Морь унасан толгойгүй хүн гэдэг шиг хотоор дүүрэн дүрэмгүй, будилуу, сандруу жолооч хөдөлгөөнд оролцож байна. Сандрахаараа л хааз, тоормосоо андуурч гишгээд, хашаа, замтай хавийн амьтныг хавсарч байна. Хэчнээн хүний амь, хүүхдийн аминд хүрч байж хариуцлагагүй, хааз, тоормосоос ч ялгадаггүй жолоочид хариуцлага үүрүүлж, чанаргүй жолооч бэлтгэж байгаа жолооны сургуулиудтай хатуу ярих вэ.
Жолоодох эрхийн үнэмлэхгүй Ч.Маралмаа гэх эмэгтэй найз залуу Г.Батсүхийн ахын автомшиныг унаж, урсгал сөрөн долоон автомшин мөргөж, бага насны хоёр охиныг дайрсан ноцтой хэрэг хоёр жилийн өмнө гарсан. Ч.Маралмаагийн машинд дайруулсан хоёр охины нэгийнх нь хөл хүнд гэмтэж, ГССҮТ-д эмчлүүлж байгаад гарсан. Охидыг замын бетон хашлагатай хавсарч, мөргөж, чирч, дугуйны нөхөөс болгох шахсан. Охид насаараа хөгжлийн бэрхшээлтэй, автомашинаас айдаг, замын хөдөлгөөнд оролцохоос бэргэдэг сэтгэл зүйн эмгэгтэй болсон.

Охины аавын хамгийн сүүлд өгсөн мэдээллээр “Охиныг минь дайрч байгаа бичлэг нуун дарагдаж, олон нийтэд хүрээгүй байсан бол бид хохироод үлдэх байсан. Ямар азаар тэр бичлэгийг олон нийтэд нээлттэй болгосон юм бол доо гэж бодож сууна. Хоёрдугаарт, би охиныхоо гэмтсэн хөлний зургийг шүүх шинжилгээний дүгнэлт гарахаас өмнө олон нийтийн сүлжээнд цацах ёстой байжээ. Хэрэв тэгсэн бол миний охины шүүх шинжилгээний дүгнэлт үнэнээрээ гарах байсан байх. Үүнд л маш их харамсаж байна. Би хуультай оронд амьдарч байгаа учраас итгэж байсан юм. Ийм жаахан охиныг тэгж их гэмтчихээд байхад хөнгөн гэж дүгнэнэ гэж хэрхэн санах билээ дээ. Тэр айлынхан биднийг доромжилж байгаа юм шиг хандсан. Увуулж, цувуулаад, бөөн юм болж байж 10 орчим сая төгрөг өгсөн байх. Энийгээ бүр 500, 800 мянган төгрөгөөр цувуулсан шүү дээ. Түүнээс биш бидэнд тоолж барашгүй их хэмжээний мөнгө өгөөд, биднийг дуугүй болгочихсон юм биш. Бид ч охиноо зарж идэх хүмүүс биш. Чухамдаа охиноо асраад, эмчилгээг нь үр дүнтэй болохыг хүлээгээд л сууж байгаа улс” гэсэн байдаг.
.jpg)
Харин Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхны шатны шүүхээс Ч.Маралмаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ял шийтгэл ногдуулсан. Шүүгдэгч Ч.Маралмаа болон түүний өмгөөлөгч Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхэд гомдол гаргаснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоолыг түдгэлзүүлсэн. Улсын дээд шүүхээс 2023 оны долоодугаар сарын 5-нд хяналтын гомдлыг хэлэлцэхээс татгалзсанаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл, Ч.Маралмаагийн зорчих эрхийн шийтгэл ирэх долдугаар сард дуусах юм.
Үнэндээ, монголчууд Ч.Маралмаа шиг эмэгтэй жолоочдоос айж байна. Явган хүний замаар зорчиж байхад нь хэзээ ирээд мөргөчих бол гэсэн айдастай амьдарч байна. Хэдхэн хоногийн өмнө хааз, тоормосоо андуурч гишгэсэн гэх эмэгтэй долоон хүүхэд, нэг том хүнийг блокон хашаатай мөргөж, 16 настай охин газар дээрээ нас барсан. Үлдсэн хүмүүс нь Гэмтлийн эмнэлэгт хүнд байдалтай байна.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Хайлааст орчимд энэ сарын 17-нд зам тээврийн ноцтой осол гарч, “Toyota Prius” маркийн автомашин “Hyundai Verna” маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас явганаар зорчиж байсан долоон хүнийг мөргөсөн байдаг. Осолд өртсөн дөрвөн хүн нь нэг гэр бүлийнх. Талийгаач охины гэрээс гурван хүн үхэл, амьдралын заагт байгаа юм. Хүүхдүүдийг сургуулиас нь авсан 25 настай эгч нь хэд хэдэн удаагийн яаралтай мэс засалд орсон ч ухаангүй ороогүй байна. Түүний долоон хавирга хугарч, бүсэлхийнээс доош мэдээгүй, тархиндаа хүртэл авчээ. Мөн түүний гуравдугаар ангийн хүү хүнд бэртэлтэй Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

Энэ талаар хүүхдүүдийн ээж “16-хан настай охиноо алдсан би яах учраа олохгүй самгардаж явна. 25 настай охины минь уушги, элэг, бөөр, хавирганууд нь бяцралттай, биеийн байдал нь маш хүнд байгаа. Эмч нар бидэнд сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай гэж хэлсэн. Ач, зээ хоёр минь ухаан орсон. Гэсэн ч бэлхүүснээс нь доош мэдээгүй байгаа. Эмч нар мэдээ оруулах эмчилгээ хийж байгаа гэсэн. Хэзээ явж чадахыг нь бас мэдэхгүй байна. Бас хоёр хүүгээ суугаа болчих вий гэж айж байна. Хоёр машин мөргөлдсөний улмаас хүүхдүүд минь амь, эрүүл мэндээрээ хохирсон гэдгийг өмэдсэн. Надтай нэг жолооч нь ирж уулзаад охины минь буяны ажлыг нь даана гэсэн. Өөр хүнтэй уулзаагүй байгаа. Нөгөө жолооч нь ямар учиртай хүн байсныг мэдээгүй байгаа” гэсэн юм.
Нэг айлын дөрвөн хүн гарцаар гарч яваад, мөргүүллээ. Нэг нь газар дээрээ нас барж, үлдсэн гурав нь эмнэлгийн орон дээр тарчилж байна. Мөн тэдэнтэй хамт гарцаар гарч явсан гурван хүүхдийн биеийн байдал ч хүнд байгаа аж. Хүүхдүүдийн шөрмөс тасарч, хэд хэдэн удаа хагалгаанд ороод байгаа юм.

Үнэндээ, мөнгөний төлөө үнэмлэх худалддаг жолооны сургалтуудын балгаар иргэд хохирч байна. Тэр дундаа хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй болж, зарим нь хорвоогоос нялхаараа буцаж байна. Жолооны багш нар сургалтаа чанартай орж, мөнгөөр үнэмлэх худалддаггүй бол энэ олон хариуцлагагүй, чадваргүй жолоочид төгсөхгүй байх байлаа.
600 мянган төгрөгөөр “хулхи” үнэмлэх хэвлэж, хариуцлагагүй, хааз, тоормосоо ялгадаггүй жолооч бэлтгэдэг жолооны сургалтуудад хариуцлага тооцож, шалгалт оруулъя. Хааз, тоормосоо ялгаж чадахгүй болтлоо сандардаг бол жолооч нарт үнэмлэх үйлдвэрлэхээ болъё. Хариуцлагагүй жолооч бэлтгэж байгаа жолооны сургуулиудын эрхийг хасаж, хатуу хариуцлага тооцох цаг болжээ.
Хэдэн хүний амиар хуулиа чангатгаж, хүний үрсийг хариуцлагагүй жолооч нараас хамгаалах вэ...
| САНДРАХААРАА ХААЗ, ТООРМОСОО ЯЛГАДАГГҮЙ ЭМЭГТЭЙ ЖОЛООЧ НАР ХЭДЭН ХҮҮХДИЙН АМИНД ХҮРСНИЙ ДАРАА ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГЫГ НЬ ЧАНГАТГАХ ВЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |