Өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцрууллаа. Үүнээс есөн сарын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорч байлаа. Угтаа Монгол Улсын Засгийн газар геополиткийн амаргүй цаг үед тогтворгүй байгаа нь эдийн засгийн хямралд өртөх эрсдлийг улам бүр нэмэгдүүлж байна. Засгийн газар огцрохоос ердөө хоёр хоногийн өмнө Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл хийж "Шатахууны үнийг ойролцоогоор 300 төгрөг орчмоор эхний үед нэмнэ. Ойрхи Дорнодын асуудлаас хамаарч дахин хэлэлцээд ямар хэмжээгээр нэмэх талаар хэлэлцэнэ. Мөн хомсдол үүсэхээс сэргийлнэ" гэж байсан. Гэтэл энэ асуудал, арга хэмжээ шинэ сайд томилогдтол асуултын тэмдэг хэвээр үлдэх нь…
.png)
Шатахууны хомсдол, үнийн өсөлт бүхий л салбарт болон иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлнэ. Өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, инфляц савлаж эхлэх нь цаг хугацааны асуудал болчихлоо. Түүнчлэн энэ хаврын тариалалт товлосон хугацаандаа эхэлж чадахгүй байх нөхцөл байдал ч үүсээд байна. Ирэх жилийн ургацаасаа, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана гэх найдвар улам бүр алсарч мэднэ гэдгийг албаныхан анхааруулсаар байна.
Хамгийн ноцтой нь, шатахууны хомсдол үүсэхэд уул уурхайн салбар тэг зогсолт хийнэ. Хэрэв бид экспортын гол бүтээгдэхүүн болох уул уурхайн бүтээгдэхүүнийхээ орлогыг нэмэгдүүлж чадахгүй бол эдийн засагт хүндрэл үүснэ. Нэмээд импортын бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж инфляц тэнгэр хадах эрсдэл үүсээд байна.
Шатахуун, эрчим хүч тасалдахад Орос “ах” нараасаа гуйгаад болгочихдог байсан бол энэ удаад алд хадаг бариад ч "аргалж" чадахгүй байх нөхцөд бүрдээд байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн өдрүүдэд ОХУ-ын нефтийн экспортын хүчин чадал доголдсон тухай олон улсын хэвлэлүүд мэдээлээд буй. ОХУ-аас шууд хамааралтай манай улсад аюул хаяанд ирчихлээ гэсэн үг. Ийм л цаг үед улс төр нь тогтвортой, нэгдмэл байр суурьтай, алсын хараатай байх нь юу юунаас илүү чухал байлаа. Гэвч манай одоогийн улс төрийн нөхцөл байдал эдийн засагтайгаа хамт хямарч байгаа нь яавч сайны дохио биш биз. Ниргэсэн хойно нь хашгирав гэгч нь болох нь тодорхой боллоо.
Асуудал хэзээ үүсэхийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ бэлэн байдалд байх ёстой. Монголд анх удаа шатахууны үнэ өсөж, тасалдаж байгаа асуудал огт биш. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн өвөл шатахууны хомсдолд орж, иргэд нь шатахуун түгээх станцын гадна хонон өнжин оочирлож байсныг бүгд санаж байгаа байх. Удаа дараа ийм асуудал гарсаар байтал тухайн үед нь намжаагаад орхидог. Улс төр нь тогтвортой, бодлоготой байсан бол хоёрдогч улсаас шатахуун экспортлох, нөөцийн саваа хэр хэмжээнд хэрхэн бэлдэх гээд шийдлүүдээ гаргачихсан байх байлаа даа. Нэг үгээр бол шархадсан газар нь лент наагаад л орхичихсон.
Ойрхи Дорнодын мөргөлдөөн урт хугацаанд үргэлжлэх, дэлхий нийтийн эдийн засагт хүндрэл гарах магадлалтайг олон улс судлаачид ярьж буй. Үүнээс шалтгаалан дэлхийн улс орнууд валютын ханшаа өсгөх, тээврийн зардлаа нэмэх нь тодорхой болоод байна. Харин манайх шиг жижигхэн зах зээлтэй, үйлдвэрлэгч бус оронд энэ нь томоохон цохилт болж эдийн засаг элгээрээ хэвтэж, иргэдийн амьдрал доройтох нь.

Бид Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хэрхэх талаар эдийн засагч Л.Оюунаас тодрууллаа.
Тэрбээр “Нефтийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч гол бүс нутагт мөргөлдөөн үүссэнээр үнийн өсөлт эрчимтэй явагдах нь тодорхой. Бүхий л бараа бүтээгдэхүүний суурь үнэ шатахуунтай шууд хамааралтай. Үүнээс үүдэн инфляц нэмэгдэнэ. Шууд утгаараа хүмүүсийн худалдан авах чадварт сөрөг нөлөө гарч амьжиргаа доройтно. Шатахууны үнийн нэмэгдэл хэр байхаас хамаарч импортлогч компаниуд үнээ нэмнэ. Тэд мэдээж ашгаа бодож тооцоолж үнийн нэмэгдлээ гаргана шүү дээ. Тийм учраас тэднээс нааштай шийдвэр хүлээгээд хэрэггүй байх. Төр хувийн компиануудаас гуйхааргүй хэмжээнд зохицуулалтай болох ёстой. Дэлхийн зарим оронд Засгийн газар нь өөрөө нөөцөө бүрдүүлдэг жишиг бий.
Одоо хаврын тариалалт эхэлж байгаа үед бүр ч ноцтой. Түүнчлэн төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарт уналт үүснэ. Ингэснээр ирэх оны төсөв яах уу гээд хүндрэлийг тоочоод барахгүй. Цаашлаад улс орны эдийн засгийн тусгаар тогтнолын асуудал хурцаар яригдана.
Одоо үнэ өсөх нь ойлгомжтой болсон учраас орлогоо өсгөх хэрэгтэй байна. Ингэснээр иргэдийн амьдралд ирэх дарамтыг саармагжуулах боломжтой. Үүнд шинээр томилогдох Засгийн газар үүнд томоохон бодлого гаргаасай гэж хүсэж байгаа. Энэ удаагийн нөхцөл байдал бидэнд томоохон ухаарал болж өгөх байх. Дотооддоо шатахуун үйлдвэрлэх түүхий эд нь байхад үйлдвэрлэх арга зам хайгаагүй. Нөөцийн асуудалд бэлэн байгаагүй алдаагаа ухаарах байх. Засгийн газар ажлаа хийх боломж гарахгүй байна. Өнөөдөр авч байгаа арга хэмжээний үр дүн тодорхой хугацааны дараа гардаг. Гэтэл манай Засгийн газар жил ч болохгүй солигдоод байна. Тэгэхээр яаж үр дүнтэй ажиллаж чадах вэ. Сайн тал манай эдийн засаг сэргэхдээ хурдан байдаг. Тооцоолол, судалгаатай бодлого гаргаад явбал манай эдийн засаг сэргэхэд болохгүй юм байхгүй. Бид чинь баялагтай улс шүү дээ. Үүнийг өөрийн эх орон гэж бодож хайрладаг, тэмцдэг хүмүүс л зөвөөр ашиглах хэрэгтэй” гэлээ.
| Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо |
|
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |