“Sun” брэндийн ахуйн газны сав баглаа боодол, нэрийг дуурайлгаж, БНХАУ-д хууль бусаар үйлдвэрлээд улсын хилээр нууцаар оруулж ирдэг байж болзошгүй гэмт хэргийг “Мөн Зөв” ХХК-ийн ажилчид болон цагдаа нар үйлдэл дээр нь илрүүлжээ. Тодруулбал, “Sun” брэндийн ахуйн газыг дуурайлгаж, хуурамчаар үйлдвэрлээд, улсын хилээр нууцаар оруулж ирээд шууд орон нутаг руу тээвэрлэдэг байна.
“Мөн Зөв” ХХК нь “Sun” хэмээх нэрээр 20 дахь жилдээ буюу Монголд газ орж ирснээс хойш албан ёсны зөвшөөрөлтэйгөөр хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэж байгаа. Ахуйн газыг тусгай зөвшөөрөлтэйгөөр, хий мэдрэгч байршуулсан газар борлуулах, ашиглах зориулалтаар хэрэглэдэг. Гэвч Хятадаас хууль бусаар оруулж ирдэг байж болзошгүй газыг бусад төрлийн ачаатай хольж буюу дунд нь нууж оруулж ирдэг байж болзошгүй байгаа юм. Тус хууль бус ашиглах зөвшөөрөлгүй газыг "Нарантуул" болон Улаанбаатар хотын бусад дэлгүүрт худалдаалагддаггүй шууд орон нутаг руу тээвэрлэдэг байна. Энэ нь хууль бусаар оруулж ирсэн газыг хяналтгүй газар буюу алслагдсан сумдад их хэмжээгээр борлуулдаг байж болзошгүй урьдчилсан нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Бид энэ хэргийн талаар “Мөн зөв” ХХК-ийн захирал С.Билгүүнээс тодруулсан юм. Тэрбээр “Манай бүтээгдэхүүний нэр, баглаа боодлыг ашиглаж, Хятадад үйлдвэрлээд Монголд хууль бусаар оруулж ирдэг асуудлыг бид коронавирусийн халдвар дэгдэхээс өмнө цагдаа нарт мэдэгдэж, хэрэг бүртгэл нээлгэсэн боловч шийдэгдээгүй. Энэ удаад бид хууль бус, дуураймал газыг орон нутаг руу тээвэрлэж байхад нь газар дээрт нь илрүүлж, цагдаад дуудлага өгчихсөн хүлээж байна. Тус бүтээгдэхүүнийг хэн оруулж ирдэг хэрхэн борлуулж байгааг мэдэхгүй. БНХАУ-ын хилээр газ оруулж ирэхийг хуулиар хориглосон. Гэвч хэн нь хууль зөрчиж, хориотой бүтээгдэхүүн оруулж ирээд орон нутаг руу тээвэрлэж байгааг яаралтай илрүүлэх хэрэгтэй байна. Тус бүтээгдэхүүнийг 18-аас дээш насныхан борлуулах, бусад төрлийн бараатай хамт тээвэрлэж болохгүй гэх мэт олон төрлийн хориглосон заалттай байдаг. Заалтын дагуу манай компани 20 жилийн турш хэрэглэгчдэд хүргэж байна. Мөн Монгол Улсын стандартаар англи, монгол хэлний тайлбартайгаар борлуулах ёстой байтал бидний хууль бус хэмээн үзэж буй тус газ зөвхөн хятад заавартай байгаа юм” гэлээ. Мөн Увс аймаг руу хууль бусаар оруулж ирсэн газыг тээвэрлэхээр ачиж байсан жолооч Б.Баянмөнхөөс тодруулсан юм.
“Би анх удаа энэ газыг Увс аймаг руу тээвэрлэж байна. Хууль бусаа оруулж ирсэн газ мөн бишийг би мэдэхгүй. Дуудлагын дагуу тээвэрлэсэн очоод ямар дэлгүүрт буулгахыг хэлээгүй. Карго ачаа учир холбогдох дугаарт залгаж хэлэх ёстой байсан байх. Би олон жил Улаанбаатар Увс чиглэлд ачаа тээвэрлэж байгаа. Өмнө нь ийм асуудалд орж байгаагүй. Өнөөдрийн байдлаар 100 гаруй хайрцаг газ ачуулсан. Нэг хайрцагт хэчнээн ширхэг байдгийг мэдэхгүй” гэсэн юм.

“НАРАНТУУЛ” ЗАХЫН ЦАГДАА: ХЯТАДЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР ОРУУЛЖ ИРСЭЭД УВС АЙМАГ РУУ ТЭЭВЭРЛЭХЭЭР ЗАВДСАН ГАЗЫГ ХУРААЖ АВНА
“Нарантуул” захыг эргүүл, хамгаалалтын цагдаа учирч болзошгүй зөрчлийг газар дээр нь илрүүлж, хамгаалалтад авч ажилладаг. Дээрх хууль бусаар үйлдвэрлэж, борлуулахаар завдсан газыг хамгаалалтад авч, газар дээр нь ажилласан "Нарантуул" захын цагдаагаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэст дээрх асуудлын талаар дуудлага, мэдээлэл өгсөн. Цагдаа нар байцаалтын ажлаа дуусчихаад ирнэ гэсэн. Бид цагдаагийн бүрэлдэхүүн ирэхээр БНХАУ-аас хууль бусаар оруулж ирээд орон нутаг руу тээвэрлэхээр завдсан байж болзошгүй газыг хураан авч шалгалтын ажлыг эхлүүлнэ. Өмнө нь ийм асуудал үүсэж, цагдаад мэдэгдэж байсан эсэхийг мэдэхгүй” гэв.
Хориотой бодис буюу ахуйн газыг хууль бусаар үйлдвэрлэж, хятадын хилээр нууцаар оруулж ирдэг улс дамнасан гэмт хэргийг ард улс төрд болон хууль, гаалийн байгууллагад нөлөө бүхий хүмүүс байж болзошгүй юм. БНХАУ-д “Sun” брэндийн нэр, баглаа боодлыг дуурайлган хийж, хятадын хилээр нууцаар оруулж ирээд орон нутаг руу тээвэрлэх гэмт хэргийг жирийн худалдагч толгой мэдэн хийж чадах уу. Өмнө нь дээрх зөрчлийг цагдаад мэдэгдсэн ч шийдээгүй өнгөрүүлсэн гэдэг. Магадгүй нөлөө бүхий этгээдийн толгойлдог гэмт хэрэг байсан учраас хэргийг шийдэж чадалгүй өнгөрүүлсэн байх магадлалтай гэдгийг эх сурвалжууд онцолж байлаа. Мөн сүүлийн үед ахуйн газ дэлбэрэх, өсвөр насныхан газ сорж, мансуурах, амиа алдах тохиолдол нэмэгдэж байгаа. Энэ нь хууль бус газыг зөвшөөрөлгүйгээр оруулж ирдэгтэй холбоотой байж болзошгүй юм.

| “МӨН ЗӨВ” ХХК-ИЙН “SUN” БРЭНДИЙН АХУЙН ГАЗЫГ ХУУРАМЧААР ХЯТАДАД ҮЙЛДВЭРЛЭЖ, ХУУЛЬ БУСААР ОРОН НУТАГТ ИХ ХЭМЖЭЭГЭЭР БОРЛУУЛДАГ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ |
|
АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ
2026-10-05 15:03:13
Ц.Идэрбат: Одоогийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна
2026-10-05 14:35:49
Ц.Идэрбат: Газар тариалангийн салбарт бодитой өсөлт гарсан. Энэ жил төмсөө дотоодоос 100 хувь, хүнсний ногоог 70 хувь, улаанбуудай, гурилаа 100 хувь хангаж байна
2026-10-05 14:20:39
ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд галын автомат системийн мэргэшүүлэх сургалт болжээ
2026-10-05 14:05:20
УИХ-ЫН ГИШҮҮД ТӨСВИЙН БУРУУ БОДЛОГОО ЗАСАЖ, ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ, ТӨРИЙН ЭРХ БАРИЛЦАХ ҮҮРГЭЭ ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ
2026-10-05 13:19:28
М.Тэмүүжин самбын дэлхийн аваргаас алт, Ц.Чинболор хүрэл медаль хүртлээ
2026-10-05 12:58:31
Иранчууд дайны уршгаар үнийн огцом өсөлт эдийн засгийн дарамттай нүүр тулж байна
2026-10-05 11:36:48
Э.Мөнх-Алдар, Г.Анужин, Ж.Дэлгэр нар самбын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга болжээ
2026-10-05 10:47:09
Дашинчилэн, Өгийнуур чиглэлийн 70 км авто замын ажил ирэх сард дуусна
2026-10-05 09:53:18
2026-10-05 09:43:51
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг шуурхай унтраажээ
2026-10-05 09:41:37
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
2026-10-04 20:02:53
“Helicobacter pylori ба ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” олон улсын симпозиумыг зохион байгуулжээ
2026-10-04 16:00:40
АВРАГЧ-ТЭСЭЛГЭЭЧДИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:47:51
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:39:51
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |