Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ЖДҮ хөгжүүлэх сангаас зээл авсан төрийн түшээдийн цувааг УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун цагтаа тэргүүлж байлаа. Тодруулбал, Х.Болорчулуун өөрийн хамаарал бүхий “Дорнод гурил” ХХК-аар дамжуулж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээл авсан хэрэгт буруутгагдаж, хууль хяналтын байгууллагад шалгагдаж, “ачигдах” дээрээ тулж байв. Үүгээр ч зогсохгүй Х.Болорчулуунд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, НПГ-т шилжүүлж, УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах асуудал хүртэл яригдаж байсан. Өөрөөр хэлбэл, тэр Саарал ордны зөөлөн суудлаас хугацаанаасаа өмнө бууж, хорихын хаалга татах магадлал өндөртэй гишүүдийн нэг байсан цаг саяхан. Гэтэл тэр хуулийн хариуцлага хүлээх нь бүү хэл салбар хариуцсан сайд болоод тухалчихлаа.
.jpg)
Ашиг сонирхол, албан тушаалын зөрчилтэй сайдаар тэр зүй ёсоор тодроод байна. Нэг үгээр хэлбэл, Хүнс, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг компанитай УИХ-ын гишүүн салбар хариуцсан сайд болчихлоо гэсэн үг. Товчхондоо, Х.Болорчулууны “Дорнод гурил” ХХК хөдөө аж ахуйн салбарт газардахгүй, унахгүй, хавчигдахгүй нь. Түүгээрч зогсохгүй “Улаан буудайгаа зарж чадсангүй, гурилаа борлуулж чадсангүй" гэж гоншигнох шаардлагагүй болчихлоо. Эзэн нь салбар хариуцсан сайд байхад компани нь ногоон гэрлээр орж, гурилын зах зээлийг базах нь тодорхой болчихлоо.
Х.Болорчулуун 2012 онд ЖДҮХС-ийн дэд даргаар ажиллаж, туршлага судалж байгаад 2016 онд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний зээл авсан байдаг. Х.Болорчулуун сайд Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга асан А.Энхтүвшинтэй хуйвалдаж, хуурамч бичиг, баримт бүрдүүлж, зээл авсан нь гэдэг. Тодруулбал, А.Энхтүвшин нь Хүнс, хөдөө ах ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ЖДҮХС-нд “Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багт байрлах “Дорнод гурил” ХХК нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч болохыг тодорхойлов” хэмээх хуурамч албан бичгийг явуулж, жилийн найман тэрбумын орлоготой, үйлдвэрлэлтэй тус компанийг ЖДҮ хэмээн хуурамчаар тодорхойлж байсан нь “гэмт хэрэг” юм.
Тэгвэл Х.Болорчулуун сайд өөрийн хамаарал бүхий компаниараа төрөөс мөнгө “салгадаг” хэвээрээ байна. Гэхдээ зөвхөн Х.Болорчулуун биш, түүний төрсөн дүү нар болох Х.Болор-Эрдэнэ, Х.Болорчимэгийн хүү О.Тэмүүлэн нарын компани төрийн байгууллагуудаас зарласан тендерт толгой дараалан ялж, 20.9 тэрбум төгрөг халаасалсан баримт нь бий. Өөрөөр хэлбэл, ах, дүү нараараа нийлж, төрийн мөнгийг халаасалдаг бүлэглэл үүссэн гэсэн үг. Гэхдээ бид энэ удаад зөвхөн Х.Болорчулууны үүсгэн байгуулсан “Дорнод гурил” ХХК нь төрийн байгууллагын гурил нийлүүлэх тендерт хэрхэн оролцож, халаасаа түнтийлгэж байгааг баримттайгаар хүргэж байна.
УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хамаарал бүхий “Дорнод гурил” ХХК-аараа дамжуулж, нэг тэрбум гаруй төгрөгийн тендер авчээ. “Дорнод гурил” ХХК зах зээлд гурил нийлүүлэхийн сацуу төрийн байгууллагуудын хүнсэнд төсвийн мөнгөөр гурил нийлүүлсээр байна.
Тодруулбал,
-Дорнод аймгийн Хэрлэн сумын Хан-Уул цогцолбор сургуулийн дотуур байрны хүүхдийн хоол хүнс нийлүүлэх тендер: 3.9 сая төгрөг
-Дорнод аймгийн Хэрлэн сумын Хан-Уул цогцолбор сургуулийн хүүхдийн үдийн цай хөтөлбөрт гурил нийлүүлэх тендер: 4.0 сая төгрөг
-Дорнод аймгийн Хэрлэн сумын тавдугаар цэцэрлэг гурил, гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх тендер: 3.3 сая төгрөг
-Дорнод аймгийн Хэрлэн сумын зургадугаар цэцэрлэгийн Хүүхдийн хоол” -ны худалдан авах бүтээгдэхүүн, гурил нийлүүлэх тендер: 4.6 сая төгрөг
-Дорнод аймгийн Хэрлэн сумын наймдугаар дунд сургууль “Үдийн цай” хөтөлбөрийн хүнс, гурил, гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх тендер: 6.2 сая төгрөг
-Дорнод аймгийн Хэрлэн сумын Хан-Уул цогцолбор сургуулийн дотуур байрны хүүхдэд гурил, гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх тендер: 5.6 сая
- Дорнод аймгийн Хэрлэн сумын Хан-Уул цогцолбор сургуулийн хүүхдийн үдийн цай хөтөлбөрт гурил нийлүүлэх тендер: 5.6 сая төгрөг
-Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хөтөл салбарт 800 тонн нийлмэл бордоо нийлүүлэх тендер- нэг тэрбум төгрөгийн тендер тус бүр авчээ.
Энэ мэт Дорнод аймгийн Хэрлэн суманд зарлагдсан төрийн худалдан авах ажиллагаанд “Дорнод гурил” ХХК-аа зүтгүүлж, хамаг тендерт нь шалгарч, төсвийн мөнгөөр гурил нийлүүлжээ. Мөн хэд хэдэн өндөр дүнтэй тендерт материалаа илгээсэн байгаа нь төрийн худалдан авах ажиллагааны газарт нээлттэй байна.Өөрөөр хэлбэл, тендерийн материалаа өгөөд хариугаа хүлээж байгаа хэд хэдэн тендер байгаа гэсэн үг. Тодруулбал, Зэвсэгт хvчний жанжин штабт 434 сая төгрөгөөр гурил нийлүүлэх, Хэрлэн сумын долдугаар цэцэрлэгт 3.6 сая төгрөгөөр гурил, гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх, Хэрлэн сумын дөрөвдүгээр цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний бүтээгдэхүүн 3.4 сая төгрөгөөр нийлүүлэх тендерт хэрхсэн нь тодорхойгүй буюу хариу нь гараагүй байна.
Х.Болорчулуун сайдын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсаас мөнгө цохисон, өөрийнх нь удирдаж байгаа салбарын эрх мэдлийг БНХАУ-ын тал эзэмшдэг гэх асуудлыг хууль хяналтын байгууллага шалгах нь зүйтэй болов уу.
| БАРИМТ: Х.БОЛОРЧУЛУУН САЙДЫН “ДОРНОД ГУРИЛ” ХХК ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САНД НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОРДОО НИЙЛҮҮЛЖЭЭ |
|
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |