Дэлхийн хүн амын 30-40 хувь нь янз бүрийн шалтгааны улмаас харшлаар өвчилж байгаагаас 24-30 хувийг нь ургамлын тоосны харшил эзэлдэг. Улмаар 2050 он гэхэд дөрвөн тэрбум хүн харшилтай болох судалгааг Европын харшлын нийгэмлэгээс гаргажээ. Ургамлын тоосны харшил гэдэг нь ургамлын тоосонцроос үүсдэг өвчин юм. Өөрөөр хэлбэл, харшил үүсгэдэг ургамал цэцэглэхдээ тоосоо агаарт гөвснөөр тоосонцор нь амьсгалын эрхтэнээр дамжин хүний биед ордог.
Манай орны байгаль, цаг уурын онцлог, цөлжилт, хотжилт, агаарын бохирдол, хотын ногоон байгууламж багасаж, зүлэг талбайд шарилж, лууль гэх мэт ургамал ихээр ургаж байгаатай холбоотой харшлын өвчлөл мэдэгдэхүйц нэмэгдэж буй. Монголын харшил судлаач эмч нарын нийгэмлэгээс хийсэн судалгаагаар манай улсын таван хүн тутмын нэг нь ямар нэг харшилтай гэнэ. Улаанбаатар хотын ногоон байгууламжид 219 зүйл ургамал ургаж байгаагаас 33 нь хүний биед харшил үүсгэх магадлалтай гэсэн судалгаа бий. Ялангуяа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг төвлөрсөн, суурин газарт ургамлын тоосны харшлаас үүдэлтэй өвчин ихсэх хандлагатай байгаа аж. Тухайлбал, УКТЭ-ийн сүүлийн 30 орчим жилд хийсэн судалгаагаар шарилж, луулийн тоосны харшлаар өвчлөгчдийн 80 гаруй хувь нь Улаанбаатар хотын иргэд байна. Иймээс хотын өвчин ч гэж нэрлэх нь бий. Харин үүсгэж буй шалтгаанаар нь хог, модлог, үет ургамлын гэж гурван төрөлд хуваадаг. Дөрөвдүгээр сараас зургадугаар сарын эхэн үеийг модлог ургамлын харшлын үе гэнэ. Тэр тусмаа, тавдугаар сарын дундуур улиас унгирлаа гөвж эхлэхэд олон хүн өвчилдөг. Харин үет ургамлын тоосжилт зургадугаар сарын дундаас долдугаар сарын дунд хүртэл, хог ургамлын тоосжилт долдугаар сарын дундаас есдүгээр сарыг дуустал үргэлжилдэг. Ихэвчлэн нүд загатнах, нулимс гоожих, найтаах, нүүрээр юм туурах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хүндэрвэл гуурсан хоолойн багтраа болох аюултай.
.jpg)
Ургамлын тоосны харшил удамших магадлалтай. Хэрэв эцэг, эхийн аль нэг нь харшилтай бол хүүхэд өвчлөх магадлал 25 хувь, хоёулаа харшилтай бол 75 хувь хүртэл өсдөг. Амьдрах орчны тоос шороо, агаарын бохирдол, хүүхдийн антибиотикийн хэрэглээ, хооллолт гээд олон шалтгаанаас харшилтай болох магадлал нэмэгддэг. Судалгаагаар арван жилийн дотор Улаанбаатар хотын сургуулийн насны хүүхдүүдэд поллинозын тархалт (Ургамлын тоосноос харшилж үүссэн өвчнүүдийг хэлнэ) 1.3 дахин нэмэгдсэн байна. Үүсгэж байгаа шалтгааны 96.2 хувийг шарилж, 88.8 хувийг лууль эзэлжээ. Түүнчлэн дээрх хүүхдүүдийн талаас илүү хувийнх нь удамд харшлын өвчтэй хүн байсан гэнэ. Иймд эцэг, эхчүүд харшилтай бол хүүхдээ энэ өвчин тусахаас сэргийлэх хэрэгтэй.
Зуны улиралд өвс, ногоо ихтэй газар аль болох удаан тоглуулахгүй байх нь чухал. Мөн цэвэр агаарт байлгана гээд гадаа унтуулах хэрэггүй. Энэ нь харшилтай болох нэг шалтгаан гэнэ.

Хүмүүс ургамлын тоосны харшлаа эрт илрүүлж, тохирсон хугацаанд эмчилгээнд хамрагдах ёстой. Гэвч ихэнх нь харшлыг ханиадтай андуурч төрөл бүрийн антибиотик уух, чих, хамар хоолойн эмч, нүдний эмчид хандах нь цөөнгүй. Анагаахын шинжлэх ухаанд ургамлын тоосны харшил өвчний эмчилгээний төгс аргыг хараахан нээгээгүй. Өнөөгийн байдлаар хийж байгаа саармагжуулах болон шинж тэмдгийн эмчилгээг удаан хугацаагаар хийдэг, зарим тохиолдолд үр дүн багатай. Харин угтах эмчилгээг гуравдугаар сараас хийж эхэлдэг ч гаж нөлөө өндөртэй, хийж болохгүй нарийн заалттай учраас мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй. Түүнчлэн энэ эмчилгээг хүүхдэд хийдэггүй. Урьдчилан сэргийлэх, угтах эмчилгээг хийлгэсэн хүмүүсийн харшил харьцангуй хөнгөн хөдөлдөг. Тиймээс жил бүр ийм төрлийн эмчилгээ тогтмол хийлгэх хэрэгтэй. Ингэснээр хүний биед аажмаар дархлаа тогтоно.

Царцаа, голионы хатуу бүрхүүлд хитинин нэртэй уураг агуулагдаж байдаг. Түүнийг нь ашиглан бэлдмэл хийдэг бөгөөд бэлдмэлийг аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл уух ёстой. Гэхдээ харшил хөдөлсөн үед ууж болохгүй. Уусан тохиолдолд өвчин улам даамжирна. Иргэд дур мэдэн царцаа, голио сорох явдал байдаг бөгөөд энэ нь шинжлэх ухаанаар нотлогдоогүй.Иймд харшлын эмчид хандаж, тохирсон эмчилгээ хийлгэх нь үр дүнтэй.
(6)(1).jpg)
Ургамлын тоосны харшил нь халдваргүй, улирлын чанартай. Харшил төрүүлэгч ургамал цэцэглэхтэй холбоотой учир урьдчилан сэргийлэх бололцоотой. Үүний тулд өөрийн амьдардаг орчны талбай, хашаанд ургасан шарилж, луулийн төрлийн ургамлуудыг цэцэглэж, тоосрох үе шат эхлэхээс урьтаж зулгааж авалгүйгээр долдугаар сарын эхний долоо хоног, наймдугаар сарын гурав дахь долоо хоногт багтаан тус тус хоёр удаа хадаж, тайрах хэрэгтэй.Гол нь харшил үүсгэгч ургамлаасаа хол байх нь урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга.
ХАРШЛЫН ХУАНЛИ
Европын ихэнх оронд цаг агаар, ургамлын үрээ боловсруулах цагийг тооцон харшлын хуанли гаргадаг аж. Энэ нь харшлын өвчнөөр өвчлөгсдөд ажил, амралтаа тохируулах боломж олгодог. Үүний жишгээр ургамал судлаач эрдэмтэн Б.Сангидорж Улаанбаатар хотод харшил үүсгэж буй найман ургамлын хуанли хийсэн байна.
.jpg)
Зонхилох ургамлын тоосжилтын хуанли.

Харшлаар өвдсөн үедээ идэж болохгүй жимс, ногоо бий. Апельсин, мандарин, киви гэх мэт исгэлэн амттай жимс харшлыг сэдрээдэг.
Хус модноос харшилдаг бол: Алим, лууван, интоор, чавга, улаан лооль, киви, бууцай, гурил, газрын самар, зөгийн балнаас харшилж болно.
Шарилжнаас харшилдаг бол: Халуун ногоо, тарвас, алим, балжингарма, наранцэцгийн үрнээс амархан харшилдаг.
Ширэг өвснөөс харшилдаг бол: Жүрж, улаан лооль, тарваснаас харшилж болох тул анхаараарай.

-48 цагийн дотор хлорфенамин, тавегил, димедрол, супрастин,
-96 цагийн дотор цетиризин, лоратадин эм уусан,
-Үрэвслийн эсрэг преднизолон, дексаметазон гэх мэт дааврын бэлдмэлүүд хэрэглэж байгаа хүмүүс,
-12-оос доош насны хүүхэд
-Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд,
-Харшлын хүнд, хурц хэлбэрийн тууралттай
-Гуурсан хоолойн багтраатай бол сорилын шинжилгээ хийлгэж болохгүй.
• Гадуур өмсөж явсан хувцсаа битүү шүүгээнд хийж байх. Гэрийн хувцсаа өмсөхөөсөө өмнө толгойгоо угааж хэвшээрэй.
• Машин болон гэртээ агаар чийгшүүлэгч ажиллуулах.
• Харшилдаг ургамлын тоосонцор агаарт тархах үед, салхи шуургатай байхад цонхоо хаах, тусгай шүүлтүүр тавих.
• Угаасан хувцсаа гадаа бүү тавь.
• Гадаа салхи тогтуун, чийгтэй байх үед ургамлын тоосонцор агаарт хамгийн бага байдаг тул энэ үед тасалгаандаа цэвэр агаар оруулах нь зүйтэй. Өглөө 05.00-07.00 цагийн хооронд цонхоо онгойлгохгүй байх. Учир нь энэ үед ургамал тоосоо гөвж байдаг.
• Амьдарч буй орчныхоо шарилж, луулийг тоосоо гөвөхөөс нь өмнө тайрч байх.
• Машиныхаа цонхыг ямар ч тохиолдолд сайн хааж байх.
• Гадуур явахдаа амны хаалт зүүх. Харшилтай ургамалтай ажиллах шаардлага гарвал чийгтэй амны хаалт зүүх.
| ХОТЫН ӨВЧИН БУЮУ УРГАМЛЫН ХАРШИЛ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |