Жил бүрийн өдийд арабууд шонхор авлаж, аархаж байгаад буцдаг нь нууц биш. Монгол орны хээр талаар хэрэн хэсүүчилж, хоёр улсын дипломат харилцаа гэх нэрийн дор үндэсний бахархал болсон шонхор шувууг шилж, богтлоод буцдаг нь хэвийн үзэгдэл болоод удаж байна. Монголчууд чухамдаа арабуудад ямар өртэйг мэдэхгүй, салбар яамны сайд нь зөвшөөрөл гаргаад, Арабын баячуудад хэдэн шонхроо тавиад туудаг. Энэ жил ч энэ эмгэнэл давтагдаж, арабууд шонхор авлах “дайн”-даа улайрч байна. Цаашид ч арабуудын шонхор авлах “дон” үргэлжилсээр байх бололтой.
2023 оны наймдугаар сарын 08.

ЕТГ-ын газраас очсон албан бичгийн дагуу БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тушаал гаргаж, 12 аймгийн нутаг дэвсгэрээс шонхор авлах зөвшөөрөл гаргажээ. Ингэхдээ 12 аймгийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нар, ан хариуцсан мэргэжилтүүдэд хуралдаж, онцгой анхаархыг даалгасан байна.
Тодруулбал, Б.Бат-Эрдэнэ сайд аймгийн Засаг дарга нарт дараах албан бичгийг илгээсэн байна. Уг албан бичигт “Идлэг шонхор шувууг зөвхөн хоёр орны дипломат харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаад орны төрийн өндөр, дээд түвшний албан тушаалтнуудад соёлын зориулалтаар буюу бэлэглэх журмаар бариулахаар эрх олгохоор Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 264 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн болно.
Үүний дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газраас 2023 оны наймдугаар сарын 4-ний өдрийн ТГ/583 тоот дугаартай албан бичгээр идлэг шонхор шувууг хүлээн авах гадаад орны төрийн өндөр дээд албан тушаалтны жагсаалт, бэлэг болгон хүргүүлэх идлэг шонхор шувууны тоо хэмжээг баталгаажуулан ирүүлсэн.
Иймд соёлын зориулалтаар агнах, барих идлэг шонхор шувууны тоо, толгойн хуваарийг харгалзан үзэж, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хэнтий, Хөвсгөл аймагт 2023 оны наймдугаар сарын 11-нээс арваннэгдүгээр сарын 15-нийг хүртэлх хугацаанд Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 6-д заасны дагуу холбогдох зөвшөөрлийг олгож ажиллана уу.
2023 оны наймдугаар сарын 7-ний өдрийн Байгаль орчин, аялал жуучлалын сайдын А/309 тоот тушаалаар баталсан гэрээний загвар, соёлын зориулалтаар идлэг шонхор шувуу барьсан тухай актын загварыг хавсралтаар хүргүүлж байна” гэсэн найман хуудас бүхий албан бичгийг хүргүүлсэн байна.
.png)
Аймгийн Засаг дарга нарт очсон албан бичгийн дагуу зөвшөөрөл авсан арабчууд дээрх 12 аймагт шонхор авлах ангаа хийж байгаа гэсэн үг. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн хүргүүлсэн албан бичигт “Соёлын зориулалтаар агнах” гэсэн заалт байгаа нь анхаарал татаж байгаа юм. Үүнээс харвал арабчууд барьсан шонхроо амьдаар нь аваад нутаг буцахаас гадна агнаж, алж болох бололтой.

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр улсын хэмжээнд арабуудад 350 идлэг шонхор барих зөвшөөрөл олгожээ. Гэтэл Өвөрхангай аймгийн Хужирт суманд байрлаж байгаа арабуудын нэгдүгээр отог гэхэд л 80 шонхор барих гэнэ. Тэр бүү хэл одоогийн байдлаар 50 гаруй шонхор авлачихаад гэртээ хорьчихсон байгаа баримт өчигдөр цахим сүлжээнд цацагдлаа.
Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж хэлэхдээ “Арабууд жил болгон ирээд хэдхэн шонхор бариад явсан нь тодорхойгүй байдаг. Үлийн цагаан оготно барьж иддэг ганц шувууг шилж, сонгоод өөрсдөө хэрэгтэйг нь авдаг. Таарсан шонхороо авахгүй шүү дээ. Зөвхөн цагаан хошуутай, нэн ховрыг нь л барьдаг юм. Ховор төрлийн шонхор нь зундаа Сибирийн тайга руу нүүдэлж, есдүгээр сарын эхээр Монголоор дайрч, халуун орон руу буцдаг. Энэ үед л ангаа өдөр, шөнөгүй хийдэг юм даа. Энэ хүмүүсийн гөрөөлөх ажиллагаа хүйтэн ортол үргэлжилнэ. Шонхроос гадна тагтаа, ногтруу хэдэн зуугаараа арабуудын зугаа цэнгэлд цаазлуулж байгаа. Гол өгөөш нь шүү дээ. Арабуудад авлах шонхрын тоо судалгаар албаны хүмүүс ихэд нууцалдаг юм байна лээ. Уг нь улсын хэмжээнд 350 шонхор бариулна гэсэн тушаал гардаг. Гэхдээ энэ бол зөвхөн цаасан дээр багасгаж бичсэн тоо. Үүнээсээ хэд дахин барьж байгаа нь тодорхой байдаг. Өчигдөр гэхэд л иргэн Н.Отгонбаатар Өвөрхангай аймгийн Хужирт суманд байрлах арабчуудын нэг номерын отогт очсон байсан. Арабууд Хужирт сумаас гэхэд л 80 шонхор барина гэж хариулж байна лээ. Ингээд тооцоолохоор 12 аймгаас 1000 гаруй шонхор барих нь тодорхой байгаа биз” гэлээ.
Бид арабчуудын шонхор авлаж байгаа Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хэнтий, Хөвсгөл гэсэн 12 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нартай холбогдож, энэ талаар тодрууллаа.
.jpg)
Өвөрхангай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын дарга Г.Баясгалан: Манай аймгийн Хархорин, Есөнзүйл, Хужирт, Зүүнбаян-Улаан гэсэн дөрвөн суманд арабчуудын отог байрлаж, зөвшөөрөлтэйгөөр шонхор барих ажиллагаа хийж байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас аймагт ирсэн гэрээн дээр авлах шонхрын тоо толгойг бичээгүй. Тоо толгой бичих хэсэгт .... тавьсан байна лээ. Учир нь, шонхор нүүдлийн шувуу. Хоёрдугаарт, идэш тэжээлээ дагаад байнга нисэж, нүүдэллэдэг учраас дөрвөн сумаас барих шонхрын тоог гаргах боломжгүй. Тоо тогтоож өгөх боломжгүй гэсэн үг. Аль ч аймагтаа хийсэн гэрээн дээр тоог нь бичээгүй. Арабууд хэдэн шонхор барьж байна гэдэгт сумынхан хяналт тавьж ажиллаж байгаа. Гэхдээ барьсан бүх шонхорт акт үйлдэх боломжгүй. Учир нь, арабчууд барьсан шонхроо шинжиж, авч явах эсэхээ шийднэ. Шаардлагад тэнцэхгүйг нь буцаагаад тавьдаг. Ийм учраас зөвхөн орон нутгаас тээвэрлэн авч явах шонхортоо акт үйлдүүлнэ. Үйлдсэн актын тоогоор тоо ширхгийг нарийн гаргана гэсэн үг. Хужирт суманд байгаа арабчуудын отог нь сумын иргэдийн хашаа. Уг хашааг Хужирт сумын иргэд нийлж, барьсан юм билээ. Тэгээд хашаа, гэрээ арабчуудад түрээсэлж байгаа гэсэн. Түүнээс биш арабчуудад газар олгосон зүйл байхгүй. Одоогийн байдлаар арабчууд дээрх дөрвөн сумаас 10 гаруй шонхор авч явах акт үйлдүүлээд байна. Гэхдээ арваннэгдүгээр сар хүртэл байрлах учраас энэ тоо нэмэгдэнэ. Дөрвөн сумын төсөв рүү мөнгө нь орсон байгаа. Арабууд өнгөрсөн жил манай аймгийн 10 гаруй сумаас 70 гаруй шонхор барьж, акт үйлдүүлээд авч явсан” гэлээ.
(46).jpg)
Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын дарга П.Мөнхжаргал: Манай аймгийн газар нутгаас арабчууд шонхор авлаж байгаа нь үнэн. Одоогийн байдлаар судалгааны ажил нь хийгдээд явж байна. Тодруулбал, үлийн цагаан оготно хаагуур элбэг байгааг судалж байгаа. Цэцэрлэг, Цагааннуур суманд отог байгуулж, идлэг шонхор барина. Улсын хэмжээнд 350 шонхор барих квоттой учраас манай хоёр сумаас хэдийг авлах нь тодорхойгүй. Хаанаас ч хамаагүй бариад, нийт тоо нь 350 болно гэсэн үг. Өнгөрсөн жил арабчууд Хөвсгөл аймагт ирж, шонхор барьсан. Өнгөрсөн жил хэдийг барьсныг харж байж хэлэх боломжтой. Нэг шонхрыг 20 сая төгрөгөөр үнэлж, сум орон нутгийнх нь төсөвт суулгана.
Дундговь аймгийн БОАЖГ-ын дарга Н.Гантулга “Улсын хэмжээнд 350 хүртлэх шонхор авлах зөвшөөрөл гарсан. Одоогийн байдлаар манай зургаан суманд отог байгуулж, арабчууд шонхор авлаж байна. БОАЖ-ын сайдын батлагдсан тушаал, загварын дагуу наймдугаар сарын 14-нд гэрээ хийгдсэн. Гэрээний дагуу л үйл ажиллагаа нь явж байна. Хамгийн сүүлд БОАЖЯ-нд тоо судалгаа нь нарийн очиж, акт үйлдээд хилээр гаргах юм билээ” гэв.


| БАРИМТ: БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНИЙН ЗӨВШӨӨРЛӨӨР АРАБУУД 12 АЙМГААС 350 ШОНХОР БАРИНА |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |