“Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд 55 сая төгрөгөөр 19 ширхэг автомашин акталж, хувьчилсан байна гэвэл та итгэх үү. Угтаа бол дээрх 55 машин нь 1.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй ажээ. Үйлдвэрээс хямд үнээр хувьчлагдсан автомашинууд нь “Лексус-570”, “Mercedes-Benz” байх. Төрийн өмчит үйлдвэрийнхэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрсөддөө давуу байдал олгож төрийн өмчийг үнэгүйдүүлж, хувьдаа завшиж байна. Үүний нэг жишээ нь, “Эрдэнэт үйлдвэр”-ийн нэгэн албан тушаалтан өөртөө давуу байдал олгож, “Лексус-570” автомашиныг 15 сая төгрөгөөр хувьчилж авсан хэрэг мандаж, хуулийн байгууллагад шалгагдаж байна.
2021 онд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй тээврийн хэрэгслийгдуудлага худалдаагаар маш хямд үнээр худалдсан баримтыг хүргэж байна.
2012 оны арваннэгдүгээр сарын 30-нд үйлдвэрлэгдсэн “Киа-2700” ачааны автомашины балансын үнэ нь 36 сая төгрөг ажээ. Харин "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ынхан уг машиныг есөн жил унаж, 500 мянган төгрөгөөр дуудлага худалдаагаар борлуулсан байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийнхэн ойролцоогоор 35 сая төгрөгийн элэгдэл үүссэн гэж тогтоож, авсан үнэнээсээ арав дахин хямд үнээр акталжээ.
280 мянган км-ийн гүйлттэй Краз-65055 автосамосвалыг найман сая төгрөгөөр үнэлж, акталжээ. Уг техникийг 2008 онд үйлдвэрлэж, “Эрдэнэт үйлдвэр” цоо шинээр нь 141 сая төгрөгөөр худалдаж авч байсан байна. Харин 13 жилийн дараа найман сая төгрөгөөр дуудлага худалдаагаар борлуулжээ.
Харин Кама автосамосвал загварын автомашиныг таван сая төгрөгөөр заржээ. Тодруулбал, 2008 онд үйлдвэрлэгдсэн Кама автосамосвалыг тухайн үедээ 60 сая төгрөгөөр авч байжээ. 13 жилийн дараа үнийг нь арав дахин бууруулж, таван сая төгрөгөөр борлуулсан байна.
Хэд хэдэн УАЗ пургон автомашиныг 500 мянган төгрөгөөр акталж, хувьчилжээ. Тодруулбал, 8219 ОРА дугаартай 2010 онд үйлдвэрлэсэн УАЗ пургон автомашиныг 23 сая төгрөгөөр авсан ч 500 мянган төгрөгөөр үнэлж, акталжээ. Мөн 450 мянган км-ийн гүйлттэй, 2008 онд үйлдвэрлэсэн, 23 сая төгрөгөөр авсан УАЗ пургон автомашиныг 500 мянган төгрөгөөр дуудлага худалдаагаар заржээ.
ФЕРМЕР БУЮУ “ААВЫН ЦЭЭЖ”-ИЙГ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР 800 МЯНГАН ТӨГРӨГӨӨР БОРЛУУЛЖЭЭ
21-22 сая төгрөгөөр авч байсан автомашин 800 мянган төгрөг болжээ. Тодруулбал, УАЗ фермер автомашиныг 800 мянган төгрөгөөр дуудлага худалдаагаар заржээ.
-2273 ОРО дугаартай, 295 мянган км-ийн гүйлттэй, 2007 онд үйлдвэрлэсэн, балансын үнэ 21 сая, дуудлага худалдааны үнэ 800 мянга
-3910 ОРХ дугаартай, 320 мянган км-ийн гүйлттэй, 2013 онд үйлдвэрлэсэн, балансын үнэ 22.2 сая, дуудлага худалдааны үнэ 800 мянга
-4314 ОРО дугаартай, 150 мянган км-ийн гүйлттэй, 2011 онд үйлдвэрлэсэн, балансын үнэ 21 сая, дуудлага худалдааны үнэ 800 мянга
ТРАКТОР 500 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ
Тракторыг 500 мянган төгрөгөөр үнэлж, дуудлага худалдаанд оролцуулжээ. Тодруулбал, үйлдвэрлэсэн он 2008, зах зээлийн үнэлгээ 9.7 сая төгрөг, дуудлага худалдааны үнэ 500 мянган төгрөг.
Харин Трактор Камацу загварын машиныг найман сая төгрөгөөр заржээ. Үйлдвэрлэсэн он 2004, зах зээлийн үнэлгээ 143 сая төгрөг, дуудлага худалдааны үнэ найман сая төгрөг.
| БАРИМТ: ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙНХЭН “ПУРГОН”-ЫГ 500 мянга, “ЛЕКСУС 570”-ыг 15 сая, “Mercedes-Benz”-ийг 3.5 сая, “Toyota Hiace” машиныг дөрвөн сая төгрөгөөр акталж, хувьчилжээ |
|
“Мянганы сорилтын корпорац”-ын Дaн Петрийг хүлээн авч уулзлаа
2026-05-14 15:53:56
Чөлөөтийн “Алдарт” шүүгч Мохамед Камел Баузиз Монголд ирлээ
2026-05-14 15:06:03
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-05-14 11:42:14
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМ “УЛААНБААТАР ГРАНТ”-Д НЭР ДЭВШИЖ БАЙНА
2026-05-14 10:30:20
“ЛОС АНЖЕЛЕС 2028” олимпын наадамд оролцох холбоодын төлөөлөлтэй уулзав
2026-05-14 07:10:00
“НОМЕ PLAZA”-ГИЙН ЭЗЭН М.ЭНХ-АМГАЛАН “БЛЬЮ СПОТ НОМАДС” ХХК-ААРАА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭС ТАВАН ТЭРБУМЫГ АВЧЭЭ
2026-05-14 07:00:00
Б.БАЯРЧИМЭГ: Анхны медалийн мэдрэмж энэ спортод дурлах хүчийг нэмсэн
2026-05-14 07:00:00
УЛААН ЭРЭГ"-ИЙН МАНГАС МЯГМАРААС УЛАЙССАН ХАР ТАМХИЧИН ЖОЙНТ ХҮРТЭЛХ ДҮРҮҮД ТҮҮНИЙХ
2026-05-14 07:00:00
БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК”-ИЙН ЗАХИРАЛ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
2026-05-14 07:00:00
“Хууль бус хөрөнгө хураах“ хуулийг ирэх долоо хоногт багтаан танилцуулахыг ХЗДХ-ийн сайд С.Амарсайханд үүрэг болголоо
2026-05-13 14:26:05
Б.ШИЖИРБОЛДЫН ТОДРОЛ
2026-05-13 08:50:46
Монгол, Серби Улсын ГХЯ-ны улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
2026-05-13 07:30:00
Азийн “АЙЧИ–НАГОЯА 2026” наадамд оролцох холбоодын уулзалт боллоо
2026-05-13 07:20:00
Ө.Сүлд боксын өсвөр үеийн Азийн аваргын төлөө тулалдана
2026-05-13 07:10:00
2026-05-13 07:00:38
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-05-13 07:00:34
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН “ДАВС ҮҮРСЭН 40 ЖИЛ” БАРИМТАТ КИНО ТӨСӨЛ КАННЫН КИНО НААДАМД ОРОЛЦОЖ БАЙНА
2026-05-13 07:00:14
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН “КНОПЧИН”
2026-05-13 07:00:05
ХУУЛЬ БАТАЛЖ ҮЗЭЭГҮЙ ГИШҮҮД КНОПОО ХУДАЛДАЖ БАЙНА
2026-05-13 07:00:00
“ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАНЫ ДҮҮ Ц.ОТГОНБААТАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛНЭЭС ДОЛООН ТЭРБУМЫГ АВЧЭЭ
2026-05-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |