16 настай охиныг хөнөөсөн хэргийн шүүх хурал удахгүй болно. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт зарлагдсан ч шүүгдэгч Ц.Даваадорж хүсэлтээсээ татгалзаж, шүүх хурлыг нэгдүгээр сарын 22-нд товлосон билээ. Урьдчилсан хэлэлцүүлгийн дараа яллагдагчаар татагдсан Э.Ган-Эрдэнийн ээж нэгэн бичлэгийг цахим сүлжээнд байршуулж, олон нийтийг бухимдуулаад байна. Бид энэ ноцтой хэргийн эргэн тойронд дараах мэдээллийг хүргэж байна.
Хэргийг эргэн сануулбал, 2024 оны зургадугаар сард 20 настай Ц.Дагвадорж нь 32 настай эмэгтэй болон 16 настай охиныг хэдхэн хоногийн зайтай онц хэрцгийгээр хөнөөсөн байдаг. Өөрөөр хэлбэл, 2024 оны зургадугаар сарын 8-9 шилжих шөнө З гэх 32 настай эмэгтэйг гэрт нь хөнөөж, хүнсний скочоор ороон хувцасны шүүгээнд нь хийсэн байсан гэх. Талийгаач эмэгтэйг ар гэрийнхэн нь болон хууль хяналтынхан ололгүй олон хоносон учир цогцос нь өмхийрсөн байдалтай гэрээсээ олджээ. Харин дээрх хэрэг болсноос 12 хоногийн дараа буюу 2024 оны зургадугаар сарын 21-ний шөнө Ц.Дагвадорж нь архидан согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн II хороонд оршин суух 16 настай Ш гэх охиныг онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь чемоданд хийсэн байсныг цагдаагийнхан илрүүлсэн байдаг.
Нийгмийг айдаст автуулсан хэрэг олон нийтэд ил болсноос хойш талийгаач 16 настай охины ээж удаа дараа мэдээлэл хийж, олон нийтээс тусламж хүсээд байгаа юм. Талийгаач охин насанд хүрээгүй бөгөөд айлын ганц охин байсан нь тодорхой болоод байгаа. Харин талийгаач 32 настай, З гэх эмэгтэйн ар гэрийнхэн олон нийтэд ил болоогүй бөгөөд мэдээлэл өгөхөөс татгалзаад байгаа билээ. Уг аймшигт хэрэгт холбогдуулан дөрвөн хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсны дараа нэгэн бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Үүнийг хууль хяналтын байгууллагынхан “16 настай охины хэрэгт холбоотой бичлэг биш, хавтаст хэрэгт авагдаагүй” хэмээн олон нийтэд мэдэгдээд байгаа. Тэгвэл уг бичлэгийг яллагдагчаар татагдсан Э.Ган-Эрдэнийн ээж цахим сүлжээнд байршуулж, дараах тайлбарыг хийжээ.
Тодруулбал, тэрбээр “Миний хүү Ган-Эрдэнэ хэргийн газраас цонхоор гарч Хан-Уул дүүргийн цагдаагийн газар руу явж байхдаа над руу залгаж би яаран очсон. Бид цагдаагийн газар очиж, хүү маань хэргийн талаар мэдэгдэж, цагдаагийн алба хаагчдын бүрэлдэхүүнтэй хэргийн газар очсон. Алуурчин унтаж байхад нь баривчилж, хэргийн газрын үзлэг хийж байхад би халаасанд байсан утсаараа дууны бичлэг хийсэн. Хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх байх гэж итгэн өдий болтол энэ бичлэгийг задруулаагүй ч удаа дараалж, хүүг маань сошиалд хэрэгтэн гэх худал мэдээлэл тарааж сэвснээр эс үйлдэхүйгээр хамжигч яллагдагч болгон 90 хоног таслан сэргийлэх арга хэмжээг авч хорьж, алуурчин гэж гүтгэсээр байгаа тул аргагүйн эрхэнд задалж байна. Энэ бичлэг ямар нэг эвлүүлэг биш бөгөөд шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад эх хувийг өгч, шинжээч томилуулан бодит эсэхийг тогтоолгож болно. Мөн өмгөөлөгчдийн хувьд Ганбат өмгөөлөгч энэ хэрэг дээр ажиллаж байсан. Гэвч Прокурорын байгууллага нотлох баримтгүй сошиалын нөлөөнд автаж миний хүүг яллагдагчаар татсан нь нэмж өмгөөлөгчийн тусламж авахад хүргэсэн. Хэд хэдэн өмгөөлөгчтэй уулзсан ч олны хэл амаас айж татгалзах өмгөөлөгчид их байсан. Иймд Б.Мэргэн өмгөөлөгчид уг бичлэгийг сонсгож, зарим баримтыг харуулахад бидэнд итгэж өмгөөлж байгаа болно. Түүний хувьд алуурчин Дагвадоржийг өмгөөлөөгүй болохыг дашрамд дурдаж байна. Мөн Батхуяг өмгөөлөгчийн хувьд миний 10-н жилийн ангийн найз энэ хэргийг сонсоод надад туслахаар болсон” гэсэн байдаг.
Цахим сүлжээнд цацсан уг бичлэгийг хууль хяналтын байгууллагынхан өмнө үзэж, сонсож байгаагүй гэнэ. Учир нь, Э.Ган-Эрдэнийн ээж өмгөөлөгчөөсөө өөр хүмүүст сонсгож байгаагүй аж. Түүнчлэн хэрэг болсны дараах үйл явдлын бичлэг учраас хавтаст хэрэгт авагдаагүй байжээ.
Энэ талаар яллагдагчийн өмгөөлөгчөөс тодруулахад “Хэргийн нотлох баримт биш учир хавтаст хэрэгт авагдаагүй. Ийм учраас тус бичлэгийг задруулсан, нууцалсан хэрэгт Э.Ган-Эрдэнийн ээж холбогдохгүй. Хэргийн нотлох баримтыг нуун дарагдуулсан асуудал биш” гэлээ.
Харин талийгаач 16 настай охины ээж Г.Отгонтуяагаас тодруулахад, “Уг бичлэгийг өмнө нь огт үзэж байгаагүй. Шүүх хурал болоогүй байгаа учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, дахин шалгах эсэх нь тодорхойгүй” гэлээ.
Э.Ган-Эрдэнийн ээжийн цацсан бичлэгээс гадна хэрэг болж байх үеийн гэсэн тайлбар, дүрстэй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тус бичлэгт талийгаач охин амь гуйж, уйлж байгааг оруулсан байдаг. Тэгвэл уг бичлэгтэй холбоотойгоор 16 настай охины ээж цахим хуудастаа “Өнгөрсөн шөнө нийтлэгдсэн бичлэгийг би үзлээ. Үнэхээр аймшигтай юм аа. Уйлах гээд ч нулимас гарсангүй. “Таван төгрөг, танил талтай хүмүүс ямар ч эвлүүлэг, тэр бүү хэл хавтаст хэргээс юуг ч авч, юуг ч нэмж чадна шүү” гэх олон нийтийн захиасыг хэрэг шийдэгтэл би санаж явна. Ийм бичлэг үнэхээр байсан юм бол надад яагаад үзүүлээгүй вэ, байгаагүй бол хэн ямар зорилгоор намайг ингэж хямрааж байгаа юм бол гэж бодсоны үндсэн дээр "Эзэн холбогдогчийг нь олж өгөхийг хүсч "1111, 102" дугаарын утсанд мэдэгдсэн болно. Хэлэх үг хэдий олон ч хоёр жил тэвчээд болсон хойно, хэдхэн хоног тэвчих болно. Гэм буруугийн шүүх хурал болоогүй байхад Г.Ган-Эрдэний өмгөөлөгч нар нь "Гэмгүй хүнийг цовдлох гэж байна. Миний үйлчлүүлэгч цагаадна, хүний олон хүнээ баридаггүй” гэх мэтээр цээжээ дэлдэж итгэлтэйгээр олон нийтийн сүлжээнд цацаж байгаа нь шүүхэд нөлөөлж байгаа зүйл биш гэж үү. Яагаад ингэтлээ бардам байна вэ. Юунд ингэтлээ найдаж, дүрэм журмаа зөрчиж байгаа юм бол, Шүүхийн шийдвэр гараагүй байхад урьдчилж амлалт өгч байгаа шалтгаан нь юу юм бол гэж хардсаар сууна. Би ойлгохдоо энэ нь шүүхэд нөлөөлж байгаа санаатай үйлдэл гэж бодож байна. Эсвэл шүүх хурал болоогүй байхад өмгөөлөгч нь гэм буруутай үгүйг шийдэж цахим орчинд бусдыг төөрөгдөлд оруулж болдог юм уу. Энэ асуудалд тухайн хэргийг шалгасан цагдаагийн байгууллага, хяналт тавьсан прокурорууд тайлбар өгнө гэдэгт найдаж байна” гэсэн байдаг.
Талийгаачийн ар гэрийнхний үзэж буйгаар “Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг гэмт хэрэгтэнтэй үгсэн тохиролцож, 16 настай охиныг нь онц хэрцгийгээр хөнөөсөн байж болзошгүй. Хууль хяналтын байгууллагынхан хэт нэг талыг баримталж, гэмт хэрэгтнүүдэд ял завших боломж олгож байна. Өөрөөр хэлбэл, хууль хяналтынхны буруутай үйлдлээс болж хоёр гэмт хэрэгтэн хохирогч болчихоод байна” гэх утга бүхий гомдлыг олон нийтийн сүлжээгээр ил болгосон. Үүний дараа мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдоод байсан Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн юм.
Шүүхээс яллагдагч Ц.Даваадоржийг 2024 онд хоёр удаагийн үйлдлээр хүнийг алах, мөн заналхийлэх, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт,
Яллагдагч Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг хүнийг алах гэмт хэрэгт хамжигчаар, өсвөр насны яллагдагч Х.Энхсайханг арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар тус тус оролцсон гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Улсын яллагч, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт хэргийг шүүхэд шилжүүлэх талаар тайлбар гаргасан бөгөөд хэргийг прокурорт буцаах, түдгэлзүүлэх, харьяалах шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдаанд оролцуулах гэрч, хохирогч, шинжээчийн талаар хүсэлт, тайлбар гаргаагүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар гүйцэтгэх ажиллагааны нууц болон уг эрүүгийн хэрэгт насанд хүрээгүй хохирогч, гэрчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулсан ба зарлагдсан шүүх хуралдааныг энэ үндэслэлээр хаалттай явуулахаар шийдвэрлээд байгаа юм.
| 16 НАСТАЙ ОХИН АМИА АЛДСАН ХЭРЭГТ ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН Э.ГАН-ЭРДЭНИЙН ЭЭЖИЙН ЦАЦСАН БИЧЛЭГ ХАВТАС ХЭРЭГТ АВАГДААГҮЙ УЧИР НОТЛОХ БАРИМТ БИШ ГЭЖ ҮЗЖЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |