...Насанд хүрээгүй охид бэлгийн мөлжлөгт өртөж, хөгшин, баян, бэлгийн чадавх муутай эрчүүдэд үйлчилгээ үзүүлэхийн тулд хар тамхи хэрэглэж, архи, тамхи татдаг байжээ. Мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хүүхдүүдийг дадлага хийлгэх нэрийдлээр боолчилж, цагтаа ирээгүй тохиолдолд дадлага хийгээгүйд тооцно хэмээн сүрдүүлж, хүүхдэд хүнд хүчир ажил хийлгүүлдэг аж. Тодруулбал, 13 настай охидыг тоосгоны үйлдвэрт ажиллуулж, шөнөжин зардаг байжээ. Мөн Сэлэнгэ аймгийн дунд сургуулийн сурагчид чүдэнзний хайрцагт хийсэн мансууруулах өвс худалдан авч, татдаг байсан гэнэ. Ингэснээр хүүхдүүд хар тамхид донтож, өвс татах нь нэмэгдсэн байна. Түүнчлэн дунд сургуулийн сурагч хүү өвс татаж байгаад, амнаас нь хөөс сагарч унасан хэрэг хүртэл гарчээ. Мөн ламхай болж байгаа хүүхдүүдийг олсоор ороолгож, хүчирхийлдэг байсан тухайгаа бэрээдэх хэмээн тайлбарладаг гэнэ. Үүгээр ч зогсохгүй, жүдогийн спортоор хичээллэдэг байсан сэргэлэн цовоо долдугаар ангийн хүү хурдан мориноос унаж, тархиндаа хүнд гэмтэл авчээ.
1. ...Найз маань онц сурдаг, ирээдүйд хуульч болно гэж ярьдаг байсан. Гэхдээ аав нь нас бараад, тэгээд ээж нь өвчтэй болсон болохоор эцэг, эхийнхээ тавьсан өрийг дарах гээд арга үгүйн эрхэнд 11 дүгээр ангиасаа сургуулиа хаяад ажил хийж байна. Сардаа олсон мөнгөө өр төлөхөд зарцуулдаг болохоор гэртээ болон өөртөө юм авч чаддаггүй. Хүүхдэд өгдөг хөдөлмөрийн хөлс бага болохоор хоёр ажил хийсэн ч гэсэн сардаа 500,000-800,000 төгрөг олдог ч хүрэлцдэггүй. Манай найз өглөө нь цагийн ажил хийдэг, худалдагч, бараа өрөх гэх мэт, үдээс хойш нь бааранд ажилладаг. Миний хувьд ажил хийдэг найзууд олон бий. Бид нар ажил хийж, олсон мөнгөөрөө энэ найзынхаа гэрт нь хоол унд авч өгдөг.Саяхан мөнгөө нийлүүлээд гэрт нь хонины мах авч өгсөн. Бүтэн том хонины мах авах гэсэн хүрээгүй л дээ. Тэгээд төлөгний мах авч өгсөн...
(Ажил, хөдөлмөр эрхэлдэг хүүхэдтэй хийсэн ганцаарчилсан ярилцлагын хэсгээс)
2. ...Ажлын байрны бэлгийн дарамт охидод их хэцүү. Нэг ажил хийсэн чинь тэр ажлын газрын нэг ах намайг байнга өддөг. Тэгээд байж байгаад хажууд ирээд сонин сонин юм яриад байдаг. Юу ярих вэ гэвэл “Чи гарч орж яваач, чиний насан дээр ууж идэж, наргиж явах нас. Хүнтэй суучихвал гоё сайхныг мэдрэхгүй” гэх мэт. Заримдаа ирээд хажууд зогсоод “Чи хүнтэй унтаж үзсэн үү” гээд асуудаг. Тэгээд +18 гэсэн сайт үзүүлээд, энийг ороод үзээч, ийм юм үзсэн үү? гээд л.... Тэгээд чимээгүй байгаад, хариу хэлэхгүй болохоор байж байгаад чихэн дээр ирээд шууд чанга хашхирдаг...
(Бэлгийн дарамтад өртсөн хүүхэдтэй хийсэн ганцаарчилсан ярилцлагын судалгааны тэмдэглэлээс)
3. ...Нэгэнт өртсөн хүн 26-27 хүрээд өөрийгөө татаж авч чадахгүй бол ер нь тэгээд амьдрал нь дууссантай адилхан. Дандаа мөнгөтэй, ихэвчлэн хөгшин хүмүүст ийм үйлчилгээ үзүүлдэг. Хөгшин хүмүүс чинь бэлгийн чадавх байхгүй болсон учраас гаж юмнуудад дуртай, гэхдээ мөнгөө төлж чадна. Гаж юм хийдэг учраас стресс ихтэй болгодог. Өдөрт 8-9 ийм хүнд үйлчлээд байхаар зайлшгүй хар тамхи хэрэглүүлж муухай, ядарсан, хүсэхгүй байгаа мэдрэмжийг нь алга болгоно. Амьдрал нь утгагүй болоод архи, тамхи, мансууруулах бодист ороод л өнгөрдөг нь их байдаг. Ер нь бол 14-15 нас хүрээд ирэхээр нь хүмүүст үйлчлүүлээд эхэлдэг. Ерөнхийдөө эдийн засгийн ямар ч боломжгүй хүүхдүүд л ийм юм хийж байгаа. Ар гэрт нь л ашигтай. Маш царай муутай, сайхан царайтай байх ялгаагүй...
(Судалгааны хүрээнд бэлгийн мөлжлөгөд өртөж гадаадад биеэ үнэлж байсан насанд хүрээгүй хүнтэй ганцаарчилсан ярилцлагын тэмдэглэлээс)
4. ...Хүүхдүүд “өвс” (тус аймагт ургадаг канабисын төрлийн ургамал) татах нь нийтлэг байгаа. Ялангуяа 10 жилийн хүүхдүүд их хэрэглэж байна. Чүдэнзний хайрцагт хийснийг нь ... төгрөгөөр зардаг. Бид болиулж чадахгүй байна. Амнаас нь хөөс сахарч унаад ээж, аав нь хотод очиж эмчлүүлсэн тохиолдол байгаа. Аймаг учраас цагдаагийн байгууллагатай боловч эмчлэх байгууллагагүй тул Улаанбаатар хотод очиж эмчлүүлсэн...
(Сэлэнгэ аймгийн сургуулийн нийгмийн ажилтан)
5. ...Хүүхдийн хажууд утааг нь үнэртүүлээд байхад л мансуураад дасдаг, татагддаг. Анхандаа дандаа танилууд нь амаараа сурталчилж гоё гэж итгүүлж хэрэглүүлдэг. Гоё найзуудтай болоод гоё байгаа гэдэг орчин бас хүүхдэд их нөлөөлнө. Эхний хэдэн сар бол угаасаа “фан” (fun буюу хөгжилтэй өнгөрүүлэх, зугаатай, сонирхолтой, цэнгэл гэсэн утгатай англи үг) байдаг л даа. Бүтэн гурван цаг бөөлжөөд байгаа мөртлөө гоё байна л гээд байдаг. Зарим баян дилерүүд нь баруун солгойгүй дайлдаг. Дайлуулаад хэрэглэсэн зарим нь хар тамхийг цаашдаа хэрэглэхээ больдог боловч өвснөөс бол буцахгүй. Пиво уунгаа өвсөө сорчихоод явдаг. Тэгэнгээ бусдад сэдэл өгөөд байдаг. Дилерүүд хүүхдүүдээс мөнгөтэйг нь олзолж хэрэглэгч, мөнгөгүйг нь бол дилер болгоно. Тэгэхээр баян, ядуугийн ялгаа байхгүй. Хэн наашаа гэснийг л татахыг бодно...
(Мансууруулах бодис хэрэглэдэг 18 настай хүүхэдтэй хийсэн ганцаарчилсан ярилцлагын судалгааны тэмдэглэлээс)
6. ...Хараа хяналтгүй хүүхдүүд л хар тамхинд ордог. Айх, санаа зовох юмгүй хэрэглэнэ. Ер нь өөр хүнд татуулаад эффектэнд орж байгааг харж шоолох гоё байдаг. Уг нь хүн уруу татахыг “нүгэл” гэж ярьдаг мөртлөө нэгнийгээ татуулаад л шоолоод л тэгж байгаад оруулдаг. Ер нь дахиж татмаар санагдана. Зарим нь нөлөөлөхгүй юм байна билээ гэж дахиж хэрэглэнэ. Тэгснээ дахиад хэрэглэнэ.Бага багаар дуртай болдог. Өвсийг хүмүүс зүгээр гэж боддог. Хамаг юмных нь суурь тамхи. Тамхи татаж чаддаг хүн өвс татна. Тэгээд эм ууна. Дараа нь сэргээшийн төрөл рүү орно. Цаашдаа хүндрэх магадлалтай...
(Судалгаанд оролцогч хүүхдүүдтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлээс)
7. ...Сэтгэл санааны дарамт их амсдаг гэж боддог. Өөрсдийгөө л буруутгадаг шүү дээ. Үүнээс болоод охид шууд л амиа хорлох сэдэл төрдөг. Яагаад би хүнд хэлчихэв дээ. Хэлснээс болоод асуудал улам л хүндэрчихлээ гэж бодсон. Тэгээд бас эхнэр нь мэдчихвэл охид руу шууд л дайраад, нөхрөө л өмөөрөөд байдаг. Тэгээд мэдчихээрээ охидыг дарамтлаад цаашдаа амьдрах аргагүй болтол чинь бичүүлнэ, ярина гэж дарамталдаг...
(Бэлгийн мөлжлөгт өртсөн 17 настай хүүхэдтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлээс)
8. ...Ганданд хүүхдийг ороолгосон, цохисон асуудал гардаг. Түүнийгээ “бэрээдэнэ” гэдэг ёстой холбож тайлбарласан. Угаасаа уламжлалт байдлаараа хандаж байгаа мэт өөрсдийгөө зөвтгөж байсан бөгөөд хүүхдээ тэжээж чадахгүй байгаа айлын хүүхдүүдийг номонд хүргэж байна гэж хамба нь тайлбар хэлж байсан...
(Аймгийн цагдаагийн байгууллагын алба хаагчтай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс)
9. ...Овоолсон хог дээр өглөө 10:00 юм уу 11:00 цагт гараад орой гэгээ тасрахаар ажлаасаа буудаг. Хог дээр ажиллахад эхлээд муухай үнэртдэг байсан боловч одоо үнэрт нь дассан. Хогийн машин дээр гарч байгаад хөргөгч буулгаж байсан нь хамгийн хүнд зүйл байсан...
(Хогийг цэг дээр ажилладаг 14 настай хүүтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлээс)
10. ...Хүнд ажил хөдөлмөр хийлгэдэг, унах, бэртэх, түлэгдэх магадлал өндөр газар бол тоосгоны үйлдвэр, барилга байдаг. Манай аймагтай ойр байрладаг нэг тоосгоны үйлдвэрт хувийн ажлаар очиход 13 настай охид ажиллаж байсан. Шөнө хоноод үүрээр 03:00-04:00 цаг хүртэл ажилладаг гэж тэр хүүхдүүд ярьсан. Манай сургуулийн хүүхдүүд байгаагүй. Танихын аргагүй болчихдог юм билээ. Цалин нь сая төгрөг шахуу авдаг гэсэн. Тэндээ хонож байрладаг, зуны халуунд халуун гал дотор байдаг юм билээ. Өвөл бас ажилладаг байх гэж ярьсан...
(Аймгийн сургуулийн нийгмийн ажилтантай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс)
11. ...Долдугаар ангийн нэг хүүхэд байсан. Самбо, жүдогоор хичээллэдэг, зүүн бүсийн аварга, улсын аваргад байр эзэлж байсан. Өөрөө жижигхэн биетэй. Ахынхаа морийг унаж яваад мориноосоо уначихсан. Одоо тэр хүүхэд морь ч унаж чадахгүй, барилдаж ч чадахгүй болчихсон. Тархиндаа гэмтэл авсны улмаас нэлээд удаан эмнэлгээр явсан...
(Сургуулийн нийгмийн ажилтнуудтай хийсэн фокус бүлгийн ярилцлагын тэмдэглэлээс)
12 ...Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв дээр хүүхдийн хөдөлмөрийн асуудал маш их байна. Тэгэхээр энэ оюутнууд 18 нас хүрээгүй хүүхдүүд байдаг. Зүгээр хөдөлмөр эрхлээд цалинтай, цалингүй дадлага хийгээд хүүхдүүд явдаг. Тэрэн дээр судалгаа аваад үзэхэд тэр дадлага хийлгэж байгаа газрууд хүүхдийг хайрлахгүйгээр зөвхөн зарах л зорилготой байдаг. Хүүхэд гэж харах биш ажиллах хүч гэж хардаг. Тухайн өдрөө тэр хүүхдээр албан байгууллага ажлаа л хийлгээд тэд нарын л ажил бүтэж байвал тэр хүүхэд хэдэн цагт босоод хэдэн цагт явж байгаа нь сонин биш. Дадлага хийлгэж байгаа хүүхдээр цэвэрлэгээ хийлгэдэг газрууд байна. Өглөө 9 цагаас ажил эхэлдэг байтал үүрийн 5 цагт босоод явчихдаг. Үүрээр 5 цагт босч явж байгаад тэр хүүхэд хүчирхийлэлд өртвөл яах вэ, ямар нэгэн асуудалд орвол яах вэ гэдэг асуудал гарч ирдэг. Тийм тохиолдол гарч байгаа. Хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг хийлгэдэг тийм газрууд байна. Дадлага ярихаар хүүхдийн хөдөлмөрийг шулаад байгаа асуудал байна. Энэ бол байж боломгүй зүйл. Хүүхэд эрт очихгүй бол дадлага хийсэнд тооцохгүй гээд хасчих учраас заавал хэлсэн цагт нь очдог.
(Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ажилтнуудтай хийсэн фокус бүлгийн ярилцлагын хэсгээс)
| 13 НАСТАЙ ОХИНД ХАР ТАМХИ ТАТУУЛЖ, БИЕИЙГ НЬ ҮНЭЛДЭГ БАЙЖЭЭ |
|
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Д.САЙНБАЯР: Энэ сайхан шагналыг надад хүртээж байгаа ч цаад мөн чанартаа Монголын сэтгүүл зүйг үнэллээ гэж талархаж байна
2026-02-16 18:04:05
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-02-16 16:24:58
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-02-16 16:00:00
Италийн Лиза Виттоцци биатлоны 10 км-т олимпын аварга боллоо
2026-02-16 15:50:24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, цол, одон медаль гардуулав
2026-02-16 15:37:14
ЗУРВАС: САР
2026-02-16 15:31:37
2026-02-16 15:00:43
2026-02-16 14:53:13
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цол хүртэв
2026-02-16 14:15:13
Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг Ардын жүжигчин цол хүртлээ
2026-02-16 14:03:20
2026-02-16 13:27:46
“Монголын мистер” Б.Батсуурь Гавьяат дасгалжуулагч цол хүртэв
2026-02-16 13:08:39
Таеквондогийн Д.Гансүрэн Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртэв
2026-02-16 12:59:05
БТСУХ Хөдөлмөрийн баатар Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Түвшинтулга нарт хүндэтгэл үзүүлэв
2026-02-16 12:41:45
А.Ариунбат өнөөдөр олимпын замд гарч өрсөлдөнө
2026-02-16 12:25:07
2026-02-16 12:14:55
2026-02-16 12:01:29
2026-02-16 11:27:49
Михо Такаги “Милан-Кортина-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-02-16 08:57:04
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-02-16 08:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-02-16 08:00:00
ТОР БАРИАД, ЦӨЦГИЙН ТОСТОЙ "ДУГУЙ", ЧИХЭР ЦУГЛУУЛДАГ БАЙСАН МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-16 08:00:00
Миний найзыг Бөхийн Бааст гэдэг
2026-02-16 08:00:00
“Улаанбаатар Амазонс” баг дээд лигийн аварга боллоо
2026-02-16 07:00:00
МИНИЙ МЭДЭХ ХҮҮХЭД НАСНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-16 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-02-16 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-02-16 07:00:00
Т.Түвшинтулга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ
2026-02-15 20:43:23
“Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэмжин хамтран ажиллахыг УРИАЛЖ байна
2026-02-15 17:38:54
2026-02-15 15:39:21
Уран сайхны гимнастикийн “АЛДАР-80” тэмцээн эхэллээ
2026-02-15 15:26:20
Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоо 60 мянгад хүрчээ
2026-02-15 14:54:50
Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ
2026-02-15 12:17:10
Казахстаны уран гулгагч М.Шайдоров өвлийн олимпоос алтан медаль хүртлээ
2026-02-15 10:32:24
Б.Хулан, М.Энхбилэг нар Европын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ
2026-02-15 09:59:19
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-02-15 07:51:36
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-02-15 07:13:21
А.Амин-Эрдэнэ “No-Gi” төрөл улсын аваргаас алтан медаль хүртжээ
2026-02-15 07:10:00
Инкүши Ж.Энхсоёл хөнгөн бэртэл авч тоглолтоос чөлөөлөгджээ
2026-02-15 07:00:00
26 ДУГААР БАЙРНЫ ОРШИН СУУГЧ Г.ХҮРЭЛСҮХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН УЧРААС ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ, ГЭРЭЭСЭЭ НҮҮХГҮЙ БАЙГАА
2026-02-15 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-02-15 07:00:00
ДУРДАТГАЛ: МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙН АЖЛЫН ӨРӨӨ БАЙСАН 204 ТООТ ӨРӨӨНИЙ ҮҮДНЭЭС...
2026-02-15 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-02-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |