“Зуны зугаа” буюу артист 113-ийн тоглолт тавдугаар сарын 31-нд болсон билээ. Шоуны үеэр үзэгчид хоорондоо зодолдож, нэгнийгээ хутгалсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж, хохирогчид өөрсдийн цахим хуудастаа хэрхэн гэмтсэн тухайгаа илэрхийлж байна. Үүгээр зогсохгүй зочин уран бүтээлчид хүртэл тайзан дээр зодолдсон дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд ил болж, тус шоуг эмх замбараагүй болсон тухай үзэгчид шүүмжилж байлаа. Бид шоуны үеэр бусдад хутгалуулж, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон хохирогчийн найз А-тай ярилцлаа.
-Зуны зугаа шоуг хэдүүлээ үзсэн бэ. Тухайн үед юу болсон болоод найз нь бусдад хутгалуулсан юм бэ?
-Би нэг эмэгтэй дүүтэйгээ хохирогч найз минь найз залуу болон найз залуугийнхаа найзтай явж байсан юм. Бид шоун дээр тааралдаад удаагүй байсан. Бид эрчүүдийгээ ариун цэврийн өрөөний гадаах асрын үүдэнд юм яриад хүлээж байсан юм. Гэтэл 2-3 залуу хажуугаар зөрөхдөө найзын минь ташаа руу хутгалчихаад зугтаачихсан. Би түүнийг нь өгзөг рүү нь цохьчихлоо гэж бодтол найз минь ёолоод сөхрөөд суучихсан. Тэгээд би цус гарсных нь дараа тэднийг хутгалчихлаа гэж мэдсэн. Тэднийг ямар хүн байсныг нь харах сөхөө байгаагүй.
-Найзынх нь буруутай үйлдлээсээ болоогүй гэсэн үг үү?
-Бид хоорондоо юм яриад зогсож байсан. Бидэнд тохиолдсон явдлаар бол тэд зүгээр зогсож байсан хүмүүсийг хажуугаар нь зөрөхдөө хутгалсан. Ер нь хэн нэгэн буруутай үйлдэл гаргалаа ч гэсэн хүйтэн мэстэй олон нийтийн газар явах нь зөв үү. Тэгээд хэнийг ч хамаагүй хутгална гэдэг аймшигтай биз дээ. Би олон нийтийн газраар явахдаа айдаг болчихсон. Айдас маань хэзээ арилж, дахин хэзээ тоглолт үзэхээ мэдэхгүй байна.
-Найзынх нь биеийн байдал ямар байгаа вэ. Та анхан шатны тусламжаа яаж авсан бэ?
-Найзыгаа хутгалуулсныг мэдээд цэнгэлдэхийн үүдэнд байсан түргэний машин дээр очиж, наалт наалгуулаад такси барьж, ГССҮТ-д очсон. Эмнэлэгт очоод гурван сантиметр оёдол тавиулсан. Одоо гэрээрээ эмчлүүлж байгаа. Тухайн үед цус алдсан байдалтай эмнэлэг дээр очсон.
-Тоглолтын үеэр согтууруулах ундаа хэрэглээгүй хүн бараг байгаагүй гэх яриа гарсан?
-Биднийг 19:00 цагийн үед очиход эрүүл хүн бараг байгаагүй. Ихэнх нь согтууруулах ундаа хэрэглэчихсэн сургуулийн хүүхдүүд байсан. Тийм замбараагүй байдалтай байсан нь цэнгэлдэхийн үүдээр ороход л мэдэгдсэн. Тэгээд удаа ч үгүй найз минь гэмтсэн. Тэр шоу ямар ч зохион байгуулалтгүй байсны улмаас олон хүн бэртэж, гэмтсэн.
-Найзынх нь сэтгэл зүй ямар байна. Ойрд холбогдсон уу?
-Олон нийтийн газар хутгалуулсан “шок”-ноосоо гарч чадаагүй байгаа гэсэн. Хамт амьдардаггүй болохоор ямар байгааг нь сайн мэдэхгүй байна. Шоу үзэх гэж яваад бусдад хутгалуулж, эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирно гэдэг аймшигтай явдал биз дээ.
Харин бусад эх сурвалжийн мэдээллээр "Зуны зугаа" шоуны үеэр архидан согтуурсан залуус уусан зүйлдээ халамцаж, таалагдсан охидоо буцаалдаж хоорондоо зодолдсон гэв.
.jpg)
Тус шоуны үеэр болсон хэргүүдтэй холбоотойгоор ЦЕГ-аас өчигдөр мэдээлэл өгөхдөө" Бид "Зуны зугаа" тоглолтын үеэр ажилласан байгууллагуудад албан шаардлага хүргүүлж ажилласан. Тоглолтын үйл ажиллагаа, гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагын бусад төрөл, мэргэжлийн албадаас, харьяа дүүргийн цагдаагийн газраас нийт 140 албан хаагч хяналт тавьж ажилласан. Энэ үеэр 10 хутга, зодооны хоёр хэрэгсэл хураан авч, гээгдсэн 18 эд зүйлийг хүлээлгэж өгсөн. Мөн төөрсөн, насанд хүрээгүй мөртлөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 22 хүүхдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн. Мөн тухайн тоглолтын үеэр бие, эрүүл мэндэд хохирол учруулсан гурван иргэнд шалгалтын ажиллагаа явуулж байна. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутагт болсон харамсалтай ослыг шалгаж байгаа. Шалгалтын явцаар нарийн тодорхой мэдээлэл гарах байх. Ослын үеэр гэмтсэн хүүхдүүд эмнэлгийн тусламж гарсан. Одоогоор биеийн байдал гайгүй байгаа" гэв.

ГССҮТ-ийн их эмч Г.Лхагвадорж цаг үеийн асуудалтай холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн билээ. Тэрбээр “ГССҮТ-ийн яаралтай тусламжийн тасгаар “Зуны зугаа” шоуны үеэр гэмтсэн гурван үйлчлүүлэгч анхны тусламж авсан. Тэд гуяны өнгөц шархтай байсан учир шарханд ариутгал, халдваргүйтэл хийгээд зөвлөгөө өгч, харьяа дүүргийн эмнэлэгт буцаасан. Гэмтлийн эмнэлэгт хэвтэх заалт буюу судас, мэдрэлийн гэмтэл байгаагүй учраас гурван үйлчлүүлэгчийг буцаасан. “Зуны зугаа” шоутай холбоотойгоор ирж үзүүлсэн тэднээс өөр үйлчлүүлэгч байхгүй. Зуны цагт болдог шоу, арга хэмжээтэй үед ачаалал нэмэгддэг. Цэнгэлдэх хүрээлэнд архи согтууруулах ундаа зараад шоу цэнгээн болдог учир хүмүүс хөөрлийн байдалд орж биенийгээ санаатай болон санамсаргүй байдлаар гэмтээх тохиолдол их гардаг гэв.
| “ЗУНЫ ЗУГАА” ҮЗЭХЭЭР ЯВААД ХУТГАЛУУЛСАН ХОХИРОГЧИЙН НАЙЗ А: НАЙЗУУДТАЙГАА ЮМ ЯРИАД ЗОГСОЖ БАЙТАЛ 2-3 ЗАЛУУ МАНАЙ НАЙЗЫН ТАШАА РУУ ХАТГАЧИХААД ЗУГТААСАН |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |