Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны “Шангрила” салбараас тавдугаар сарын 25-ны өдөр 50 орчим насны эмэгтэй хуурамч бичиг баримтаар хоёр сая ам.доллар залилсан ноцтой хэрэг гарсан. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан шалгаж байна. Хэргийг шалгаж байгаа цагдаа нар гэмт хэргийн бүлэглэлийг эхнээс илрүүлж, заримыг нь саатуулж, 1.2 сая ам.долларыг нь олоод байгаа юм. 1.1 сая ам.долларыг тэдний хамаарал бүхий автомашинаас олсон байна. Харин 800 орчим сая төгрөгийг нь гурван этгээдийн орогнож байсан орон сууцны байрнаас олжээ.
Одоогоор хуурамч бичиг баримт бүрдүүлэн залилсан энэ хэрэгт арав гаруй хүнийг холбогдуулан шалгаж, заримыг нь эрэн сурвалжилж байгаа аж. Цагдаа нар 32 настай Б.Бямбадорж, 34 настай Б.Баттулга, Э.Золхүү нарыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх түрээсийн орон сууцанд бүгэж байхад нь саатуулсан юм. Харин Батсайханы Энхбаатар гэх 41 настай этгээдийг улс даяар эрэн сурвалжилж байна.
Бид хоёр сая ам.долларыг хэрхэн залилсан хэргийн мөрөөр уншигч та бүхэнд тодорхой мэдээлэл хүргэж байна. Арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй байж болзошгүй гэмт хэргийн бүлэглэл эртнээс тус банкныхантай холбогдож, хуурамч бичиг баримт бүрдүүлэн улмаар банкны ажилтнуудыг өөрсдийн башир аргандаа оруулж, залилсан гэмт хэргийн тодорхой болсон зарим мэдээллийг хүргэж байна.
Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр хоёр сая ам.доллар залилсан гэмт хэргийн талаар Худалдаа өгжлийн банкныхан цагдаа нарт өөрсдөө анх мэдээлэл өгсөн гэнэ. Худалдаа хөгжлийн банкны төв салбарын удирдлагуудад “Шангрила” салбараас хоёр сая ам.доллар гүйлгээгээр гарсантай холбоотой мэдээлэл очсон гэнэ. Тэд гүйлгээг хянаж үзээд гэмт хэрэгтнүүдийн арганд автсан болох нь тодорхой болж. Ингээд цагдаа нарт мэдэгдсэн байна. Цагдаа нар хэн гэдэг хүн ямар бичиг баримт үзүүлж, их хэмжээний ам.доллар авах хүсэлт тавьсан, данснаасаа мөнгө авах хүсэлтийг хэн тавьсан, хоёр сая ам.долларыг хэн гэдэг хүн гаргаж авсан, үүнээс гадна ямар автомашинаар хаашаа зорчиж явсан, хэн гэдэг хүний нэр дээр байдаг автомашинаар ирсэн, явсан гээд хяналтын камерт бичигдсэн бичлэгүүдийг ашиглаж, мөрдөн шалгаж эхэлжээ. Ингээд их хэмжээний мөнгө авсан 50 гаруй насны эмэгтэйгээс гадна хэн хэн дээрх гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоож эхэлжээ.
Тэдний нэг нь Хаан банкнаас 1.4 тэрбум төгрөг залилсан гэмт хэрэгт шалгагдаж байгаа Б.Бямбадорж гэгч байжээ. Мөн Б.Энхбаатар, 34 настай Б.Баттулга, Э.Золхүү гэх залуус бүлэглэн үйлдсэн байх сэжиг бүхий баримт нотолгоо олдож эхэлжээ. Б.Бямбадорж нь 2019 онд Хаан банкнаас итгэмжлэх ашиглан, БНХАУ-ын иргэний данснаас 1.3 тэрбум төгрөг залилсан. Өнгөрсөн жил “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж 100 орчим сая төгрөгийг мөн л банкнаас залилж, саатуулагдаад байсан юм. Шүүхээс түүнийг батлан даалтад гаргасан байсан бөгөөд тэрбээр залилангийн хэргээр шалгагдаж байхдаа дахин гэмт хэрэг үйлджээ.
![]()
Хэргийг шалгаж байгаа цагдаа нар Худалдаа хөгжлийн банкны ажилтнуудаас хохирогчийн болон, гэрчийн мэдүүлэг авч эхэлжээ. Банкны ажилтнууд ““Эрдэнэ лайт” гэх компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гээд нэр бүхий хүмүүс манай салбар дээр ирсэн. Тэдний бүрдүүлсэн материал хуулийн хүрээнд хийгдсэн, бичиг баримтын хувьд бүрэн байсан. Ямар нэгэн сэжигтэй, хуурамч тамга тэмдэг ашигласан зүйл огт ажиглагдаагүй. Иймээс тэдний хүсэлтийг хүлээж авсан. Ингээд энэ сарын 25-ны өдөр хоёр сая ам.долларыг бэлдсэн. Валютын зузаатгал хийж, мягмар гарагийн 15:00 цагт тэдэнд өгсөн. Ингэхдээ итгэмждэгдсэн төлөөлөгч хэмээх өөр хүмүүс ирж валют авсан” гэх утга бүхий мэдүүлэг өгчээ.
Хэргийг шалгаж байгаа цагдаа болон хяналт тавин ажиллаж байгаа прокурорын таамаглаж буйгаар Хулдалдаа хөгжлийн банкны төв салбараас эхлээд “Шангрила” салбарынхан гэмт хэрэгтнүүдтэй үгсэн тохиролцсон байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа гэнэ. Иймээс хэд хэдэн ажилтныг шалгаж эхэлсэн байна. Худалдаа хөгжлийн банкныхан Банкны тухай хууль болон мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн заалтуудыг зөрчсөн байна. Арилжааны банкууд 20 саяас дээш төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний валютын гүйлгээ хийхээр бол Монголбанканд мэдээлэл өгөх үүрэгтэй гэнэ. Энэ үүргээ тэд биелүүлээгүй байна. Мөн их хэмжээний валютын гүйлгээ хийх гэж байгаагаа банкныхаа удирдлагуудад огт мэдэгдээгүй байжээ. Өөр нэг ноцтой шалтгаан нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эрдэнэ лайт” гэх компанид ажиллаж байхдаа нас барсан иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн байгааг үл харгалзан гүйлгээ хийжээ. Ингэхдээ бүр бэлэн ам.доллар гаргаж өгсөн нь анхаарал татсан ноцтой асуудал болоод байгаа гэнэ.
Дээрх хэргийг эртнээс нарийн төлөвлөж, үйлдсэн болох нь тодорхой харагдаж байгаа гэнэ. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр гэмт хэрэгтнүүд эхлээд банкны нууц мэдээллийг олж авдаг. Ингэхдээ банканд байршуулаад авалгүй олон жил болж байгаа, ямар нэгэн гүйлгээ хийгдэхгүй мөнгө нь хадгалагдаж байгаа компаниудыг судалдаг. Эзэд нь ямар хүмүүс байдаг, тэр тусмаа гадаад хөрөнгө оруулаллтай, эзэд нь Монголд байхгүй компаниудын талаар материал цуглуулдаг гэнэ. Дээрх мэдээллүүдийг авахдаа банкны эрх мэдэл бүхий албан тушаалтай хүмүүстэй холбогдож, өөрсдийнхөө бүлэглэлд элсүүлдэг. Мэдээллийг тодорхой үнээр худалдан авдаг байх магадлал ч өндөр байгаа гэнэ.
“Эрдэнэ лайт” гэх компанийн дансанд хоёр сая ам.доллар хадгалаатай олон жил болсон. Компанийн эзэн нь нас барсан зэрийг гэмт хэрэгтнүүд өөрсдийнхөө шугамаар мэдэж авсан бололтой. Үүний дараа компанийн бичиг баримт, гарын үсэг, тамга, тэмдэг зэргийг судалсан байж болзошгүй байгаа аж. Ингээд хуурамчаар тамга тэмдэг хийж, албан бичиг хүртэл үйлдсэн бололтой. Үүний дараа банкныхантай үгсэн тохиролцсон байхыг үгүйсгэх аргагүй юм. Тэд банкнаас мөнгө авахад ямар бичиг баримт бүрдүүлдэг, итгэмжлэгдсэн төлөөлөгч болохын тулд юугаар баталгаажуулалт хийгдсэн байх ёстой вэ зэрэг нарийн мэдээлэлтэй байжээ. Өөрөөр хэлбэл, бичиг баримтын хувьд ямар ч асуудалгүйгээр зохицуулах ёстой гэдгийг тэд сайн мэдэж байсан гэсэн үг. Ингээд хүсэлтээ өгч, банкнаас гүйлгээгээ бэлнээр гаргуулж авчээ.
Гэмт хэрэгтнүүд нас барсан хүний нэр дээр байгаа мөнгийг авч байгаа болохоор хэн ч хэл ам хийхгүй. Тиймээс хуурамч бичиг баримт бүрдүүлээд авна гэж тооцоолсон бололтой. Тиймээс бүлэглэлийн зарим гишүүнийг ил гаргаж, банкныхантай уулзсан. Мөн хамаарал бүхий этгээдүүдийн автомашинаар ам.доллараа зөөсөн. Ихэнх нь хил нээгдэхээр гадагшаа явах сонирхолтой байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, залилан хийж байгааг нь хууль хяналтынхан мэдэхгүй гэдэгт тэд итгэлтэй байсан бололтой. Гэтэл нөхцөл байдал өөрөөр эргэж, хэдхэн цагийн дотор цахим орчинд нэр, зурагтайгаа зарлагдан эрэн сурвалжлагдаад эхэлсэн. Иймд ам.доллараа тэнцүү хувааж аваад хэдэн тийшээ зугтсан аж. Одоогоор Б.Бямбадорж, 34 настай Б.Баттулга, Э.Золхүү нарыг Эрүүгийн хуулийн 17.3-3.3 дахь хэсгийн хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглан, зохиомол байдлыг зориуд бий болгож, зохион байгуулалттайгаар бусдыг залилан гэх үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 461 дүгээр хорих ангид саатуулаад байна. Тэднээс үйлдсэн гэмт хэргийнх нь талаар мэдүүлэг авч эхэлжээ. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
| “Эрдэнэ лайт” компанийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, хоёр сая ам.доллар залилсан хэргийн мөрөөр... |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |