Төрийн албанаас “хөөгдөөд” төрийн өмчит үйлдвэрт даргаар томилогддог инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг үзэгдлийг зөвхөн Монголоос л харж болох байх. Өдийгөөс жилийн өмнө Булган аймгийн Орхон сумын хэсгийн төлөөлөгч О.Цэлмэг Булган аймгийн цагдаагийн газар алба хаагчдынхаа цалинг үндэслэлгүй хассан, суутгасан мөн өөрийнх нь утасны орох, гарах ярианы түүхийг албан тоот боловсруулж авсан зэрэг асуудлыг илчилж, шүгэл үлээж байлаа.
Тодруулбал, Булган аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан, ахмад О.Цэлмэг Фэйсбүүк дэх хаягтаа байгууллага, удирдлагуудынхаа талаар "2023 оны эхний улиралд Булганы цагдаа улсын хэмжээнд "Хүүхэд хамгаалал" арга хэмжээний хүрээнд 21 аймгаас 21-т орсон байна гээд 20 гаран алба хаагчдын цалинг 20 хувь хассан. Хүүхэд хамгаалал арга хэмжээ 2023 оны нэгдүгээр сараас эхлээд 2023 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр тайлан өгөх ёстой байсан боловч Монголын уламжлалт цагаан сарын баяр гээд амралтын өдөр таарсан. Энэ бол цэвэр удирдлагын зохион байгуулалт муу байна гэж л харсан. Хажуугаар нь алба хаагчдын цалингаас хууль бусаар мөнгө татдаг асуудлаа яах вэ. Тавдугаар сарын 9-нд байгууллагын үүд хаалга янзлах нэрийдлээр бүх албан хаагчдаас нэг өдрийн цалин гээд хураагаад л авсан. Дээрх асуудлаар ЦЕГ-ын Дотоод хяналт-аюулгүй байдлын газраас шалгалт хийгээд хоёр даргыг нь өөрчилсөн" гэж бичсэн нь шуугиан тарьсан юм.
Энэ талаар ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Д.Манлайбаатар "Булган аймгийн цагдаагийн газрын Орхон сум хариуцсан хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн ахмад О.Цэлмэг нь энэ оны долдугаар сард цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын ашиг сонирхлын гэмт хэргийн зөрчил үйлдсэн эсэх, мөн алба хаагчдын эрх зөрчигдөж байгаа эсэх талаарх мэдээллийн утсанд гомдол гаргасан. Тухайн гомдол, мэдээллийн дагуу ажлын хэсэг томилж, тус аймгийн цагдаагийн газарт биечлэн ажилласан. Шалгалтын явцад гомдол мэдүүлэгчийн мэдүүлсэн тодорхой асуудлууд үндэслэлтэй болж таарсан. Тухайлбал, алба хаагчдаас цалингийн суутгал авсан нь тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор Булган аймгийн цагдаагийн газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн тухайн газрын удирдах болон бусад үүрэг гүйцэтгэгч албан тушаалтнуудад хариуцлага тооцсон” гэж мэдэгдэж байсан юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Цагдаад ажиллаж байсан, сайдын дүү, үйлдвэрийн удирдлагуудын хүн” гэх тодотголтой эрэгтэй Гамшгаас хамгаалах штабын орлогчоор нь томилогдож байгаа гэнэ лээ. Үйлдвэрт ажилд орохын тулд эмчийн үзлэгт заавал хамрагдсан байх шаардлагатай. Л.Ганбаатарыг эмчийн үзлэгт ордог өдөр үйлдвэрийн эмнэлгийн эмч багагүй хугацаанд хүлээлгэсэн гэсэн. Үүнээс болоод асуудал үүссэн юм шиг байна лээ. Энэ мэдээллээс хойш Л.Ганбаатар хүмүүс андахгүй болсон. Ах нь Боловсрол, шинжлэх, ухааны сайд Л.Энх-Амгалан шүү дээ. Тэгээд дүүгээ томилуулсан байж болзошгүй. Мөн Л.Ганбаатарыг Булган аймгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байхдаа зам тээврийн ноцтой ослыг нуун дарагдуулсан, үүнийхээ хариуд үйлдвэрт албан тушаалд томилогдож байж ч болзошгүй гэх мэдээлэл цацагдаж байна лээ. Үүнийг нь хууль хяналтын байгууллагынхан тогтоох биз. Ямартай ч төрийн албанаас хөөгдөөд, төрийн өмчит үйлдвэрт ажилд орж байгаа нь том артай гэдгийг нотолж байгаа хэрэг. Түүнээс биш, албан тушаалаасаа хөөгдсөн хүмүүсийг үйлдвэр ажилд авахгүй шүү дээ” гэсэн юм.

Л.Ганбаатарын төрсөн ах нь Л.Энх-Амгалан сайд. Тэдний ах, дүүгийн харилцаа Болосвролын зээлийн сангийн асуудлаар ил болсон. Л.Энх-Амгалан сайдаас сэтгүүлчид ингэж асуухад тэрбээр дүүтэй гэдгээ “мэдсэн” гэх.
-Таны төрсөн дүү бас БЗС-аас зээл авч суралцсан юм байна лээ?
-Миний төрсөн дүү юм байна лээ. 2004 онд ОХУ-ын цагдаагийн академид явсан юм байна лээ. Тэгээд би одоо яах вэ. 2004 онд би бизнес эрхлэгч хүн байсан. Манай дүү 12 мянган долларын зээлээр суралцсан. Булган аймгийн цагдаагийн дарга хийдэг. Хамгийн гол нь хууль зөрчсөн үү, үгүй юү гэдэг нь чухал” гэж хариулсан нь анхаарал татаж, шүүжмлэлд өртөж байсан юм.
Ямартай ч албан хаагчдынхаа цалинг хууль бусаар хурааж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан Л.Ганбаатар хурандаа төрийн өмчит үйлдвэрт томилогдож байгаа аж. Аймгийн цагдаагийн газрыг “самарч”, цагдаагийн албан хаагчдын нэр хүндийг шавартай хутгасан сайдын дүү төрийн өмчит үйлдвэрт даргаар нь томилогдох нь юу л бол. Дахиад мөнгө төгрөг халааслаад, үйлдвэрийг тоноод эхлэх юм биш биз...
Үргэлжлэл бий.
| БУЛГАНЫ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГААС "ХӨӨГДСӨН" САЙД Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ДҮҮ Л.ГАНБААТАР "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР"-Т ДАРГААР ТОМИЛОГДЖЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |