Монголчууд дэлгэр зуны налгар талд дэнж хотойтол сайхан наадаж байна. Үндэсний их баяр наадам өндөрлөсний дараа тэгш ой нь тохиож буй аймаг, сумдын наадам залган тохиож байна. Энэ жил нийт таван аймаг, 46 сумын түүхт 100 жилийн ой өргөн дэлгэр зохион байгуулагдаж байгаа. Төрсөн гэр, шүтэж явдаг уул усандаа мөргөж, түүхэн баярыг нь хуваалцах иргэд хамаг л өнгөтэй, сайхан бүхнийг өмсөж зүүсээр нутгаа зорино. Түүхэн баяраа тэмдэглэж буй аймаг, сумддаа ийн өнгөтэй очиж, баяр наадмаа хүндэлж байгаа хэрэг.
Баяр наадмаа тэмдэглэх тов гарсан өдрөөс эхлэн хөл хөөрцөг болж түүхэн 100 жилээ магтаж, сайшаах боловч аймаг, сумынх нь хөгжил орчин цагтайгаа хөл нийлүүлэн алхаж чадалгүй 50 байтугай жилээр хэдийн хоцорчээ. Холын нэг аймаг сонгоод аялахаар гараад удалгүй хамаг биеийг нь сэгсчүүлж, унаж явсан автомашиныг нь зогсох хүртэл энхэл донхолтой замаар холын аянд мордоно. Жил бүр төсөв гаргаж засна, хуулж аваад шинээр зам тавина. Замаа ашиглалтад орох хүртэл хүлээдэг ч өнөөх зам нь ширүүхэн борооны ус даахгүй үерт урсаж орхино. Хэлбэр хийц муутай ч засмал замтай аймаг сум байгаа нь нэг талаараа азтай. Хаа холоос зорьж ирсэн хэд нь хэдэн арван километр шороон замаар давхиж, унасан машин нь ч эвдэрч, дотор нь зорчиж явсан хэд сэгсчүүлсээр ядарчихна. Эх дэлхий хураа хайрласан тохиолдолд зориулалтын замгүй учир энэ тэндгүй машин нь шаварт сууж, машинаа татаж гаргах гэж зүдрэнэ.

Урин дулааны улирал, аялал зугаалгын сар аяндаа л болж өгдөггүй нүхэн жорлонгийн асуудлыг хөндөөд гаргаад ирнэ. Хэдий аймаг, сум нь үүсээд 100 жил болсон ч аль эртний нүхэн жорлон нь бахь байдгаараа хэзээ мөдгүй нурж унах дөхсөн модон гишгүүртэй, өмхий үнэр ханхлуулж, өтөг, ялгадас нь харагдсан хэвээр. Хээр талд нь нойлын цаас хийсэж, үнэр нь дийлдэхээ болсон нойлын дээгүүр ялаа нисэлдэнэ. Жил бүр ярьдаг ч шийдэл нь төдийлөн хийгддэггүй энэ асуудал олон ч жуулчныг Монголоос сөрөг сэтгэгдэлтэй буцаасан. Зовлонг нь мэдэж, байдалд нь дассан дотоодын хэд арга ядаад орох хэдий ч жуулчдад бол хэзээ ч орж чадамгүй, ариун цэврийн наад захын шаардлага хангаагүй хамгийн хүндхэн даваа нь байдаг байх. Хөгжингүй улсаас ирсэн зармынх нь түүхийн хуудаснаас харж байсан жишээ нь бодит болсон байж мэдэх юм.
Баяр наадам ч болдгоороо болж дуусна. Харин санаж, бэтгэрч ирсэн нутагтаа тэд уут, уут хог үлдээгээд явна даа. Наадмын талбай тойроод хогийн савтай цөөхөн таарна. Нэг нь хог хаясан харагдвал өнөөх дээрээ нэг, нэгээр нэмсээр хогон овоо босгочихно. Хогийн сав, хог хаях нэгдсэн газрыг зөв зохион байгуулаагүйгээс үүдэж, иргэд хаа таарсан газраа хогоо үлдээнэ.
Дэлхий нийтээр 5G сүлжээнд холбогдож өндөр хурдаар цахим сүлжээнд нэвтэрч байхад Монгол Улс 2023 онд, түүхэн 100 жилийн ойн баяраараа утасны сүлжээ хайгаад завгүй байна. 100 жил гэдэг чамлахааргүй хугацаа гэтэл Улаанбаатар хотоос гараад хамаг сүлжээ нь ашиглалтаас гарчихна. Орчин цагтай хөл нийлүүлэн гар утаснаас бүхнийг шийддэг болсон цагт интернэт сүлжээгүй байна гэдэг хүндхэн асуудал. Зарим сум нь бүүр цахилгаан сүлжээгүй учраас зөөврийн цахилгаан үүсгэвэр, нарны зайн хураагуурын тусламжтай арай гэж орчин үетэй хөл нийлүүлнэ.
Огшиж, омогших 100 жилийн түүхэн баяраа тэмдэглэж байгаа ч хөгжил нь дэлхийгээс 50 жилээр хоцорсон хэдэн аймаг, сумд минь хэзээ дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, тав тухтайгаар амрах вэ.
| 100 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ Ч ХӨГЖИЛ НЬ 50 ЖИЛЭЭР ХОЦРОГДСОН АЙМАГ, СУМДАА ХӨГЖҮҮЛЬЕ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |