Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ерөнхий боловсролын сургуулийн зургадугаар ангийн сурагчдад Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин хийжээ. Вакцины улмаас хэд хэдэн хүүхэд өндөр халуурч, биеэр нь тууралт, таталт өгч, хүнд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлчээр 11 настай хүүхдүүдэд вакцин хийх тов гарч, эцэг эхчүүдтэй нь уулзалт хийсэн байна. Ингээд эцэг, эх нь зөвшөөрсөн хүүхдүүдэд вакцин хийж эхэлжээ. Харин хоёр хоногийн өмнө ар гэрийнхэн нь зөвшөөрөөгүй хүүхдүүдэд хүчээр вакцин хийж, үүний улмаас хүүхдүүдийн биеийн байдал муудаж эхэлжээ. Энэ талаар Хүдэр сумын зургадугаар ангийн сурагч хүүгийн аав холбогдож, манай сайтад мэдээлэл өглөө.
-Юу болсон талаар та ярихгүй юу. Хүүгийн тань биеийн байдал ямар байгаа вэ?
-Биеэр нь тууралт гарч, өндөр халуурч байна. Хүү минь зургадугаар ангид сурдаг. 30 хоногийн өмнө ангийн багш, эмнэлгийн ажилтан нар хамтраад вакцины талаар сургалт орсон юм байна лээ. Ингэхдээ хүүхдүүдийн эцэг, эхийг дуудаж, мэдээлэл өгсөн байдаг. Бид уурхайд ажилладаг учраас тэр өдөр хуралд очиж чадаагүй. Харин фэйсбүүкээс вакцин тарих гэж байгааг нь мэдээд хүүгийнхээ ангийн багш руу нь залгасан. Ингээд “Энэ вакцины талаар бид өмнө нь судалж, мэдсэн. Хор уршгийг нь мэдэж байгаа учраас хүүдээ вакцин хийлгэхгүй” гэж хэлсэн. Ангийн багш нь “Хийж болох, болохгүйг би мэдэхгүй байна. Та хариуцсан эмнэлгийн ажилтан руу нь холбогдоорой” гэсэн. Би эмч н.Түмэнцэцэг рүү холбогдоод, “Миний хүүд вакцин хийхгүй шүү. Ар гэрийнхэн нь зөвшөөрөхгүй” гэхэд “Хуулиар тогтоогдсон товлолт вакциныг хийлгэх ёстой” гээд бид маргаж эхэлсэн. Ямар ч хамаагүй аргаар хийлгэхгүй, хийсэн байвал хатуу хариуцлага тооцно гэдгээ хэлээд салгасан. Тэгээд вакцин хийх өдөр нь хүүгээ хичээлд нь явуулаагүй, таслуулсан. Ангийн багш руу нь залгаад, “Би хариуцлагаа хүлээнэ. Хүүхдээ өнөөдөр албаар хичээлд нь явуулаагүй” гэхэд “Та гарч болох эрсдлийг бүрэн хариуцна” гэх утга бүхий өргөдөл гараараа бичиж өгөөрэй” гэсэн. Тэгээд би багшийн хэлсний дагуу өргөдөл бичиж, тэр өдөр миний хүү вакцинаас мултарсан.
-Тэгээд хоёр хоногийн өмнө хийсэн юм уу?
-Бид уг нь вакцин хийх хугацаа нь өнгөрсөн, дуусчихсан гээд санаа амар байж байлаа. Гэтэл өчигдөр (уржигдар) хичээл тарсны дараа сургуулийн нийгмийн ажилтан, ангийн багш, эмнэлгийн ажилтан гурав нийлж байгаад хүчээр хүүд минь вакцин тарьчихлаа. Хичээл тараад, жижүүр хийж байсан хоёр хүүхдийг нийгмийн ажилтны өрөөнд хүчээр оруулж, вакцин тарьсан байгаа юм. Нэг хүүхдэд нь бүүр гар хүрсэн ч байж болзошгүй. Нөгөө бүлгийнх нь хүүхдүүд вакцин тарьж байгааг мэдээд, зугтаасан гэсэн. Ингээд албан хүчээр шахуу 10 гаруй хүүхдэд тарьсан.
-Хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа вэ?
-Хүүхдүүд өндөр халуурч, таталт өгсөн. Нэг хүүхдийн халуун буухгүй, эмнэлэгт үүр цайлгасан. Биеэр нь тууралт өгч, зовуурьтай байна. Хүүхдүүдийн ар гэрийнхэн гомдолтой байгаа. Сургуулийн захиргаанаас дуудаж, эмч нартай уулзалт хийсэн. Халуун нь буухгүй байхад эмнэлгийнхэн яаж ч чадахгүй байна. Бүр эмнэлгийн эмч нар “Вакцин хийлгэхгүй бол эмнэлгийн тусламж дахиж авна гэж саналтгүй шүү” гэж дарамталж байна лээ, эцэг, эхчүүдийг.
-Одоо нөхцөл байдал хэрхэн өрнөж байгаа вэ?
-Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн төвөөс Ажлын хэсэг ирж, шалгалтын ажиллагаа явуулж байна. Хүүхдүүдэд тарьсан вакцины хугацаа 20 хоногийн өмнө дууссан байж болзошгүй. Хадгалалтын горим алдагдаж, хугацаа нь дууссан вакцин шахсан байж болзошгүй гэж хардаж байгаа. Бид үнэхээр гомдолтой байна” гэлээ.
| ХҮДЭР СУМЫН ИРГЭН: ӨСВӨР НАСНЫ ХҮҮД МИНЬ УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДРЫН ЭСРЭГ ВАКЦИН ХҮЧЭЭР ХИЙСНЭЭС БОЛООД ТАТАЖ, ӨНДӨР ХАЛУУРЧ БАЙНА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |