Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд хулгай нүүрлэж, удирдлагууд нь хууль бусаар хөлжиж, холбооны хөрөнгийг тоносон ноцтой баримтыг Эргэлт.мн мэдээллийн сайтын Эрэн сурвалжлах нэгдлээс цувралаар хүргэж байгаа билээ. Тэгвэл бид энэ удаагийн цувралаа МҮЭХ-ны Ерөнхийлөгч Б.Рагчаад хаяглаж байна.
Хоржоонтой нь, МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Рагчаад ч итгэх арга алга. Учир нь, тэрбээр дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа ч холбооны хөрөнгөнөөс цалингийн зээл нэрээт хоёр сая төгрөг хумсалсан этгээдүүдийн нэг. Энэ нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдоод, цагаан дээр хараар бичсэн баримт байна. Гэтэл түүнийг тушаал дэвшүүлчихсэн, МҮЭХ-ны толгойд гаргачихсан. Тэгэхээр “бага гар”-ын хулгайч байхаа больсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, МҮЭХ-нд нүүрлэсэн хулгай үргэлжилж, бүүр далд түвшинд очсон ч байж мэдэх юм. Иймд МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Рагчааг холбоонд нүүрлэсэн хулгайгаа зогсоохыг шаардах нь зүй ёсны хэрэг болов уу.

МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Буянжаргалын холбооны хөрөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй ноцтой баримт. МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Х.Буянжаргалыг хэн бэ гэдгийг нь эхлээд танилцуулах нь зүйтэй болов уу. Тэрбээр Улаанбаатар хотод төрсөн, Дархан-Уул аймгийн Хүнсний комбинатын чихрийн үйлдвэрт нормчиноор ажиллаж эхэлсэн байдаг. Ингээд 2000 оноос Дархан хотын ДЦС-ын орон тооны Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар 16 жил ажиллаж, Монголын Эрчим хүч, Геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга болж тушаал дэвшжээ. Ингээд түүний хулгай эхэлжээ. Улсад 33 жил ажилласан түүнийг С.Эрдэнэбат МҮЭХ-ны Ерөнхийлөгч болсон даруйдаа Ерөнхий нарийн бичгийн дарга болгож, дэргэдээ авсан байна. Ингээд түүний хулгай томорч эхэлжээ.
.jpeg)
Х.Буянжаргал МҮЭХ-нд шургалсан даруйдаа л их, бага хэмжээгээр хулгай хийж, холбооны хөрөнгөнөөс завшиж ирсэн бололтой. Х.Буянжаргал хоёр жилийн хугацаанд МҮЭХ-ноос 197 сая төгрөгийг цалингийн зээл нэрээр авчээ. Хамгийн ноцтой нь, хэзээ төлөх нь тодорхойгүй, хүүгүй, хугацаагүй, гэрээгүйгээр өөрийнхөө данс руу авсан баримт нь байна. Тодруулбал, тэрбээр татвар төлөгчдөөс төвлөрүүлсэн 197.250.000 төгрөгийг цалингийн зээл болгож авсан гэсэн үг. Хамгийн хоржоонтой нь, Монголын Эрчим хүч, Геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны данснаас өдөр болгон шахуу “Х.Буянжаргал дарга цалингийн зээл” гэсэн утгатай гүйлгээ гарсан байна. Өөрөөр хэлбэл, Х.Буянжаргал хүссэн цагтаа хувийнхаа данс руу цалингийн зээл хэмээн холбооны данснаас мөнгө авч идсэн гэсэн үг л дээ. Тухайлбал, 2020 оны хоёрдугаар сарын 4-нд 11 сая, гуравдугаар сарын 23-нд 13 сая төгрөг, есдүгээр сарын 12-нд 17.5 сая төгрөг, үүнээс ердөө нэг хоногийн дараа есдүгээр сарын 13-нд мөн л 17.5 сая төгрөгийг цалингийн зээл гэж өөрийнхөө Голомт банкны данс руу шилжүүлсэн баримт байна. Мөн үүнээс гадна өдрийн хоолны цагаар 100, 400, 500 мянган төгрөгийг тогтмол шилжүүлж байжээ.
Энэ талаар эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Х.Буянжаргал дарга туйлсан. Татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа завшиж, эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, цалингийн зээл болгож авсан нь хууль хяналтын байгууллагад ч шалгагдаж байсан. Гэвч энэ хэрэг хэрхсэн, хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй. Хууль хяналтын байгууллагаас удаа дараа МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбатад шаардлага хүргүүлсэн байдаг юм билээ. Сүүлд гэхэд л 2024 оны намар зөрчил арилгуулж, Х.Буянжаргалын цалингийн зээл нэрээр хувьдаа завшсан татвар төлөгчдийн хөрөнгийг буцаан төлүүлж, хохиролгүй болгохыг шаардсан гэнэ лээ. Гэвч С.Эрдэнэбат энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй, УИХ-ын гишүүн болсон учраас тоохгүй өнгөрсөн байх магадлалтай. Ерөөсөө л Х.Буянжаргалын энэ хулгайг тухайн үеийн МҮЭХ-ны Ерөнхийлөгч, одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат мэдсэн байх ёстой. Ингээд тэд үгсэн тохиролцож, хулгайгаагаа хамтарч хийсэн ч байж болзошгүй. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгах л ёстой сэжүүр” гэлээ.
.jpeg)
Х.Буянжаргалын хулгай цалингийн зээлийн 197.250.000 төгрөгөөр дуусахгүй. Тодруулбал, тэрбээр Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллаж байхдаа ч санхүүгийн зөрчил гаргасан нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдож байсан ноцтой баримт байна. Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо бол асар их хөрөнгө эргэлддэг газар. Энэ холбоог Х.Буянжаргал даргалж байхдаа өөртөө өчнөөн урамшуулал олгожээ. Тодруулбал,
Балансын урамшуулал
-2020.01.10- 7.2 сая төгрөг
-2020.12.22- 6.6 сая төгрөг
-2021.12.24 – 7.3 сая төгрөг
-2021.12.24 – 7.3 сая төгрөгийг урамшуулал болгож авчээ. Үнэндээ, тэрбээр Монголын Эрчим хүч, Геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны хөрөнгийг хувийн дансаараа авч, завшиж байжээ. Дуртай цагтаа цалингийн зээл авч, дуртай цагтаа өөрөө урамшуулал олгосон гэсэн үг л дээ.
Мөн тэрбээр хамгийн сүүлд, МҮЭХ-ны Ерөнхий нарий бичгийн даргаар томилогдох үедээ буюу 2022 оны хоёрдугаар сарын 9-нд Монголын Эрчим хүч, Геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны данснаас өөрийнхөө данс руу 16.2 сая төгрөгийг “Буцалтгүй тусламж” гэж шилжүүлжээ.
Х.Буянжаргал МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ч Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбоог атгаж байжээ. Ах, дүү, амраг садангаа ажиллуулахаас гадна өөрийн хүн Д.Долгорыг өөрийнхөө албан тушаалд томилчихоод “Холбооны тамга надад байна. Би энэ холбоог удирдаж байна” гэж томорч байсныг гэрчлэх хүн олон байна.
Үүнээс гадна, хамгийн ноцтой нь Х.Буянжаргалын төрсөн дүү Х.Отгонжаргал Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны хөрөнгөнөөөс цалин авч, нийгмийн даатгалын шимтгэл төлж байжээ. Жилийн хугацаанд холбооны хөрөнгийг ах, дүү хоёр завшсан гэсэн үг л дээ.
.jpg)
Бид өмнө нь МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Буянжаргалын холбооны хөрөнгийг хувьдаа завшсан талаар мэдээлсэн. Тэгвэл энэ удаад Х.Буянжаргал албатуудтайгаа нийлж, Монголын Эрчим хүч, Геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоог тонож, хөлжсөн баримтыг хүргэнэ. Х.Буянжаргал МҮЭХ-ны харьяа Монголын Эрчим хүч, Геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоог зургаан жил удирдсан. Ингээд МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга болж тушаал дэвшихдээ Д.Долгор гэх эмэгтэйд ажлаа хүлээлгэн өгсөн. Үнэндээ, Д.Долгор удирдаж байгаа мэт боловч Х.Буянжаргал Монголын Эрчим хүч, Геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны “эзэн” хэвээр байсан гэсэн үг. Ингээд тэд хулгайгаа үгсэн тохиролцож, бүлэглэн үйлдсэн байж болзошгүй юм.
Монголын Эрчим хүч, Геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны данснаас хоёр жилийн хугацаанд “Цалингийн зээл” гэсэн утгатай 60 гаруй удаагийн гүйлгээгээр 263 сая төгрөг гарчээ. Ингэхдээ цалингийн зээлийн гэрээгүй, эргэн төлөгдөх хугацаа нь тодорхойгүй, хүүгүй, тодорхой нөхцөлгүйгээр холбооны данснаас авсан байгаа юм. Хамгийн ноцтой нь, хүссэн цагтаа, хүссэн дүнгээрээ хувийнхаа данс руу мөнгө шилжүүлж авчээ.
Тухайлбал, тухайн Монголын Эрчим хүч, Геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга Х.Буянжаргал 197 сая төгрөгийг увуулж, цувуулж авсан байгаа юм. Ингэхдээ хоёр жилийн хугацаанд өдөр болгон шахуу гүйлгээ хийжээ. Хоржоонтой нь, холбооны дансыг хувийн хадгаламж шигээ л хэрэглэж, цаг тутам “Цалингийн зээл” гэж авч байхад хэн ч мэдээгүй. Мэдсэн ч нуун дарагдуулж, хамтдаа хуйвалдаж, хулгайлж эхэлсэн байж болзошгүй.
Х.Буянжаргалын оронд томилогдсон Д.Долгор гэхэд л 14 сая төгрөгийг мөн л эргэн төлөх нөхцөлгүйгээр хувийнхаа данс руу авчихсан. Татвар төлөгчдөөс хуримтлуулсан хөрөнгийг Х.Буянжаргал, Д.Долгор нар хувьдаа завшсан байж болзошгүй хэргээрээ хууль хяналтын байгууллагад ээрэгдэж байгаа. Д.Долгорыг ажлаас нь чөлөөлж, хилийн хориг тавьсан байгаа юм билээ.
Монголын Эрчим хүч, Геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоонд үүрлэсэн хулгай зөвхөн Х.Буянжаргал, Д.Долгор нараар тогтохгүй. Одоогийн МҮЭХ-ны даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Рагчаа гэхэд л хоёр сая төгрөг зээлчихсэн. Зээлээ буцааж төлсөн эсэх нь тодорхойгүй байсаар тушаал дэвшсэн. Тодруулбал, тэрбээр МҮЭХ-ны дэд Ерөнхийлөгч байхдаа л Монголын Эрчим хүч, Геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооноос цаасан дээр харагдсан дүнгээр хоёр сая төгрөг “сожсон” гэсэн үг. Хулгай нь далд хэлбэрээр хэрхэн үргэлжилж, холбооны хөрөнгийг тонож байсныг хууль хяналтын байгууллага тогтоох биз ээ.
Мөн тэднээс гадна тухайн Монголын Эрчим хүч, Геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны хуулийн мэргэжилтэн А.Дагвадорж 37.6 сая төгрөг цалингийн зээл нэрээр авсан. Ингэхдээ тэрбээр 2020 оны нэгдүгээр сарын 2-нд 4.1 сая төгрөг, хоёдугаар сарын 4-нд найман сая гэх мэтээр зээлжээ.
Хөвсгөл аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Ц.Ганболд зээл нэрээр 17.8 сая төгрөг авчээ.
Монголын Эрчим хүч, Геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны нарийн бичгийн дарга О.Баярхүү 57 сая төгрөг цалингийн зээл нэрээр авсан. Хамгийн хоржоонтой нь, О.Баярхүү 2022 оны нэгдүгээр сарын 7-нд 15 сая төгрөг, 8-нд 12 сая төгрөг шилжүүлж авсан байгаа юм. Мөн 2020 оны нэгдүгээр сарын 18-нд 13.2 сая, 27-нд дөрвөн сая төгрөг гэх мэтээр зээлжээ. Цалингийн зээлээ өмнөх өдөр нь аваад, дараагийн өдөр нь нэмж зээлдэг тогтолцоо нь Монголын Эрчим хүч, Геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны данс хувийн мэт ашиглуулж байсныг илтгэнэ.
Монголын Эрчим хүч, Геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны нягтлан Н.Ариунболд 11.9 сая төгрөг
Монголын Эрчим хүч, Геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны ажилтан Б.Ариунбаатар 30 сая төгрөг цалингийн зээл нэрээр аваад эргэн төлөөгүй байна.

Хууль хяналтын байгууллагаас дээрх баримтыг шалгахад мөрдөн шалгалтаар хууль бусаар, эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, нэр бүхий найман хүн холбооны хөрөнгөнөөс 263 сая төгрөг шамшигдуулсан нь тогтоогджээ. Ингэхдээ 2024 оны есдүгээр сард тухайн үеийн МҮЭХ-ны Ерөнхийлөгч, одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатад албан бичиг хүргүүлсэн байна. Гэвч С.Эрдэнэбат хуулиараа ажлаа хүлээлгэн өгч, холбооны хөрөнгийг тонолцсон гэх МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Б.Рагчаа ажлыг нь орлож үлджээ. Тушаал дэвшсэн дарга холбооны хөрөнгөнөөс авсан хоёр сая төгрөгөө төлсөн эсэх нь одоо ч тодорхойгүй байна.
Мөн цалингийн зээлээс гадна Х.Буянжаргал, Д.Долгор, О.Баярхүү, Н.Ариунболд, А.Дагвадорж нар Монголын Эрчим хүч, Геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны данснаас санхүүгиййн баримтгүй олон удаагийн гүйлгээ хийжээ.
Тодруулбал, Х.Буянжаргал хоёр жилийн хугацаанд 31 сая төгрөгийг баримтгүйгээр гаргасан байна. Харин зарлагын баримттай 1.1 сая, сугалааны баримттай 10 сая төгрөг гаргажээ.
-О.Баярхүү есөн сая төгрөгийг баримтгүйгээр гаргаж, 1.8 сая төгрөгийг зарлагын баримттай, 7.6 сая төгрөгийг сугалааны баримттай гаргажээ.
-Н.Ариунболд 6.9 сая төгрөгийг баримтгүйгээр гаргаж, есөн сая төгрөгийг сугалааны баримттай гаргажээ.
-Д.Долгор 3.5 сая төгрөгийг баримтгүйгээр гаргаж, 425 мянган төгрөгийг зарлагын баримттай, 6.5 сая төгрөгийг сугалааны баримттай гаргажээ.
-А.Дагвадорж 3.8 сая төгрөгийг баримтгүйгээр гаргаж, 2.1 сая төгрөгийг зарлагын баримттай, 9.2 сая төгрөгийг сугалааны баримттай гаргажээ.
Мөн үүнээс гадна Монголын Эрчим хүч, Геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны хөрөнгөнөөс 2019-2021 оны хугацаанд санхүүгийн баримтгүй 131 сая төгрөг гарч, алга болжээ.
Бид энэ удаад МҮЭХ-ны харьяа Монголын Эрчим хүч, Геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга асан Д.Долгор, МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Х.Буянжаргалын хэрээс хэтэрсэн тансаглалыг хүргэх болно.
.jpg)
МҮЭХ-ны хөрөнгөөр барьсан "Үйлдвэрчин" хотхон
МҮЭХ-ны харьяа Монголын Эрчим хүч, Геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоог Х.Буянжаргал, Д.Долгор нар тоноод “дууссан”. Х.Буянжаргал нь зургаан жил удирдаж, холбооны дансыг хувийн данс мэт ашиглаж, өдрийн хоолны мөнгөө хүртэл “Цалингийн зээл” гэсэн утгатай гаргаж, хоёр жил туйлсан баримтыг хүргэсэн билээ. Ингэхдээ цалингийн зээл нэрээр авсан 197 сая төгрөгөө эргүүлэн төлөх нөхцөлгүй, хүүгүй, хугацаагүй авчихсан байгаа юм. Д.Долгор түүний “цэрэг”-ээр ажиллаж байгаад, Х.Буянжаргалыг тушаал дэвших үед нь дарга болж үлдсэн. Мөн л холбооны данснаас 14 сая төгрөгийг цалингийн зээл гэж аваад эргүүлэн төлөөгүй. Төлөх хугацаа нь ч тодорхойгүй. Зөвхөн Х.Буянжаргал, Д.Долгор хоёр ч биш, тэдний гар, хөл, хүрээллийнх нь бүлэглэж, холбооны хөрөнгийг завшсан байдаг.
Тэгвэл Х.Буянжаргал, Д.Долгор нар Монголын Эрчим хүч, Геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоонд төвлөрсөн татвар төлөгчдийн хөрөнгийг туйлаад зогсохгүй МҮЭХ-ны “Үйлдвэрчин” хотхоноос орон сууц хумсалжээ. МҮЭХ хөрөнгөөрөө 180 айлын “Үйлдвэрчин” хотхоныг 2012 онд барьсан байдаг. Уг орон сууцанд өөрийн гэсэн орон сууцгүй ажилтнууд, ахмадуудаа оруулж, мкв-ыг нь хямд үнээр бодсон байдаг юм билээ. Гэтэл энэ хотхоноос 40 орчим орон сууц дутаж, дуулиан тарьж байлаа. Тодруулбал, 2013 онд “МҮЭХ-ны барьсан “Үйлдвэрчин” хотхоноос 40 байр сох дутжээ. Удирдлагууд нь үгүй хийв үү, эвлэл нь эвсэж идэв үү” гэх мэдээлэл цацагдаж байсан удаатай. Тэгвэл МҮЭХ-ны дутсан орон сууцны дөрвийг нь Х.Буянжаргал, Д.Долгор нар авсан бололтой.
Тодруулбал, “Үйлдвэрчин” хотхоноос Д.Долгор нэг өрөө байр авчээ. Ингэхдээ тэрбээ хууль дүрэм зөрчиж, орон сууцтай хэрнээ холбооны хөрөнгөөр барьсан хотхоноос хямд үнээр орон сууц авсан нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогджээ. Тухайн үед МҮЭ-ийн 118 ажилтанд орон сууц хувиарласан байна.
Мөн “Үйлдвэрчин” хотхоноос Х.Буянжаргал гурван орон сууц авчээ. Тухайн үед Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн холбоонд хувиарлагдсан гурван квотыг нь Х.Буянжаргал эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж авсан байж болзошгүй. Учир нь, Х.Буянжаргал тухайн үед Дарханы ДЦС-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга байсан юм. Ингээд зогсохгүй Х.Буянжаргал холбоон хөрөнгөнөөс долоон сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авчээ.
.jpg)
МҮЭХ-ны харьяа Монголын Эрчим хүч, Геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооныхон БНСУ руу томилолтоор явжээ. Энэ үеэр Д.Долгорын нөхөр хамт явсан баримт
МҮЭХ-ны харьяа Монголын Эрчим хүч, Геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо уул уурхайн компаниудыг “атгасан”. Жилдээ хэдэн тэрбумаар нь орлого төвлөрүүлж, иргэдийн төлөө ажиллаж байгаа нэртэй хэрнээ хууль бусаар хөлжигчдээр дүүрчээ. Үүний нэг жишээ нь, Монголын Эрчим хүч, Геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооныхон байсхийгээд л гадаад руу сургалт нэрээр зугаалдаг. Ингэхдээ татвар төлөгчдийн хөрөнгөөр явдаг. Өөрсдөө яваад зогсохгүй, гэр бүлийнхнээ авч явдаг баримт байна.
Тодруулбал, Монголын Эрчим хүч, Геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооныхон БНСУ руу явжээ. Энэ үеэрээ Д.Долгорын нөхрийг авч явжээ. Эх сурвалжийн бидэнд өгч буй мэдээллээр “Д.Долгор, Х.Буянжаргал гадаад руу томилолтдоо явахдаа ойрын хамаарал бүхий этгээдүүдээ авч явдаг. Мөн томилолтоор дандаа өөртэйгөө ойр ажилладаг хүмүүсээ авч явна. Д.Долгор гэхэд л нөхрөө авч яваад, зургаа холбооны пэйж хуудас дээр байршуулсан байна лээ. Энэ бол ил цагаандаа гарч байгаа хэрэг шүү дээ. Өөрсдийгөө энэ холбооны эзэн юм шиг л боддог. Бусдыг дээрэлхэж, “Ажлаас чинь зайлуулна шүү” гээд дарамтлаад сууж байдаг байсан. Д.Долгорын нөхрийг БНСУ руу зугаалуулах гэж татвар төлдөггүй биз дээ. Иргэдийн хуруу хумсаа мултлан байж олсон хэдэн төгрөгөөр санхүүжиж байгаа гэдгээ ойлгодоггүй. Өөрсдөө татвар төлөхгүй. Х.Буянжаргал бүүр идэж уусан мөнгөөрөө аяллын компани байгуулсан юм шиг байна лээ. Цалингийн зээл холбооны хөрөнгөнөөс хулгай хийсэн нягтлан Н.Ариунболд чинь Х.Буянжаргалын сайн найз. Ямар ч мэдлэг, санхүүгийн боловсролгүй хүнийг санхүүгийн албандаа томилж байгаа юм. Тэгэхээр хулгай хийхэд амар болсон байлгүй дээ” гэлээ.
МҮЭХ-нд нүүрлэсэн хулгайг бид баримтаар танилцууллаа. Иймд МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Рагчааг цалингийн зээл нэрээр авсан мөнгөө буцаан төлж, хуулийн хариуцлага хүлээхийг шаардаж байна. Мөн татвар төлөгчдийн хөрөнгийг эргүүлэн төвлөрүүлж, холбоог хохиролгүй болгох ажлыг эрчимжүүлж, хууль хяналтын байгууллагыг дээрх хэргийг үнэн зөвөөр шийдэхийг харах үлдлээ.
| МҮЭХ-НД НҮҮРЛЭСЭН ХУЛГАЙ: ХОЛБООНД НҮҮРЛЭСЭН ХУЛГАЙГАА ЗОГСООНО УУ, Б.РАГЧАА ДАРГА АА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |