Бэлгийн замын халдварт өвчин тэр дундаа тэмбүүгийн өвчлөл нэмэгдсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт нэгэн хувийн эмнэлэгийн эмэгтэйчүүдийн их эмч Х.Дариймаа “Эмнэлэгт үзүүлж байгаа 10 хүн тутмын гурав, дөрөв нь тэмбүүгээр өвчилсөн байна. Нөхөн үржихүйн насны хүмүүс буюу 18-36 насны эмэгтэйчүүдэд илэрч байна. Тиймээс тэмбүүгийн өвчлөл хавтгайрсан.Тэмбүүгээс салъя гэвэл үндэсний хэмжээнд бодлого боловсруулах хэрэгтэй” гэж нэгэн сайтын сэтгүүлчид ярилцлага өгсөн байдаг. Тус ярилцлагыг үзсэн хүн бүр айж, ирээдүйн залуустаа санаа нь зовж, хүний зөөлөн эдийг мэрж, дуусгадаг өвчлөлд нэрвэгдлээ хэмээцгээж байв. Харин бодит нөхцөл байдал дээр тэмбүүгийн өвчлөл хэр нэмэгдсэн талаар ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхамтай уулзаж, нөхцөл байдлын талаар сурвалжилсан юм. Биднийг тус албанд очиход үйлчлүүлэгчид тун цөөн, эмч нар нь тандалт, судалгааны ажилтай гарцгаасан тул эмнэлэгт эл хуль байв.

Тэрбээр “Арван хүн тутмын долоо нь тэмбүүтэй байх үндэслэл байхгүй. Яагаад үүнийг онцолж байна вэ гэхээр манай эмнэлэгээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн 25-27 хувиас л бэлгийн замын өвчин илэрдэг. Тэгэхээр арван хүн тутмын гурван нь бэлгийн замын халдварт өвчтэй гэж оношлогддог. 20-25 насныхан тохиолдлын бэлгийн хавьталд орох магадлал их байдаг. Бэлгийн замын халдварт өвчин сүүлийн 10 жилийн хугацаанд ихсээгүй. Ковидын үед бага зэрэг багассан. Яагаад гэвэл, нэгдүгээрт хөл хорьсон учир тохиолдлын бэлгийн хавьтал багассан. Хоёрдугаарт, хөл хорьсон учир хүмүүс эмчид үзүүлж чадаагүй. Хөл хорионы дараа бага зэрэг нэмэгдэж байгаа ч дундаж түвшнээс илүү гараагүй гэсэн үг. Эрт илрүүлэгт орж буй 18-34 насны эмэгтэйчүүдийг бэлгийн замын халдварт өвчинтэй эсэхийг нь давхар үзэж байгаа. Түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан хүн бүр тэмбүүгээр өвдсөн гэсэн үг биш. Өвчний үүсгэгчийн эсрэг үүссэн эсрэг биеийг тодорхойлдог. Тэгэхээр өвдөөд эдгэрсэн хүний биед эсрэг биет тогтдог. Үүнээсээ жинхэнэ өвчтэй, өвчингүйгээр нь ялгадаг. Ингэхээр тэмбүү бол хүн амын дунд нэг хувь ч хүрдэггүй халдварт өвчин" гэв.
Тиймээс бэлгийн замын халдварт өвчин тэр дундаа тэмбүүгийн өвчлөл нэмэгдээгүй олон жилийн дунджийн түвшинд байгаа аж. Бүр 10 жилийн дунджаас доор байгаа аж. Тухайлбал, 2023 оны байдлаар 40 мянга гаруй халдварт өвчин бүртгэгджээ. Үүнээс 10 мянга гаруй нь бэлгийн замын халдварт өвчин байгаа. Үүнийх нь 40 гаруй хувийг тэмбүүгийн өвчлөл эзэлдэг байна. Тус өвчлөлийг багасгах олон төрлийн арга хэмжээ, аян олон нийтийн дунд явуулж байгаа. Гэвч олон нийтийг хамарсан нэгдсэн шинжилгээг зохион байгуулж амжаагүй байгаа аж. Тэгэхээр эрт илрүүлэгийн шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг бэлгийн замын халдварт өвчтэй эсэхийг нь үзэж, ажил мэргэжлийн онцлогтой холбоотойгоор үйлчилгээний ажилчид, сургалтын багш нарыг үзлэгт хамруулж байгаа юм байна. Тэмбүүтэй хүнийг эмчлэхийн тулд заавал гэр бүлийнх нь хүний хамт эмчлэх ёстой байдаг гэнэ. Тэгвэл бид тэмбүүгийн өвчлөлийг хэрхэн эмчилж болох талаар Ж.Даваалхам эмчээс тодруулсан юм.
.jpeg)
-Сүүлийн үед тэмбүүгийн өчвлөлийг хэрхэн илрүүлж байна вэ?
-Жирэмсний үзлэгт хамрагдаж байгаа хүмүүсийн 2.5-3 хувь нь тэмбүү өвчтэй байдаг. Тэгэхээр 60 мянган хүний нь гурван хувь нь тэмбүүтэй байлаа гэхэд 1800 эмэгтэй тэмбүүтэй гэж бүртгэгддэг.
-2023 онд төрөлхийн тэмбүүтэй хэчнээн хүүхэд төрсөн бэ?
-Өнгөрсөн онд 31 хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрсөн. Түүнээс тав нь нас барж, 11 нь амьгүй төрсөн бол үлдснийг эмчилж чадсан. Тэдний хувьд амьдрал дуусаж байгаа юм биш. Гэхдээ тэднийг насан туршид нь эмчилнэ гэсэн үг биш. Үүний шалтгаан нь жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний хяналтад хамрагдаагүй, шинжилгээ өгөөгүй хүмүүс байдаг. Жирэмсэн эмэгтэй тэмбүүтэй гэдэг нь оношлогдох юм бол 100 хувь эмчилж болно. Жирэмсний хяналтад орж байгаа эмэгтэйчүүд зайлшгүй шинжилгээ өгөх ёстой. Эхний шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчингүй гэж гарсан мөртлөө жирэмслэлтийн сүүлийн 28 хоногт шинжилгээ авахад тэмбүү мэтийн халдвар илэрдэг. Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрдөг юм биш. Эрүүл эцэг, эхээс эрүүл хүүхэд төрдөг.
-Тэмбүүгийн өвчлөл өнгөрсөн оны мөн үеийнхээс нэмэгдсэн үү?
-Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 40.6 хувийг тэмбүү, 35.4 хувийг заг хүйтэн, 23.8 хувийг трихомониаз, 0.2 хувийг ХДХВ/ДОХ эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 266 тохиолдлоор өссөн. 10000 хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөл Архангайд 21.6, Баянхонгорт 13.1, Дорнодод 11.7, Говьсүмбэрт 11.7, Өвөрхангайд 10.4 хувийг эзэлж байна. Улаанбаатарт 13.2 хувь буюу улсын дундаж үзүүлэлтээс 0.2-11.4 өндөр байна.
ХДХВ-ын анхны тохиолдол 32 жилийн өмнө бүртгэгдсэн. Одоо 310 хүн тус өвчнөөр өвдсөн байна. Тус өвчнөөр өвдсөн хүн эмчилгээтэй ч гэлээ бүрэн эдгэрэхгүй. Манай эмнэлэгт эмчлүүлж байсан хүмүүсийн зарим нь 20 гаруй жил амьдарч байна. Тэгэхээр эмч, эмнэлэгийн байгууллагатай хамтарч эмчлүүлж байгаа ХДХВ-ын халдвартай хүмүүс ДОХ-ын хэмжээнд хүрч, нас барахаа больсон.
-ХДХВ-ын халдвартай эмэгтэйчүүд төрөх боломжтой юу?
-Тус өвчнөөр өвчилсөн 21 ээж амаржиж, 30 гаруй хүүхэд төрүүлсэн. Зарим нь хоёр удаа төрсөн гэсэн үг. Тухайн ээжүүд хяналтад байх хугацаандаа эмч нартайгаа ярилцаж, жирэмслэлтээ төлөвлөж, төрсөн гэсэн үг. Хүүхдүүдийн хувьд бүгд эрүүл. Манай эмч нар сайн ажиллаж байгаа. Гэхдээ тус өвчнийг бүрэн зогсоож чадахгүй. Өвчлөлийн тохиолдлыг нэг түвшинд барина гэдэг чухал.
-Тэмбүүг хэрхэн эмчилдэг вэ?
-Гурван удаагийн антибиетоик эмчилгээгээр эдгэрдэг. Гэхдээ заавал хосоороо эмчлүүлэх ёстой. Эмч нар ажлаа хийхгүй бол тэмбүү болон бусад өвчин илрэхгүй гэсэн үг. 2000-аад оны эхээр тус өвчний эсрэг атга дүүрэн эм уудаг байсан. Харин одоо өдөрт нэг эмийг нэг удаа уудаг. Тэр хүн насан туршдаа эм ууж, эмчийн хяналтад байх ёстой. Тэгэхээр бид ХДХВ-ын халдвараар өвчилсөн настангуудыг хяналтандаа байлгадаг гэсэн үг. Тэмбүү өвчин нь нянгаар үүсгэгддэг, даамжрах явцтай, олон эрхтэнг гэмтээдэг бэлгийн замын халдвар юм.

Бэлгийн замын халдварт өвчин нийгмийн нэг эмзэг сэдэв. Тэр тусмаа хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох, гэр бүлээс гадуур бэлгийн харилцаа үүсгэх нь, замбараагүй болон бэлгийн хавьтагчтай байх нь бэлгийн замын халдвар дамжих шалтгаан болдог. Тэмбүүгээ эмчлүүлэхгүй удвал эд эс гэмтдэг гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж анхааруулж байгаа ч иргэд ялангуяа залуус тоохгүй, өвчнөө эмчлүүлэхгүй удснаас болж хүндрүүлдэг байх нь. Мөн түүнчлэн Монголд тэмбүүтэй хүүхэд төрөх нь нэмэгдэж байгаа аж. Тэмбүү өвчний илрэх шинж тэмдгийн тухайд эмэгтэйчүүд бэлгийн уруул, үтрээн дотор жижиг яр гарахыг мэдэхгүй өнгөрөх нь байдаг. Мөн эрчүүдийн шээсний булчирхайн шээг дээр нь жижигхэн шалбархай төдий үзэгдэх тохиолдол ч бий. Ингээд хэсэг хугацааны дараа шинж тэмдэг нь алга болдог. Энэ бол тэмбүүгийн нэгдүгээр үе. Ингээд зарим тохиолдолд онцын ноцтой шинж тэмдэггүй байсаар 1-2 жил болоход хоёрдугаар үе рүүгээ шилждэг. Энэ үед дотор эрхтэн тогтолцоонд өөрчлөлт ордог. Тэмбүү бол айхтар өвчин. Цаашлаад гуравдугаар үе шатанд орвол эрхтэн системд эргэшгүй өөрчлөлт гарна. Дээр үед тэмбүү туссан хүмүүсийн хамрын мөгөөрсийг нян идчихдэг байсан. Тэгвэл орчин үед тэмбүү хамрын мөгөөрсийг биш тархины зөөлөн эдийг болон мэдрэлийн эсийг идэж гэмтээснээр гэнэт суумгай болох, хараагүй болох зэрэг эрсдлүүд гарч байгаа. Тиймээс хүн бүр эрүүл мэнддээ анхаарч, байнга шинжилгээнд хамрагдаж байхыг эмч зөвлөсөн билээ.
| SOS: 365 ХОНОГТ ТЭМБҮҮГИЙН ХАЛДВАРТАЙ 31 ХҮҮХЭД ТӨРЖ, 16 НЬ АМИА АЛДЖЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |