Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ сарын 1-ний 05:00 цагийн үед зам тээврийн осол гарч, дөрвөн хүүхэд гэмтэж, гурван хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн арванхоёрдугаар ангийн долоон сурагч нэгнийдээ хөлбөмбөг үзэж байгаад 04:00 цагийн үед тарж, гэртээ харьцгаажээ. Харин тэдний нэг болох М нь “Ахынхаа машиныг авчихлаа бүгдээрээ салхинд гарчихаад ирье” хэмээн найзуудыгаа дахин дуудаж аймгийн төвөөс гарах замдаа буюу “Түмэн” зочид буудлын урд замын хажуу руу унаж, осолджээ. Тухайн өдөр хүүхдүүд гэрээсээ юу гэж хэлээд гарсан талаар эцэг, эх, багш нараас нь тодрууллаа.
АХЫНХАА МАШИНЫГ ЖОЛООДОЖ, ОСОЛДСОН 17 НАСТАЙ М-ИЙН ААВ: ХҮҮГЭЭ "УХААН ОРООСОЙ" ГЭЖ ЗАЛБИРААД ЭМНЭЛГИЙН ҮҮДЭНД СУУЖ БАЙНА
-Осол гарахын өмнөх өдөр буюу өнгөрсөн бямба гарагт хүү нь гэрээсээ ямар ажлаар гарсан бэ?
-Хүү минь найзуудтайгаа нийлээд ангийнхаа С гэдэг хүүхдийнд хөл бөмбөг үзэхээр явсан юм. Хөл бөмбөгийн тэмцээн нь 02:00-04:00 цаг хүртэл үргэлжилсэн юм билээ. Түүнээс өмнө тэднийг хөзөр тоглож байсан гэсэн. Цаг орой болохоор хүүхдүүдийн аав, ээж тэднийг юу хийж байгаа талаар С-ийн ээжээс сураглахад “Хүүхдүүд манайд тоглож байна. Хөл бөмбөгөө үзчихээд тарцгаана гэж байна” гэсэн хариу өгсөн юм билээ. Тэд тоглолтоо үзчихээд тэднийхээс гарч гэр гэрлүүгээ явцгаасан гэсэн. Гэтэл манай хүү биднийг унтаж байхад орж ирээд ахынхаа машины түлхүүрийг нууцаар авч гараад найзуудаа дуудаж, салхинд гарахаар явж байгаад осолд орчихсон юм байна.
-Ахынхаа машиныг өмнө нь унаж байсан уу?
-Өмнө нь нэг ч удаа машин унаж гадуур явдаггүй байсан. Тухайн шөнө 00:00 цагийн үед ахаасаа машиных нь түлхүүрийг гуйсан юм билээ. Гэтэл ах нь өгөхгүй гэж мессэж бичсэн гэсэн. Гэтэл үүрээр гэртээ орж ирээд ахныхаа дэрэн доор байсан машиных нь түлхүүрийг аваад гарсан юм билээ. Бид унтаж байсан учир хүүгээ машин унаад явсныг нь мэдээгүй.
-Тэр үед та хэдүүлээ байсан бэ?
-Би хоёр хүүтэйгээ байсан юм. Манай том хүү Улаанбаатарт амьдардаг. Ээж нь Орос руу түр ажлаар явчихсан байгаа. Одоо болтол ирж амжаагүй байна.
-Хүүгийнх нь биеийн байдал ямар байна вэ. Эмч нар ямар эмчилгээ хийж байна вэ?
-Бид Ховдоос ирэх эмч нарыг хүлээгээд сууж байна. Аймгийн эмч нар чадах бүхнээ хийсэн гэсэн. Ховдоос эмч нар ирж, тархины хагалгаа хийсэн ч хүү минь амьд үлдэх үү, үгүй юү гэдэг нь тодорхойгүй байна. Хүү минь нэг ч удаа хөдлөөгүй болохоор маш их санаа зовж, сэтгэл түгшиж байна. Ядаж ээж нь байхгүй болохоор ах нь их ганцаардаж байна. Хүүхдүүдэд минь тун харамсалтай, төсөөлөхийн аргагүй явдал тохиолдлоо. Ах нь яахаа мэдэхгүй сандраад эмнэлгийн үүд сахиад сууж байна.
-Та хүүгээ осолдсон гэдгийг хэдэн цагийн үед мэдсэн бэ?
-Эмнэлэгээс 06:00 цагийн үед над руу ярьсан. Тэр үед нь би хүүгээ машин унаад явсныг нь мэдсэн. Уг нь найзындаа хонох юм байна гээд сэтгэл амар суусан юм.
Осолдсон хүүхдүүдийн талаар ангийнх нь багшаас тодруулахад "Манай ангийн долоон хүүхэд зам тээврийн осолд өртөж, бэртэж, гэмтээд, зарим нь амиа алдсанд тун харамсаж байна. Миний хүүхдээс ялгаагүй хүүхдүүд минь байсан юм сан. Тун харамсалтай, санаанд багтахааргүй явдал боллоо. Дөрвөн хүүхдийн минь биеийн байдал тун тааруу аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэд С-ийн хөлбөмбөг үзэж байгаад үүрээр тарцгаасан юм билээ. Нэг шавь минь дугуйтайгаа явсан болохоор М-ийг ахынхаа машиныг авчихлаа гээд дахин дуудахад нь би явахгүй гээд үлдсэн юм билээ. М найзуудыгаа гэр гэрээс нь авчихаад аймгийн төвөөс гарах гэж байхдаа хурд хэтрүүлсний улмаас замын хажуу руу унаж, осолдсон гэдгийг урьдчилсан байдлаар тогтоосон “гэв.
Осолдсон хүүхдүүдийн суралцаж байсан сургуулийн захиралтай холбогдоход "Манай сургуулийн долоон хүүхэд зам тээврийн осолд орж, бэртэж, гэмтээд зарим нь амиа алдсанд харамсаж байна. Өнгөрсөн бямба гарагт манай сургуулийн арванхоёрдугаар ангийн гурван багш нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, бүтэн жилийн тайлангаа тавьж, эцэг, эхчүүдтэй уулзсан. Төгсөлтийн шалгалт дууссаны дараа буюу энэ сарын 13-нд хонхны баяр хийхээр төлөвлөсөн байсан. Мөн удахгүй элсэлтийн ерөнхий шалгалт болох учир хүүхдүүд маань шалгалтандаа өдөр бүр бэлдэж байсан. Осолд орсон долоон хүүхэд манай сургуулийн өмнөө барьдаг, сахилга баттай томоотой хүүхдүүд байсан. Нэг нь орос хэлний олимпиадад аймагтаа тэргүүлээд улсын төрөлжсөн олимпиадад оролцож, тусгай байр эзэлж байсан. Хүүхдүүдэд минь харамсалтай явдал тохиолдсонд сэтгэл эмзэглэж байна” гэлээ.
Харин эмнэлэгт хүргэгдсэн хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа талаар Баян-Өлгий аймгийн эмчилгээ эрхэлсэн Дэд захиралаас тодрууллаа. Тэрбээр “05:00 цагт эмнэлэгт хүргэгдсэн дөрвөн хүүхдийн биеийн байдал тун хүнд байна. Нэг хүүхдийн тархи битүү гэмтэлтэй учир хагалгаанд оруулахад бэлдэж, Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний эмч нарыг хүлээж байгаа. Хагалгаагаа даах эсэх нь тодорхойгүй байна. Бусад нь эрчимт эмчилгээний тасагт болон гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Тархины гэмтэлтэй хүүхдүүдийг Улаанбаатар хот руу шилжүүлэх гэтэл замын ая даахгүй учир аймгийнхаа эмнэлэгт эмчилж байгаа” гэв.
Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, тээврийн хэрэгслийн жолоо шилжүүлэхгүй байх, хүүхдийн аюулгүй тээвэрлэлтийг ханган замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна
| Баян-Өлгийд ангийнхантайгаа осолд орсон М-ийн аав Х.Б: Ахынхаа машиныг хулгайлж, найзуудтайгаа салхинд гарахаар явсан хүү минь сэхээний тасагт байна |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |