ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАХ НЭГДЭЛ”-ЭЭС 1999 ОНООС ХОЙШИХ УЛААНБААТАР ХОТЫН ҮЕ ҮЕИЙН ЗАСАГ ДАРГА, ИТХ-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРУУД ҮГСЭН ХУЙВАЛДАЖ, НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫГ ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН ӨӨРСДИЙНХӨӨ ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДЭД ХУУЛЬ БУСААР ОЛГОЖ, ОФФИС, ОРОН СУУЦНЫ ХОТХОН БАРИХ ЗАМААР ХАЛААСАА ТҮНТИЙЛГЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАРИМТУУДЫГ ЦУВРАЛААР ДЭЛГЭЖ БАЙНА.
Арслантай гүүрний хойхно, Сэлбэ голын эрэг дээр “Star Tower Residence” гэх 16 давхар орон сууцны барилга бий. Эзэн нь, Э.Бат-Үүлийг Хотын дарга байхад Эдийн засгийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор нь ажиллаж асан Н.Батаа. Тэгвэл Н.Батаа яаж энэхүү 16 давхар барилгыг барьж чадсаныг танилцуулъя.
Түүх сөхвөл, 2012 оны наймдугаар сарын 8-ны өдөр Нийслэлийн Засаг даргаар Э.Бат-Үүл томилогдож, тэр өдрөө анхны захирамжаараа өөрийн Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Н.Батааг томилж байв. Э.Бат-Үүл, Н.Батаа хоёр цэцэрлэгт нэг ангид хүмүүжиж, 1975 онд Нийслэлийн I сургуулийг нэг ангид төгссөн, багын найзууд. Нөгөөтээгүүр, 2012 онд Нийслэлийн Ардчилсан намын даргаар Э.Бат-Үүл, Тэргүүн дэд даргаар Н.Батаа ажиллаж байв. Тиймдээ ч Э.Бат-Үүл Засаг дарга болсон эхний өдрөө багын найз, намын нөхөр Н.Батаагаа өөрийн орлогчоороо томилсон хэрэг.
Ийнхүү найзынхаа буянаар Хотын орлогч болж дэвшсэн Н.Батаа Сүхбаатар Дүүргийн VIII хороо, хуучнаар Төв бассейны чанх урд Сэлбэ голын эрэгт хоёр давхар хауст амьдардаг болжээ. Улмаар Н.Батаа 2014 оны долдугаар сарын 25-ны өдөр багын найз, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээр А\645 тоот захирамж гаргуулж, хоёр давхар хаусныхаа 1443м2 газрыг өөрийн “Шим” ХХК-ийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй болгожээ. Ингээд болоогүй, жилийн дараа буюу 2015 оны нэгдүгээр сарын 19-нд “Шим” ХХК-ийнхаа нэр дээрх 1443м2 газар дээрээ 16 давхар барилга барих зөвшөөрлийг тухайн үеийн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Н.Нацагдоржоор гаргуулж, “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-аа батлуулж авсан байгаа юм.
Ийнхүү Н.Батаа Хотын орлогч байх хугацаандаа Сэлбэ голын эрэгт хоёр давхар хаус, хаусныхаа доорх 1443м2 газрыг өөрийн болгож, тус газар дээрээ 16 давхар барилга барих зөвшөөрлөө ч батлуулж авсан. Улмаар Хотын нэгдүгээр орлогчийн ажлаа хүлээлгэж өгснөөсөө хоёр жилийн дараа буюу 2018 онд өнөөх хоёр давхар хаусаа нурааж, оронд нь “Star tower” нэртэй тансаг зэрэглэлийн 16 давхар барилга барьжээ. Н.Батаагийн барьсан “Star tower” нь орон сууц, үйлчилгээ хослосон барилга. Тус бүр 147м2 талбай бүхий таван өрөөтэй, нийт 30 айлын орон сууцтай бөгөөд нэг бүрийг нь 800 сая төгрөгөөр худалджээ. Өөрөөр хэлбэл, Н.Батаа орлогч байхдаа өөрийн болгосон хоёр давхар хаусныхаа газар дээр 16 давхар барилга барьж, зөвхөн орон сууцнаасаа л 24 тэрбум төгрөг халааслажээ.
Үргэлжлэл бий
| Э.БАТ-ҮҮЛИЙН ЭДИЙН ЗАСАГ ХАРИУЦСАН ОРЛОГЧ АСАН Н.БАТАА СЭЛБЭ ГОЛЫН ЭРЭГТ 16 ДАВХАР ОРОН СУУЦТАЙ БОЛЖЭЭ |
|
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЖЭЭ
2026-09-27 15:15:44
Т.Эрдэнэхүү АНУ-ын “Mr. Olympia” тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-09-27 15:02:23
АВТО ЗАМЫН БООМТООР 677 КГ БӨХӨНГИЙН ЭВЭР НУУЖ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ
2026-09-27 14:56:41
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН 27 ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛЖЭЭ
2026-09-27 14:51:05
ГАЛ ТҮЙМРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАР СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ
2026-09-27 14:24:53
М.Нандинцэцэг мэргэжлийн рингэнд анхны ялалтаа байгуулав
2026-09-27 12:23:04
Монголын баг, Австрийн багийг арав дахь өрөгт 2.5: 1.5-аар буулган авлаа
2026-09-27 09:57:40
Монгол Улс анх удаа өргөн, нарийн цариг огтлолцох бүтээн байгуулалтыг эхлүүллээ
2026-09-27 09:23:44
Манай шатрын эмэгтэй баг, Польшийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-27 09:01:12
2026-09-27 08:25:31
С.Номин-Од 54 жилийн өмнөх Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов
2026-09-27 07:10:00
Х.Билгүүнсайхан “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын шигшээ наймд үлдлээ
2026-09-27 07:05:00
Чөлөөтийнхөн “АЙЧИ-НАГОЯ 2026” Азийн наамдыг зорилоо
2026-09-27 07:00:00
Старбаксын дэлхий даяарх 20,563 салбараар зочилсон эрхмийн гурван арваны аян замын тэмдэглэл
2026-09-26 15:50:17
М.Намуун, Японы Аяака Тагучитай тулалдаж, 5:0-ээр ялалт авлаа
2026-09-26 12:21:38
Дэлхийн шатрын олимпиадад эрэгтэй баг, Венесуэлийг багийг хожлоо
2026-09-26 10:42:15
2026-09-26 08:28:24
Б.Солонго ”Айчи~Нагояа 2026”: Азийн наадамд хувийн амжилтаа шинэчиллээ
2026-09-26 08:09:40
Монгол Улсын таеквондо-гийн шигшээ баг Казакстан Улсыг зорилоо
2026-09-26 07:52:53
МОНГОЛЫН ШАТРЫН БАГ 2:2-ООР КАЗАХСТАНТАЙ ТЭНЦЛЭЭ
2026-09-26 07:30:00
М.Энхжаргал “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын эхний тулаандаа яллаа
2026-09-26 07:25:00
Хүүхдийн наадмаас өсвөрийн волейболын хөвгүүдийн баг алт, охидын баг мөнгөн медаль хүртэв
2026-09-26 07:20:00
Т.Сувд-Эрдэнэ пара жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-26 07:15:00
Б.Номин Азийн наадмын 10.000 м-ийн зайд IX байрт орлоо
2026-09-26 07:10:00
Олон улсын хүүхдийн наадмаас боксчид 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-09-26 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-09-26 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-26 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |