Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Гэтэл манай орны эрх баригчид, төрийн томчууд ирээдүй болсон хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалах нь битгий хэл, ноцтой зөрчиж байна. Хүүхэд, залуусын ойр дотно, дурсамжтай газруудаас эхлээд сурч боловсрох, мэдэх эрхэнд нь халдаж, боломжийг нь хулгайлсан жишээнүүд онцлон хүргэе.
Социализмын үед хүүхэд, залуусын орох дуртай, дурсамж шингэсэн “Бамбарууш” кафе хаалгаа бариад олон жил өнгөрч байна. Нэрт архитектор Б.Чимэдийн зургийг нь гаргаж, 1965 онд барьсан “Бамбарууш” кафе хаагдсанаас хойш кафе байсан барилга, газар хувьчлагдаж, таван ч компани дамжиж, уушийн ч газар болж байсан бол одоо “Моннис” группийн эзэмшилд очоод байгаа. “Моннис” группийн захирал Б.Чулуунбаатар тус газарт Японы жишгээр дахин шинэ кафе байгуулахаа мэдэгдсэн. Мөн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноосоо хойш “Бамбарууш” кафег эргэн сэргээн байгуулах тухай санал гаргаж, уриалаад байгаа. Бүр тодорхой тов гаргаж ч байсан. Гэсэн ч 1980-1990-ээд оны хүүхдүүдийн дурсамж болсон “Бамбарууш” кафе одоог хүртэл байхгүй, Ерөнхий сайдын амлалт ажил хэрэг болоогүй хэвээр байна.
Нийслэл Улаанбаатар хот гэлтгүй улсын хэмжээнд чанарын шаардлага хангахгүй, эвдрэл, гэмтэлтэй тоглоомын талбай олон бий. Энэ оны эхээр Хотын стандарт, хяналтын газрын мэдээлснээр зөвхөн нийслэлийн хэмжээнд гэхэд стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй 976 хүүхдийн тоглоомын талбай байгаа. Одоогоор үүнээс 487-нд нь стандарт хангуулах арга хэмжээ авч байгаа ч үлдсэн хувийг нь хэрхэн засварлах, янзлах одоог хүртэл тодорхойгүй байна.
Мөн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн газарт тооллого хийхэд 80 орчим хувь нь алдагдсан болохыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн. Хүүхэд, залуусын чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрөөж, эрүүл мэнд, сонирхолдоо анхаарахад нь чухал нөлөө үзүүлэх гадна спорт талбайн газрыг тухайн сургуулийн захирлаар ажиллаж байсан хүмүүс зарж, дуусгасан байгаа юм.
Зарим улстөрч, төрийн өндөр албан тушаалтан ЖДҮХС, ХААДС зэрэг төрийн санг “тонож”, Хөгжлийн банкийг “хоосолсон” нь багадаж, эрх мэдэл, танил талаа ашиглан хүүхдүүдээ гадаадын сургуульд зээлээр сургаж, Боловсролын зээлийн санг “цөлмөх” болжээ. Тухайлбал, Боловсролын зээлийн сангаас олгосон 363 тэрбум төгрөгийн зээлийн 90 орчим хувийг төрийн өндөр албан тушаалтан, тэдний хамаарал бүхий этгээдүүдийн хүүхдүүд авсан байгаа юм. Ингэхдээ тодорхой хэмжээний хувь нь чанаргүй зээлийн ангилалд шилжээд байлаа.
Томчууд төрийн сангуудыг хоослоод зогсохгүй бусдын хүүхдэд олдох байсан боломжийг булааж, хулгайлж, өөрийн хүүхдэд өгсөн ичгүүргүй явдал нь энэ. Бүр цаашилбал, БЗС-гаас зээл авсан эрх бүхий албан тушаалтнуудын хүүхэд гадаадын жижиг, нэр хүндгүй сургуульд сурсан болж диплом авч ирээд, боловсролын чанараа, гадаадад сурч байгаа оюутнуудынхаа нэр нүүрийг ч “хөөдөж” байгааг дурдах нь зүй биз ээ.
Борчуудын хүүхдүүдэд олдох байсан боломжийг булаагаад зогсохгүй хүүхдүүдийн сурч боловсрох, танин мэдэх эрхэнд нь халдсан нэг үйл явдал болж байгаа нь Хүүхдийн төв номын сангийн асуудал. Зургаан танхимаар уншигч хүүхдүүдэд үйлчилдэг байсан тус номын санг татан буулгаж, Үндэсний номын сангийн нэг хэлтэс болгож гэж байгаа гэнэ. Хүүхдүүдийн унших, сурч мэдэх, цаашлаад боловсрол эзэмших эрхийг ингэж хааж, “боож” байна.
Анх 1965 онд нийслэлд хүүхэд, залуучуудын дунд соёл хүмүүжлийн ажлыг өргөн зохион байгуулж, тэдний чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрүүлэхээр Хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнг Хотын соёл амралтын парк нэртэйгээр байгуулж байлаа. Тэгэхдээ Хотын соёл амралтын паркад зориулан 30 гаруй га талбай зааж өгсөн ч өдгөө Хүүхдийн парк ердөө дөрөв орчим га талбайд үйл ажиллагаагаа явуулж буй. Тус газрын талбайн дийлэнх хэсэг нь “Бодь групп”-ийн эзэмшилд байгаа бөгөөд одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө залуус нийлж, “Паркаа аваръя” гэх зэрэг хөдөлгөөн зохион байгуулж, төрийн томчууд ч мэдэгдэл хийж, уриалж байсан ч хүүхэд, залуусынх байх ёстой Хүүхдийн паркын талбай өнөөг хүртэл хүүхэд, залуустаа хүрч чадаагүй хэвээр байгаа.
Монгол түмэн эрийн гурван наадамдаа, тэр дундаа хурдан мориныхоо уралдаан хайртай ард түмэн. Хурдан адуу барианы зурхайд орж ирэхэд баярлан дэвхцэж, баян ходоодод яваа адуу, унаач хүү хоёрыг харж, нулимсаа арчдаг гэдэг. Гэсэн ч жил бүрийн улсын баяр наадмын үеэр идэвхтэй яриад л нам дарагдчихдаг хурдан морины унаач хүүхдийн эрх одоог хүртэл ноцтой зөрчигдсөн хэвээр байна.
Өдгөө эрх мэдэлтэн, төрийн томчууд бүгд л хурдан морины салбарт хүч үзэх болжээ. Гэсэн ч унаач хүүхдийнхээ ноцтой зөрчигдөж байгаа эрхийг хөндөж, ярьдаггүй хэвээр. Хурданы мориноос унасны улмаас хүнд бэртэж, тахир дутуу болж, амиа алдсан хүүхдүүдийн хэрэг шил шилээ даран сонсогддог байлаа. Харин цар тахлын үед хурдан морины уралдаан, сунгааг хэсэг хугацаанд хориглосон нь энэ төрлийн осол, эндлийг бага ч гэсэн дарав бололтой. Гэсэн ч унаач хүүхэд мориноос унадаг, хүнд бэртдэг хэвээрээ... Нөгөөтээгүүр, хэн нэгэн том албан тушаалтны хайртай морийг нь унаж, хурдлуулахын төлөө Үндсэн хуулиар олгосон эрхээрээ боловсрол эзэмшиж байх ёстой хүүхэд сургуулиа завсардаж, зарим уяач, туслах уяач нэртэй хүмүүсийн гарын “шүүс” болж байгаа нь эмгэнэлтэй.
Хүүхдийн мөнгө гэх нэршил нийгэм, зах зээлд нэвтэрснээс хойш маш хүчтэй зэвсгүүдийн нэг болчихжээ. Анх өрхийн орлогыг дэмжих зорилгоор 20 мянган төгрөгөөс эхлэн олгож эхэлсэн хүүхдийн мөнгөн тэтгэмж цар тахлын үед 100 мянган төгрөг болж өссөн. Гэсэн ч энэ оны эхээр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зарим өрхөд олгохоо зогсоогоод байсан. Хэдий нөхөн өгөхөөр болсон ч хүүхдийн мөнгө гэх нэршилтэй улс төрийн зэвсгийг төрийн томчууд маш чадварлаг ашигладаг болжээ.
Ямар нэг зүйл нь эвгүйтэхээр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нь түр хаачихдаг. Асуудлаар гараад, дэврээд эхлэхээр хүүхдийн мөнгөн бүрэн буцааж олгож эхлэхээр эцэг, эхчүүдийн санаа амраад суучихдаг болж. Өөрөөр хэлбэл, эрх баригчид, төрийн томчууд хүүхдийн мөнгөн тэтгэмж нэрийдлээр ард түмнийг “барьцаалж” байгаа юм.
МОНГОЛ ТӨРИЙН ХҮҮХДҮҮДЭЭСЭЭ ХУЛГАЙЛСАН ЗҮЙЛС |
|
2024-10-15 16:05:50
2024-10-15 15:50:39
2024-10-15 15:47:20
2024-10-15 15:02:29
2024-10-15 14:29:29
2024-10-15 14:14:30
2024-10-15 13:08:29
2024-10-15 13:03:21
2024-10-15 12:54:58
2024-10-15 12:40:16
2024-10-15 12:25:20
2024-10-15 12:19:20
2024-10-15 11:28:29
2024-10-15 11:01:41
2024-10-15 10:38:01
2024-10-15 10:00:00
2024-10-15 09:58:41
2024-10-15 09:39:34
2024-10-15 08:51:23
2024-10-15 07:40:05
2024-10-15 07:22:59
2024-10-15 07:00:19
2024-10-15 07:00:00
2024-10-15 07:00:00
2024-10-15 07:00:00
2024-10-15 07:00:00
2024-10-14 17:31:13
2024-10-14 15:58:28
2024-10-14 15:47:40
2024-10-14 15:25:23
2024-10-14 15:15:00
2024-10-14 15:08:07
2024-10-14 15:07:05
2024-10-14 14:32:34
2024-10-14 14:03:57
2024-10-14 13:59:03
2024-10-14 13:25:56
2024-10-14 13:08:08
2024-10-14 13:04:51
2024-10-14 12:42:06
2024-10-14 12:39:04
2024-10-14 12:15:06
2024-10-14 11:45:32
2024-10-14 11:23:25
2024-10-14 11:16:02
2024-10-14 11:13:47
2024-10-14 11:10:22
2024-10-14 11:00:00
2024-10-14 10:58:55
2024-10-14 10:58:50
2024-10-14 10:47:34
2024-10-14 10:41:32
2024-10-14 10:40:13
2024-10-14 10:32:17
2024-10-14 10:30:00
2024-10-14 10:28:54
2024-10-14 10:26:52
2024-10-14 10:21:00
2024-10-14 10:18:26
2024-10-14 10:15:27
2024-10-14 10:12:03
2024-10-14 10:07:17
2024-10-14 09:56:14
2024-10-14 09:48:15
2024-10-14 09:38:23
2024-10-14 09:25:05
2024-10-14 09:12:46
2024-10-14 08:39:28
2024-10-14 08:00:00
2024-10-14 07:28:17
2024-10-14 07:00:22
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |