Ч.Ганхуяг хоёр жилийн өмнө олон нийтийн газар танхайрч, нэгэн эмэгтэйг зодсон хэрэгт холбогдсон байдаг. Зодуулсан эмэгтэй Н нь гомдол гаргаж, хууль хяналтын байгууллагад өргөдөл өгсөн. Түүний гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Ч.Ганхуягт хэрэг бүртгэл нээн шалгаж, хэргийг прокурорт шилжүүлээд байгаа юм.
Өмгөөлөгч Б.Мэргэн “Хас”-ын гэх Ч.Ганхуягийн сошиал дахь кино зохиол. Хэргийн нууц задруулах нь гэмт хэрэг ч гэлээ нэгэнт ил болсон мэдээллийг түгээх нь нууц задруулсанд тооцогдохгүй байх зарчимтай. Нөгөө талаас үйлчлүүлэгчийнх нь эсрэг худал мэдээлэл тарааж, тэр нь шүүхэд нөлөөлөхүйц болсон гэж үзвэл худал мэдээллийг залруулах нь өмгөөлөгчийн ёс зүйн хэм хэмжээгээр зөвшөөрөгдөнө. Одоогоос хоёр жил орчмын өмнө Ч.Ганхуягийн дүү гэгч нөхөр ямар ч шалтгаангүйгээр хажуудаа зогсож байсан эмэгтэйг хужиртын шилээр цохиж, дөрвөн шүдийг нь хугалж, хоёр шүдийг нь гэмтээсэн. Эхнэрээ өмөөрөх гэсэн залууг хамгаалагчид барьж байхад зодсон. Нөхрөө салгах гэхэд нь Ч.Ганхуяг нүүр рүү нь цохисон. Цагдаа ирээд Ч.Ганхуягийг биш, хохирогчдыг аваад явсан. Эмэгтэйд дүү нь хүндэвтэр гэмтэл учруулсан, Ч.Ганхуяг хөнгөн гэмтэл учруулсан. Харин Ч.Ганхуягт хөнгөн гэмтэл учирсан гэж гарсан ч хэн нэгэн түүнд гэмтэл учруулаагүй нь тогтоогдсон. Дүү нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Нэг удаа уулзаж, уучлал гуйсан. Хохирол төлнө гэсэн ч өдийг хүртэл өгөөгүй. Зөвхөн удаа дараа хагалгаанд орсон эмчилгээний зардлаа дүүгээс нь нэхэж байгаа. Өөрөө зодуулсан бол яагаад шууд буруугаа зөвшөөрөх вэ дээ. Бид хэргийн талаар огт яриагүй байхад Ч.Ганхуяг хохирогчийн дүрээр хоёр ч удаа лайв хийж “кино зохиол”-оо ярьж эхэлсэн. “Баян хүнийг өдөж мөнгө авах гэсэн биеэ үнэлэгч хүүхэн” гэх зэргээр дан гүтгэсэн. Хэргийн материалтай танилцах, хуулбарлах ажиллагаа болоогүй байхад зөвхөн хохирогчийн зургуудыг цахим хуудсуудаар тавьж, худал мэдээлэл тараасан. (Энийг Ч.Ганхуяг тавиулсан гэх баримт байхгүй ч хэн яагаад гэдгийг бодно биз). Арга яадаад хохирогч бодит үнэнийг хэвлэлд ярихад Ч.Ганхуяг “Хэргийн нууц задруулсан, худал мэдээлэл тараасан” гэж цагдаад гомдол гаргасан. Нэгэнт өмнө нь өөрөө зөндөө ярьчихсан байсан учраас цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгээгүй. Ердийн ийм хэрэг жилийн дотор хангалттай шийдэгдэнэ. Гэтэл шүүх рүү хэрэг шилжихгүй байсаар л байсан. Асуухаар “Яллагдагчид шат шатны прокурорт гомдол гаргаад байна” гэдэг. Яллагдагч ч эрхтэй учир хуульд заасан эрхээ эдлэг гээд хүлээж л байлаа. Энэ хооронд “Хохирогчийн гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна” гэж үзэн хоёр ч удаа яллах дүгнэлтийг хүчингүй болгосон. Ч.Ганхуяг өөрийгөө хөнгөн гэмтэл учруулаагүй гэж үзэх арга саам хайсан гэх үү дээ. Гэвч шинжээчид хөнгөн гэмтэл учирсан байна, прокурор нь яллагдагч учруулсан байна гэж үзэн шүүхэд шилжих болсон.
Прокурорын байгууллагаас яагаад шүүхэд шилжихгүй байгааг лавлаж асуухаар “Ч.Ганхуяг яллах дүгнэлтээ авахгүй байна” гэдэг. Дуудахаар ирэхгүй байна гэсэн үг. Эцэст нь прокуророос “Албадан ирүүлэх санал”-ыг шүүхэд гаргасан. Яллагдагч тухайн шүүх хуралдаанд очсон. Нэгэнт өөрөө ирсэн тул албадан ирүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн. Ирчихсэн байгаа хүнийг ирүүлнэ гэж байхгүй учраас шүүхийн зөв. Энэ үеэс Ч.Ганхуяг дахин сошиалд гарч ирсэн. “Шүүх миний талд шийдлээ. Баярлалаа” гэх зэргээр ярьсан. Тэгээд “Намайг зүгээр байж байхад 10-20 залуу зодсон. Цагдаа нар ирээд салгах гэж бөөн юм болсон. Гурван цаг гаруй үргэлжилсэн. Таван машинтай залуус заналхийлсээр байсан” гэх мэтчилэн тулаант кино шиг л бичсэн. Одоо бүр ямар ч гэмгүй, зодоонд оролцоогүй залуугийн бичлэгийг сошиалд тавиад “Ч.Ганхуягийг зодсон залуус” гэчихсэн ч байсан. Согтуу байгаа нь гэмт хэрэг биш бол өөр яагаа ч үгүй залуу “Биеэ аятайхан авч явж чаддаггүй архичин пацан” болов. Нэмээд фэйсбүүкээр олон хүн хохирогчийг “Ч.Ганхуягаас мөнгө салгах гэсэн ...” зэргээр зэрэг зэрэг постолж байна. Хаяг руу нь ороод үзэхээр дандаа “Ард” нэртэй компаниудын фэйсбүүк хуудсуудад лайк дарсан хүмүүс.Камерын бичлэгтэй шүү дээ, Ч.Ганхуяг аа, бичлэгтэй. 10-20 залууд зодуулчихаад байхад цагдаа, прокурор тоохгүй байх уу. 10-20 залуугийн ядаж нэгийг нь яллагдагчаар татахгүй байх уу? Хариулт нь дүрс бичлэгтэй.
Ташрамд дурдахад, хүндэвтэр гэмтэл учруулсан яллагдагчаас эмчилгээний зардлаа нэхэж байгаа. Харин Ч.Ганхуягаас сохор зоос ч авахгүй гэдгээ эхний мэдүүлгээсээ хэлсэн. Нэхээгүй байсан ч “Баян хүнээс мөнгө нэхэхийн тулд өдсөн” гэж ярихыг нь мэдсэн учраас нэхээгүй юм.
Яах вэ, шүүх нь шийднэ шүү дээ гээд дуугүй байсан ч хоёр жил орчим гацаж байсаар эцэстээ үйлчлүүлэгч маань сошиалд буруутан болох шахаж байгаа учир хууль тогтоомжид хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнд мэдээлэл өглөө. Прокурорын байгууллага хэргээ шүүх рүү шилжүүлэхийг бид хүлээсээр л байна” гэжээ.
| Өмгөөлөгч Б.Мэргэн: “Хас”-ын Ч.Ганхуягийн дүү эмэгтэй хүн зодож, дөрвөн шүдийг нь хугалчихаад хохирогчийг гүтгэж байна |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |