Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал хууль хяналтын байгууллагад ээрэгдээд удаж байгаа. Байсхийгээд л “Засаг дарга Б.Азжаргалыг шалгаж эхэллээ” гэдэг мэдээ хэвлэлийн хуудсанд хөвөрч, төд удалгүй “замхарчихдаг”. Угтаа дөрвөн жилийн өмнө буюу цар тахлын үед Засаг дарга Б.Азжаргал шиг сайн хүн Дарханд бүү хэл, Монгол Улсад ч байдаггүй байлаа. “Дарханы Засаг даргыг Хотын дарга Б.Сумъяабазараар сольё, тулья” дээрээ тулж байсан. Тэгвэл одоо нөхцөл байдал өөрөөр эргэжээ.
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалыг АТГ-аас авлигын хэргээр, цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол, хүн амины хэргийг нуун дарагдуулсан, үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр шалгахаар болжээ.
Тодруулбал, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалын эзэмшлийн 0999 ДАУ улсын дугаартай, “Ланд-200” маркийн автомашин 2024 оны нэгдүгээр сарын 26-27-нд шилжих шөнө зам тээврийн осол гаргаж, хүн дайрч, хөнөөсөн байж болзошгүй гэнэ. Үүгээр ч зогсохгүй эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, уг хэргийг нуун дарагдуулсан байж болзошгүй ажээ.
Энэ талаар Дархан-Уул аймгийн иргэн П.Баяраатай холбогдож тодруулахад дараах тайлбарыг өгч байна.

П.Баяраа “Би сүүлийн гурван жил Дархан-Уул аймгийн удирдлагуудын авлигын хэрэгтэй тэмцэж байгаа. Би төрийн албанд 25 жил ажиллаж, аймгийн Засаг даргын орлогч, хэлтсийн даргын алба хашиж байсан. Тийм ч учраас энэ аймагт хулгай, луйвар байж болохгүй гээд тэмцээд байгаа юм. УИХ-ын ээлжит сонгуулийн дараа надад нэг ноцтой мэдээлэл ирсэн. Засаг дарга Б.Азжаргал авлигаар авсан “Ланд-200” автомашинтайгаа явж байгаад хүн дайрч хөнөөсөн, энэ хэргийг хав дарсан байж болзошгүй гэсэн. Надад мэдээлэл өгсөн гурван ч хүн байсан. Би нотлох баримт шаардаж, хууль хяналтын байгууллагад хандана гэдгээ хэлсэн. Эх сурвалж маань надад энэ осолтой холбоотой бичлэг сонсгосон. Тухайн бичлэгт эмнэлгийн цогцос хадгалах газрын ажилтнууд хоорондоо “Өчигдөр зам тээврийн осол болсон. Засаг дарга Б.Азжаргалын туслах цогцос авчирч өгсөн” гэж ярьсан байсан. Би тус бичлэгийг нь хуурцагт хуулж аваад, Хууль зүй, дотоод хэргийн сайд, УЕП-т хүргүүлсэн. Ингэхдээ “Иргэн хүнийхээ хувьд гэмт хэргийн мэдээлэл хүргүүлж байна” гээд албан бичиг хийж, нотлох баримт болон өргөдлийн хамт дугтуйнд хийгээд явуулсан. Энэ өргөдлийн дагуу хууль хяналтын байгууллагаас шалгаж, аравдугаар сарын 1-нд ЦЕГ-ын мөрдөн байцаах албанаас хариу мэдээлэл хүргүүлсэн. Б.Азжаргалтай холбоотой баримт, мэдээлэл гэмт хэргийн шинжтэй байгаа тул хэрэг бүртгэл нээн шалгахаар болсон байна лээ. Гэхдээ хэрэг бүртгэл нээх эсэхийг нь Дархан-Уул аймгийн Прокурорын газар шийдэх юм байна. Гэмт хэргийн шинжтэй, асуудал байгаа учраас эрүүгийн хэрэг үүсгэж шалгахаар болсон гэсэн үг. Мөрдөгч хэлэхдээ “Эргэлзээтэй байдал үүссэн тул эрүүгийн хэрэг үүсгэж, шалгах шаардлагатай” гэсэн. Б.Азжаргал энэ хэргийг есөн сар хав дарсан байна лээ. Нуун дарагдуулсан учраас хохирогчийн тухай мэдээлэл надад алга. Цагдаа, эмнэлэг, хууль хяналтын байгууллагыг “худалдаад” авчихсан байж болзошгүй. Хэрэв эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаагүй байсан бол энэ хэрэг аль эрт ил болох байсан. Ямартай ч зам тээврийн осол болсон нь үнэн. Хүн нас барсан нь үнэн. Б.Азжаргал биш, түүний эхнэр уг машиныг жолоодож яваад осол гаргасан ч байж болзошгүй. Хууль хяналтын байгууллага шалгаад тогтооно гэж итгэж байна” гэлээ.
Дархан-Уул аймгийн иргэдээс Засаг дарга Б.Азжаргал, ИТХ-ын дарга С.Насанбаттай холбоотой 14 өргөдөл, гомдлыг АТГ-т хүргүүлжээ. Уг өргөдөл, гомдлын олонхыг нь АТГ-аас УИХ-ын сонгуулийн өмнө хэрэгсэхгүй болгосон гэнэ. Гэхдээ зарим өргөдөл, гомдол нь мөрдөн шалгах шатанд яваа аж. Тодруулбал, Б.Азжаргал, С.Насанбат нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, газрын наймаа хийж, авлига авч, тендер түүсэн байж болзошгүй хэд хэдэн ноцтой баримтыг хууль хяналтын байгууллагад хүргүүлж байсан аж.

Засаг дарга Б.Азжаргал насаараа төрд, төсвийн цалингаар амьдарсан намтартай. Гэхдээ тэр Дархан хотын төвд хоёр давхар амины хаустай, гурван орон сууц, нэг үйлчилгээний барилгатай, Дарханы төвөөс холгүйхэн Зулзагын голын эрэг дээр зуслангийн тансаг хаустай, эхнэр нь “Ланд-200” машинтай, 100 сая төгрөгийн гурван газар, 50 сая төгрөгийн хадгаламжтай. Энэ бол хөрөнгө орлогын мэдүүлэгтэй мэдүүлсэн ил баримт. Харин ах, дүү, амраг садан, үр хүүхдийнх нь нэр дээрх хөрөнгө нь тодорхойгүй. Хамгийн ноцтой нь, төрийн байгууллагад насаараа ажилласан гэр бүлийн хөрөнгө хэрхэн огцом нэмэгдэж, тэрбумтан болсон нь эргэлзээтэй.
Гэхдээ үндэслэлгүй хөрөнгөжсөн нь газрын холбоотой байж болзошгүй сэжим бий. Б.Азжаргал 2002 оны хавар МУБИС-ийг төгсөж, намар нь УИХ-ын гишүүний туслах болсон. Хоёр жил туслах хийгээд 2004 оны сонгуулиар Дархан хотын төв буюу Дархан сумын ИТХ-ын дарга болсон. 2008 оны сонгуулиар Дархан сумын Засаг даргын орлогч болж, 2012 оны сонгуулиар Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, Дархан сумын Засаг даргаар томилогдсон. 2016, 2020 оны сонгуулиар Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр дараалан сонгогдож, 2020 намар Засаг дарга болсон, дандаа өгссөн намтартай. Тэгвэл түүнийг цүнх барьсан туслахаас тамга атгасан Засаг дарга болтол дэвшүүлж, замыг нь зассан хүн нь хадам ах Б.Баттулга нь ажээ.
Ташрамд дурдахад, Б.Азжаргалын эхнэр Батаагийн Нарантуяа нь Дархан хотын “Дархан-Өргөө” политекник коллежийн захирлаар ажилладаг. Харин Б.Нарантуяагийн төрсөн ах нь Батаагийн Баттулга гэж бий. Б.Баттулга 1994 оноос хойш Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байгаад 2000 онд МАН-аас Дархан-Уул аймагтаа нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. Ингээд Б.Баттулгыг УИХ-ын гишүүн болсноос хоёр жилийн дараа, 2002 онд шинэхэн хүргэн Б.Азжаргал их сургуулиа төгсөж, туслах, бие төлөөлөгчөөр нь ажиллаж эхэлсэн ажээ. Өөрөөр бол, Б.Азжаргал их сургуулиа төгсөөд Төрийн ордонд хадам ахынхаа туслах болж, хоёр жилийн дараа Дархан хотын төв Дархан сумын ИТХ-ын дарга болсон хэрэг л дээ. Б.Азжаргал 2010 онд АНУ-ын Фербанксын их сургуульд суралцахаар Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.долларын зээл авсан нь өнгөрсөн онд ил болсон.
Хамгийн сүүлд АТГ-т Б.Азжаргалтай холбоотой өөр нэг ноцтой баримт нь хүргэгдсэн нь 26 тэрбумын хэрэг. Тодруулбал, тэрбээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендер зарлахгүйгээр 26 тэрбумын санхүүжилтийг өөрийн хамаарал бүхий этгээдийн компанид олгосон байж болзошгүй ажээ. Үүнийг хууль хяналтын байгууллага мөн л шалгаж эхэлжээ.
Бид уг асуудлаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай холбогдож тодруулахад “Одоогийн байдлаар намайг ямар нэгэн хэрэгт холбож шалгаагүй байна. АТГ болон цагдаагийн байгууллагаас намайг дуудаагүй. Зам тээврийн ослын талаар би мэдэхгүй байна. Тийм хэрэг болоогүй. Сошиалаар явж байгаа асуудлыг би мэдэх албатай юу” гэх тайлбарыг өгсөн юм.
Эрүүгийн хэрэг нээн шалгах саналыг Дархан-Уул аймгийн Прокурорын газарт аравдугаар сарын 1-нд хүргэгдсэн. Одоогийн байдлаар уг санал прокурорын түвшинд хянагдаж байгаа гэсэн үг. Ийм учраас тун удахгүй түүнийг шалгаж эхлэх бололтой.
Бид дээрх зам тээврийн хэрэгтэй холбоотой мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.
| ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.АЗЖАРГАЛЫГ АТГ-ААС АВЛИГЫН ХЭРГЭЭР, ЦАГДААГААС ХҮН АМИНЫ ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛСЭН ҮҮ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |