ТУСЛАХААС ТҮШЭЭ ХҮРТЭЛ 24 ЖИЛ
Тэртээ 2000 оны УИХ-ын сонгуульд Өмнөговь аймагт “Ажнай корпораци” ХХК-ийн эзэн Д.Бат-Эрдэнэ нэр дэвшихээр бэлтгэл хангаж эхэлсэн. Ингэхдээ “Ажнай” Д.Бат-Эрдэнэ Өмнөговь аймгийн оюутан, залуучуудыг өөртөө татах зорилгоор “Говийн ирээдүй” гэх клуб байгуулсан. Улмаар Өмнөговь аймгийн уугуул, оюутнууд дундаа яриа хөөрөөтэй Хан-Уул дээд сургуулийн II курсийн оюутан Р.Сэддоржийг “Говийн ирээдүй” клубынхээ тэргүүнээр томилж, сонгуулийн сурталчилгаандаа ажиллуулсан. Тэр жил “Ажнай” Д.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн болж чадаагүй ч насан туршдаа өөрт нь үнэнчээр зүтгэх Р.Сэддоржийг олж авсан байдаг.
Ингээд Р.Сэддорж 2002 оны хавар Хан-Уул дээд сургуулийг төгсмөгцөө Д.Бат-Эрдэнийн “Ажнай корпораци”-ийн Маркетингийн албаны даргаар ажиллаж эхэлсэн. Улмаар 2004 оны УИХ-ын сонгуульд “Ажнай” Д.Бат-Эрдэнэ дахин нэр дэвшиж, мөн л Р.Сэддорж сурталчилгаанд нь гүйсэн. Д.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүнээр сонгогдож, тэр даруй Р.Сэддоржийг шадар туслахаараа томилсон байдаг. Ингээд Р.Сэддорж “Ажнай” Д.Бат-Эрдэнийн цув, цүнхийг барьж гүйж байгаад 2009 онд “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хувьцаа эзэмшдэг “Тавантолгой” ХК-ийн Санхүү, хангамж хариуцсан дэд захирал болж, 2013 онд “Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал болж дэвшсэн.
“Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар долоон жил ажиллаад 2020 онд Өмнөговь аймгийн Засаг даргаар томилогдсон. Засаг даргаар дөрвөн жил ажиллаад өнгөрөгч 2024 онд УИХ-ын гишүүн болсон. Товчхондоо, Р.Сэддорж “Ажнай” Д.Бат-Эрдэнийн туслах болж, түүнд 24 жил үнэнчээр зүтгэсний эцэст түшээ болсон нь энэ.
Өнгөрсөн 24 жил УИХ-ын гишүүн Р.Сэддорж хувьдаа бизнес хийгээгүй боловч өдгөө 750 сая төгрөгийн дөрвөн орон сууцтай, 200 сая төгрөгийн Land Cruiser-300 хөлөглөдөг, 222 сая төгрөгийн хурдан удмын 23 адуутай, 150 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 300 сая төгрөг хадгаламжтай буюу түшээд дундаа түрийвчээрээ хоцрохооргүй болж томорчээ.
Р.СЭДДОРЖ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР ДӨРВӨН ЖИЛ, ХҮРГЭН АХ Л.БАТЧУЛУУН ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР ДОЛООН ЖИЛ АЖИЛЛАСАН
УИХ-ын гишүүн Р.Сэддорж өнгөрсөн хугацаанд ганцхан “Ажнай” Д.Бат-Эрдэнээр татуулж, тордуулж ирсэн юм биш. Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Сэддоржийн ээжийнх нь төрсөн дүү буюу нагац эгч Э.Жугарсүрэн гэж хүн бий. Э.Жугарсүрэн нь Өмнөговь аймгийн Төрийн банкны захирлаар ажиллаж байсан. Одоо Өмнөговь аймаг дахь Монголбанкны салбарын захирлаар ажилладаг. Ноцтой нь, Э.Жугарсүрэн нь Бавуугийн Түвшинбаяртай “Их говийн үндэстэн” ХХК-ийг хамтран эзэмшиж байсан. Харин Б.Түвшинбаяр нь “Ажнай” Д.Бат-Эрдэнийн үеэл бөгөөд 2012-2016, 2021-2023 онд “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан нэгэн.
Цаашилбал, УИХ-ын гишүүн Р.Сэддоржийн ээжийнх нь төрсөн дүү буюу нагац эгч Э.Оюунмаам нь Үндэсний статистикийн хорооны Өмнөговь аймгийн дахь хэлтсийн даргаар ажиллаж байсан. Ноцтой нь, Э.Оюунмаамын нөхөр буюу Р.Сэддоржийн хүргэн ах Л.Батчулуун нь 2008-2012, 2013-2016 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар, 2016-2020 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчээр, 2020 оноос хойш Өмнөговь аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өнгөрөгч нэгдүгээр сард өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Р.Сэддоржийн нагац эгч Э.Оюунмаамын нөхөр Л.Батчулуун нь Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар долоон жил ажилласан нэгэн бол, нөгөө нагац эгч Э.Жугарсүрэн нь “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Түвшинбаяртай халаас нэгтэй явж ирсэн. Тэгэхээр УИХ-ын гишүүн Р.Сэддоржийн ээж талынхан нь Өмнөговь аймагтаа томчууд гэдэг нь төвөггүй ойлгогдож байгаа биз ээ.
ӨМНӨГОВИЙН МАФИ
.jpeg)
УИХ-ын гишүүн Р.Сэддорж, алдарт “Ажнай” Д.Бат-Эрдэнэ хоёрын санаачилгаар байгуулагдсан “Өмнөговь бүтээн байгуулалтын корпораци” ХХК гэж бий. Доороо 50 компанитай. Тухайн 50 компани нь Өмнөговь аймгийн барилга, бүтээн байгуулалтын тендерүүдийг хувааж авахаас гадна “Тавантолгой” ХК-ийн хөрс хуулалт, нүүрс олборлолт, нүүрс тээврийн ажлыг хувааж гүйцэтгэдэг. Үндсэндээ “Өмнөговь бүтээн байгуулалтын корпораци” ХХК нь “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Р.Сэддорж хоёрын Өмнөговь дахь “мафи” гэж хэлж болно. Тухайлбал, “Өмнөговь бүтээн байгуулалтын корпораци” ХХК-ийг
| ЗҮСЭЭ ХУВИРГАСАН “АЖНАЙ” Р.СЭДДОРЖ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |