Эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэх нь ээ. Салбар хариуцсан сайд нь сонгуульд бэлдэж гүйгээд, ажилдаа анхаарч байгаа юм алга. Улсдаа байгаа ганц хүүхдийн эмнэлэгт нь хулгай нүүрлээд байхад хүртэл нүдэн балай чихэн дүлий сууж байна. Эсвэл Эрүүл мэндийн салбарыг С.Чинзориг биш, дэд сайд С.Энхболд эхнэртэйгээ удирдаж байгаа юм болов уу. Дэд сайд С.Энхболдын эхнэрийн найз гэх эмэгтэй ЭХЭМҮТ-ийг “цөлмөж” байгааг бид өмнө баримттайгаар хүргэсэн. С.Энхболдын сайдаар ажиллаж байх хугацаандаа ЭХЭМҮТ-ийн захирлын суудал тухлуулсан Ш.Алтантуяагийн балаг дуусахгүй, хүүхдийн эмнэлгийг дампууруулах бололтой. ЭХЭМҮТ-ийн газрыг “Гурван гал” эмнэлэгт “зарж”, эд хөрөнгийг нь завшиж, хуурамчаар ажлын байр бий болгон мөнгө “цавчиж” халаасаа түнтийлгэж байна. Тэр угтаа эх, хүүхдийн төлөө хэрхэн ажиллаж, энэ эмнэлгийн стандартыг алдагдуулалгүй, чиг шугамаар нь аваад явах вэ гэж санаагаа чилээж байх ёстой. Гэтэл хаанаас, ямар замаар мөнгө “идэж” болох уу гэдэгт л хоёр жилийн хугацаанд анхаарч ирлээ.

ЭХЭМҮТ-д Үндэсний аудитын газраас шалгалт орж, хэд хэдэн ноцтой зөрчил илэрүүлсэн. Тодруулбал,
БАРИМТ-1
АНУ-ын Блуумингтон хотын Буддын сүмийн тэргүүн Ажиа Рэнбүүчи 2011 онд Монголд ирэхдээ Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийг ЭХЭМҮТ-ийн өргөтгөлөөр барих саналыг гаргасан байдаг. Цусны эмгэгтэй хүүхдүүдэд үйлчлэх 50 ортой хавдрын тасаг, 25 ортой эмчилгээний тасагтай эмнэлэг 2023 онд ашиглалтад орж, ЭХЭМҮТ-д хүлээлгэн өгсөн байдаг. Уг эмнэлгийг ард түмний хандив болон өөрсдийн хөрөнгөөр "Тэргүүн чансаа" ХХК барьж гүйцэтгэсэн билээ. Хачирхалтай нь, тус эмнэлгийн захирал Ш.Алтантуяа нь уг эмнэлгийг ЭХЭМҮТ-ийн данс бүртгэлд бүртгээгүй байжээ. Энэ нь аудитын шалгалтаар илэрчээ.
Өөрөөр хэлбэл, Ш.Алтантуяа цусны эмгэгтэй хүүхдүүдэд зориулсан эмнэлгийг данс бүртгэлд оруулаагүй, уг эмнэлэгт зарцуулсан төсөв хөрөнгийг тооцоогүй нь анхаарал татаж байгаа юм.
БАРИМТ-2
ЭХЭМҮТ өнгөрсөн 2023 онд 48.2 тэрбум төгрөгийн 114 удаагийн орлогын гүйлгээ хийжээ. Уг төвийн санхүүгийн албаныхан шилэн дансанд бүртгэх ёстой буюу таван саяаас дээш дүнтэй 19.8 тэрбумын 708 зарлагын гүйлгээг ил тод мэдээлэх ёстой байжээ. Гэвч хачирхалтай нь, 1.7 тэрбумын 74 гүйлгээг дутуу мэдээлж, нуун дарагдуулжээ.
Энэ нь Шилэн дансны тухай хуулийг зөрчсөн ноцтой зөрчлөөр бүртгэгдэж, Үндэсний аудитын газраас Ш.Алтантуяад албан шаардлага хүргүүлээд байна. Одоогийн байдлаар уг 1.7 тэрбумын гүйлгээ ямар учиртай, яагаад нуун дарагдуулсан нь тодорхойгүй байна.Уг дутуу мэдээлсэн гүйлгээг ирэх есдүгээр сараас өмнө мэдүүлж, зөрчлөө арилгахыг Ш.Алтантуяад даалгажээ.
БАРИМТ-3
Ш.Алтантуяа захирал ЭХЭМҮТ-д үйл ажиллагаа явуулдаг цайны газартай түрээсийн гэрээ байгуулаагүй, түрээсийн мөнгийг нь хувь дансаар авч, завшиж байсан болзошгүй зөрчил илэрчээ.
Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн бүртгэлтэй манаачийн байрыг буулгаж, төрийн өмчийн зориулалтыг өөрчлөн хувь хүнд цайны газрын зориулалтаар 2008 оноос хойш ашиглуулж байгаа аж. Гэвч уг манаачийн байрыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэргүйгээр буулгажээ. Хачирхалтай нь, уг цайны газрын түрээсийн төлбөр сарын 450 мянган төгрөг ч ЭХЭМҮТ-ийн дансанд ороогүй байна.
Үүнээс гадна өөр нэг манаачийн байрыг иргэнд хүнсний дэлгүүрийн зориулалтаар ашиглуулж байгаа аж. Ингэхдээ түрээсийн гэрээ хийгээгүй, сарын түрээс авдаггүй зөрчил илэрчээ.
БАРИМТ-4
Өөр нэг ноцтой баримт нь ЭХЭМҮТ-ийн газрын хувийн эмнэлэгт ашиглуулж, худалдан борлуулахыг завдаж байгаа аж. Тодруулбал, тус эмнэлгийн газраас “Гурван гал” хувийн эмнэлгийн автомашины зогсоолын зориулалтаар ашиглуулж байгаа зөрчил илэрчээ. Ингэхдээ бүр тус эмнэлгээс түрээсийн төлбөр авдаггүй, гэрээ хийгээгүй байсан гэнэ. Энэ нь улсын эмнэлгийн газрыг бусдад давуу байдал олгож ашиглуулсан, цаашлаад газраа алдах эрсдэлтэй нөхцөл байдалд орж байгаа аж.
БАРИМТ-5
ЭХЭМҮТ-ийнхөн 14 тасагт төлбөртэй өрөө ажиллуулж, иргэдэд үйлчилдэг ажээ. Гэтэл Ш.Алтантуяа Дутуу тээлтийн тасаг, Чих хамар, хойлойн мэс заслын тасаг, Эрүү нүүрний мэс заслын тасгийн төлбөртэй өрөөний төлбөрийг дутуу төвлөрүүлж, хохирол учруулжээ. Дутуу төвлөрүүлсэн мөнгийг Ш.Алтантуяа завшсан уу, өөр албан тушаалтан завшсан уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна. Мөн үүнийг тогтоож, зөрчлөө арилгахыг Ш.Алтантуяад даалгаад байна.
.jpg)
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг оо, ЭХЭМҮТ-д хулгай нүүрлээд байна. Үндэсний аудитын шалгалтаар хулгай нүүрлэсэн нь тогтоогдож, Ш.Алтантуяад албан шаардлага хүргүүлээд байна. Таныг сонгуулийн сурталчилгаанд өдөр, шөнөгүй гүйж байтал ЭХЭМҮТ гэх шар барилга өвчтөнтэйгөө хамт Ш.Алтантуяагийн халаасанд орсон байх вий. Энэ мэт хууль бус үйлдэл нь хэрээс хэтэрч, улсын ганц хүүхдийн эмнэлгийг “залгиж” байхад чимээгүй харсаар байх уу. Хэдий хүртэл даврааж, энэ салбарыг элгээр нь хэвтүүлэх вэ. Эмчийн тангарагаасаа ухарч, эмнэлгийг мөнгө болгон улайран зүтгэж байгаа Ш.Алтантуяад хариуцлага тооцно уу, С.Чинзориг сайд аа.
Энэ салбарт өвчтөн, нохой хоёрыг нүүрэлдүүлэхээс өөр ажил бишгүй байна шүү.
.jpg)
ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Алтантуяаг даргын суудал суухын тулд тэрбумын авлига өгсөн гэх яриа шар байшингаас жиг жуг гэдэг. Монгол Улсад байгаа цорын ганц хүүхдийн эмнэлэг болох ЭХЭМҮТ-ийг С.Энхболд сайд эхнэрийнхээ найз эмэгтэйгээр удирдуулахаар чичирч, ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр цээжээрээ хамгаалж, их хэмжээний авлига авч, тус суудалд томилсон байж болзошгүй нөхцөл байдал илэрч, АТГ-аас хүртэл шалгаж байлаа.
Эрүүл мэндийн салбарыг С.Энхболд бус эхнэр нь удирддаг гэх яриа эрүүл мэндийн салбарынхан дунд байдаг. Сайдын суудлаасаа бууж дэд сайдаар томилогдсон ч С.Энхболд С.Чинзоригоос илүү эрх мэдэлтэй, С.Энхболдоос эхнэр нь илүү эрх мэдэлтэй хэвээр байгаа бололтой. С.Энхболд сайд аа, эхнэрийн тань найз гэгддэг Ш.Алтантуяа ЭХЭМҮТ-ийг сүйрүүлж дууслаа.
| С.ЧИНЗОРИГ САЙД АА, ЭХЭМҮТ-ИЙН ГАЗРЫГ “ЗАРЖ”, ХӨРӨНГИЙГ НЬ ЗАВШИЖ БАЙГАА Ш.АЛТАНТУЯА ЗАХИРЛЫГ ДАВРААСААР БАЙХ УУ-II |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |