...Жалбасүрэн гуайн хэдэн хөвгүүд ч баларч байна даа. Хоёр хүү нь төрийн албаны зөөлөн сэнтийгээсээ чирэгдэж буугаад, “аавын хаалга” татаж, цагдан хорих ангид хэзээ суллагдахаа мэдэхгүй хана налж, хаалга манаж, тааз ширтэж, хөлийн чимээ чагнаж, шүүх хурлаа хүлээн бэмбэгэнэж суухад ууган хүү нь дүү нарынхаа араас “явах” дээрээ тулчихаад сууж байдаг. Мөн ч сонин шүү, саяхан л “Шударга тав”-ын нэг болчихсон шуурга сөрөөд “мандаж” явсан Ж.Батзандан өөрийнхөө зуурсан жонхуунд ах, дүү нартайгаа хамт бүдчиж унах дээрээ тулчих гэж. Тэр хоригдох хүртлээ “том” байлаа. Хэн дуртай руу нь хаяглаж, хэтийдсэн өндөр дуугаар хашхичиж, хааш нь ч хамаагүй хуруугаа дүрж, хачин “шударга” явлаа шүү дээ. Харин тэр одоо хоёрын банзан дээр хөгжил, хувьсал хоёрыг ярих “тэнхэлгүй” болтлоо “хэрэгт” дарагдаж, ахтайгаа, туслахтайгаа нэг хориход, гурван өөр камерт байж байна.
Эргэлт.мн мэдээллийн сайтын Эрэн сурвалжлах нэгдлээс УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн хамаарал бүхий этгээд буюу түүний туслах, ШИНЭ намын дэд дарга Г.Аюулгүй Хөгжлийн банкнаас Капитал банкаар дамжуулан 12 тэрбум төгрөгийн зээл аваад, найдваргүй зээлдэгчдийнх нь нэг болж, улмаар дампууралд нь гол нөлөө үзүүлсэн байж болзошгүй ноцтой баримтыг дэлгэж байлаа. Тэгвэл бид энэ удаад “Нүүрсчдийн бүлэглэл”-ийн гэх хэргийн гол эзэн буюу нууц ноён нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан байсныг батлах схемийг баримтаар хүргэх гэж байна. Өөрөөр хэлбэл, хорихын хүйтэн өрөөнд дээл нөмөрч суух Ж.Батзанданг “Нүүрсчдийн бүлэглэл”-ийн гол тоглогч байсныг баталж болзошгүй ноцтой баримтыг хүргэе.
“Эрдэнэс таван толгой” ХК-тай нүүрс тээвэрлэлтийн гэрээ үзэглэж, 379 тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэдэг давуу эрхтэй дараагийн компани бол “Грийт монгол транс” ХХК. Уг компанийг 2016 оны есдүгээр сарын 30-нд Улсын бүртгэлийн 6111297 регистрийн дугаартайгаар Гадаад худалдаа, Худалдааны зуучлал, Авто машины сэлбэгийн худалдаа, Авто машины засвар, үйлчилгээ, Авто машинаар ачаа тээвэрлэх, Хүнд машин механизмын түрээс, сэлбэгийн худалдаа , Хүнд машин механизмын тоног төхөөрөмжийн худалдаа, Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа чиглэлээр үүсгэн байгуулжээ. Бүртгэл дээрх хаяг нь, Улаанбаатар, Баянзүрх, 18-р хороо, 13 хороолол, 13, 180 тоот аж. Харин компанийн оффис нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын тавдугаар баг, Хайрхан, Цагаан хаданд байдаг.
Хамгийн ноцтой нь, “Грийт монгол транс” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн туслах Галсанжамцын Аюулгүй. Тэрбээр 2016 онд Цэрэннадмид Мөнхсайхан, Балдандорж Мөнх-Эрдэнэ гэх хүмүүстэй хамтран уг компанийг үүсгэн байгуулсан байна. Г.Аюулгүйн үүсгэн байгуулсан “Грийт монгол транс” ХХК нь төрийн өмчит “Эрдэнэс таван толгой” ХК-тай гэрээ байгуулж, урд хөрш рүү автомашинаар нүүрс зөөх ажлыг хариуцдаг байсан гэсэн үг.

Гэхдээ Г.Аюулгүй хүмүүстэй хамтран эзэмшдэг байсан компаниудынхаа хувь эзэмшлээс нэрээ хасуулж, нүүрс тээврийн бизнесээс бүрэн гарсан гэж харагдахаар тэмдэглэл хийлгэсэн ч “Грийт монгол транс” ХХК-ийнхаа 60 хувийг эзэмшдэг хэвээрээ байна. Өөрөөр хэлбэл, Ж.Батзандангийн туслах Г.Аюулгүй толгой мэдэж компани байгуулсан юм биш, “эзэн”-ийхээ даалгавраар компани байгуулж, ногоон гэрлээр нүүрс тээвэрлэж байгаа гэсэн үг.
Ташрамд дурдахад, Хөгжлийн банкнаас 888 төсөл болон ЖДҮХС-ийн санхүүжилт бүхий зээлийг Капитал банкаар дамжуулан аваад эргэн төлөөгүй буюу дампуурахад нь нөлөө үзүүлсэн “Азийн бамбар” ХХК, “Элит цамхаг” ХХК-иудыг эзэмшигч Г.Аюулгүй гэгч нь УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн туслах, ШИНЭ намын дэд дарга, басхүү түүний бизнесийн хамтрагч. Тодруулбал, Ж.Батзандан 2004 онд “Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн” гэгчийг байгуулж, төв талбайд жагсаж явсан. Тухайн үед Ж.Батзандангийн арын албанд Г.Аюулгүй хүчин зүтгэж явсан бөгөөд тэдний нөхөрлөл энэ үеэс эхлэлтэй аж. Улмаар 2012 онд Ж.Батзандан УИХ-ын гишүүн болоход Г.Аюулгүй түүний туслах, зөвлөхөөр нь ажиллаж эхэлсэн байдаг. Ингээд зогсохгүй, Ж.Батзандан Шударга иргэдийн нэгдсэн эвсэл буюу ШИНЭ намыг байгуулж, 2019 оны зургадугаар сарын 6-нд Төрийн ордонд анхдугаар их хурлаа хийсэн. Тухайн үед Ж.Батзандан өөрийн туслах, Г.Аюулгүйг намын байгуулалт хариуцсан дэд даргаар томилж байлаа.
| Ж.БАТЗАНДАНГ НҮҮРСНИЙ БҮЛЭГЛЭЛИЙН НУУЦ НОЁН ГЭДГИЙГ БАТЛАХ СХЕМ |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |