Уул хайрхан, ус мөрөн, ургамал амьтан, асга хад, уудам говь, зэлүүд тал гээд байгаль хангай тэр чигтээ монголчуудын сүсэг бишрэлийн дээдэд тооцогдоно. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд шүтлэг бишрэл нь хэтийдсэн хүмүүс онгон дагшин байгалиа өөрсдийн гараар “хүйс тэмтэрч” байна. Хүний хөл хүрч, автомашины дугуйн мөр гараагүй газар гарын таван хуруунд багтам цөөхөн боллоо. Ургаа модыг хадгаар “боомилж”, урсах усыг уул уурхай, үйлдвэрлэлд ашигласан хаягдал усаар бохирдуулж, овоо бүрийн оройд чулуу өндөрлөж түүндээ байж болох бүх л “хог новш”-оо эд, идээний дээж, сэтгэлийн өргөл хэмээн гээж орхидгоо хэзээ болих вэ.
Байгалийн өвөрмөц тогтоц, харах нүдийг хужирлах гайхалтай бүхнийг шид, энергитэй хэмээн сүсэглэн мөргөж, итгэн залбирдаг нь бидний гэм биш зан. “Хүсэл биелүүлдэг гэнэ очъё”, “Сэтгэлээ сэргээж, ам бүлээ даатгаад ирье” хэмээн ам уралдан шаагилдсан аялагчид зуны гурван сарын турш монгол орны дөрвөн зүг, найман зовхист руу сүлжилдэн аялдаг. Хатуухан хэлэхэд монголчуудын шүтлэг бишрэл нь хэтийдэж, мухар сүсэг болоод удаж байна.
Чимчиртэл нь хүлж, баглаж боогоод байвал тухайн амьд биетийн өсөлт, амьдралын хэвийн тогтолцоонд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөөлнө гэдгийг мэргэжлийн түвшинд биш юм аа гэхэд хар ухаанаар ойлгочих хэрэгтэй байна. Ийм энгийн зүйлийг тайлбарлаад ч ойлгохгүй бол ядах нь гарынхаа судсыг товойж, цус эргэхээ байтал нь хэдхэн хором нарийхан уяагаар хүлээд үзэх хэрэгтэй. Таны хадаг уяж орхисон мод яг л тийм өвдөлтийг мэдэрдэг гэж болно. Энэ нь шүтлэг бишрэл гэхээсээ илүүтэй мөчрийг нь тасчиж, шимийг нь үхүүлж байгаа харгис үйлдэл. Байгаль орчны улсын байцаагч, ой хамгаалагч нар мухар сүсэгтнүүдийн байгальд учруулсан балгийг цэгцэлж, өдөр бүр төлөвлөгөөнд тусгагдаагүй ажил хийсээр байна.
Хатуухан хэлэхэд монголчуудын шүтлэг бишрэл нь хэтийдэж, мухар сүсэг болоод удаж байна.
Өргөн, нарийн, өнгө өнгийн хадаг авах мөнгөө аль нэг эмнэлэг, асрамжийн газар зэрэгт хандивлаад сурчихвал ой мод уйлахгүйгээс гадна олон хүн баярлана даа. Илүүчлээд үнэхээр хэн нэгэнд хөрөнгө оруулалт хийх гээд байгаа бол эзгүй уул, хөл ургаад явчихгүй модонд хадаг уяж, мөнгө үлдээж байхын оронд “Ид шидийн орон”-д хандивлачих. Тэнд чинь таны үр хүүхэд шиг, магадгүй тань шиг олон залуус монголын гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө нойр, хоолгүй зүтгэж байгаа. Цалин хөлс гэж нэхэлгүй, сайн дурын үндсэн дээр ажиллаж байгаа залууст аяга кофе аваад өгчих мөнгө өө хээрийн салхинд хийсгэж, ус бороонд халтартуулж, хог битгий болгооч ээ гэдэг санааг л ахин дахин хэлээд буй нь энэ. Буяны сэтгэл, тус дэмийг хэмжих хэмжүүр, тоолох тоо гэж хаана ч байдаггүй. Тиймээс их ч бай, бага ч бай тэр мөнгөө, худалдан авч байгаль сүйтгэх гэж байгаа эд зүйлийнхээ худалдаж авах төсвийг сайн үйлсийн аянд зориулчих. Ядаж таны тус, өглөг хүрэх эзэнтэй, хүртэх биетэй байх болов уу.

.jpg)
Бурханы болон бусад шашин, бөө мөргөлийн зан үйл, үйлдэл бүхнийг хуульчилж болдоггүй учир уул, овоо тахих, зан үйлийн дараа талийн нэгээр тараасан сүүний сав, архины шил, хэн нэгэнд үлдээж, давхарлан өрсөн ул боов, идээ будаа үлддэг. Нэгэн амь тасалж бүтэн хонины мах өргөсөн байх нь ялаа батгана, өтөндөө баригдаж илжирнэ. Өмхийрч, муудсан мах, хөгцөрч ээдсэн сүүний үнэр танар гэж хамар “сэтлэм”. Аяллаар яваа жуулчдын тав тух, сэтгэл ханамж, үнэлэмжийг бодсон ч тэр араатан амьтан хооллох буян өглөгөө бодсон ч тэр ядах нь уул овооныхоо оройд биш жалга судаг дөхүүлж үлдээмээр юм. Тахилга, тайлгынхаа зан үйлийг хийхдээ орой дээрээ залж болох ч дууссаныхаа дараа олны хөл, түмний нүднээс зайдуухан аваачаад орхичих хэрэгтэй. Үгүй ээ ядаж үнэг, хярс нь зуугаад явна биз.
Мах, сүү, архи, торго дурдан зэрэг эдийн дээд, идээний дээж залж, өргөхөөс ч муухай нэг мухар сүсэг байна. Тэр нь осолдсон машины жолооны хүрдний зөөлөвч, булан тохой нь хагарч эмтэрсэн шавар бурхан, мод нь элэгдэж гандсан суга таяг, Монгол Улсын мөнгөн тэмдэгт, эрх, бугуйвч, бөө нарын эдлэл хэрэгсэл зэрэг тал дунд таарах жижиг бослогоос эхлээд төрийн тахилгат хайрхны оройд ч дээрх хог новш хөлөөр нэг хөглөрсөн байдаг. Үнэхээр итгэл сүлж, зорьж очсон лам, бөө, үзмэрч зурхайч нь “Наад зүйл чинь танайд байх ёсгүй, уул овоонд аваачиж өргө” гэж хэлээд байдаг юм уу, эсвэл “Энэ л надад, манайд гай удаж, зовлон дуудаад байна овоонд өргөчихье” гэж боддог юм уу бүү мэд.
Шүтэж дээдэлж явсан үнэт зүйлсээ хогийн цэгт хаяж чадахгүй бол сүм дуган, гандан хийдүүдэд байдаг шашны эд, хэрэгсэл хаях цэгт нь хүргэчхэж байсан нь дээр. Сэтгэлд тань сэвгүйн дээр байгальд хор хөнөөлгүй хамгийн энгийн арга бол энэ. Угтаа бол бүх л шашны сургаал, номлол, дэг жаяг байгаль дэлхийг хамгаалах, онгон дагшин байдлыг нь хүндэтгэн дээдлэх талаар тусгайлан сургасан байдаг сан.

Монголчууд “Харганы ноос түүж эсгий хийхийн үлгэр” хэмээн болж бүтэхгүй зүйл төлөвлөж, түүнийг чадах мэт зүтгэж яваа хүмүүсийг ёжилдог. Нээрэн л хөдөө явахад энд, тэнд таарах алтан харганы саглагар мөчирт ноос торсон байх нь элбэг таардаг сан. Харин одоо бол харгана болгоны мөчирт 00-ийн цаас, бут бүрийн ёроолд ариун цэврийн хэрэглэл харагдах болсон гэвэл хилсдэхгүй. Идэж, ууж л байгаа бол илүүдэл, ялгадсаа гаргалгүй яах вэ. Бие засахыг тань хэн ч хориглоогүй.
Харин одоо бол харгана болгоны мөчирт 00-ийн цаас, бут бүрийн ёроолд ариун цэврийн хэрэглэл харагдах болсон гэвэл хилсдэхгүй.
Манай улсын аялал жуулчлалын салбар хөгжих болоогүй байгаа нь жуулчдын зорьж очдог томоохон газрууд бие засах газар шийдээгүй байдгаас тод харагддаг. Гэсэн хэдий ч бие засах газар байхгүй гэдэг нь ариун цэврийн хэрэглэлээ дураараа хаяж болно гэсэн үг биш. Иймээс монголчууд бидэнд буй бүхнээ харамгүй дэлгэсэн байгаль дэлхийгээ эрхэмлэн дээдэлж, мухар сүсгээр биш шинжлэх ухаанчаар хандах цаг бидний өмнө ирээд байна. Модны насжилт, чулууны төрөл зүйл, овооны цэвэр цэмцгэр байдал гээд энгийнээр харж, эрүүлээр сэтгэчихэд л та бид хог тарьж, байгалиа сүйтгээд байхгүй.

| МУХАР СҮСЭГ, ШҮТЛЭГ БИШРЭЛ ХОЁРОО ЯЛГАХГҮЙ БОЛ УУЛ, ОВОО ХОГИЙН ЦЭГ БОЛЖ ГҮЙЦЛЭЭ |
|
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |