Иргэд яах гэж татвар төлдөг вэ. Үүнийг манай УИХ гишүүд болон татварынхан мэддэггүй бололтой. Мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлна. Яг үнэндээ ард түмэн төлсөн татварын мөнгөө иргэд болон нийгмийн сайн сайхны төлөө, төрийг чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүл гэж өгч байгаа байхгүй юу. Нэг ёсондоо иргэд татварын журмаар төр засагтаа мөнгөө зээлдүүлэн өгч санхүүжилт хийж байгаа гэж хэлж болно. Төлсөн татвараа эргээд иргэд ашигтай байдлаар тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, үйлчилгээ, амьдрах орчны ая тухтай байдлыг сайжруулах байдлаар буцааж авах нөхцөлтэйгээр татварын хуримтлал үүсгэдэг юм шүү дээ.
Татварын алба ард түмнийг, нийгмийг тамирдуулах гэж татвар авдаг юм биш. МАН-ынхан УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө бүх төрлийн татварыг бууруулна гэж амласан. Гэтэл УИХ-д суусны дараагаас цахилгаан, дулаан, ус, авто машин, замын гээд бүх төрлийн татварыг нэмж, “Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн” билээ. Үүнээс нь болоод нийгмийн хөгжлийг чирч яваа дундаж орлоготой иргэд, УИХ-ын гишүүдийн хэлдэгээр “Улны иргэд” болж уруудаж, доройтсон. Иргэдээс татвар авахдаа төр маш хатуу, хахир зан гаргадаг. Харин татварын мөнгийг өөрсдөдөө урамшуулан болгон зарцуулахдаа их уян зөөлөн хүмүүс болдог. Энэ шударга бус байдлыг л таслан зогсоох эрх ард түмэнд бий. “Иргэн баян бол улс баян” байх ёстой.

Төр засаг эдийн засгаа сэргээх гэж байгаа бол хамгийн эхний алхам нь иргэдийн орлогын татварыг бууруулах ёстой. Яагаад гэвэл цалин бол иргэдийн амь зуулга, хэрэглээ болдог. Иргэдийн хэрэглээ нь бизнесийн орлого болдог. Бизнесийн орлого нь “ААНОАТ”, “НӨАТ” ажлын байр, хөрөнгө оруулалт болж буцаж ирдэг. Гэтэл эрх баригчдын улсаа хөгжүүлэх бодлого нь эсрэгээрээ байгаа. Тэд “Иргэдээ татвар нэрээр тонон дээрэмдэж, халаасыг нь сэгсрэх болсон. Иргэдийг бүсээ чангал гэсэн хэрнээ. Өөрсдөө төсвийн мөнгийг гарын салаагаар урсгаж байгаа. Уг нь бол төр өөрөөсөө эхлээд хэмнэлт хийж, үр дүнгүй зардлаа танах ёстой. Өнөөдөр төсөв олон их наядаар өссөн. Том төслүүдийн өртөг хэдэн их наядаар яригдаж байгаа. Тэгсэн мөртлөө цалинтай иргэний арван хувийг бууруулах болохоор төсөв тасарна. Иргэдийн гар дээрх бэлэн мөнгө нэмэгдэж, инфляц өсөж, үнийн хөөсрөлт болно гэж ард түмний мунхруулах юм.
Сүүлийн жилүүдэд нийслэлийн төсөв, нийслэлийн нэрээр хэрэгжиж байгаа том төслүүдийн өртөг хяналтаас гарсан. Туулын хурдны зам, метро, трамвай, дүүжин тээвэр, зам гүүр, газар чөлөөлөлт гэх мэт төслүүд бүгд хэдэн зуун тэрбум, их наядаар яригдаж байна. Иргэд түгжрэлээс салъя гэж хүссэн. Харин эрх баригчид түгжрэлийг далимдуулж асар өндөр өртөгтэй төслүүдийг шахаж эхэлсэн. Төсвийн тухай хуулиар орон нутгийн төсвийн орлого, зарцуулалт тодорхой бүтэцтэй. Тиймээс иргэдээс авч байгаа татвар хаашаа, ямар төсөлд, ямар үр ашигтай зүйлд зарцуулагдаж байгааг ил тод болгох нь зайлшгүй шаардлагатай. Нийслэл нэг талаас иргэдийн татварын мөнгөөр амьдардаг. Нийслэлийн төсөв ил тод, олон нийтэд нээлттэй байх ёстой.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвар төлөгч иргэн анх удаа амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авсан, амины орон сууц барьсан, дотоод болон гадаадын их дээд сургуульд сурч байгаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн бол татварын хөнгөлөлтөд хамрагдаж, төлсөн татвараа буцааж авах ёстой. Одоогоос арваад жилийн өмнө болсон бодит нэгэн жишээг өгүүлье. Иргэн Б.Лхагвасүрэн “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24-р зүйлд заасны дагуу төлсөн төлбөрийнхөө хэмжээгээр албан татварын хөнгөлөлтөд хамрагдах гэжээ. Тэрбээр татвар төлсний зөрүүг авч охиныхоо сургалтын төлбөрийг гаргуулах гэтэл аймгийнх нь Татварын хэлтэс татгалзсан хариу өгсөн байдаг. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24-р зүйлийн 6-д зааснаар албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол. Түүний сургалтад төлсөн төлбөр баримтаар нотлогдсон байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ гэж заасан байдаг.
Шүүхэд нэхэмжлэл гаргагч Б.Лхагвасүрэнгийн эхнэр Д.Лхагвадулам нь Солонгост магистрт суралцаж буй охин Л.Золзаяагийн сургалтын төлбөрийг төлжээ. Гэтэл Татварын байгууллага нь өөрсдийн эрх ашгийн үүднээс хуулийг дур мэдэн тайлбарлаж, заавар журам гарган, хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлэхгүй байх бүхий л аргыг хэрэглэж “том толгой” гарган, иргэн татвар төлөгчийг хохироох үйл ажиллагаа явуулжээ. Татварынхан иргэн Д.Лхагвадуламын жилийн цалингийн хэмжээ нь 4912.8 мянган төгрөг бөгөөд үүнээс Нийгмийн даатгалын шимтгэлд 491.2 мянган төгрөг, хүн амын орлогын албан татварт 358.1 мянган төгрөг төлөөд гар дээрээ жилийн хугацаанд бэлнээр 4062.7 мянган төгрөг авч байна. Энэ айл гурван өрөө сууцанд амьдардаг. Цалингаас өөр нэмэгдэл орлого байхгүй. Зөвхөн эхнэрийнхээ цалингаас байрныхаа ус, цахилгаан, дулааны төлбөрийг төлдөг аж.

Ам бүл тавуулаа байж амьдралынхаа хэрэгцээг яаж хангаж чадаж байна вэ. Нэг хүний цалингаас татвар болон бусад зардлуудыг нь хасахад нэг хүнд ногдох амьжиргааны доод түвшинд хүрэхгүй байх юм. Энэ хүн цалингийн зөрүүгээр охин Л.Золзаяагийн сургалтын төлбөрийн 1383.0 мянган төгрөгийг төлсөн гэдэг нь бодитой байх боломжгүй. Эсвэл энэ айл цалингаас гадуурх орлого олж байгаагаа нуун дарагдуулж байж болзошгүй гэжээ. Улмаар иргэн хүний хувийн эрх чөлөөнд бүдүүлэгээр халдан, загнаж, хардан сэрдэж, байцаалт шахуу юм явуулсан байна.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24.6-д заахдаа Улсын Дээд шүүхээс тайлбар гаргаагүй үед одоогийн энэ хуулийн дагуу татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах ёстой гэсэн байна. Татварын хэлтэс нь гагцхүү хуулийг мөрдөн, хуулийг хэрэгжүүлэн татвар төлөгчдөд үйлчилж байгаа байгууллага. Үндэсний татварын ерөнхий газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэгч байгууллага болохоос биш. Өөрсдөө бие даан журам гаргадаг. Иргэд татвар төлөгч нараа үл хүндэтгэсэн хохироосон бодлого явуулдаг байгууллага биш юм. Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүх 2010 оны есдүгээр сарын 23-ны өдөр иргэн Б.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлийг хянаж үзээд доорх шийдвэрийг гаргажээ. Хувь хүний орлогын албан татвар төлөгч Д.Лхагвадуламд өөрийн төрсөн охин Л.Золзаяагийн их сургуулийн магистрын шатлалд суралцах сургалтын төлбөрийг төлсөн нь баримтаар нотлогдож байна. Төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлэх үндэслэл байна гэжээ.

Дээд боловсролын тухай хуулийн 3-р зүйл, 4-р зүйлийн 2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24-р зүйлийн 24.6-д заасныг баримтлан Д.Лхагвадуламын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байна. Албан татвар төлөгч, иргэн Д.Лхагвадуламын охин Л.Золзаяагийн сургалтын төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлэхийг Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст даалгасугай гэсэн байлаа. Улмаар 2010 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Татварын хэлтэст Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гаргасан байна. Гэтэл Татварын ерөнхий газрын Татвар хураалтын хэлтсийн дарга асан С.Туул магистрын сургалтын төлбөрийг энэ хөнгөлөлтөд хамааруулахгүй гэж хуулийг гуйвуулсан тайлбар өгчээ. Харин Б.Золзаяагийн сургалтын төлбөр төлсөн эх баримт нь баталгаат орчуулагатайгаа байсаар байтал түүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Буруу орчуулсан байна хэмээн орчуулгын товчоог утсаар дарамтлан, заналхийлж сүрдүүлсэн байдаг.
Тухайн үеийн Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн дарга асан Т.Дансран Л.Золзаяагийн сургалтын төлбөрийг төлсөн тухай хүчин төгөлдөр эх баримтууд байхгүй. Түүний ээж Д.Лхагвадулам цалингаасаа охиныхоо сургалтын төлбөрийг төлсөн нь нотлогдохгүй байна хэмээн тайлбар тавьж Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамжийг үл тоож хэрэгжүүлээгүй байдаг юм. Арга нь барагдсан иргэн Б.Лхагвасүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисст ханджээ. Тус комиссынхон хянаж үзээд Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр болон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж үнэн зөв гарсан болохыг тогтоожээ. Монгол Улсын хүний эрхийн Үндэсний комисс Татварын ерөнхий газрын дарга асан Б.Баттөмөр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга асан хурандаа М.Ганхүү нарт 2011 оны гуравдугаар сарын 10-нд шаардлага хүргүүлсэн аж.

Энэхүү шаардлагад “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно. Шүүхийн шийдвэрийг иргэд, бусад этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зүйл, заалтыг Улсын Дээд Шүүхээс тайлбарласан албан ёсны тайлбар байхгүй байхад. Энэхүү хуулиар баталгаажиж хамгаалагдсан иргэний татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эрхийн зохицуулалтад ялгамжтай байдлаар хязгаарлалт тавьж тайлбарлан, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй. Төрийн байгууллага, албан тушаалтнаас хүнд суртал, чирэгдэл гаргаж, хүний эрхийг зөрчиж байгаа шалтгаан нөхцөлийг арилгаж, хариу өгөхийг мэдэгдэж байна” гэсэн байв.
Энэ шаардлагыг дээрх хоёр газарт хүргүүлсний дараа, хоёр жил гаран чирэгдэл үүсгэн олон шат дамжлаг дамжин явсан маргаанд цэг тавигдах болсныг 2011 оны наймдугаар сард Татварынхан мэдэгдсэн аж. Гэхдээ тэд “Та авах ёсгүй мөнгийг авч байна” шүү. Манай байгууллага шүүхийн шийдвэрийн дагуу өгч байгаа юм биш. Яршиг, төвөг удсан таныг өрөвдөөд л олгож байгаа юм шүү гэх маягийн зүйл хэлжээ. Төрийн байгууллага гэдэг ард түмнийг айлган сүрдүүлдэг. Хууль, дүрмийг өөрсдийн эрх ашгийн төлөө мушгин гуйвуулан тайлбарлах ёсгүй. Уг нь төрийн байгууллага гэдэг иргэдэд хүнд суртал, чирэгдэл байхгүйгээр үйлчлэх, үйлчилгээний байгууллага юм. Чирэгдэлгүй соёлтой үйлчилгээний байгууллага байлгах, өөрсдийн эрх ашгийг хамгаалуулахын төлөө ард түмэн татвар төлж байгаа. Татвар гэдэг иргэдийг татаж унагах бодлого биш. Саяхан иргэдийн татварын мөнгөөр нийслэл, дүүргийн татварын хэлтсийн арав гаруй дарга нар ажлаа таслаад, даргаасаа чөлөө, амралт авалгүй бөөндөө Дубай руу зугаалаад ирж байсан билээ. Дубайд аялагч дарга нарын зардлыг нийслэлээс гаргасан гэдгийг татвар төлөгчид мартаж болохгүй.
| ТАТВАР ГЭДЭГ ТАТАЖ УНАГАХ БОДЛОГО БИШ |
|
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |