Мөнгөтэй, эрх мэдэлтэй л бол улсын хөрөнгийг шамшигдуулсан ч, эрх мэдэл, алба тушаалаа ашигласан ч ял эдлүүлэх, хариуцлага хүлээлгэх боломжийг нь таслан зогсоодог ганц байгууллагатай болжээ, Монгол Улс. Энэ бол Нийслэлийн прокурорын газар. Нийслэлийн прокурорын газар гэх “цайз”-аар хамгаалуулсан эрх мэдэл, хөрөнгөтнүүд хэргээс мултарч, хийсэн хэргээ прокурорын ширээн дээр хав дардаг тогтолцоо бий боллоо. Уншигч та энэ тогтолцоог бидний дор дурдах дөрөвхөн жишээнээс төвөггүй ойлгох биз ээ.

УИХ-ын гишүүн Сү.Батболдыг нийтийн албан тушаалтнуудтай холбоотой оффшор бүсэд компани эзэмшдэг, хууль бус орлогоо нуусан, эсэх талаарх мэдээллийн дагуу АТГ-аас шалгаж байсан билээ. Мөн түүнийг Ерөнхий сайд байхдаа Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байсан юм.
АТГ-т шалгагдаж байсан Сү.Батболдын хэргийг Нийслэлийн прокурорын газар хэрэгсэхгүй болгожээ. Түүний хэргийг Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг биш байна хэмээн шалгах харьяалалыг нь өөрчилж, иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлжээ.
.jpg)
УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлээгүй, “Капитал” банканд давуу байдал олгож тус сангийн болон Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт буруутгаад байсан билээ. Тодруулбал, түүнийг Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг III зэрэглэлийн банканд байршуулснаас 230 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж, шалгаж байсан юм.
Мөн С.Эрдэнийг болсон “Дарханы гурил тэжээл” ХК-ийн элеватортой холбоотой хэрэгт холбоотойгоор яллагдагчаар татаад байсан билээ. Учир нь, хуучин элеваторыг 3.5 тэрбум төгрөгөөр засчихаад, улсад 16 тэрбум төгрөгөөр үнэлж шахсан, эвдэрсэн элеваторын хэрэгт холбогдуулан С.Эрдэнийн охин Э.Содгэрэлээс мэдүүлэг, тайлбар авсан гэдэг. С.Эрдэнийн охин Э.Содгэрэл “Дархан гурил тэжээл” ХК-ийн 550527 хувьцааны 152131 ширхэгийнх нь эзэмшигч гэнэт болсон нь С.Эрдэнийг буруутгах үндэслэл болсон юм. Учир нь, түүнийг сайдаар ажиллаж байхдаа уг компанид давуу байдал бий болгосныхоо төлөө охиноо “Дархан гурил тэжээл” ХК-ийн хувьцаа эзэмшигчээр оруулсан нь яллагдагчаар татах шалтгаан болсон гэдэг. Улмаар УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийг энэ хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах үндэслэл бүхий баримтуудыг АТГ-ынхан олж тогтоон 2020 оны нэгдүгээр сард уг саналаа НПГ-т хүргүүлж байсан.
Тэгвэл С.Эрдэнийн холбогдсон дээрх хэргүүдийг Нийслэлийн прокурорын газраас мөн л хэрэгсэхгүй болгох шийдвэр гарчээ.
.jpg)
Баянхонгор аймагт нэр дэвшиж ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон А.Адъяасүрэн нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам.долларын авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж байсан билээ.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн өмгөөлөгч нар НПГ-ын ерөнхий прокурор Ш.Нямдоржид хандаж, түүнийг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан гэнэ.
Ингээд НПГ-ын ерөнхий прокурор хянаад, хэргийг хэрэгсэхгүй буюу ялладагчаар татсан тогтоолыг хүчингүй болгожээ.
.jpg)
2019 оны зургаадугаар сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зарлиг гаргасан билээ. Тэднийг “Салхитын мөнгөний орд”-той холбоотой хэргийг шийдвэрлэхдээ оролцогчоос хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Улмаар 17 шүүгчийн 10 нь гэм буруутайд тооцогдож, яллах дүгнэлт үйлдсэн билээ. Түүний нэг нь Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч асан Ц.Амарсайхан юм.
Түүний биеийн байдлыг харгалзан үзэж, хэргийг тусгаарлаад байсан ч цагаатгажээ.
Энэ мэт бидэнд мэдэгдэсэн ердөө дөрөвхөн жишээг уншигч танд хүргэлээ. Жирийн иргэдээ толгой дараалан яллаж, жижүүрээрээ ялын тогтоол дайдаг тэд яагаад эрх мэдэлтний эрх ашгийг дээдэлж, хэргийг хэрэгсэхгүй болгоод байна вэ. Гэмт хэрэг үйлдсэн нь, улсын хөрөнгийг шамшигдуулсан нь, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдсон дээрх этгээдүүд хэргээс мултарч байгаа цаад шалтгаан юу вэ. Нийслэлийн прокурорын газар гэх хөдөлшгүй “цайз”-аар хэргээ хацайлуулж, хав даруулсан гэмт хэрэгтнүүдийг хэн, хэзээ шалгах вэ.
.jpg)
| Эрх мэдэлтэй гэмт хэрэгтнүүдийг хамгаалдаг "цайз" нь Нийслэлийн прокурор болж хувирлаа |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |