Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илтэд хаацайлж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг “улан доороо гишгэж”, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авдаг, үүнийхээ хүрээнд хэрэг наймаалцаж, гэмт хэрэгтнүүдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгодог прокуроруудын хууль бус үйлдүүд ил гарсаар байгаа.
УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Сү.Батболд, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нарын үйлдсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон прокуроруудын дуулиан шуугиан намжаагүй байна. Тодруулбал, дээрх нэр бүхий хүмүүсийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн байцаагч нар мөрдөн байцаалтаар тогтоож, гэм бурууг нь баримтаар бүрдүүлчихээд байхад Нийслэлийн прокурорын газраас “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” хэмээн үзэж, хэрэгсэхгүй болгосон билээ. Тэгвэл үүнтэй яг адил Баян-Өлгий аймагт гэмт хэрэгтнүүдийн хэргийг улаан, цагаан хаацайлж, хэрэгсэхгүй болгодог дархан эрхтэй прокурор тодроод удаж байгаа гэнэ. Түүний нэрийг Т.Батсүх гэнэ. Тэрбээр 2011 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй арав гаруй жил Баян-Өлгий аймгийн ерөнхий прокурор хийж байгаа нэгэн. Улсын ерөнхий прокурор Жаргалсайханы ангийнх нь хүүхэд Баян-Өлгий аймгийн ерөнхий прокурор Т.Батсүхийн хууль бус үйлдэл хэрээс хэтэрснийг эх сурвалж бидэнд мэдээллээ.
Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газар, эмнэлгийн дарга, эмч нар тэргүүтэй хүмүүс өнгөрсөн жил нийтдээ 498 удаагийн үйлдлээр бусдаас авлига авсан, 153 удаагийн үйлдлээр бусдад давуу эрх олгосон нь тогтоогдсон ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн эмч нар эрүүл саруул хүмүүсийг хуурамчаар хэлгүй дүлий “болгон”, хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн өвчтэй, мөн хагас, бүтэн өнчин хүүхдүүдийн улсаас авах ёстой нийгмийн халамжаас сар бүр авдаг байсан нь ил болсон. АТГ-аас дээрх хэргийг шалгаад 40 гаруй эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Гэвч дээрх хэргийг Баян-Өлгий аймагт шалгах явцад ямар нэгэн хүч нөлөөлж, хууль хяналтынхан шалгахгүй, шалгалаа ч прокурор, шүүхийн нэр бүхий албан тушаалтнууд удаа дараа хаацайлаад байсан учир арга буюу Ховд аймагт хэргийг шилжүүлэн шалгаж байгаа билээ. Тэгвэл эх сурвалж уг сүлжээ хэргийг хамгаалаад байгаа гол хүн нь Т.Батсүх прокурор гэдгийг онцолж байлаа.
Түүнчлэн Т.Батсүх болон хяналтын прокурор Б.Ботазез нар нь “СУАТ” ХКК-ийн гүйцэтгэх захирал Ж.Адалбек, Ө.Бахытбек, И.Хибрат нарт давуу байдал бий болгож, Эрүүгийн хуулийн 21.14 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан. Мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон нь тогтоогдсон байдаг. Гэвч тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн, бусдаас авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгах гэхээр прокурорын удирдах ажилтнууд удаа дараа “мулталдаг” гэнэ.
Энэ мэт олон асуудал Т.Батсүх прокурорыг тойрон эргэлдэж, санал гомдол олноор гарах болжээ. Гэтэл Улсын ерөнхий прокурор Жаргалсайханы ангийнх нь хүүхэд, дотны найз гэсэн шалтгаанаар өнгөрсөн хугацаанд түүнтэй холбоотой ямар ч санал гомдлыг хав дараад өнгөрдөг аж.
Ийм нэгэн прокурорын хууль бус үйлдэл Баян-Өлгий аймгаас дуулдах болжээ. Түүнд хариуцлага тооцох, хууль сануулах хүн, хууль Монголд олдохгүй нь бололтой.
Баян-өлгий аймгийн Ерөнхий прокурор Т.Батсүхийг Улсын ерөнхий прокурор Жаргалсайхан ангийнхаа хүүхэд, дотны найз гэсэн шалтгаанаар түүнтэй холбоотой ямар ч гомдлыг хав дараад өнгөрдөг гэнэ
| Баян-Өлгий аймгийн ерөнхий прокурор Т.БАТСҮХ гэмт хэрэгтнүүдээс АВЛИГА АВЧ, ХЭРГИЙГ НЬ ХААДАГ УУ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |