Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг АТГ-аас шалгаж байна. Эрэн сурвалжлагдаж байсан этгээд эх орондоо өөрөө хүрээд ирсэн нь бүүр ч их анхаарал татаж байгаа юм. Тэгвэл Н.Баяртсайханыг “Капитал” банкны А.Ариунболдын талд “үйлчилсэн”, давуу байдал олгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэгт шалгаж байгаа аж.
Н.Баяртсайхан Монголбанкны ерөнхийлөгчийн суудлаас буухдаа сүр дуулиан болж байлаа. Тэгээд төд удалгүй хилээр гараад зугтаачихсан байдаг. Тодруулбал, Монгол Улс саарал жагсаалтад багтсантай холбоотойгоор Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудал яригдах үед тэрбээр тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатарт ил захидал бичиж байлаа. Гэсэн хэдий ч тэрбээр удалгүй чөлөөлөгдсөн юм.
Н.Баяртсайхан гадаадын улсад дөрвөн жил “орогнож” байгаад эх орондоо ирлээ. Ингэхдээ интерполоор эрэн сурвалжлагдаж, “Шувуу” ажиллагааны бүртгэлд ч орсон байжээ. Хачирхалтай нь, хууль хяналтын байгууллагынхныг гав, дөнгө болгохгүйгээр нэг л өдөр өөрөө хүрээд ирлээ. Тэгээд бүүр онгоцны буудал дээр саатуулагдаж, хорих 461 дүгээр ангид 48 цаг болов. Гэхдээ энэ нь Н.Баяртсайханы өөрийнх нь төлөвлөгөө байсан бололтой. Хийсэн “хэрэг”-ийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, хамсаатнууд нь улсыг хохиролгүй болгосон, өөр нөхцөл байдал эргэсэн гэж бодсон учир тэр ирсэн бололтой. Тэгээд мөрдөнд хоёр хоног сууж, гадуур шалгагдаж байгаа аж.
Өдийгөөс таван жилийн өмнө “Капитал” банк дампуурлаа зарласан. Гэхдээ энэ нь зөвхөн цаасан дээр бичигдсэн он, сар ажээ. “Капитал” банк дампуурхаасаа ч өмнө дампуурчихсан байжээ. Тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Капитал” банкны А.Ариунболдтой тохиролцож, “Тус банкны үйл ажиллагаа хэвийн байгаа” гэж худал мэдээлж байсан гэнэ. “Капитал” банк дампуураагүй, болоогүй, зүгээр байгаа гэж хугацаа алдаж, хуурамч бичиг үйлдсээр эцэст нь үнэнд гүйцэгдсэн аж. Энэ хэрэгтэй нь холбогдуулан Н.Баяртсайханыг шалгаж байгаа гэнэ. Мөн А.Ариунболдыг ч түүнтэй хамт дахин шалгах бололтой.
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан УИХ-ын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байсан. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3 дахь заалт буюу бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр хэрэг үүсгэсэн.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
| МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАЯРТСАЙХАНЫГ “КАПИТАЛ” БАНКНЫ А.АРИУНБОЛДОД “ҮЙЛЧИЛСЭН” ХЭРЭГТ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ |
|
2026-10-04 20:02:53
“Helicobacter pylori ба ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” олон улсын симпозиумыг зохион байгуулжээ
2026-10-04 16:00:40
АВРАГЧ-ТЭСЭЛГЭЭЧДИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:47:51
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:39:51
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
Монголын үндэсний бөхийн холбоо, “White.mn” сайт хамтран ажиллана
2026-10-03 18:15:49
Монгол, Австралийн ГХЯ-д хоорорндын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
2026-10-03 13:44:27
Г.Ганхуяг, Б.Отгонтуяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-03 13:27:38
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-03 13:11:25
Б.Отгонтуяа Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:44:57
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:36:00
Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад “FIFA”-тай хамтарна
2026-10-03 09:02:36
Азийн наадмын дэвжээнд өнөөдөр манай таван бөх гарч барилдана
2026-10-03 07:39:28
Таеквондо-гийн дэлхийн цомоос 5 алт, 8 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-03 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна
2026-10-03 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-03 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-10-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |