Хотын дарга Х.Нямбаатар 32 мянган зуух худалдаж авахаар 28.2 тэрбум төгрөгийн тендер зарлаад байгаа. Худалдаж авсан 32 мянган зуухаа гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй, эсгий гэрт амьдардаг айлуудад зээлээр олгоно гэдгээ мэдэгдсэн. Ингэснээр Улаанбаатарын утааг 2-3 дахин бууруулна гэх амлалтыг ч өгөөд буй.
Нэгдүгээрт, Хотын дарга Х.Нямбаатарын орлогч А.Амартүвшинд өнгөрсөн долоо хоногт хэвлэлд ярилцлага өгөхдөө “Зуух тараана гэхээр 10 гаруй жилийн өмнө тарааж байсан Өлзий, Дөл зуухтай адилтгаж ойлгож болохгүй. Тухайн үед сайжруулсан түлш байгаагүй, түүхий нүүрсээ түлдэг байсан. Одоо бид сайжруулсан шахмал түлштэй. Дээрээс нь 10 гаруй жил өнгөрсөн учраас зуухны технологи ч илүү хөгжсөн. Шинээр солих зуухны хувьд оюуны өмчөөр баталгаажсан, давхар шаталттай гэдгээрээ давуу талтай. Тиймээс утааг 2-3 дахин бууруулна гэж тооцоолж байгаа” гэж ярьсан. Анзаарвал, Хотын орлогч А.Амартүвшин “Оюуны өмчөөр баталгаажсан, давхар шаталттай зуух байгаа” гээд ам алдчихаж байгаа биз. Гэтэл 32 мянган зуухны тендерийн шалгаруулалтыг энэ сарын 24-нд явуулна. Одоогоор тус тендерт оролцох компаниуд өөрсдийн зуухныхаа танилцуулгыг ч явуулж амжаагүй байгаа гэсэн үг. Гэтэл А.Амартүвшин “Оюуны өмчөөр баталгаажсан, давхар шаталттай зуух байгаа” гээд аль хэдийнэ тодруулчихсан аятай яриад явж байгаа нь эхний сэжүүр.
Хоёрдугаарт, Байгаль орны сайд С.Одонтуяа өнгөрсөн долоо хоногт хэвлэлд ярилцлага өгөхдөө “Улаанбаатарын утааг бууруулахын тулд бидэнд ойрын хугацаанд үр дүнгээ өгөх шийдэл хэрэгтэй. Монгол инженерийн зохион бүтээсэн давхар шаталттай зуухыг судалж үзсэн. Маш үр дүнтэй, ерөөсөө утаа гаргадаггүй, олон жил туршигдсан зуух байна лээ. Би өөрөө тэр зууханд нь гал түлж үзээд, яндангаар нь утаа гарч байгаа эсэхийг нарийн шалгасан. Тэгээд би улсын төсвийн хөрөнгөөр хэдэн зуух авч Баянгол дүүргийнхээ айлуудад саяхан тараасан. Давхар шаталттай зуухтай болсон айлуудаа дроноор хянаж үзэхэд үнэхээр утаа гаргахгүй байгаа байхгүй юу. Тэр айлууд маань ч бүгдээрээ маш ам сайтай байгаа. Үнэхээр маш сайн халдаг, гол нь угаартах эрсдэлгүй гэдгээ давуу талтай. Одоо аймгуудад 10-15 зуухыг туршилтаар тарааж байна. Монголчууд бид бүгд орон сууцанд ортлоо, бүгд газ хэрэглэдэг болтлоо хаа ч билээ. Тэгэхээр утаагүй зуух хэрэглэх нь зөв” гэж ярьсан. Анзаарвал, Байгаль орчны сайд С.Одонтуяа хувийн компанийнхаа буюу өөрийнхөө зуухыг ярьж байгаа мэт тэнгэрт тултал магтаж, “Маш сайн, бүр маш сайн зуух” гэж өгүүлбэр бүрийнхээ төгсгөлд өргөмжилж байгаа биз.
Гуравдугаарт, Хотын орлогч А.Амартүвшин, Байгаль орчины сайд С.Одонтуяа хоёр хэвлэлээр “Оюуны өмчөөр баталгаажсан, давхар шаталттай сайн зуух байгаа” гэж ам уралдан магтаж байхтай яг зэрэгцээд сонин, сайт, сошиал сүлжээнд “Эко ресурс” ХХК-ийн “Нүүдэлчин” гэх зуухны сурталчилгаа “бөмбөгдөж” эхэлсэн. Ингэхдээ Хотын орлогч А.Амартүвшин, Байгаль орчны сайд С.Одонтуяа хоёрын магтаж ярьсантай яг адилхан буюу “Монгол инженерийн ур ухаанаар бүтсэн утаагүй зуух”, “Утаанаас салах хамгийн хурдан шийдэл бол Нүүдэлчин зуух”, “Нүүдэлчин зуух огт утаа гаргахгүй”, “Иргэд угаартах аюулгүй амар тайван амьдрахын төлөө Нүүдэлчин зуухыг сонгож байна”, “Давхар шаталттай учраас жилд 360 мянган төгрөг хэмнэнэ”, “Улаанбаатарыг утаанаас салгахад гуравхан өдөр хангалттай”, “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан түлшинд зориулсан зуух”, “Утаанаас салмаар байгаа бол зуухаа соль” гэх мэтээр сурталчилгаанууд маш олон давтамжтайгаар явж эхэлсэн.
Нэгтэж харвал, Хотын орлогч А.Амартүвшин, Байгаль орчны сайд С.Одонтуяа хоёр “Эко ресурс” ХХК-ийн “Нүүдэлчин” зуухыг магтаж яриад байсан нь ийнхүү ойлгомжтой болгож байгаа юм.
Тэгвэл “Нүүдэлчин” нэртэй зуухыг зах зээлд гаргаж эхлээд буй “Эко ресурс” ХХК-ийг Цэрэндоржийн Мөнхбаатар, Паламын Баярцог гэх хоёр хүн эзэмшдэг, эцсийн өмчлөгчөөр нь ч хоёулаа бүртгэлтэй байдаг. Ингэхдээ Цэрэндоржийн Мөнхбаатар нь өөрийгөө “Нүүдэлчин” зуухыг зохион бүтээсэн, инженер гэж танилцуулж буй. Тэгвэл Паламын Баярцог нь хэн бэ гэдэг асуулт гарч ирнэ.
Ноцтой нь, Паламын Баярцогт нь Батбаярын Алтантариа, Цэнгэмаагийн Амраа хоёртой “Веллком” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Тэгвэл Батбаярын Алтантариа нь Байгаль орчны сайд С.Одонтуяагийн хүү Ө.Үнэнбүрэнгийн эхнэр буюу бэр нь. Харин Ц.Амраа гэгч нь Байгаль орчны сайд С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэнг 2012-2016 онд Ашигт малтмал, газрын тосны газрын дарга байх үед дэд даргаар нь ажиллаж байсан цэрэг нь. Байгаль орчны сайд С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэн, түүний цэрэг Ц.Амраа хоёр 2016 онд Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, дэд даргын ажлаа өгцгөөснийхөө дараахан буюу 2017 онд П.Баярцогтой хамтран “Веллком” ХХК-ийг байгуулсан. Ингэхдээ Г.Өлзийбүрэн нь өөрийнхөө өмнөөс бэр Б.Алтантариагаа бүртгүүлсэн. Улмаар тэд Ашигт малтмал, газрын тосны газрын удирдаж байсан эрх мэдэл, нөлөөгөө ашиглан “Веллком” ХХК-аараа ОХУ-аас шатахуун импортолж, уул уурхайн компаниудад нийлүүлж эхэлсэн байдаг. Өөрөөр бол, “Веллком” ХХК нь жирийн цүнхний компани төдий биш, шатахууны мөнгө эргэлддэг том компани.
Эндээс харвал, “Нүүдэлчин” зуухыг зэх заалд гаргаж буй “Эко ресурс” ХХК-ийг эзэмшигч П.Баярцог гэгч нь Байгаль орчны сайд С.Одонтуяатай нөхөр, бэрээр нь дамжсан нэгдмэл ашиг сонирхолтой этгээд гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Дээрээс нь, Байгаль орчны сайд С.Одонтуяа хэвлэлд ярилцлага өгөхдөө “Эко ресурс” ХХК-ийн “Нүүдэлчин” зуухыг тэнгэрт тултал магтаж, өөрөө ч “Нүүдэлчин” зуухыг тойрогтоо тарааснаа хүлээн зөвшөөрсөн ч “Эко ресурс” ХХК-д үйлчилж буйх нь бас нэг баталгаа.
Тэгэхээр Байгаль орчны сайд С.Одонтуяа, Хотын дарга Х.Нямбаатартай хуйвалдаж, гэр бүлийнхээ бизнесийн хамтрагч П.Баярцогийн “Эко ресурс” ХХК-ийн 32 мянган “Нүүдэлчин” зуухыг нийслэлд тарааж, 28.2 тэрбум төгрөгөөс хувь хүртэх лобби явуулж байж болзошгүй байна.
| БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД С.ОДОНТУЯА БЭРИЙНХЭЭ БИЗНЕСИЙН ХАМТРАГЧИЙН 32 МЯНГАН “НҮҮДЭЛЧИН” ЗУУХЫГ УЛААНБААТАРТ ТАРААХААР УЛАЙРЧ БАЙНА ГЭВ ҮҮ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |