Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрынхан 15 хүний бүрэлдэхүүнтэй БНХАУ-ын Саняа хотын Хайнань аралд амарч яваад, нэг нь амиа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа. Тодруулбал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Т.Отгонбаяр өндрөөс унаж амиа алдсан юм. Талийгаачийг цогцсыг өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар авчирч, оршуулах ёслол болсон билээ.
Тэгвэл талийгаачийг өндрөөс унах үед харсан гэрчүүд манай редакц руу холбогдож, мэдээлэл өглөө. Эх сурвалж нэрээ нууцлахыг хүсэж, юу болсон тухай ингэж ярьсан юм.
-Талийгаачтай хамт аялалд явсан гэсэн. Осол болохоос өмнө юу болсон талаар та ярихгүй юу?
-Бид хамт олноороо аялалд явсан. Талийгаач мөн хамт олонтойгоо явж байсан. Хэрэг гардаг өдөр бид Саняа хотын хамгийн том гэгддэг “Атлантис” усан парк явж тоглосон. Талийгаач болон ажлынхан нь бидэнтэй хамт автобусаар явсан. Үнэхээр жаргалтай, баяр хөөртэй, өдөржин усан паркын тоглоомуудаар тоглосон. Бид дөрөв, тав хоног нэг аяллын группт байсан ч өмнө нь тэр хүмүүс тэгж инээж, жаргалтай байгааг хараагүй. Дандаа л хөмсгөө зангидсан, хүмүүсээс дөлсөн хүмүүс байсан санагдаж байна.
Усан паркаас гараад хамт нэг газарт хоол идэж, 19:00 цагийн үед зочид буудалдаа ирсэн. Бид “Рhoenix” зочид буудлын С блокын 20 давхарт байрлаж, талийгаач Г гэх залуутай хамт 21 давхрын дугаар тоотод байрлаж байсан. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрынхан 21, 18 давхарт хуваагдаж орсон байсан. Талийгаачийн өрөө бидний байрлаж байсан өрөөний яг дээд талынх байсан юм.
-Хэрэг хэдэн цагт болсон бэ. Тухай үед юу болсон талаар ярихгүй юу?
-Хоол идэж ирээд удаагүй байхад ийм харамсалтай хэрэг болсон. 20:20 цагийн үед талийгаач уначихсан байсан. Гэхдээ хачирхалтай нь, талийгаачийг унахаас өмнө өрөөнд нь сандал тачигнаж, шалан дээгүүр ямар нэгэн зүйл чирээд байсан. Их л дуу чимээ гарч, бужигнаантай байсантай даа. Ер нь өмнөх өдрүүдэд ч тэдний өрөө дуу чимээ ихтэй байсан. Биднийг өрөөндөө байж байхад гэнэт чанга дуу чимээ гарсан. Яг л салют буудаж байгаа юм шиг сонсогдсон. Тэгээд бид сандралдаад өрөөнийхөө тагтан дээр гараад эргэн тойрноо харахад дор хүн уначихсан байсан. “Хүн уначихсан байна” гээд хашхиралдаж байхад талийгаачийн өрөөний тагтан дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн шивнэлдээд байсан. Тэгээд бид “Хүүе ээ, наана чинь юу болоод байгаа юм бэ. Өрөөний чинь хүн уначихсан байна шүү дээ” гэхэд нэг эмэгтэй тагтнаас доошоо тонгойж, биднийг харчихаад “Харин тийм ээ, Отгоо яагаад үсэрчих вэ, өөрөө үсэрчихлээ” гээд цаашаа ороод явчихсан. Тэгээд эргэж гарч ирээгүй. Өрөөнийх нь хүн уначихаад байхад тэд эмнэлэг, цагдаа дуудаагүй, хөтөч рүү ч хэл өгөөгүй. Талийгаачийн цогцсыг дөрвөн цагийн дараа эмнэлэг, цагдаагийнхан аваад явсан. Унаснаас нь хойш хамт олон нь таг чимээгүй байсан нь үнэхээр анхаарал татаж байгаа. Бид өрөөнөөс гараад очиход талийгаач өмссөн нимгэн цамц нь суга хүртлээ сөхөгдсөн, дотуур өмд нь ард хэсгээрээ шувтарсан байсан. Тийм байдалтай олон цаг болсон нь үнэхээр өрөвдөлтэй харагдсан. Хамгийн хачирхалтай нь, талийгаач унах үедээ ямар ч дуу авиа гаргаагүй. Хүн чинь үсэрч байгаа юм чинь орилж, хашхирмаар санагдах юм. Яг л юм шидэж байгаа юм шиг болсон. Бид хардахдаа өрөөнд нь байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хамгийн ноотой гэж бодож байгаа. Энэ тухай цагдаа нарт хэлмээр байсан ч биднээс тайлбар, мэдүүлэг аваагүй. Бид угтаа гэрч нь юм.
-Хамт байсан хүмүүс нь хөтөч болон албаныханд ямар нэг тайлбар өгсөн гэнэ үү?
-Тэр хүмүүсийг гайхаж байна. Яагаад өнөөдрийг хүртэл чимээгүй, хэргийг үнэн зөвөөр нь мэдүүлэхгүй байгаа юм бэ. Өрөөнд нь хамт байсан Г гэх залуу хөтөчид хэлэхдээ “Гаднаас ороод ирэхэд Отгоо үсрэх гээд зогсож байсан. Тэгээд биднийг хараад “Та нар яасан их инээлдэж, жаргалтай байна аа” гэж хэлээд үсэрчихсэн гэсэн байна лээ.
-Хамт байсан гэгдээд байгаа хоёр хүнтэй дараа нь таарсан уу?
-Бидэнд царайгаа харуулсан эмэгтэй аялал дуустал өрөөнөөсөө гарч ирээгүй. Тэд өглөөний цайндаа ч орохоо больчихсон. Тэгээд онгоцны буудал дээр хар нүдний шил, амны хаалт зүүгээд, хүмүүсээс зугтаад байсан. Харин Г гэх залуу биднийг ширтээд, байнга дагаад байсан. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдээсэй гэж хүсэж байна. Талийгаачийг өрөвдөж, ар гэрийнхнийг бодоод болсон зүйлийг ярьж байна.
Хүний амь эрсэдсэн зугаалгыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Батцэцэг гэх эмэгтэй ахалж явсан. Бид түүнтэй холбогдож, энэ ослын талаар тодруулахад дараах тайлбарыг өглөө.
Д.Батцэцэг “Энэ хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс нэгдсэн мэдээлэл өгнө. Хэвлэлээр гарч байгаа мэдээлэл талийгаачийн ар гэрийнхэнд хэцүү байгаа гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй” гэлээ.
Харин бид ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэгтэй холбогдоход “Гадаадад болсон хэрэг учраас Монголд шалгах боломжгүй. Харин тухайн байгууллага дотоод журмаараа албан хаагч, ажилтандаа хариуцлага тооцож болно” гэлээ.
| ХАЙНАНЬД БОЛСОН ХЭРГИЙН ГЭРЧ: ТАЛИЙГААЧИЙГ УНАХАД ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХОЁР ХҮН ӨРӨӨНД НЬ ШИВНЭЛДЭЖ, САНДАЛ ТАЧИГНУУЛААД БАЙСАН |
|
“Явуулын оффис” Сүхбаатар дүүрэгт ажиллаж байна
2026-09-15 13:32:57
ДЭЛХИЙГ ШУУГИУЛЖ БУЙ САГСЧИН КЭЙТЛИН КЛАРК ГЭЖ ХЭН БЭ
2026-09-15 10:57:01
Боксын үндэсний шигшээ баг Хятадад бэлтгэл хийж эхэллээ
2026-09-15 07:24:32
Монголын баг, тамирчид Нагояа хотод очлоо
2026-09-15 07:15:38
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-09-15 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-15 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл бие эрхтний хүч сайжирна
2026-09-15 06:00:00
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
2026-09-14 18:25:42
НОМЫН БАЯРААР ЗААВАЛ АВАХ ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД
2026-09-14 16:26:02
“Би Сэргийлэгч-2026” өртөөчилсөн сургалт хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна
2026-09-14 15:23:46
Эрдэнэбүрэнд байгуулах хиймэл нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэжээ
2026-09-14 15:08:43
Байгаль орчноо цэвэрлэх “World Cleanup Day” хөдөлгөөнд 10 мянга гаруй залуу нэгдэнэ
2026-09-14 14:09:09
НАТО ОХУ-ын усан доорх шилэн кабелийг хорлон сүйтгэх ажиллагааг зогсоолоо
2026-09-14 13:48:21
А.Намсаманд: Дарга нарын шаардсан зарим томилгоог хийхгүй байхаар хэлэх хэлэхгүй үгээр хэлж, сүрдүүлдэг
2026-09-14 13:47:09
Шахмал түлш борлуулах 446 цэг маргаашаас ажиллаж эхэлнэ
2026-09-14 13:19:22
Монголын шигшээ баг Самаркандад шатрын дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө
2026-09-14 13:05:50
“НЭР ҮГҮЙ САЛХИ” ДУУ ОРЧООН ҮНДЭСТНИЙ НУТГААСАА ХАГАЦСАН ӨНЧРӨЛИЙН ТҮҮХЭЭС БҮТЖЭЭ
2026-09-14 12:43:32
Нийт нутгийн 50 гаруй хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна
2026-09-14 12:37:49
Эрхүү хотын захиргаанаас гадаадын иргэдийг цэрэг дайчлагад зуучилсан этгээдийг 18 мянган ам.доллараар шагнахаа зарлалаа
2026-09-14 11:33:23
Яруу найрагч Б.Ууганбаяр хоёр дахь шүлгийн түүвэр "Давс хийгээд усны шүлгүүд" -ээ хэвлүүлжээ
2026-09-14 10:26:49
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
2026-09-14 09:24:08
УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУНЫ ЯДУУ ХОМ, ЭГЭЛ “ИМИЖ”-ИЙН ЦААДАХ ҮНЭН
2026-09-14 09:00:00
САЙД С.АМАРСАЙХАНЫ ТӨРИЙН ДАРХАН ЦААЗАТ БОГДХАН УУЛАНД ЭЗЭН СУУЖ, УУЛ УУРХАЙГААР ХӨЛЖСӨН БҮРЭН БАРИМТ
2026-09-14 08:00:00
ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
2026-09-14 07:28:08
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2026-09-14 07:00:00
Дархад өв тээгч С.ХҮРЛЭЭ: 60 гарчихаад Соёлын тэргүүний ажилтан болно гэж зүүдлээ ч үгүй явсан даа
2026-09-14 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал баялаг төгөлдөр болно
2026-09-14 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-14 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна
2026-09-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |