Манай улс авлигачдаар дүүрлээ. Авлигын схемийг сүүлийн үед эмэгтэйчүүд үргэлжлүүлж байна. ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн 100 саяын хахуулийг удаа дараа авсан хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бол Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэг араас нь хүч түрэн орж ирлээ. Гэхдээ хууль хяналтын байгууллагад баригдсан нь л энэ хоёр.
Тодруулбал, Н.Одончимэг дахин авлигын хэрэгт холбогдож, цагдан хоригдоод байна. Дахин гэж хэлсний учир нь тэрбээр Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргаар ажиллаж байхдаа буюу 2019 онд 100 сая орчим төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдож байсан талаар зарим хэвлэл мэдээллээд байна. Өөрөөр хэлбэл, сурцтай, амташсан нэгэн байж таарч байгаа юм.
Одоогийн холбогдсон хэргийн тухайд, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендерт шалгарсан компаниас их хэмжээний хахууль авч, үйлдэл дээрээ баригджээ. Тодруулбал, тэрбээр “Сэлбэ” нэгдсэн эмнэлгийн барилгын тендерт шалгарч, ажлаа гүйцэтгэсэн компанийн удирдлагуудаас хахууль авсан байж болзошгүй аж. Хэргийг бүр тодруулбал, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэг нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нэр бүхий компанийн ажилтнуудаас 55 сая төгрөгийн хахууль авч байх үед нь хууль хяналтын байгууллагыхан саатуулжээ. Мөн гэр, албан өрөөнд нь нэгжлэг хийж, 400 сая орчим төгрөг, үнэт эдлэл хураан авсан байна. Түүнийг 48 цагийн хугацаатай цагдан хорьж, хэргийг мөрдөн шалгаж байна. Мөн түүнээс гадна хахууль өгсөн, авсан хоёр ч хүнийг саатуулжээ.
Энэ талаар бид АТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтнээс тодруулахад "Сүхбаатар дүүргийн нэр бүхий албан тушаалтны гэрт нэгжлэг хийж, үйлдэл дээр нь барьсан нь үнэн. Уг хэргийг хуулийн дагуу шалгаж байна. Хэчнээн хэмжээний мөнгө гэдэг талаарх дэлгэрэнгүй мэдээллийг прокурорын зөвшөөрлөөр мэдээллэх учир үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.
Н.Одончимэг хууль хяналтын байгууллагынхны хяналтад байсан гэх мэдээлэл байна. Харин нөгөө талаас “Өчигдөр АТГ-т баригдахгүй байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын асуудлаар хэлэлцүүлэг хийж байхтай зэрэгцэн албан тушаалтан О дүүргийн эмнэлгийн барилгын тендерээс мөнгө авч байгааг мөрдөгч нар үйлдэл дээр нь илрүүлж баривчиллаа. Үүнийг урьдаас төлөвлөн тохируулаагүй. Албан тушаалтны хахуулийн мөнгөө авах цаг хугацаа нь тэгж давхацлаа. Хэлэлцүүлэг нь авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, баривчилгаа нь гэмт хэргийг мөрдөн шалгах ажил. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 2009 оноос эхэлсэн 502 барилга төсвөөс мөнгө авсан боловч ажил нь удааширсан, зарим нь бүрэн зогссон байна. Тендер шалгаруулалтын явцад албан тушаалтнууд хахууль авснаас шалтгаалан сургууль, цэцэрлэг, эмнэлгүүд баригддаггүй байж болох юм. Өчигдөр болсон хэлэлцүүлгийн үр дүнд дээрх 502 барилгын ажлыг нарийвчлан шалгахаар болж байна” гэх мэдээллийг АТГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах ажилтан мэдээлээд байгаа юм.
Тэгвэл Н.Одончимэгт хэн хахууль өгсөн бэ гэдэг асуултын хариуг хайж үзье. Мөн Н.Одончимэгтэй хамт саатуулагдсан хоёр хүн хэн бэ.
Албаныхны мэдээлж буйгаар “Дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын тендертэй холбоотойгоор хахууль өгсөн” гэж буй. Тэгвэл Сүхбаатар дүүрэгт хамгийн сүүлд “Сэлбэ” нэгдсэн эмнэлгийн барьж, өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад оруулсан. Тус эмнэлгийн барилгыг “Ванхүү” компани 39 тэрбум төгрөгөөр барьсан юм.
“Сэлбэ” нэгдсэн эмнэлгийг барьсан “Ванхүү” компанийн удирдлагууд Н.Одончимэгт хахууль өгсөн байж болзошгүйг эх сурвалжууд мэдээлж байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Ванхүү” компанийн удирдлагуудыг мөн шалгаж байж болзошгүй. Уг компани нь Н.Одончимэгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны даргаар ажиллаж байхад нь хэд хэдэн тендерт шалгарч байсан. Гэхдээ ногоон гэрлээр шалгарч, өндөр дүнтэй тендерүүдийг авдаг байсан нь анхаарал татаж байгаа. Үүнийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж тогтооно биз. Сүхбаатар дүүрэгт өөр нэгдсэн эмнэлгийн барилгын тендер зарлагдаагүй. Зөвхөн Н.Одончимэгийг даргаар нь ажиллаж байх үед зарлагдаж, гүйцэтгэсэн “Сэлбэ” эмнэлгийн барилгын ажил байсан” гэв.
Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн шинэ барилгын нээлт өнгөрсөн есдүгээр сард болсон. Тус эмнэлгийн нээлтэд Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Болормаа, тус дүүргийн Засаг даргыг түр орлон гүйцэтгэгч М.Алтангэрэл, ЗДТГ-ын дарга Н.Одончимэг нар очсон байдаг.
Бид “Сэлбэ” эмнэлгийн барилгыг барьсан “Ванхүү” компанийн удирдлагуудтай холбогдох гэж үзсэн боловч утсаа салгасан байсан юм. Харин ажилтантай холбогдож, энэ талаар тодруулахад “Дарга нар байхгүй байгаа. Одоогоор энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн юм.
“Ванхүү” компанийг судалж үзвэл, 2008 онд хүнсний дэлгүүр, худалдааны зуучлал чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдаж байжээ. Сосорбарамын Гантөмөр, Бүдэндоржийн Боролзойхүү нар хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчөөр нь бүртгүүлсэн байна. Одоогийн байдлаар Б.Боролзойхүү гүйцэтгэх захирлаар нь ажилладаг.
“Ванхүү” компани Н.Одончимэгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны дарга болсноос хойш тус дүүргийн хэд хэдэн тендерт шалгарчээ. Н.Одончимэг Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны даргаар 2017-2024 онд ажиллаж, тушаал дэвшсэн юм.
Тодруулбал,
-Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилга барих- 16 тэрбум төгрөг
- Дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилга барих ажлын нэмэлт санхүүжилт- 4 тэрбум төгрөг
- Дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилга барих ажлын нэмэлт ажил- 18.5 тэрбум төгрөг
- Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 200 ор /Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 234 дүгээр цэцэрлэг/- 4.8 тэрбум төгрөг
- 248-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга- 4.7 тэрбум төгрөг
- 75-р цэцэрлэг өргөтгөл барилга- 3.6 тэрбум төгрөг
- Камерын хяналтын төвийн барилга, газар чөлөөлөлт, материаллаг бааз бэхжүүлэх- 4.5 тэрбум төгрөг зэргээр Сүхбаатар дүүргээс 50 тэрбум гаруй төгрөгийн тендерт шалгарчээ. Энэ нь зөвхөн Н.Одончимэгийн үед гэдгийг тодотгон хэлэх нь зүйтэй болов уу.
Харин хахуулийн хэрэгт холбогдож, үйлдэл дээрээ баригдсан Н.Одончимэг гэж хэн бэ гэдгийг танилцуулж байна. Тэрбээр Дархан-Уул аймагт төрсөн, 46 настай. 1986-1996 онд ерөнхий боловсролын дунд сургууль, 1996-2000 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийг эдийн засагч, 2013-2015 онд “Газарчин” дээд сургуулийг Бизнесийн удирдлагын магистр, 2014-2016 онд Удирдлагын академийг төрийн захиргааны менежмент мэргэжлээр төгссөн. Өөрөөр хэлбэл, эдийн засагч, төрийн захиргааны менежер мэргэжилтэй гэсэн үг.
Тэрбээр 2002-2005 онд “Онлайн центр” ХХК-д худалдааны менежер, 2008-2013 онд “Алтай Хянган” ХХК-д нарийн бичгийн дарга, 2013-2017 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албанд мэргэжилтэн, 2017-2024 оны долдугаар сар хүртэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны дарга, өнгөрсөн долдугаар сараас Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа юм.
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга гэхээр Н.Одончимэгийг УИХ-ын гишүүн Х.Болормаагийн хүн гэж хардах нь зүйн ёсны хэрэг. Гэхдээ эндээс анзаарч харвал, Х.Болормааг УИХ-ын гишүүн болсны дараа тэрбээр ЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогджээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Одончимэг бол УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргилын хүн байж болзошгүй. МАН-ын гаралтай албан тушаалтан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Ц.Мөнх-Оргил Сүхбаатар дүүргийн МАН-ын даргаар ажиллаж байх үедээ Н.Одончимэгийг дүүрэгт авчирсан байж болзошгүй.
Н.Одончимэгийн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэе.
Жилийн гэр бүлийн орлого нь 919 сая төгрөг, өөрийнх нь орлого 30 сая төгрөг. Нийтийн хоёр орон сууцтай, хашаа байшин хоёр, үйлчилгээний зориулалттай барилга нэг, авто зогсоол хоёр, өвөлжөө, хаваржаа нэг, үнэлгээ нь 620 сая төгрөг. 38 сая төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн газар, 28 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 40 сая төгрөгийн хадгаламжтай, Койн хаус ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэж мэдүүлжээ.
| УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Ц.МӨНХ-ОРГИЛЫН ХҮН ГЭГДДЭГ СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН ДАРГА Н.ОДОНЧИМЭГ “ВАНХҮҮ” КОМПАНИАС ХАХУУЛЬ АВСАН УУ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |