-Уул, уурхайн бүс нутгийн тээврийн цагдаа нар өдөрт багадаа сая төгрөгийн орлоготой байдаг уу-
Жил гаруй хугацаанд хөл хорио, цар тахал хоёрт “тушигдсан” жолооч нарын “нар гарч” нүүрс тээврийн эргэлт нэмэгдэж буй гэнэ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад суурьшлын бүсээр дамжин Гашуунсухайтын боомтоор гарах нүүрс тээврийн автомашины тоо нэмэгдсэн байна. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр цагдаагийн алба хаагчдын авлига нэхэх үйлдэл хэрээс хэтэрсэн гэнэ. Бид энэ талаар эх сурвалжуудтай холбогдож, дараах мэдээллийг бэлтгэлээ.
Хүн ам төвлөрсөн, томоохон эдийн засагтай бүс нутагт авлигын хэрэг түлхүү гардаг гэнэ. Замын-Үүд, Гашуунсухайт зэрэг олны хөлд дарагдсан хилийн боомтуудад ажиллахын тулд мэргэжлийн хяналтын байцаагч нар 20-30 сая төгрөгийн авлига өгдөг тухай эх сурвалжууд мэдээлж буй. Мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагч нарын “Цэцэг түүх” ажиллагаанаас эхлээд шинэ ажилд томилогдохоор хахуульд өгсөн мөнгөө ердөө сарын дотор олдог тухай ч эх сурвалжууд хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, хил орчмын бүс нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллахад ур чадвар, мэдлэг боловсрол биш танил тал, авлига өгөх мөнгө л хэрэгтэй байдаг аж. Төрийн байгууллагыг авлигын үүр болгож, ард иргэд, тээвэрчдийг хөлдөө чирж, гарыг нь хүндрүүлэхгүй л бол хясан боогдуулдаг нь зөвхөн Мэргэжлийн хяналтынхан биш. Тухайлбал, Гаалийн байгууллагын байцаагч нар ч их хэмжээний авлигын хэрэгт холбогддог. Тэдний хууль бус үйлдэлтэй холбоотой мөн ч олон хэрэг АТГ, болон Прокурорын байгууллагад шалгагдаж байгааг албаны эх сурвалж онцолсон юм. Тэд мөн адил дээрх хэмжээний авлига өгч байж хилийн боомтод томилогддог аж. Тэгвэл төрийн алыг үнэгүйдүүлж, хэвийн ажиллагааг гацаадаг авлигийн сүлжээ “бугшсан” байгууллага нэгээр нэмэгдсэн байна. Тодруулбал, Цагдаагийн байгууллагын албан хаагчид ч эдийн засгийн чөлөөт бүс, хөгжлийн тулгуур болсон хилийн боомтуудад ажиллахдаа авлига өгч, албан тушаал наймаалцдаг болсон гэнэ.

Монгол Улсын урд хил Цагаан хад суурьшлын бүс бол жилийн дөрвөн улиралд түм түжигнэж, бум бужигнаж, амьдрал “буцалж” байдаг газар. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад суурьшлын бүс нь 15 мянга орчим тээврийн жолооч, худалдаа үйлчилгээ эрхлэгч болон, хөдөлгөөнт хүн ам зэрэг нийт 20 мянга гаруй түр оршин суугчтай. Амьдралаа залгуулж, хоногийн хоолоо олох гэж хэдэн зуун километр урт цуваанд олон өдөр дугаарлаж, автомашиныхаа бүхээгт өрөвдөлтэй амьдардаг жолооч нарыг дарамталдаг, айлган сүрдүүлэх хүн олон гэнэ. Тухайлбал, хилийн Мэргэжлийн хяналт, Гааль, Цагдаагийн байгууллагын алба хаагчид зогсоох бүрдээ торгож, торгох бүрдээ авлига нэхдэг гэнэ.
Тэр бүү хэл тухайн бүс нутгийн автозам хариуцсан компанийн ажилчд хүртэл авлига авдаг тухай жолооч нар бидэнд мэдээлсэн юм. Тэдний ярьж буйгаар Цагаан хадын цагдаа нарт сарын цалин нь юу ч биш гэнэ. Энэ талаар богинын тээврийн жолооч Э.Т “Цагаан хадын амьдрал үнэхээр хүнд. Сийрэг толгойтой, сэргэлэн нэг нь амьдардаг байсан бол одоо хэн ахиухан мөнгө олж, хэн авлига өгч чадсан нь амьдрах болсон. Төрийн байгууллагын алба хаагчид байсхийгээд л солигддог. Учир нь АТГ газар болон хууль хяналтын байгууллагад тэдний авлига нэхсэн, айлган сүрдүүлсэн талаар гомдол очиход тэднийг шалгаж, шийтгэх бус зүгээр л өөр аймаг руу шилжүүлдэг. Үзүүлэхэд үнэн зураг, бичлэг бүхий баримт, нотолгоо байгаа юм чинь тэд нар яаж ч чадахгүй л дээ. Тэгээд л яваад өгчихнө. Өөрөөр хэлбэл, аль нэг байгууллагад ийнхүү сул орон тоо гарч байгаа юм. Тэр орон тоонд ирэх албан хаагч нэг бол нөлөө бүхий танилтай, эсвэл их хэмжээний мөнгөтэй байдаг юм шиг байгаа юм. Өнөөдөр нэг нь халагдаж байхад орных нь хүн маргааш нь ирчихсэн байх жишээтэй. Ийм завхарсан, авлига бугшсан газар төрийн үйлчилгээ яаж энгийн горимоор явах вэ дээ. Энд “Хөдөлбөл хөлс” гэдэг үг бичигдээгүй хууль.
Гааль, мэргэжлийн хяналтын байцаагч нар ажилд орохын тулд 20-30 сая төгрөгийн авлига авдаг тухай бүгд л мэднэ. Зөвхөн манай энд ч биш Бичигт, Замын-Үүд, Алтанбулаг гээд ялгаагүй гэж сонссон. Гурван жил гаруйн өмнө дээрх албан тушаал ийм ханштай байсан гэхээр одоо тодорхой хэмжээнд өссөн байх. Харин Цагаан хадын тээврийн цагдаагийн албанд ороход 5-10 сая төгрөгийн авлига өгдөг юм билээ. Надаас өөр жолооч нар ч хэлнэ дээ. Тэр мөнгөө олж авах гэж л ядарсан биднээс байнга өө хайж, торгох гэж оролдоно. 15000 мянган жолоочийг өдөр болгон “тоншоод” байхад тэд “под” гээд л явчихна шүү дээ. Одоо нүүрс тээврийн нэвтрэлт өмнөх шигээ биш байгаа болохоор харьцангуй цөөн жолооч нар тээвэрт явж байгаа. Хүнд хэцүү цаг үед торгохыг урьтал болголгүй, хамтарч ажиллах юм бол амьдралын төлөө зүтгэж яваа бидэнд хэрэгтэй юм сан” гэв.
Тэдний ярьж буйгаар Цагаан хадын цагдаа нарт сарын цалин нь юу ч биш гэнэ.
.jpg)
Нэгэнт их хэмжээний авлига өгч албан тушаалд томилогдсон цагдаагийн алба хаагч зарцуулсан мөнгөө олохын тулд нойр, хоолгүй ажиллаж, зогсоо зайгүй торгодог тухай хэд хэдэн жолооч хэлж байлаа. Техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангаагүй, замын хөдөлгөөний болон бусад хууль дүрэм зөрчдөг нь жолооч нарын буруу. Бид тэдний дээрх үйлдлийг зөвтгөх гэсэнгүй. Харин цагдаагийн алба хаагч яагаад хууль журмын дагуу арга хэмжээ авдаггүй вэ гэдэг нь хачирхалтай. Жолооч нарын мэдээлснээр нэр бүхий цагдаагийн алба хаагч “За таны энэ үйлдлийг .... төгрөгөөр торгох хуулийн заалт бий. Торгуулах уу яах уу. Уг нь хэрэг, зөрчил гэхгүй хэд хоног ч болсон тээврээ хийж явбал таньд л хэрэгтэйсэн” зэргээр “үг хаяж”, далд утгаар авлига нэхдэг гэнэ. Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж “Ах нь нэг удаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэх шалтгаанаар баригдлаа. Яах вэ, ухаанаа алдтал архи уугаагүй ч амссан байсан минь үнэн. Би тэр хүний нэрийг нь хэлээд дэмий байх. Дахиж Цагаан хаданд хөл гишгэж зайгүй болох бий гэхээс айж байна.
Тэр цагдаа надад “За би таны үнэмлэхийг хурааж, жолоодох эрхийг чинь хасна. Мөн харьяалагддаг компанид чинь мэдэгдэж, дахин тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх тухай ярина" гээд эхэлсэн. Тэгэж хэлэхэд нь хойно үлдсэн эхнэр, гурван хүүхэд минь нүдэнд харагдаад болдоггүй. Би үнэмлэхээ хураалгаж, эрхээ хасуулахаас айсандаа шууд л “За хоёулаа адилхан эр хүн байна даа, нэг удаа явуулчих. Ахад нь байгаа нь л энэ” гээд бэлэн сая төгрөг өгсөн. Нөгөөх маань ч чимээгүй аваад “За та дахиж ингэж болохгүй шүү. Хэрвээ давтан ийм үйлдэл гаргавал ямар ч найраа байхгүй. Хуулийн дагуу арга хэмжээ авна шүү” гэж хэлээд намайг явуулсан. Тэр үед би үнэхээр их баярласан. Харин сүүлд нь нөгөөх маань элдэв янзаар зууж эхэлсэн дээ. “Та өмнөх явдлаа мартаагүй биз. Хэрэг хуучирдаггүй юм шүү” гэнэ. “Ах нь чамд өгдгөө өгсөн шүү дээ” гэхээр өөдөөс тэрийгээ аваарай, цэцэрлэгийн хүүхэд ч хувцаслаж хүрэхгүй хэдэн задгай төгрөг өгчихөөд” гэж загнаад болдоггүй. Гэхдээ аз болж тэр цагдаа халагдсан. Идээ, бээр хураагдаад ирэхээр хагардагийн адилаар бузар, булай нь илчлэгдэх шахаад явсан байх. Өөрөөсөө жишээ аваад бодохоор замын цагдаа нар өдөрт багадаа сая төгрөгтэй болдог юм шиг байгаа юм. Гэхдээ баттай хэлж мэдэхгүй байна” гэв.
Нэгэнт их хэмжээний авлига өгч албан тушаалд томилогдсон цагдаагийн алба хаагч зарцуулсан мөнгөө олохын тулд нойр, хоолгүй ажиллаж, зогсоо зайгүй торгодог тухай хэд хэдэн жолооч хэлж байлаа.
| ЦАГААН ХАДНЫ ТЭЭВРИЙН ЦАГДАА НАРЫН АВЛИГА НЭХЭХ ҮЙЛДЭЛ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН ҮҮ |
|
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
Морьт харваачид олон улсын тэмцээнээс 3 алт, 1 хүрэл медаль хүртэв
2025-12-14 16:11:54
Грек-Ром бөхийн тамирчид Японыг зорилоо
2025-12-14 15:09:33
Волейболын “Бүх-Одод”-ын тоглолтод “POLARIS” тэргүүлэв
2025-12-14 14:56:55
Салсан найз охин нь хувийн мэдээллийг нь ашиглан аппликэйшнээс зээл авчээ
2025-12-14 14:09:13
Ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх арга замууд
2025-12-14 12:15:30
Богд Зонховын дүйчэн өдөр буюу Зулын 25 өнөөдөр тохиож байна
2025-12-14 12:10:42
Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайг тохижууллаа
2025-12-14 12:04:40
Хятадын Харбин хотод 19 метр өндөртэй цасан хүн барьж эхэллээ
2025-12-14 11:36:09
“Moon dance” хамтлаг латин бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-14 08:18:23
УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАРЫН НАЙЗ, “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ”-ЫН ДАРГА Г.БАТЧУЛУУНЫ ТЕНДЕРИЙН ТААГҮЙ БАРИМТУУД
2025-12-14 07:30:41
Г.Ган-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртэв
2025-12-14 07:00:00
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2025-12-14 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-14 07:00:00
НЭРЭЭ СОЛИХООС ӨӨР АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ “ХҮННҮ ХОТ”-ЫН ТӨСВӨӨР М.БАТБАЯР ТУЙЛЖ, 1.3 ТЭРБУМЫН ЗАРЦУУЛАЛТ ХИЙЖЭЭ
2025-12-14 07:00:00
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-14 07:00:00
О.САРАНХҮҮ: MOON DANCE ХАМТЛАГ МОНГОЛ ХҮНИЙ АВЬЯАС ЧАДВАРЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛАХ ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЛЭЭ
2025-12-14 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |