Хилийн цэргийнхний яргаллаас болж олон аавын хүү эмнэлгийн ор зүглэж, зарим нь харамсалтайгаар амиа алдаж байна. Саяхан хоёр цэрэг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын цэргийн ангид дэглүүлснээс болж, хагалгаанд орох хэмжээнд хүрчээ. Тус хоёр цэрэг адилхан оноштойгоор цэргийн госпитальд ирсэн гэнэ. Энэ мэт хэргүүд Хилийн цэрэгт байнга гарсаар байгаа нь олон хүний жихүүцлийг төрүүлэх боллоо. Уг нь бол бүсгүйчүүд цэргийн даргатай суухыг мөрөөдөж, хил манасан цэрэг өөрөөрөө бахархдаг байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр цэргийн насны залуучууд энэ албанаас аль болох дөлөх болжээ. Эцэг эхчүүд цэрэгт мордсон хүүгээ эсэн мэнд эргэж ирнэ гэдэгт эргэлзэж, битүүхэндээ айдастай явдаг болсон гэхэд хилсдэхгүй. Энэ бүхний шалтгаан бол ердөө л цэргийн яргалал, дэглэлт. Үүнээс болж олон аавын хүүхэд амиа алдаж, эс бөгөөс насан туршдаа таяг сугавчлаад явах энүүхэнд болжээ. Цэргүүдийнхээ амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг яагаад одоо болтол хангахгүй байгаа юм бэ, Хил хамгаалах ерөнхий газрынхан. Энэ байдал цаашид давтагдсаар байвал юу болох вэ. Эх орныхоо торгон хилийг манах эр цэрэг олдох уу. Цэргүүдээ яргалж, амиар нь наадсаар байх уу.
Дөнгөж л 18 настай хүү цэргийн албанд мордоод гурван сар ч хүрэхгүй хугацаанд эмнэлгийн ор зүглэж, эрүүл мэндээрээ хохирч байна. Гэтэл хилийн цэргийнхэн хэргийг аль болох нуун дарагдуулж ирсэн нь нууц биш. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагааны Хилийн цэргийн ангид алба хааж байсан хоёр цэрэг дэгдэлтээс болж, цэргийн госпитальд хүргэгдээд байгаа талаар дээр дурдсан. Тиймээс бид дэглүүлсэн гэх цэргийн ар гэртэй холбогдож, дараах тодруулгыг авлаа. Дэглүүлсэн цэргийн нэгнийх нь авга эгч “Өнгөрсөн тавдугаар сард дүү маань цэрэгт татагдаж, алба хаахаар явсан. Гэтэл гурван сар хүрэхгүй хугацаанд хүнд хагалгаанд орох боллоо. Цэргийн ангид айдас хүрмээр хачин зүйл их болж байна.
Эрүүл саруул хүүхэд цэрэгт татчихаад эрэмдэг болгож байгаад харамсаж байна. Дүүгээ яагаад хагалгаанд орох болсон талаар асуухад цэргийн ангид хариулт өгөх хүн олдоогүй. Ам дамжсан ярианаас дэглүүлсэн гэх мэдээлэлтэй болсон. Энэ талаар даргаас нь асуухад нэг дугаар өгөөд “Ийшээ яриад мэдээлэл ав” гэсэн. Өмнө нь биднийг эргэлтээр очиход мөн уулзуулж байгаагүй. Гэтэл хэдхэн хоногийн өмнө цэргийн ангиас утсаар ярьж “Хүү чинь хагалгаанд орохоор болсон” гэсэн.
Бид Цэргийн госпитальд ирж дүүгээ төмсөгний судасны бүдүүрэл гэх оношоор хагалгаанд орох гэж байгааг мэдлээ. Хамт дэгдлүүлсэн нөгөө цэргийн онош мөн адилхан гэсэн. Биднийг дүүтэй минь 10-аас илүү минут уулзуулаагүй, бараг л хөөгөөд гаргасан. Дүү маань цэрэгт явснаас шоронд ороогүй шүү дээ. Үнэхээр гомдолтой байна. Өнөөдөр хагалгаанд орох байсан ч Хил хамгаалах ерөнхий газраас хойшлуулсан. Мөн бидэнтэй огт уулзуулсангүй, өнөөдөр” гэх мэдээллийг өгсөн юм. Хилийн цэрэгтэй холбоотой энэ мэт хэргүүд хэдий болтол гарч хэчнээн цэрэг амь, хэрүүл мэндээрээ хохирох бол гэхээс айдас хүрнэм.

ХАРУУЛЫН ДАРГАА БУУДСАН ХЭРЭГ
2021 оны дөрөвдүгээр сард харуулын даргаа байлдагч нь буудаж, амийг нь хөнөөсөн хэрэг гарсан. Тус хэрэг Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Баянтоорой заставт болсон. Байлдагч Х, М нар харуулын манаанд явж ирээд, харуулын дарга Г-ийн цээжин тус газарт гурван удаа буудаж, амийг нь хөнөөсөн гэдэг. Байлдагч Х харуулын даргаа буудсан гэдгээ хүлээж, ар гэрийнхэндээ “Харуулын даргынхаа дарамт шахалтаас болж хүн амины хэрэг үйлдсэн. Үнэхээр тэвчсэнгүй ээ, уг нь тэвчиж, тэсээд албаа хаана гэж олон удаа бодож байсан ч сүүлийнх дээр үнэхээр тэссэнгүй” гэж ярьсан байдаг.
ДӨРВӨН ХИЛЧИН ДАРГА НАРАА ХӨНӨӨЖ, БУСДЫГ БАРЬЦААЛСАН ГЭМТ ХЭРЭГ
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Улаан-Уулын заставт дөрвөн хилчин дарга нараа буудаж хөнөөсөн ноцтой хэрэг гарч байлаа. 2009 оны арваннэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө байлдагч Р.Энхжаргал, М.Тулга, Г.Лхагважав, Э.Оюунболд нар харуулын дарга, гэрээт хилчин М.Энх-Амгалангийн амийг хөнөөн, улмаар 02:00 цагийн үед застав дээрээ ирж, заставын орлогч дарга, ахлах дэслэгч С.Бум-Эрдэнэ, гэрээт хилчин Э.Бямбасүрэн нарыг тодорхой шалтгаангүйгээр буудаж, дэслэгч Ц.Сод-Эрдэнийг шархдуулсан юм. Хилчид заставын ангийн УАЗ пургон маркийн авто машиныг асаан, цэргүүдийг барьцаалан, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг руу зүглэн гарсан байдаг. Цагдаа нар нисдэг тэрэг болон автомашинаар бүсэлж, цэргүүдийн ээжүүдийг цагаан хоолойгоор яриулж байж байлдагчдыг баривчилж, тухайн үедээ мөн л дуулиан шуугиан тарьж байсан. Шүүхээс М.Тулга, Г.Лхагважав, Э.Оюунболд нарт Эрүүгийн хуульд заасныг үндэслэн цаазаар авах ял оноосон бол Р.Энхжаргалд 25 жилийн ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр болж байлаа. Гэхдээ улсын дээд шүүхээс тэдний цаазаар авах ялыг өөрчилж, 25 жил гянданд хорих ялаар шийтгэсэн билээ.
Увс аймгийн Давст сумын Мөнххайрхан заставын орлогч дарга, дэслэгч Ж.Лувсаншарав, хилийн харуулын дарга, ахлагч Ү.Одболд нарын амь насыг хөнөөсөн хэрэг 2013 онд гарч байлаа. Байлдагч Н.Алтанхуяг, Д.Отгонхишиг, Ч.Энх-Амар нар дээрх хэргийг үйлдсэн байдаг. Дарга нараа буудаж хөнөөсөн хилчид ОХУ руу хил даван зугтсан. Гэвч оргон зайлснаас нь дөрөв хоногийн дараа тэднийг ОХУ-ын Хилийн тагнуулын албаны цагдаа нар баривчилж, тус улсын хуулийн дагуу Н.Алтанхуягт дөрөв, Д.Отгонхишиг, Ч.Энх-Амгаланд гурван жилийн ял оноосон билээ. Ингээд ялтан шилжүүлэх шугамаар ирж, хилчдийн шүүх хурал болсон байдаг. Шүүх бүрэлдэхүүн Н.Алтанхуягт 25 жил хорих ял оноож, үүнийхээ таван жилийг гянданд, 20 жилийг нь чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Харин Д.Отгонхишигийг 20 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн бол Ч.Энх-Амарыг хүний амь бүрэлгэх гэмт хэрэгт оролцоогүй гэж үзээд хэргийг нь хэрэгсэхгүй болгож байв.
Иймээс Хууль зүйн сайд О.Алтангэрэл та хилийн цэрэгт бугшсан их яргалал, тамлалд анхаарал хандуулж, ардын хүүхдүүдийг нэг бол эрэмдэг, эсвэл алуурчин, заримыг нь бүр шороонд булдаг тогтолцоог зад татаж, зохих хүмүүст нь хариуцлага тооцож, энэ салбарын идээ бээрийг цэвэрлэж өгнө үү. Өмнөх дарга нарын амиа алдсан хэрэг дандаа л дарамт шахалт, таарамжгүй харилцаанаас болж гарсныг тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэвч өнөөдрийг хүртэл ХХЕГ-ынхан алдаагаа засаагүй. Бүр идээ бээр болтол нь даамжруулж байгааг энэ удаагийн хэрэг баталж буй.

| ХИЛИЙН ЦЭРГИЙНХЭН ХЭЗЭЭ БОЛТОЛ ЦЭРГҮҮДЭЭ ЯРГАЛЖ, АМИАР НЬ НААДАХ ВЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |