Дэлхийн дээвэр Эверестийн оргилыг зорьсон хоёр уулчин сураггүй алга болоод 72 цаг болж байна. Тодруулбал, хүчилтөрөгчийн баггүй, шерпа буюу хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарахаар Монголын гурван уулчин алхалтаа эхлүүлээд байсан. Харамсалтай нь, уулчин Д.Отгонхүүгийн бие муудаж, алхалтаа зогсоосон бол Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар сураггүй алга болоод байна. Д.Отгонхүү, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн дөрөвдүгээр сарын 5-нд эх орноосоо мордсон. Тэд уулын алхалт, дэлхийн дээвэрт гарч, Монгол Улсын далбаагаа мандуулаад эх орондоо зургадугаар сарын 5-нд ирэхээр төлөвлөөд байжээ.Тэд нэмэлт хүчилтөрөгч хэрэглэхгүй, хөтөч болон шерпагийн тусламжгүйгээр авирна гэдгээ мэдэгдэж байсан юм.
Уулчдын талаар хөтөч үйлчилгээний “8K Expeditions” компанийн шерпа "Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар тавдугаар сарын 12-нд оргилд гарахаар явж байгаад сураггүй алга болсон. Эрэн хайх ажилд шерпа буюу туслах уулчныг дайчлан ажиллаж байна. Тэд зөвхөн үндсэн баазын үйлчилгээ авсан. Өөрсдөө бие даан авиралтыг эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, авиралтын хугацаанд шерпа буюу туслах хөтөч авахаас татгалзсан” гэж мэдэгджээ.
Харин Монголын Уулчдын холбооноос дараах тайлбарыг өгөөд байна. Тодруулбал, “Дэлхийн дээвэр Эверест (8848 м д.т.д) оргил руу авиралт хийхээр гурван уулчид маань явсан билээ. Авиралтаа эхлүүлсэн гурван уулчны нэг Д.Отгонхүүгийн бие муудаж үндсэн кэмпт ирсэн бол авиралтаа үргэлжлүүлсэн Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар дөрөвдүгээр кемпээс дээш яваад хоёр хоногийн турш холбоогүй, сураггүй байгаа тул эрэн хайх ажиллагааг өнөөдөр (өчигдөр) нэн яаралтай эхлүүлж байна. Непалийн уулын холбооноос ирүүлэх мэдээг цаг алдалгүй хүргэх болно” гэжээ. Бид энэ талаар Уулчдын холбооны тэргүүн Б.Гангаамаатай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн ч тэрбээр утсаа аваагүй билээ.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлж буйгаар “Монгол уулчдыг алга болсноос хойш өөр улсын уулчид харсан, тэд оргил руу алхаж байсан” гэх мэдээлэл байгаа ажээ. Мөн уулчдын алга болсон дөрөвдүгээр бааз нь нисдэг тэрэг очих боломжгүй учир агаарын хайлт хийх боломжгүй. Өөрөөр хэлбэл, явганаар эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.
Уулчид Эверестийн оргилд гарах тухайгаа өнгөрсөн нэгдүгээр сард зарлаж, замын зардлаа олохоор байгалийн үзэсгэлэнт газруудыг зургаар бүтээсэн цаг тооны бичгийг зарж, түүнчлэн уулын спортыг дэмждэг олон түмнээс хандив тусламж хүсэж байжээ. Мөн өнгөрсөн жилээс бэлтгэл, сургуулилалтаа базааж эхэлсэн байна.
Уулчин Д.Отгонхүү, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар нь уулын спортын “Хүннү хайкинг” клубынх байжээ. Эверестийн оргилын алхалтыг уулын спортын мастер Д.Отгонхүү ахалж явсан байна. Харин сураггүй алга болсон уулчин Ц.Өсөхжаргал нь “Хүннү хайкинг” клубын тэргүүнээр ажилладаг байжээ.
Бид энэ талаар “Хүннү хайкинг” клубынхантай холбогдож тодруулахад “Одоогийн байдлаар бидэнд ямар ч мэдээлэл ирээгүй байна. Уг гурван тамирчин нь манай клубынх. Клубын тэргүүн маань уг алхалтад оролцож байгаа. Эсэн мэнд буугаад ирээсэй гэж Монголын мянга мянган уулчин залбирч байна” хэмээгээд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Сураггүй алга болсон уулчин Л.Пүрэвсүрэн нь 31 настай, Ц.Өсөхжаргал нь 53 настай ажээ. Тэдний хувьд уулын спортоор олон жил хичээллэж байгаа бөгөөд манай улсын туршлагатай уулчид юм.
Бид уг мэдээллийн дагуу алга болсон уулчдын ар гэрийнхэнтэй холбогдсон боловч тэд мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Харин уг багийн ахалж явсан уулчин Д.Отгонхүүгийн ээж Энхтуяатай холбогдож, дараах тайлбарыг авсан юм.
-Та хүүтэйгээ холбоо барьж чадсан уу?
-Хүү минь уулын спортоор арав гаруй жил хичээллэж байгаа. Өөрөө сонирхолтой, дуртай учраас бид хорьж, цагдаж байгаагүй. Уулчин хүн бүрийн л мөрөөддөг оргил нь дэлхийн дээвэр гэгддэг Эверест байх. Энэ ч утгаараа миний хүү багийнхантайгаа хамт бэлтгэл хийж, Эверестийг зорьсон. Монголоос яваад нэг л удаа холбоо барьсан. Дөрөвдүгээр сарын эхээр хүү минь залгаад “Сайн явж байна. Авиралт хийх газраа ирсэн, санаа зоволтгүй. Одоогоор авиралтаа эхлүүлээгүй, бэлтгэлээ хийж байгаа” л гэж хэлсэн. Ганц, хоёрхон минут яриад утас нь тасарчихсан. Түүнээс хойш холбоо барьж чадаагүй. Хүү минь эхнэртэйгээ холбоо барьж, бидэнд хэл дуулгаж байсан. Гэхдээ сүүлийн хэд хоног ямар ч чимээ алга байна. Санаа зовж, уулчдын төлөө залбираад л сууж байна.
-Хамт явсан хоёр уулчин нь алга болж, эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна. Хүүгийн тань бие муудаж, алхалтаа зогсоосон гэдэг мэдээлэл бий. Та энэ талаар мэдэж байсан уу?
-Хоёр хоногийн өмнө бэр охин маань хэлсэн. Тэд алхалтаа эхлүүлсэн ч хүүгийн нүд нь өвдөж, цааш алхах бломжгүй болсон юм билээ. Тэгээд отог дээрээ ирээд, бэр охинд хэл дуулгасан байна лээ. Хүү минь хамт явсан хоёр уулчиндаа санаа зовоод, олигтой ярьж чадахгүй байна гэж хэлсэн. Бэр охин хэлэхдээ “Нэмэлт хүчилтөрөгчгүй явсан хоёр уулчиндаа санаа зовж байна. Нүд нь өвдөөд, тогтворгүй байна” гэсэн. Нөгөө хоёрыгоо л яриад, сэтгэл санаа нь маш тогтворгүй байсан гэсэн. Тэгээд тэрнээс хойш охин руу яриагүй, холбоогүй байгаа гэсэн. Хүүдээ санаа зовохоос гадна хамт явсан хоёр уулчныг нь эсэн мэнд буугаад ирээсэй л гэж залбирч байна. Бидэнд ямар ч мэдээлэл алга. Сумын төвд байгаа бид телевиз, радио чагнахаас өөр сонголт алга.
| ЭВЕРЕСТИЙГ ЗОРЬСОН УУЛЧИН Д.ОТГОНХҮҮГИЙН ЭЭЖ: ХҮҮГИЙН МИНЬ НҮД ӨВДӨЖ, АЛХАЛТАА ЗОГСООСОН. АЛГА БОЛСОН УУЛЧДАД САНАА ЗОВООД ЯРЬЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |