Хууль хяналтын байгууллагад ээрэгдэж байсан улстөрчдийн хэргийг сураглалаа. Өнгөрсөн жилээс сүр дуулиантайгаар шалгагдаж эхэлсэн “эрхэм”-үүдийн хэрэг даржин дарагдсан бололтой. Заримынх нь хэрэг нь байгаад эзэн нь алга. Заримынх нь эзэн нь байгаад хэрэг нь алга болжээ. Хууль хяналтын байгууллагын хэвлэлийн албадаас энэ асуудлаар тодруулахаар холбогдоход “Прокурорын зөвшөөрөлтэйгөөр мэдээлэл өгнө. Дур мэдэж мэдээлэл өгөхөө больсон. Прокурор барагтай зөвшөөрөл өгнө гэж байхгүй” гэж учирлаж байна. Иймд бид дуулиан, шуугиантайгаар шалгагдаж байсан улстөрчдийн хэргийг эргэн сануулж байна.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, Улсын ерөнхий прокуророос бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүртэл орж байсан. Улмаар МАН, АН гэлтгүй түүнийг “хамгаалж” бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн авч үлдэж байлаа. Өмнөговь аймгийн Засаг даргаас УИХ-ын гишүүн болж дэвшсэн тэрбээр 2020 оны сонгуулиар намынхаа санхүүжилтэд багагүй дэмжлэг үзүүлсэн гэгддэг. Тиймдээ ч нүүрсний хулгайд нэр холбогдоход нь намынх нь гишүүд авч үлдсэн гэх яриа ч олны дунд бий. Н.Наранбаатар гишүүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж яллагдагчаар татсан хэмээн Улсын ерөнхий прокурор мэдэгдэж байлаа. Хэргийг нь бүүр шүүхэд шилжүүлэх саналтайгаар хүргүүлсэн. Сонгуулийн сурталчилгааны өдрүүд эхэлсэн учраас түүний хэргийг түр царцаагаад байсан. Гэтэл УИХ-ын гишүүнээр сонгогдсон учир бүр мөсөн хааж, хэрэгсэхгүй болгосон бололтой. Шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлсэн Н.Наранбаатарын хэрэг прокурорын байгууллагад шилжээд гурван сар боллоо. Сураг чимээ алга, хаагдаж л байгаа болов уу.
Н.Наранбаатар нэгэн цагт, “нүүрсний хулгайч” гэж зарлагдаж, гишүүний бүрэн эрхээсээ бүдрэх нь холгүй “айж” байсан. Дараа нь үндэслэлгүй хөрөнгөжиж, бусдад давуу байдал олгосон. Ямартай ч Н.Наранбаатар хуулийн байгууллагын байнгын үйлчлүүлэгч байсан. Гэвч хачирхалтай нь, тэрбээр дахин нэр дэвшиж, говийн бүсээс УИХ-д сонгогдоод байна. Бизнесийн тухайд, Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Наранбат нь шатахууны монопол компаниудыг нэг болох “НИК” ХХК-ийг “Петровис”-той хамтран эзэмшдэг. Мөн Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Очгэрэл нь “Өлзийт ойл” ХХК, “Жавхлант оч транс” ХХК, “Сэрсэн говь” ХХК, “Эв повер майнинг” ХХК-уудыг эзэмшдэг бөгөөд энэ компаниуд нь “Тавантолгой” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иудаас нүүрс худалдаж авах, урд хөрш рүү тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг.
УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар өчигдөр санд мэнд мэдээлэл өгч харагдана лээ. Өнөөх л ярьдаг яриа, хэлдэг үгээ хэлж байсан. “Би буруугүй, би яагаа ч үгүй”.
Мөрдөгчид “хулхи ногоон”-уудын хэргийг мөрдөн шалгасны эцэст шүүхэд шилжүүлсэн. Өнгөрсөн хугацаанд АТГ-аас 141 хүнийг “хулхи ногоон”-ы хэрэгт гэрчээр дуудаж байцаасан. Эцэст нь, “хулхи ногоон”-ы хуйвалдаанд Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар тэргүүтэй 27 албан тушаалтан оролцсон нь хөдөлшгүй баримтаар тогтоогдож, улмаар шүүхэд шилжүүлж буй аж. Мөн "хулхи ногоон”-ы хэргээс болж 134.5 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 11.9 тэрбум төгрөгийг бэлнээр төлүүлсэн, бусдаасаа арай дөнгүүр гэж үзсэн 46.1 тэрбум төгрөгийн автобуснуудыг нийслэлийн өмчид хүлээж авсан гэх. “Хулхи ногоон” автобусны нэг бүр нь 400 сая төгрөгийн үнэтэй гэхээр 46 тэрбум төгрөг нь 115 ширхэг автобус гэсэн үг юм. Харин үлдсэн 74.5 тэрбум төгрөгийг төлүүлэхийн тулд “Тэнүүн-Огоо” ХХК-ийн өмчлөлийн барилга, байгууламж, автобус, агуулах баазыг лацдаад байна. Энэ хэргийн “гол буруутан” нь УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар болоод байгаа.
Ж.Сүхбаатар хэдэнтээ хэвлэлийн хурал хийж, “буруугүй” гэж өөрийгөө өмгөөлж байсан ч үнэнд гүйцэгдээд байгаа. Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар “Тэнүүн-огоо” ХХК-ийг яагаад шалгаруулсан, А.Ганхуягтай ямар хамааралтайг нэг баримтаар танилцуулъя. А.Ганхуяг нь “Тэнүүн-Огоо” ХХК-ийг Дэлэгдоржийн Амгаланбаатар, Ачитсайханы Баттүшиг нартай 2009 оноос хойш хамтран эзэмшиж буй. Хамгийн ноцтой нь, Д.Амгаланбаатар нь ЗТХ-ийн сайд асан, “Буурал” хочит А.Гансүхийн зөвлөхөөр ажиллаж байсан. Одоо ч Д.Амгаланбаатар нь “Буурал” А.Гансүхийн “Монгол корпорэйшн констракшн” ХХК, “Монгол корпорэйшн пропертийс” ХХК-иудын гүйцэтгэх захирлаар ажилладаг үнэнч “цэрэг” нь. Харин А.Баттүшиг нь УИХ-ын дарга З.Энхболдын сонгуулийн менежерээр ажиллаж байсан, мөн түүний төрсөн дүү З.Хишигтогтохтой “Инфра инженеринг” ХХК, “Браунрок” ХХК, “Нью браун стоун” ХХК-иудыг хамтран эзэмшдэг нэгэн. Өөрөөр хэлбэл, “Тэнүүн-Огоо” ХХК ч тэр, А.Ганхуяг ч тэр “Буурал” хочит А.Гансүх, “Спикер” хочит З.Энхболдын нарын улс төрийн асар том артай гэсэн үг. Илүү ноцтой нь, “Буурал” хочит А.Гансүх, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар хоёр 1997 онд МУИС-ийн Эрх зүйн ангийг хамт төгссөн, нэг ангийн найзууд.
УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэдийг АТГ-аас анхны 17 нүүрсчний нэгээр зарлаж байлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ариунболдын гол хамтрагчдынх нь нэг нь Ш.Раднаасэд гэх. Тодруулбал, Д.Ариунболдыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан 2016 оны есдүгээр сараас 2018 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нүүрс худалдах, тээвэрлэх гэрээг хэнтэй, хэдэн төгрөгөөр хийх гэх мэт хамаг “хор”-ыг хамт хутгалцаж, дундаас нь ашиг хүртэж байсан байж болзошгүй маш ноцтой баримтууд бий. Түүгээр зогсохгүй, Д.Ариунболд 2020 оны УИХ-ын сонгуулиар Говь-Алтай аймгаас нэр дэвших санаархал тээж, Ш.Раднаасэдийг дагаж Говь-Алтай аймгийн сумдаар хоёр бүтэн тойрч, сумдын эмнэлэг, цагдаагийн газруудад автомашин, мотоцикл, малчдад өвс тэжээл, гарын бэлэг тараасан байдаг. Товчхондоо, Б.Ариунболд, Ш.Раднаасэд нар “нүүрсний хулгай”-д хоршиж оролцсон, тэгээд болоогүй “нүүрсний хулгай”-н мөнгөөр сонгуульд бэлдэж байсан байж болзошгүй ноцтой баримтууд гарч ирсэн учраас АТГ-ынхан түүнийг шалгаж, анхны 17 нүүрсчний нэгээр зарласан байдаг.
“Нүүрсний сонсгол”-д тэр дуудагдаагүй ч АТГ-ын мөрдөгчийн ширээн дээр түүний “хэрэг” байгаа. Тэгэхээр Т.Аюурсайханы араас явах нь ойлгомжтой болов уу. Ш.Раднаасэд унасан ч хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. Тэгэхээр түүний хэрэг тун удахгүй шийдэгдэх болов уу гэсэн хүлээлт байна.
УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнийг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан шалгаж байсан. АТГ нүүрсний гэх хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг яллагдагчаар татаж, ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн байдаг. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хаалттай танилцуулж, нууцаар санал хураалт явуулсан бөгөөд Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжиж байлаа. Ингэснээр Д.Бат-Эрдэнийг бүрэн эрх түдгэлзэж, тэр хууль хяналтын байгууллагын хараанд шилжсэн гэсэн үг.
Тухайн үед АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн хувьд Эрүүгийн цагдаагийн албаны шалгаж байгаа хэрэгт одоогийн байдлаар яллагдагчаар татагдсан. Эрүүгийн цагдаагийн алба шалгаж байгаа хэдий ч ажлын хэсэг явж байгаа учраас АТГ-ын мөрдөгчид уг хэргийг хамтран шалгаад явж байна” хэмээсэн. Үүний дараа түүний хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн ч сураг тасарсан.
Ж.МӨНХБАТ
УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат хууль хяналтын байгууллагад хамгийн сүр дуулиантайгаар ээрэгдсэн хүний нэг. Тэр “Бүрэн эрхээсээ татгалзаж, хууль хяналтын байгууллагад шалгуулна. Өндөр настай ээжийгээ асарна” гэх утга бүхий өргөдөл бичиж, бүрэн эрхээсээ татгалзаж, бүр мөсөн чөлөөлөх өргөдлөө өгснөө сошиалаар зарлаад, БНСУ-ыг зорьж байлаа. Хэсэг хугацаанд сураг алдарч, “Ж.Мөнхбат хаана нуугдсан бэ. Шувуу ажиллагаагаар шүүрүүлэх үү” зэрэг асуулттай зэрэгцээд “Би зугтаагүй, эх орондоо ирээд, хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа. АТГ-т өөрөө ирээд мэдүүлгээ өгчихлөө” гэж гэрэл зургаа цахим хуудастаа байршуулж, Монголд ирснээ тунхаглаж харагдсан. Тэгээд бүр мөсөн сураггүй алга боллоо.
Ж.Мөнхбатын нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон, нүүрсний хулгайн мөнгийг хууль бусаар угаасан байж болзошгүй ноцтой схем хууль хяналтын байгууллагынхны мөрдөгчдийн гарт очиж, түүнийг шалгаж байсан. Шалгаж, тогтоосны үндсэн дээр хэргийг прокурорт шилжүүлж, яллах дүгнэлт үйлдэхээр төлөвлөж байсан. Тодруулбал, түүний хамгийн ойрын нотолгоо нь шадар туслахыг нь хуулийнхан дуудаж, байцаагаад, баттай баримт, ноцтой сэжүүр олсон гэх. Нүүрсний хулгай гэх хэргээс өөрөө өөрийгөө “мулталж”, араа хамгаалуулж ирсэн Ж.Мөнхбат энэ удаад аргагүй байдалд орж, халхавч хийсэн схем нь задарсан гэх сураг гараад удаж байгаа.
Ийм нэг эзэнтэй хэргүүд замхрах шатандаа орж байна. Олон нийт анхааралдаа авах нь зүйтэй болов уу.
| УЛС ТӨРӨӨС Ч “УНАЖ" ГЭМТ ХЭРЭГТ Ч ШАЛГАГДАЖ БАЙГАА УЛСТӨРЧИД |
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
2025-12-11 10:45:41
Д.ГАНХУЯГ: Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд Оюутолгойн гэрээг зүтгүүлээгүй бол одоо хүртэл батлагдахгүй байсан гэдэг нь худлаа шүү
2025-12-11 10:41:27
“MONGOLIA–KOREA URBAN FORUM”
2025-12-11 10:22:00
ЭХЭМҮТ-д өдөрт 1,000 – 1,200 хүүхэд амбулаториор үзүүлж байна
2025-12-11 10:11:22
“MONGOLIA–KOREA URBAN FORUM”
2025-12-11 10:08:00
Боксчид ОХУ-ын цомын тэмцээнээс 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2025-12-11 10:06:02
“MONGOLIA–KOREA URBAN FORUM”-аар “Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040”
2025-12-11 10:00:00
Энэ онд автомашинаа хулгайд алдсан гэх 220 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
2025-12-11 09:48:23
Д.Сэлэнгээ “Бөртэ чоно-2025” наадмын пара спортын “Шилдэг тамирчин”-аар шалгарлаа
2025-12-11 08:18:26
МУГЖ Н.АШИД: Морин хуур, хөөмийгөөр хөглөгдсөн он жилүүдийг минь мялааж, Гавьяат цолоор шагнасанд талархал дүүрэн байна
2025-12-11 07:54:07
“Бөртэ чоно-2025” наадмын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар Т.Тулга тодорлоо
2025-12-11 07:22:19
ЗУРААЧ Г.БОЛД: БИЙРИЙН НУУР, ЭРДЭНИЙН ХӨНДИЙ, УЛААН УУЛ, ШАРГАЛЖУУТЫН ГОЛОО ЗУРЖ БАЙХДАА СЭТГЭЛ ЯМАР ТЭНҮҮН, САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2025-12-11 07:00:40
МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА “ГИШГЭЖ”, УЛСТӨРЧДӨД АВЛИГА ӨГДӨГӨӨРӨӨ АЛДАРТАЙ ОЮУТОЛГОЙ
2025-12-11 07:00:00
АТГ-ЫНХАНД БАРИВЧЛАГДСАН “ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Э.ГАНХҮҮ ГЭЖ ХЭН БЭ
2025-12-11 07:00:00
НЭРЭЭ СОЛИХООС ӨӨР АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ “ХҮННҮ ХОТ”-ЫН ТӨСВӨӨР М.БАТБАЯР ТУЙЛЖ, 1.3 ТЭРБУМЫН ЗАРЦУУЛАЛТ ХИЙЖЭЭ
2025-12-11 07:00:00
RUNAA: “THE VOICE OF MONGOLIA” ШОУНД ОРОЛЦООД ДУУЧИН БОЛОХ ЗОРИЛГОДОО ХҮРЭХ ИТГЭЛТЭЙ БОЛСОН
2025-12-11 07:00:00
ДУРСАХУЙ: ТАЙЗ ХООСОРСОН Ч ДУУ НЬ СЭТГЭЛД МӨНХӨД ОРШИНО
2025-12-11 07:00:00
Ш.ЖАВХЛАН: Магнай, “МС”, Заанаа энэ гурван ах маань “Маск” продакшны тулгын гурван чулуу
2025-12-11 07:00:00
“MONGOLIA–KOREA URBAN FORUM” АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2025-12-10 16:00:00
Муатайгийн тамирчид Зүүн Азийн аваргыг зорилоо
2025-12-10 15:01:54
Д.Мөнхцэцэг пауэлифтингийн Ази тивийн аваргаас алтан медаль хүртэв
2025-12-10 14:23:04
С.Ганчимэг пауэлифтингийн Ази тивийн аварга боллоо
2025-12-10 14:18:53
“MONGOLIA–KOREA URBAN FORUM-2025” зохион байгуулагдаж байна
2025-12-10 13:00:00
“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүүг АТГ-аас 48 цагийн хугацаатай баривчилжээ
2025-12-10 12:01:04
Вьетнам Улсад ой тогтоолтын дэлхийн аварга болно
2025-12-10 11:43:41
Р.Ууганбаяр дрон кодчиллын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2025-12-10 11:33:52
"Гоёл-2026" наадмын топ моделиор Т.Батцэцэг тодорлоо
2025-12-10 11:30:34
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 77 өргөдөл, гомдлыг хүлээн авав
2025-12-10 11:13:35
Спортын салбарын шилдгүүдийг өнөөдөр тодруулна
2025-12-10 11:10:54
Талбайн сүлд модны гэрлийг өнөөдөр асаана
2025-12-10 10:01:17
ОБЕГ: Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна
2025-12-10 09:55:05
Н.Бат-Эрдэнэ пауэрлифтингийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-12-10 09:49:05
Г.Өсөхбаярт МҮОХ-ны “Алтан-Од” одонг гардууллаа
2025-12-10 08:18:04
Х.Энх-Амар дэлхийн аваргын шигшээ найм үлдэж чадсангүй
2025-12-10 07:56:38
УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАРЫН НАЙЗ, “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ”-ЫН ДАРГА Г.БАТЧУЛУУНЫ ТЕНДЕРИЙН ТААГҮЙ БАРИМТУУД
2025-12-10 07:30:41
ДУУ ТӨРСӨН ТҮҮХ: Сэтгэлд хоногшсон шинэ жил, зул сарын баярын тухай дуунууд хэрхэн бүтсэн бэ
2025-12-10 07:24:23
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-10 07:00:00
АУЗ Ү.ХҮРЭЛБААТАР: Зохиол, бүтээлтэй холбогдсон энэ амьдралаа би их говийн зэрэглээн дунд чавхдаж яваа зээрийн янзагатай зүйрлэнэ
2025-12-10 07:00:00
“БӨРТЭ ЧОНО” ЁСЛОЛЫН НЭР ХҮНД ЖИЛЭЭС ЖИЛД “БҮДГЭРЭХ” БОЛЛОО
2025-12-10 07:00:00
ТАТВАРТ ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ САНААЧЛАГА ЧИНЬ ТАТВАР ТӨЛЖ БАЙГАА ААН-ҮҮДЭЭ БООМИЛЖ ЭХЭЛНЭ ШҮҮ, АН-ЫНХААН
2025-12-10 06:59:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |