Сүхбаатарын талбай дээр баяр гуниг хосолсон хүнд өдөр байлаа, өчигдөр. Ерөнхийлөгчийн зарлигаар одон медаль, шагнал хүртсэн хүмүүс Төрийн ордноос гарч ирцгээж байв. Гэр бүл, хамт олон нь цэцэг барьчихсан, баяр хөөр, цэнгэл дүүрэн угтаж байсан жаргалтай цаг мөч. Хаврын эхэн сар гарах гэж байгаа болоод ч тэр юм уу өвлийн жавар уяссан тунгалаг өдөр байсан юм. Харамсалтай нь, баярлаж хөөрсөн хүмүүсийн байгаа газраас ердөө 20 метр хүрэхгүй зайд, хамгаалалтад гарсан цагдаа нарын нүдэн дээр идэрхэн залуу яах ийхийн зуургүй өөрийгөө галдан шатааж, харамсалтайгаар нартаас буцлаа.
Юунаас болж өөрийнхөө амь насыг золих болов. Түүнд бусдаас ирсэн ямар нэгэн дарамт байсан уу, цар тахлын хүнд цаг үед хоногийн хоолоо олж чадахгүй болтлоо хэцүүдсэн үү. Өр зээлээ төлж чадахгүй болов уу. Монголын төр засгийн хүнд суртал, буруу шийдвэрт голдоо ортол гомдож, сүүлчийн бүлээн амьсгалаа золих болов уу. Эсвэл хэн нэгэн улстөрчийн бохир тоглоомын золиос болж, “Амьдрахын төлөө юм чинь арай ч үхчихгүй байлгүй” гээд болчимгүй үйлдэл хийчихсэн юм биш байгаа даа гээд л түмэн хариулт нэхсэн асуултыг олон нийтэд үлдээгээд энэ хорвоог үүрд орхин одлоо.
Харамсалтай байна, үнэндээ. Хайран сайхан залуу. Алдаа оноон дундуур туулж ирсэн хүний сайхан үр, хүүхдийн сайн аав байсан юм билээ, тэр. Аав, ээж нь түүнийг хайраар дутаахгүй өсгөж, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэсэн нь гарцаагүй. Алдаагүй амьдрал гэж хүний амьдралд байдаггүй юм гэнэ лээ. Гэхдээ Э.Энхтөгс гэх эгэл даруухан залуу гэгээн сайхан амьдрал өөд тэмүүлж, хэнээс ч дутахааргүй сайхан амьдарчих юм сан гэсэн мөрөөдлөөр жигүүрлэж байсан гэдгийг найз, нөхөд нь хэлж байна лээ. Бас амьдрахын төлөө зун нь барилга дээр ажиллаж, өвөл хавартаа кино, дууны CD зардаг. Мөн түүнд машины үнэртүүлэгч борлуулахаар замын голоор алхаж явсан өдрүүд олон байсан гэсэн. Хэдийгээр анхны амьдрал нь бүтэлгүйтсэн ч тэр амьдралд хайртай байсныг ар гэрийнхэн нь дурсан ярьж байна. Олсон хэдэн төгрөгөө хүүхдэдээ өгдөг. Бас аав, дүүгээ авч явдаг байсан юм билээ. Түүний ар гэрийнхний хэлж буйгаар талийгаач өчигдөр унтаж байгаад 10:00 цаг өнгөрөөд боссон байна. Өглөөнийхөө цайг уучихаад “Ажилдаа явлаа” гэж хэлээд гэрээсээ гарсан гэнэ. Гэвч хэдхэн цагийн дараа түүнийг ертөнцийн мөнх бусыг үзүүлснийг цагдаа нар ар гэрийнхэнд нь хэлсэн байдаг. Аав, дүү хоёр нь, ахан дүүс нь “Юунаас болж, яагаад, ямар учраас” хэмээх асуултыг өөрсдөөсөө мянга түмэн удаа асуухаас өөрийг хийж чадахгүй сууна.
Сүхбаатарын дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч Б.Даваажав нас барсан залууг өөр дээрээ шатахуун асгаад, шүдэнз зурах гэж байгааг анх ажлаа хийж зогсохдоо харсан байдаг. Тэрбээр талийгаачийг жир бус байдлаар алхаж явааг харсан даруйдаа ухасхийн гүйж, болиулах гэж оролдсон ч өөдөөс нь гал дүрэлзтэл ассан нь дүрс бичлэгт тодоос тод үлджээ. Хажуугаар нь өнгөрч явсан хоёр ч залуу цагдаатай уралдаж шахуу очоод талийгаачийн биед дүрэлзэж буй галыг унтраахаар гадуур хувцсаараа бүтээгээд авсан. Даанч оройтсон байлаа. Гэхдээ тэд эрэлхэг зоригтой байсан. Хэдхэн секунт, долиор хэмжигдсэн богинохон мөчид тэд талийгаачийн амийг аврахыг оролдсон, чадах бүхнээ хийсэн. Тэдэнд эрдэнэт хүний амийг аврах гэж оролдсонд нь баяр хүргэх ёстой.
Талийгаачийн халуун гал дунд тарчилж, амьсгал хурааж буйг нэгэн эмэгтэй гар утсаараа бичлэг хийн зогсож байлаа. Үнэндээ тэр эмэгтэйн хийсэн үйлдэл, олныг цочирдуулсан. Эмэгтэй хүн мөртлөө хэн нэгэн амьсгал хурааж байхад яагаад юу ч болоогүй юм шиг жишим ч үгүй хэнэггүй царайлан бичлэг хийж зогсож зүрхлэв. Галыг нь унтраахад туслалцаа үзүүлдэггүй юм аа гэхэд гар утсаараа бичлэг хийхгүй байж болоогүй гэж үү. Эх хүний, ээжийн нинжин сэтгэлээ хаанаа гээчихээд зогсож байгаа вэ гэдэгт олон хүний дургүй хүрч байлаа.
Цагдаа нар дээрх хэргийг нягтлан шалгаж байна. Харамсалтайгаар амь насаа алдсан Э.Энхтөгс уг үйлдлийг хийхээсээ өмнө гар утсаараа болон цахим хаягаараа хэн хэнтэй холбогдсон уу, холбогдсон бол юу ярьсан. Ямар нэртэй шатахуун түгээх станцаас цэвэр усны саванд шатахуун авсан бэ, хэн түүнд өгсөн бэ гэдгийг мөрдөгчид тогтоохоор шалгаж байна. Түүнчлэн талийгаачийг гэрээсээ гараад хэнтэй уулзсан, Сүхбаатарын талбай дээр ямар машинаар хүргүүлж ирсэн болохыг баримтаар тогтоох ажиллагаа хийгдэж байгааг албаны эх сурвалж онцолж байлаа. Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн дээр талийгаачийн нас барсан шалтгаан болон түүний цуснаас дээж аван шалгаж байгаа аж. Хэргийг шалгаж байгаа цагдаа нарын хэлж буйгаар түүний өмсөж явсан хувцас, гэрээс нь ямар нэгэн гэрээслэл олдоогүй гэх мэдээлэл байна.
Олон нийтийг сэрдхийлгэсэн энэхүү хэргийг хууль, хяналтын байгууллагынхан улстөржүүлэлгүй үнэн зөв шалгаж, тогтоогоосой хэмээн олон нийт хүсч байна.
| ТЭР ЗАЛУУ ХҮНИЙ САЙХАН ҮР, ХҮҮХДИЙН САЙН ААВ БАЙЛАА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |