэтгэж чадаагүй. 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан С.Зориг агсны аминд хүрсэн хэрэг аль талдаа шийдэгдэлгүй гацаанд орж байсаар өнөөг хүргэлээ.
(23).jpg)
| С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн ЗАХИАЛАГЧИЙГ ИЛРҮҮЛЭХ ажиллагаа ГАЦААНД оржээ |
|
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |