БНСУ-д ажиллаж, амьдарч байсан И.Дэлгэрхангай гэх залуу өнгөрсөн хоёрдугаар сард өндрөөс унаж, хүнд гэмтжээ. Тэрбээр одоо БНСУ-ын нэгэн мужийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд эмчилгээний зардал байхгүйн улмаас эх орондоо ирж чадахгүй байгаа гэнэ. Энэ талаар түүний ээж З.Отгонбаяртай ярилцлаа.
-Таны хүүгийн бие ямар байгаа вэ. Та хүүгийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?
-Хүү минь дөрвөн давхар барилгаас унаж, хоёр хөл нь гурван хэсэг хугарч, тархиндаа хүнд гэмтэл авсан. Гурван удаа хагалгаанд орж, бие нь арай дээрдээд байгаа. Тэргэнцэр дээр суугаад ойр зуур явдаг болсон гэсэн. БНСУ-ын мужийн нэг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Тэнд хийх эмчилгээ нь дуусаж, гэртээ гарах боломжтой болсон ч төлбөрөө төлж чадахгүй учраас эмнэлэгтээ байгаа. БНСУ-д заавал төлбөрөө төлж байж эмнэлгээс гаргадаг юм гэнэ. Хүү минь 2015 оны гуравдугаар сард БНСУ руу гэрээт ажилтнаар явсан юм. Гэрээнийх нь хугацаа өнгөрсөн 2020 оны гуравдугаар сард дууссан ч хил хаалттай учраас ирж чадаагүй. Тусгай үүргийн онгоц хүлээсээр нэг жил болчихлоо. Уг нь хил нээлттэй байсан бол миний хүү хэдийн эх орондоо хүрээд ирчих байсан. Ижий, аав, элгэн саднаа санаж бэтгэрсэн хүү минь нэг л өдөр осолд орж, эмнэлгийн орон дээр 40 гаруй хоног тарчилж байна.
-Хүүгийнх нь эмчилгээнд хэдэн төгрөг хэрэгтэй байгаа вэ?
-Бид байгаа бүхнээ зарж, хүүгийнхээ эмчилгээний зардлыг төлсөн ч 65 сая төгрөг дутаад байгаа. Хүү минь таван жилийн хугацаанд ажиллаж олсон мөнгөө аавынхаа эмчилгээнд зарцуулаад дууссан. Хань минь хүүгээ явснаас хойш дөрвөн сарын дараа шулуун гэдэсний хавдар, бөөрний дутагдал гэх онош сонссон юм. Нөхөр минь таван жил эмчилгээ хийлгэж, найдваргүй гэсээр өнгөрсөн наймдугаар сард бурхан болсон. Хүүтэйгээ уулзах гэж мөн ч их хүлээсэн. Даанч харамсалтай нь хүү минь нислэгт багтаж чадаагүй. Түшиж тулж байсан хань минь бурхан болж, бидний амьдралыг авч явдаг байсан хүү минь гэнэт л осолд орж, хэвтэрт орчихлоо. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч л болж байна даа.
Бид байгаа бүхнээ зарж, хүүгийнхээ эмчилгээний зардлыг төлсөн ч 65 сая төгрөг дутаад байгаа. Хүү минь таван жилийн хугацаанд ажиллаж олсон мөнгөө аавынхаа эмчилгээнд зарцуулаад дууссан.
Арга ядахдаа элгэн саднаасаа хүүгийнхээ эмчилгээний дутуу төлбөрийг хүсэж, тусламж гуйгаад явж байна. Хүү минь таван жил ажиллаж, олсон мөнгөө хүнд өвчтэй аавынхаа эмчилгээнд зарцуулсан. Одоо өөрийнхөө ч эмчилгээний зардлаа гүйцэд төлж чадахгүйд хүрээд байна.

-Хүү нь барилга дээр ажилладаг байсан юм уу?
-Хүүг тань гэмтсэн гэдгийг танд анх хэн хэлсэн бэ?
-Миний хүү чинь ганц бие. Аав, ээжийгээ тэжээх гэж алс орныг зорьсон хүү шүү дээ. Амьдрал сайхан байсан бол хүү минь юу гэж хүний газарт хар ажил хийхээр аав, ээжээсээ хол, олон жил зовох билээ. Хүүг осолд орсон талаар цагдаагийн байгууллагаас хоёрдугаар сарын 20-нд залгаж хэлсэн. Нэг хүн залгаад “Өндрөөс унасан байсан тул эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өглөө” л гэж хэлсэн. Тэрнээс хойш хүүгийн минь бие муу, утсаар ч ярьж чадахгүй шар махтайгаа хатлаа. Одоо л нэг надтай ганц, хоёр минут ярьж, хэдэн үг сольдог болоод байна.
-Осолд орохоосоо өмнө нь тантай ярьсан уу?
-Гурван хоног надтай яриагүй. Өөрөө л залгадаг болохоор хүлээгээд сууж байсан юм. Ааваасаа хойш хүнтэй юм ярихгүй, хямраад байсан. Ярихаараа “Удахгүй очно” л гэдэг. Тэгээд гурван хоногийн дараа гэнэт эмнэлэгт байгаа гэсэн мэдээ ирсэн.
Гэрээгээр биш, хууль бусаар амьдарч байсан учраас тус улсаас үзүүлэх хөнгөлөлтийг хүртэх боломжгүй юм билээ.
-Ажлын байран дээрээ осолд орж, гэмтсэн байхад компани нь эмнэлгийн төлбөрийг нь төлөхгүй хэрэг үү?
-Үгүй гэсэн. Гэрээгээр биш, хууль бусаар амьдарч байсан учраас тус улсаас үзүүлэх хөнгөлөлтийг хүртэх боломжгүй юм билээ. Хүү минь л эрүүл саруул болоод эх орондоо хүрээд ирэх юм бол учир нь олдох байх. Эмнэлгийн төлбөрийн хэдэн төгрөг л олчихвол эхний нислэгээр ирнэ гэж найдаж байгаа.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Манайх таван хүүхэдтэй. Миний хүү чинь айлын дөрөв дэх хүүхэд. Бид Ховд аймгийн Мөст сумаас Улаанбаатар хотод 2012 онд шилжиж ирсэн. Хүү минь Улаанбаатарт гурван жил амьдраад БНСУ руу явсан даа. Бид хандивын аян хэрхэн зохион байгуулахаа ч сайн мэдэхгүй юм. Нутгийнхаа ард түмнээс тусламж хүсэж, фэйсбүүк группт хүүгийнхээ талаар нийтэлсэн. Хүүг минь “Эрүүл саруул болоод эх орондоо ирээрэй” гэж ерөөж, бидэнд тусалж байгаа бүх хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Өндөр настай намайг бодоод хүүд минь туслахыг чин сэтгэлээсээ хүсэж байна.
| БНСУ-д барилга дээрээс унаж, гэмтсэн залуугийн ээж З.ОТГОНБАЯР: Хүү минь таван жилийн цалингаа хүнд өвчтэй аавдаа зориулж, өөрөө хоосон хоцорсон |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |