УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн АН-ыг арай л муухай харагдуулж байна даа. Тэр дөрвөн жил тойргийнхоо иргэдийн төлөө гэхээс илүү өөрийнхөө бизнесийг хөгжүүлж, авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, хар толботой болоод буцаж байгаа. Гэхдээ буцахыг хүссэнгүй, буцаад ирэхээр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, А.Адъяасүрэн гишүүн тойрогт нэр дэвшихээр болоод байна. АН-д уг нь А.Адъяасүрэнгээс өөр нэр цэвэр олон хүн байгаа ч түүнийг дийлэх мөнгөтэй хүн байхгүй бололтой. А.Адъяасүрэн “том” байна. Намын дарга аа ч, хууль хяналтын байгууллагыг худалдаад авчихсан бололтой.
-Нэр цэвэр гишүүдийг сонгуульд дэвшүүлнэ гэсэн шүү дээ. Гэтэл “Нүүрсний хулгай”-н хэрэгт холбогдсон А.Адъяасүрэн гишүүнээс эхлээд хүмүүс дэвшиж байна. Үүн дээр тайлбар өгнө үү?
-АТГ-аас хэн, хэн хэрэгт холбогдсон бэ гэдэг тодорхойлтыг гаргаж өгсөн. Манай нам сүүлийн найман жил төрийн хэрэгт холбогдоогүй. А.Адъяасүрэн гишүүн ямар ч авлига авах боломжгүй. Тийм албан тушаал дээр томилогдож ажиллаагүй” гэж улаан цээжээрэ хамгаалж, А.Адъяасүрэнгийн авлигын хэргийн талаар хир халдаасангүй.
.jpg)
А.Адъяасүрэн намын даргаасаа гадна хууль хяналтын байгууллагыг ч атгачихсан бололтой. Намын дарга нь АТГ-аас А.Адъяасүрэнг хэрэгт холбогдож байгаагүй, хийсэн хэрэггүй, нэр дэвшихэд асуудалгүй гэсэн албан бичиг авсан гэдгийг зарлалаа. Тэгвэл тэр яаж авсан байх вэ. УИХ-д сонгогдсон цагаасаа л “яллагдагч”-аар татагдаж, шуугиан дэгдээж явсанА.Адъяасүрэнгийн хэрэг хэсэгтээ намжмал байсан. Сүүлдээ хаагдчихсан бололтой. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагаас нь ч, төр, засгаас нь ч УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг “гэм хэрэгтэн” гэж зарлаад ч үндсэндээ “барахгүй” юм байна. А.Адъяасүрэн УИХ-ын гишүүн болохоосоо өмнө “Премиум кастомс” ХХК, “Өлзийт зам трейд” ХХК, “Номгон санчир групп” ХХК, “Топ стандарт” ХХК-иудыг 100 хувь өөрөө эзэмшдэг, “Топ капитал” ХХК, “Тэнгри транс групп” ХХК, “Сан тээвэр групп” ХХК, “Ульгансар транс” ХХК, “Баянговь транс” ХХК гэх нүүрс тээврийн компаниудыг Хятадуудтай хамтран эзэмшдэг байсан. Энэ компаниуд нь төрийн өмчит “Эрдэнэс таван толгой” ХК-тай гэрээ байгуулж, урд хөрш рүү автомашинаар нүүрс зөөх ажлыг хариуцдаг байсан гэсэн үг л дээ. Гэтэл 2020 онд А.Адъяасүрэнтэй холбоотой ноцтой дуулиан дэгдсэн. Тодруулбал, автомашинаар хил давуулан нүүрс зөөхийн тулд заавал олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Энэ дагуу А.Адъяасүрэн 2020 оны гуравдугаар сард Авто тээврийн үндэсний төвийн “С” зөвшөөрөл олгох ажлын хэсгийн хурлаар Хятадуудтай хамтран эзэмшдэг “Баянговь транс” ХХК, “Сан тээвэр групп” ХХК, “Тэнгри транс” ХХК, “Ульган сар” ХХК-иудынхаа нийт 680 автомашинд олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл гаргуулж, батлуулсан. Ингэхдээ Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Г.Доржпаламд 100 мянган ам.долларын авлига өгсөн нь илэрч, дуулиан дэгдсэн юм. Улмаар 2020 оны тавдугаар сарын 19-нд Нийслэлийн прокурорын газраас А.Адъяасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байдаг.
Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од нүүрс олборлолт, тээвэрлэлт, худалдан авах гэрээтэй холбоотой мэдээлэл өгөхдөө “Нүүрс олборлолт, тээвэрлэлт худалдан авах ажиллаагаатай холбоотой 44 Эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс 28 нь хэрэг бүртгэлтийн хэрэг, 18 нь мөрдөн байцаалтын хэрэг байна. Одоогийн байдлаар нүүрстэй холбоотой дөрвөн хэрэгт улсын прокурорын газраас яллах дүгнэлт гаргасан. АТГ-аас нүүрсний хулгайд холбогдсон улс төрчийн 17 хүнийг шалгаж байгаа. Тус хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг яллагдагчаар татах тогтоолыг прокурорын байгууллагаас гаргасан” гэсэн юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн “Энэ хэргийн талаар манай өмгөөлөгч н.Батжаргалаас асуугаарай” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хуулийн зөвлөх н.Батжаргал “Энэ хэрэг 2020 онд үүссэн асуудал. Ийм асуудал үүссэн учраас хууль хяналтын байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулсан. Мөн ажлын байр, автомашин зэрэг тодорхой байршлуудад ч үзлэг, нэгжлэг хийж, зарим эд зүйлийг хураан авч шалгасан. Энэ хэрэгтэй холбоотойгоор миний үйлчлүүлэгч А.Адъяасүрэн анхнаасаа нэг л мэдүүлэг өгч ирсэн. Тодруулбал, “Г.Доржпалам гэдэг хүнийг зүс танина. Өмнө нь хэд хэдэн удаа танилын хувиар надаас мөнгөн тусламж гуйх гэж оролдсон. Тухайн үед надад боломж байхгүй байсан учраас өөрийн эгч А.Аюушид “Боломж байвал Г.Доржпаламд туслаад өгөөрэй” гэж холбож өгсөн. Ийм учраас тэр хоёр зээлийн харилцаанд орсон байдаг юм билээ. Үндсэндээ ийм л зүйл болсон” гэж мэдүүлсэн байдаг. 2021 онд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд үүсгэсэн Эрүүгийн хэргийн яллагдагчаар татсан тогтоол хүчингүй болж, хэрэг хаагдсан. Харин 2022 онд сэргээн шалгаж, дахин яллагдагчаар татсан. Мөн бид хууль хяналтын байгууллагад удаа дараа хүсэлт гаргаж, энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүссэн. Энэ хэрэг өнөөдрийг хүртэл хэрхсэн нь тодорхойгүй, хууль хяналтын байгууллага хүсэлтийн дагуу ажиллаж, зээл авсан, өгсөн гэх хоёр хүнээс тайлбар мэдүүлэг авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь тодорхойгүй байна. Бидэнд байгаа мэдээллээр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хэрэг Нийслэлийн прокурорын хяналтад байгаа л гэж ойлгож байна. Шүүхэд шилжсэн гэдгийг нь мэдээгүй” гэх тайлбарыг өнгөрсөн оны сүүлчээр хэвлэлд өгсөн билээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хавар буюу нүүрсний хулгайг анх ярьж эхлэхдээ “Том, жижиг таван толгойд нүүрсчид үүрлэчихсэн байна. Тэнд нүүрсээр дагнасан асар том мафи, асар том далд эдийн засаг бий. Удахгүй энэ мафийг, энэ далд эдийн засгийг дэлбэлж, ил болгоно. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгээс эхлээд олон хүн ил гарч ирнэ” гэж мэдэгдэж байсан. Засгийн газар өнгөрсөн онд нүүрсний хулгайн Нээлттэй сонсголыг зохион байгууллсан. Сонсголын нотлох баримтаар УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн гаалийн бүртгэлгүйгээр буюу хулгайгаар хил давуулсан нүүрсний хэмжээгээрээ “тэргүүлж” байгаа нь нь ил болсон байдаг. Тодруулбал, А.Адъяасүрэн нь өөрийн төрсөн эгч А.Аюушийн хамт БНХАУ-ын иргэдтэй хамтран нүүрс тээврийн долоон компани эзэмшиж байсан бөгөөд 2020 онд УИХ-ын гишүүн болохдоо “Friendship & fortune s corporation” компанид шилжүүлж өнгөлөн далдалсан байдаг. Тэгвэл
“Дагалай шарга наян найм транс” ХХК нь 1954 тонн
“Далангол” ХХК нь 2556 тонн
“Хишиг сайхан ундрах” ХХК нь 1021 тонн
“Даалингийн хишиг тээвэр” ХХК нь 952 тонн
“Топ транспорт” ХХК нь 1405 тонн
“Прайд транс” ХХК нь 427 тонн
“Ивээл сар транс” ХХК нь 340 тонн нүүрсийг тус тус гаалийн бүртгэлгүйгээр хулгайгаар хил давуулжээ.

Ноцтой нэг баримт нь, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, түүний төрсөн эгч А.Аюуш нарын үүсгэн байгуулсан нүүрсний компаниудыг нэр дээрээ шилжүүлж авсан “Friendship & fortune s corporation” компани нь 2023 тавдугаар сард Британийн виржинийн арлуудад бүртгэгдэж оффшор компани болжээ. Харин УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн “Би 2020 онд гишүүн болсноосоо хойш бизнест оролцоогүй. Огт мэдэхгүй байна” гэж улайсаар Нээлттэй сонсголыг дуусгасан билээ.
Тэр ширэн нүүрлэж сонсголыг дуусгасан багаа хуулахгүйгээр явсаар УИХ-ын ээлжит сонгуультай нүүр тулж байна. Ингэхдээ АН-аас дахин нэр дэвшиж, сонгогдохоор улайрч байгаа гэнэ. А.Адъяасүрэн тойргийнхоо хэдэн иргэнд хэрэггүй байгаа юм чинь төрд бүүр ч хэрэгггүй баймаар. Ингэх тусам АН муухай харагдаж, олон залуугийн итгэлийн гал унтарч байна шүү, Л.Гантөмөр дарга аа.
| “АВЛИГА”-ЧИН А.АДЪЯАСҮРЭН АН-ЫГ МУУХАЙ ХАРАГДУУЛЖ БАЙНА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |