Сүхбаатар дүүргийн иргэд арав гаруй жил тендерчин бэлтгэж, УИХ-д сойж, уралдуулж, эцэст нь гишүүнээр сонгоод байгаа. Дахиад ч тендерчдийг бэлтгэж байна. Харамсалтай нь, иргэдийн амьдрал ядууралд идэгдэж, өдрөөс өдөрт дордсон хэвээрээ. Гэр хорооллын зам нь шавартай, гэр нь үерт урсдаг, цахилгаангүй, хаягжилтгүй, сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал арван жил бүү хэл дөрвөн жилийн өмнөхөөсөө ч дордсон.
Сүхбаатар дүүргийн иргэдийг сайхан амьдруулж, хүний хөгжлийн бодлогыг хөгжүүлж, элгээрээ хэвтсэн эдийн засгийг сэргээнэ гэх том амлалттай ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчдийн баг хуулрах гээд сандралдаж байгаа энэ үед хэн, юу хийснийг уншигч танд цувралаар хүргэж байна. Энэ удаад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн болон ах, дүү, хамаарал бүхий этгээдийнхээ компаниар дамжуулж тендер тонодог Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч А.Ганхуяг тэргүүтний баримтыг хүргэх болно.

УИХ-ын гишүүн Х.Болормаа хоёр сарын өмнө Сүхбаатар дүүргийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч байлаа. Тэр Сүхбаатар дүүргийг найман жил удирдсан. Хоёр ч удаа гурил, будаа тарааж, УИХ-д хүч үзсэн. Иргэдийн амьдрал хэцүү, өдрөөс өдөрт дордож, элгээрээ хэвтэж байгааг мэдэхийн дээдээр мэдэж байгаа хүн бол Х.Болормаа гишүүн. Гэвч тэр төрийн албанд ажиллаж эхэлсэн цагаасаа л өөрийнхөө халаасыг түнтийлгэж, тендер цохиж байлаа.
Х.Болормаа гишүүн угтаа анх “Улаанбаатар” рестораны зохион байгуулагч байсан. Дараа нь “Гүег” ХХК-ийг байгуулж, бизнест орсон. Улмаар 2012-2016 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсангийн орлогчоор дөрвөн жил ажилласан. Ингээд 2016 оноос хойш тус дүүргийн Засаг даргаар найм дахь жилдээ ажиллаад УИХ-ын гишүүн болсон. Х.Болормаа гишүүн хөрөнгөөрөө аймаг, дүүргийн Засаг дарга нарыг тэргүүлдэг байсан бол одоо гишүүдтэй ч өрсөлдөх нь тодорхой. Хамгийн сүүлийн буюу 2023 оны ХОМ-тээ 2.3 тэрбум төгрөгийн дөрвөн орон сууц, 582 сая төгрөгийн үнэт эдлэл, 746 сая төгрөгийн хадгаламж, өөрийн орлого нь 390 сая, гэр бүлийн жилийн орлого нь 359 сая төгрөг мэдүүлсэн байдаг. Мөн найман компанийн хувь, хувьцаа эзэмшигч, хамаарал бүхий “эзэн” аж. 2012 оноос хойш Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогчоор дөрвөн жил, Засаг даргаар найман жил, нийт 12 жил тухлахдаа хөлжиж, хөрөнгөжсөн түүх нь өнөөх л тендертэй холбогдоно. Тодруулбал, Х.Болормаагийн “Эй Би Жи Энерго” ХХК нь эрчим хүчний салбарын төрийн тендерүүдэд оролцож шалгардаг бөгөөд томоос нь дурдвал, Дархан-Уул аймагт дэд станц өргөтгөх 4.0 тэрбумын тендер, Нийслэлийн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээг шинэчлэх 24.6 тэрбум төгрөгийн тендерийн 1.2 тэрбум төгрөгийн багц, Баянхошууны дэд станцыг өргөтгөх 1.7 тэрбум төгрөгийн тендерт зэрэгт шалгарч байсан түүхтэй.

Дүүргийн Засаг дарга нь тендер тоносоор УИХ-ын гишүүн болсон юм чинь хяналт тавих ёстой ИТХ-ын төлөөлөгчид нь тендерчин болох нь “хууль” юм биш үү дээ. Х.Болормаагийн шийрийг хатааж байгаа дараагийн тендерчин бол Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч А.Ганхуяг ажээ. Сүхбаатар дүүрэгт АН ялсан, угтаа. АН, МАН-аас бүрдсэн тус дүүргийн ИТХ-ынхан тун удахгүй ард түмэнд дүнгээ тавиулна. Орон нутгийн сонгууль болоход ердөө 40 хоног үлдээд байгаа хэрэг л дээ.
Арилдийрагчаагийн Ганхуяг нь 2004-2024 оны хугацаанд буюу 20 жил Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа. 2012-2016 онд МАН-ын жагсаалтаар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болсон. 2016-2024 онд тус дүүргийн зургадугаар хорооноос сонгогдон иргэдийг төлөөлж суугаа. Түүнийг судалж үзвэл, төлөөлөгчөөр ажиллаж байхдаа буюу 2011 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогчоор нэг жил ажиллажээ. Төлөөлөгч болж, улс төрд хүч үзэхээсээ өмнө сурвалжлагч, нарийн бичиг, соёлын төвийн эрхлэгч, “Ганбагана пүүс”, “ОМЭГА”, “Филипс гэрэлтүүлэг” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан намтартай.
20 жил дүүрэгт “суусан” А.Ганхуяг төлөөлөгч хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ “Жилийн нийт орлого нь 213 сая, гэр бүлийн орлого нь 28 сая, 1.3 тэрбумаар үнэлэгдэх нийтийн хоёр орон сууц, амины орон сууц, авто гарааш, зуслангийн байшин, хашаа байшин зэрэг зургаан үл хөдлөх хөрөнгөтэй. 135 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр автомашинтай гэж мэдүүлжээ. Мөн 80 сая төгрөгөөр үнэлэгдэх 21 үхэр, 171 хонь, 100 ямаа, 14 адуутай. Эзэмших эрхийн таван газартай, дотоодын хадгаламждаа 559 сая төгрөгтэй, бусдаас 137 сая төгрөгийн авлагатай аж. “Омега” ХХК, “Филипс гэрэлтүүлэг” ХХК, "Номун далай" сургуулийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлжээ.
А.Ганхуяг өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж, гэр хорооллыг гэрэлтүүлэгтэй болгох тендерийг “түүсэн” баримтыг энд хүргэе. Тодруулбал, А.Ганхуяг 100 хувь эзэмшдэг “Филипс гэрэлтүүлэг” ХХК-иа 2006 онд байгуулж байжээ. Гадаад худалдаа, гэрэлтүүлэг, засвар үйлчилгээ, хулдаасан хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2006 оны нэгдүгээр сарын 6-нд улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Шуудхан хэлэхэд, А.Ганхуяг гэрэлтүүлгийн бизнесээ хамгаалж, 20 жил Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч сэтэртэй суугаа. Тэгвэл түүний 100 хувийн эзэмшлийн “Филипс гэрэлтүүлэг” ХХК гэр хорооллыг гэрэлтүүлэгтэй болгох дараах тендерт ногоон гэрлээр шалгарчээ.
Тодруулбал,
Дүүргийн төлөөлөгчөөр сууж, гэр хорооллыг гэрэлтүүлэгтэй болгох тендерийг өөрийнхөө эзэмшлийн компаниар дамжуулж авах нь хуульд нийцэх эсэхийг хууль хяналтын байгууллага шалгах биз ээ.
Үргэлжлэл бий.
| СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ А.ГАНХУЯГИЙН “ФИЛИПС ГЭРЭЛТҮҮЛЭГ” ХХК ГЭР ХОРООЛЛЫН ГЭРЭЛТҮҮЛГИЙН ТЕНДЕРИЙГ “ТҮҮЖ”, УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРМААГИЙН ШИЙРИЙГ ХАТААЖ БАЙНА |
|
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |