СУИС-ийн харьяа "Бадмаараг" ахлах сургуулийн сурагчийг сургалтын менежерийнх нь нөхөр хүчирхийлэхийг завдсан гэх хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарчээ. Охин тус асуудлыг эцэг, эх, багш нартаа хэлэхгүй нууж явсаар өнгөрсөн зургадугаар сард цагдаад мэдэгдсэн байна. Мөн хохирогч гэгдэх охиныг хүчирхийлэхээс гадна гэрийнхээ ажилд зардаг, цагаан сарынхаа буузыг хийлгэж байсан гэх шүүмжлэл гарсан. Харин тус хэрэг хэрхэн шийдэгдсэн, сургалтын менежер С-т ямар арга хэмжээ авсан талаар "Бадмаараг" сургуулийн захирал Л.Мөнхтөрөөс тодруулсан юм.
Тэрбээр “Сургалтын менежерийн нөхрийн хүүхэд хүчирхийлсэн байж болзошгүй хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас шалгаж байсан. Тус хэргийн гэмт хэргийн бүрдэлгүй хэмээн үзэж, хаасан байна лээ. Харин сургуулийн зүгээс Сургалтын менежер С-д зөрчлийн арга хэмжээ авч, мөнгөн торгууль ногдуулсан. Үүнээс гадна хүүхэд хамгаалалын газар болон хэд хэдэн газар сургалтын менежерийг шалгуулахаар хүсэлт өгчихсөн байгаа. Зарим газраас хариу тайлбар ирээгүй байна. Бүх газраас хариу ирчих юм бол тэднийг нэгтгэж үзээж, тухайн сургалтын менежерт ямар арга хэмжээ авахыг шийдвэрлэнэ. Мөн тухайн сургалтын менежертэй болон нөхөртэй нь холбоотой асуудлаар сонсгол хийх ажлыг зохион байгуулна. Тиймээс сургалтын менежер С одоогоор ажлаа хийж байгаа” гэсэн юм.
Харин сургалтын менежер С-тэй холбогдож үүсээд буй нөхцөл байдлын талаар тодруулахад “Би тайлбар мэдээлэл өгөх боломжгүй байна. Сэтгэл зүйгээ бэлдэж байгаад мэдээлэл өгнө” гэсэн юм.

Тухайн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтнээс тодруулахад “Тухайн хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарсан юм билээ. Харин өнгөрсөн гуравдугаар сард цагдаагийн газар мэдэгдэж, хэрэг бүртгэл нээж шалгасан. Тухайн хэргийг гэмт хэргийн бүрдэлгүй хэмээн үзэж хаасан байна” гэсэн юм. Мөн тус сургуулийн сургалтын менежер С нь хүүхдүүдийг гэрийнхээ ажилд зардаг байж болзолшгүй гэх. Тухайлбал, цагаан сарынх нь буузыг хийж өгдөг, гэрийнх нь ажлыг хийж байгаад оройтчихоороо хонодог хэмээн хохирогч охин ярьсан байдаг.
Харин хүүхэд хүчирхийлсэн гэх А нь "Тэр охин миний нэр хүндэд халдаж байна. 17 настай ч гэсэн том хүнээс дутахааргүй зантай. Сургуулийн бусад хүмүүсийг шалгасан юм уу. Би хувьдаа манай эхнэрийг ажлаас нь халах гээд ийм юм хийгээд байна гэж хардаж байна. Тэр охин манайд ирж цагаан сарын бууз хийж байгаагүй" гэх тайлбарыг өгсөн байдаг.
| “БАДМААРАГ” СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРИЙН НӨХРИЙН ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛСЭН ГЭХ ХЭРГИЙГ ХААЖ, МЕНЕЖЕРТ ЗӨРЧЛИЙН АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ |
|
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |