Эргэлт.мн мэдээллийн сайт сонгогчдын боловсролд зориулан 2024 оны орон нутгийн сонгуультай холбогдуулан аймаг, дүүргийн удирдлагууд хийгээд ИТХ-ын дарга, төлөөлөгч нарыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд юу хийсэн, тэд амлалтаа хэрхэн биелүүлсэн болохыг эргэн сануулж байгаа билээ. Тэгвэл энэ удаад өнгөрсөн дөрвөн жилийн турш Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажилласан Ш.Идэрбаясгалан, П.Лхагважав, ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг нарыг танилцуулж байна.
Хөвсгөл аймаг өнгөрсөн дөрвөн жилд хоёр Засаг даргын нүүр үзсэн. Тухайлбал, өмнөх орон нутгийн сонгуулийн дараа Хөвсгөл аймгийн Засаг даргаар Ш.Идэрбаясгаланг томилж, тэрбээр хоёр жил гаруй хугацаанд тус албан тушаалыг хашсан. Гэсэн ч Ш.Идэрбаясгалан нь аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа доод албан тушаалтнууддаа ажлын баярны дарамт үзүүлдэг, бусдыг ялгаварлан гадуурхаж, хууль бусаар ажлаас нь халж, дургүй хүмүүстээ сахилгын шийтгэл ногдуулж байсан гэх хэрэгт холбогдож, шуугиан тарьж байв. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Засаг дарга асан Ш.Идэрбаясгалан нь хүмүүсийн өмссөн, зүүснээр ялган харилцдаг, ажлын байрны дарамт үзүүлдгээс гадна доод албан тушаалтнуудаа ажлын цагт нь тарааж, ажиллах ёстой цагт нь ажиллуулдаггүй, хувийн шийдвэрээрээ цалингаас нь хасаж, хавчиж боогдуулдаг хэмээн доод албан тушаалтнуудаас нь мэдэгдэл гаргаж, Ерөнхий сайдын чихэнд “алтан хонх” уяад амжсан. Улмаар Ш.Идэрбаясгаланг 2023 оны тавдугаар сард Ерөнхий сайдын захирамжаар албан тушаалаас нь чөлөөлсөн бөгөөд түүнийг “Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн”, “Төлөвлөлтийн баримт бичигт туссан салбарын үзүүлэлтийг жигд ханган биелүүлээгүй” гэж үзэн чөлөөлөх шийдвэр гаргасан байдаг.

Ш.Идэрбаясгалангийн хувьд 1977 онд төрсөн, өдгөө 47 настай. Тэрбээр 1989-1991 онд Мөрөн сумын нэгдүгээр арван жилийн дунд сургуулийг дүүргэж, 1991-1994 онд Математик байгалийн ухааны дунд сургууль, 1994-1998 МУИС-ийн харьяа Математик компьютерийн сургуулийг программ хангамжийн инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн байдаг. Мөн 2013-2016 онд Удирдлагын академийн харьяа Удирдахуйн ухааны сургуульд төрийн захиргааны менежментийн магистр зэрэг хамгаалж байжээ. Харин ажлын гараагаа 1998-2000 МУИС-ийн МКС-ийн программ хангамжийн тэнхимийн багшаар эхэлж, 1998-2000 онд "Хөвсгөл барнууд" ХХК-ийг үүсгэн байгуулж менежерээр ажиллаж байсан туршлагатай. Түүнчлэн 2004 онд УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, 2004-2007 онд Барилга хот байгуулалтын яамны төрийн захиргааны удирдлагын газарт мэдээлэл технологийн мэргэжилтнээр ажиллаж байсан нэгэн бөгөөд 2020 оны арванхоёрдугаар сараас Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байв.
Ш.Идэрбаясгалан Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилогдох үедээ мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 1.3 тэрбумын орлоготой, гэр бүлийн орлого нь 109 сая, 244 саяар үнэлэгдэх орон сууц, оффистой, 225 саяын гурван автомашин, 24 саяар үнэлэгдэх үнэт эдлэл, дотоодын банканд 49 сая төгрөгийн хадгаламж, 10 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлж байжээ.
Хөвсгөл аймгийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдөхөд Ерөнхий сайдын захирамжаар Тамгын газрынх нь дарга, АН-ын бүлгийн П.Лхагважавыг Засаг даргаар томилсон байдаг. П.Лхагважавын нь 1970 онд Цэцэрлэг суманд төрсөн, Хөвсгөлийн уугуул. Тэрбээр 1987-1989 онд Дархан хотын Усны аж ахуйн техникум төгсөж, 1989-1991 онд Дорноговь аймгийн Зүүн баянд цэргийн алба хаасан намтартай. Мөн 1991-1993 онд Хөдөө аж ахуйн коллежийг Усжуулалтын ажлын механикжуулагч мэргэжлээр, 1993-1995 онд ХАА-н дээд сургуулийг Агромелиорацийн инженер мэргэжлээр суралцан төгсөж, 1995-1997 онд Цэцэрлэг сумын Рэнчинжугнай компанийн дэд захирлаар ажиллаж эхлэн 1997-2000 онд Цэцэрлэг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, 2001-2004 онд Хөвсгөл аймгийн АН-ын улс төрийн ажилтан, 2004-2016 онд Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, 2017-2023 онд АН-ын ХЭГ-ын дарга, 2021 оноос “Хөвсгөл Ус суваг” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2004-2008 онд аймгийн ИТХ-д төлөөлөгч, АН-ын олонхын бүлгийн дарга, 2020-2024 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн намын хорооны гишүүн, тэргүүлэгчээр тус тус сонгогдон ажиллаж байсан түүхтэй нэгэн.

П.Лхагважавын хувьд Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилогдоод ердөө жилийн гаруйн хугацаанд ажиллаж буй. Гэхдээ Засаг даргын Тамгын газрын даргаас Засаг даргаар томилогдоод түүний орлого 10 гаруй сая төгрөгөөр нэмэгджээ. Тухайлбал, П.Лхагважав Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2022 онд 27 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан ч аймгийн Засаг дарга болсноосоо хойш орлого нь 41 сая болтлоо өссөн байна. Түүнчлэн гэр бүлийн орлого нь 158 сая төгрөг, 149 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, барилга байгууламжтай, 189 саяын гурван автомашин, 99 саяын үнэт эдлэл, 10 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй гэж мэдүүлжээ.
Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Гүнширийн Мөнгөнхуяг гэгч ажилладаг. Тэрбээр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул бөгөөд барилгын инженер мэргэжилтэй нэгэн гэнэ. Г.Мөнгөнхуяг 2006 оноос хойш аав С.Гүнширийнхээ “Урагшлах” ХХК-ийн Ерөнхий инженерээр ажиллаж байгаад 2016 онд Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Улмаар 2020 онд улиран сонгогдож, ИТХ-ын даргаар ажиллаж байгаа нэгэн.
Г.Мөнгөнхуяг АН-ын боловч алдарт “10 хувь”-ийн Ц.Даваасүрэнтэй “сүүлэрдэг”, түүний нөлөөгөөр томорч яваа гэж нутгийнхан нь ярьцгаадаг гэнэ. Жишээ дурдахад, аав С.Гүншир нь БХБ-ын сайд Ц.Даваасүрэнгийн 2007 онд үүсгэн байгуулж, 2022 он хүртэл удирдсан “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны дэд тэргүүнээр ажиллаж ирсэн, алдарт уяач цолтой. Мөн С.Мөнгөнхуяг өөрөө “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг.
Г.Мөнгөнхуягийн удирддаг, аав С.Гүнширийнх нь эзэмшлийн “Урагшлах” ХХК нь АН, МАН-ын аль ч Засгийн үед Хөвсгөл аймгийн барилгын бүх тендерүүдийг түүж ирснээрээ зартай аж. Зөвхөн сүүлийн зургаан жилд гэхэд, 2018 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 320 хүүхдийн сургуулийн барилгын 2.5 тэрбумын тендер, 2019 онд Тосонцэнгэл сумын 20 ортой эмнэлгийн барилгын 1.8 тэрбумын тендер, 2020 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 100 ортой эмнэлгийн барилгын 8.7 тэрбумын тендер, 2023 оны арванхоёрдугаар сард Мөрөн сумын 320 хүүхдийн сургуулийн барилгын 7.4 тэрбумын тендер гэх мэтээр аймгийнхаа том төсөвтэй барилгын бүхий л тендерийг түүж ирсэн байдаг аж.

Гэвч төрийн тендерүүдэд “ногоон гэрэл”-ээр шалгардаг “Урагшлах” ХХК-ийн балаг барагдахгүй их. Наад зах нь л, арьсан барилгууд нь ихдээ хоёр, гуравхан жил болоод хана, тааз нь цуурч, шал нь цөмөрчихдөг гэмтэй. Нурж унахад бэлэн, чанаргүй барилга барьдаг хар түүхүүдтэй мөртөө дээр дурдсанчлан төрийн тендерүүдэд шалгарсаар л байдаг. Жишээ нь, “Урагшлах” ХХК нь 2013 онд Хөвсгөл аймагт төсвийн 2.1 тэрбум төгрөгөөр 50 ортой төрөх эмнэлэг барьсан ч 2015 онд тус эмнэлгийн халаалтын паарууд нь ээлжлэн цоорсноор ус алдаж, хөхөө өвлөөр халаалтаа зогсоож байлаа. Дараа нь 2017 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын сургуулийн барилгыг төсвийн 2.3 тэрбум төгрөгөөр барьсан. Гэвч 2021 онд тус сургуулийн барилгын хана, тааз нь төө гарантай цуурч, шал нь цөмөрч, хүүхэд хичээллэх боломжгүй болсон. Улмаар тус сургуулийн 500 гаруй сурагч цахимаар хичээллэхэд хүрсэн байдаг.
Түүнчлэн Г.Мөнгөнхуягийг дээр дурдсан Засаг даргаар ажиллаж байгаад огцорсон Ш.Идэрбаясгалантай хамтарч эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Могойн гол” ХК-ийн ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлагуудыг томилж, өөрсдийн эрх ашгаа хангуулан Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дэвсгэрт оршдог Могойн голын нүүрсний ордоос хулгай хийдэг байж болзошгүй асуудал сөхөгдөн тэднийг хууль, хяналтын байгууллагаас шалгаж байсан юм.
| ТӨСВИЙН МӨНГӨӨР “НААДАЖ”, ТӨРИЙН ДЭЭД ТҮВШНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛДЭГГҮЙ ХӨВСГӨЛ АЙМГИЙН УДИРДЛАГУУДТАЙ ТАНИЛЦ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |