“Голомт” банкны эзэн Д.Баясгаланг “нүүрсчин” гэхэд нэр төрд нь халдсан, хилсдүүлсэн болохгүй. Тодруулбал, “Голомт”-ын Д.Баясгаланд төмөр замын хоёр, нүүрсний хоёр буюу нийт дөрвөн оффтейк гэрээ бий. Мөн “Голомт”-ын Д.Баясгалан өөрөө Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг эзэмшдэг. Чухамдаа, Д.Баясгалангийн ил бизнес нь банк, далд бизнес нь нүүрс гэж болохоор.
Баримт 1: “Нүүрсний хулгай”-н асуудал яригдаж эхлэхэд амтай болгон нь, тэр тусмаа улстөрчид “Оффтейк гэрээнүүдийг л ил болгочихсон “нүүрсний хулгай”-н асуудал нэг мөр шийдэгдэнэ. “Нүүрсний хулгай” тэр оффтейк гэрээнүүдэд л бий” гэцгээж байсан. Гэтэл Д.Баясгалангийн дөрвөн оффтейк гэрээ ил болсон ч одоог хүртэл нам жим хэвээр л байна. Тодруулбал, Засгийн газраас өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Д.Баясгалангийн “Бодь интернэшнл” ХХК-ийн “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Тавантолгой төмөр зам” ХХК-тай байгуулж, улсын нууцад оруулсан дөрвөн гэрээг нийтэд ил болгосон. Тухайлбал, Д.Баясгалан “Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг 1.0 тэрбум ам.доллараар, Богдхан төмөр замыг 734.6 сая ам.доллароор барихаар “Тавантолгой төмөр зам” ХХК-тай гэрээ байгуулж, улсын нууцад оруулсан. Улмаар Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын 1.0 тэрбум ам.доллар болон Богдхан төмөр замын 734.6 сая ам.долларын төлбөрөө “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас нүүрсээр авахаар тохиролцож, оффтейк гэрээ байгуулсан байдаг.
Улсын нууцаас гаргасан Д.Баясгалангийн төмөр замын болон нүүрсний гэрээ
2019 оны аравдугаар сарын 29-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Бодь интернэшнл” ХХК хооронд байгуулсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээ” үнийн дүн: 1.0 тэрбум ам.доллар
2019 оны арваннэгдүгээр сарын 13-нд “Эрдэнэс тавантолгой” ХК болон “Бодь интернэшнл” ХХК хооронд байгуулсан Нүүрс нийлүүлэх гэрээ
2022 оны зургадугаар сарын 27-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Бодь интернэшнл” ХХК хооронд байгуулсан “Богдхан төмөр замын туннел болон эстакадан гүүрний зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээ” үнийн дүн: 734.6 сая ам.доллар
2022 оны зургадугаар сарын 27-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Бодь интернэшнл” ХХК хооронд байгуулсан “Нүүрс нийлүүлэх гэрээ”
Баримт 2: Д.Баясгалан “Цэцэнс холдинг” ХХК-ийг эзэмшдэг. “Цэцэнс холдинг” ХХК нь “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийг эзэмшдэг толгой компани нь. Тэгвэл Д.Баясгалан “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-аараа дамжуулан Төв аймгийн Баян, Баянжаргалан сумын нутагт байрлах Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг эзэмшдэг. Бөөрөлжүүтийн уурхай нь 3.8 тэрбум тонн нүүрсний нөөцтэй том ордуудын нэг. Одоогоор Д.Баясгалангийн компаниуд Бөөрөлжүүтийн уурхайгаас жилд 1.2-5 сая тонн нүүрс олборлодог. Мөн Д.Баясгалан энэ уурхайнхаа дэргэд Нүүрс боловсруулах үйлдвэр барьж буй. Ноцтой нь, Д.Баясгалан “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-аараа 2018 онд “Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг ил болон далд аргаар ашиглах” төслөөр Хөгжлийн банкнаас 2.1 тэрбум иен, 30 сая евро тус тус зээлж авсан. Өнгөрөгч гуравдугаар сарын байдлаар Д.Баясгалангийн “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан 2.1 тэрбум иенийн зээлийн үлдэгдэл 35 тэрбум, 30 сая еврогийн зээлийн үлдэгдэл 63.6 тэрбум буюу 100 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.
| ГОЛОМТ БАНКНЫ ЭЗЭН Д.БАЯСГАЛАН БА ОФФТЕЙК ГЭРЭЭ, БӨӨРӨЛЖҮҮТИЙН НҮҮРСНИЙ УУРХАЙ |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |