УИХ-ын гишүүн Д.Өнөрболор хоёр жилийн өмнө улсын арслан Б.Орхонбаярын цолны мялаалга наадмын хойморт заларчихаад, “Дөрвөн өрөө байр бэлэглэлээ” гээд бааварлаж байлаа. Сэлэнгэчүүдийн өмнө орон сууцны эрхийн самбар барьчихаад тас намжирдаж байсан сан, тэр. Үнэндээ, Монголын ард түмэн Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадамд ес давж Улсын арслан цол хүртсэн Б.Орхонбаярыг тоймгүй баяжлаа л гэж бодсон байх. Гэтэл Д.Өнөрболор хоёр жилийн өмнө амласан дөрвөн өрөө орон сууцаа өгөлгүй “мурьжээ”. Цаасан самбарнаас өөр баримтгүй үлдсэн Б.Орхонбаяр нэхэж ч чадахгүй, нэрэлхсээр өнөөдөрт хүрэв бололтой.
Тодруулбал, улсын арслан Б.Орхонбаярт Сэлэнгэ аймгийн иргэд 500 бог мал, Ланд-300 маркын автомашин бэлэглэсэн бол УИХ-ын гишүүн Д.Өнөрболор дөрвөн өрөө, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбат гурван өрөө байр бэлэглэсэн юмдаг.
Тэгвэл бэлэглэсэн дөрвөн өрөө орон сууц өгөлгүй “мурьсан” Д.Өнөрболор гишүүний тансаг зэрэглэлийн дөрвөн орон сууцны хотхонтой танилцана уу.
Зайсан толгойн чанх урд талын газрууд “Бизибий” ХХК-ийн нэр дээр байдаг. “Бизибий” ХХК-ийг Шагдарсүрэнгийн Энхбаяр, Гришагийн Идэрхүү нар эзэмшдэг. Г.Идэрхүү нь УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын туслах бөгөөд Д.Өнөрболорын “Органик твинкле”, “Роял нью кэстл” ХХК тэргүүтэй компанийнх нь гүйцэтгэх захирлаар ажилладаг нэгэн. “Бизибий” ХХК-ийн эзэмшил газар дээр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор “Роял Грийн Вилла” хотхон, “Сөүл Роял Каунти Вилла” хотхон, “Роял Кровн Вилла” хотхон, “Роял Хилл Каунти” хотхон гэх тансаг зэрэглэлийн дөрвөн хотхон барьсан. Зөвхөн “Роял Хилл Каунти” хотхон л гэхэд 9.9 га эзэмшил газартай, 29 хаустай гэхээр тэр Зайсангийн амны “эзэн” гэдэг нь тодорхой харагдана.
.jpg)
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Зайсангийн амыг анх хэрхэн эзэгнэх болсныг нь хөөвөл алдарт “газрын наймааны эцэг” гэгддэг Миеэ.Энхболдтой шууд холбогдоно. М.Энхболдыг Хотын дарга байх үед хамгийн ойр байсан хүн нь “Сөүл” группийн Д.Өнөрболор. Тиймдээ ч Зайсангийн ам зэлүүд байх үед буюу 2002 онд Д.Өнөрболор М.Энхболдоор дамжуулан анх газар авч, тэнд анхны хувийн хотхон барьж байлаа. Хариуд нь Д.Өнөрболор 2005 онд М.Энхболдыг Солонгосоор зугаалуулж, Сөүл хотын Хүндэт иргэнээр өргөмжлүүлж байв. Хожим М.Энхболд Д.Өнөрболорыг Барилга, хот байгуулалтын сайдад зүтгүүлсэн ч “ашиг сонирхлын асар их зөрчилтэй” гэх шүүмжлэлээс болж нэрийг татаж байсан. М.Энхболдын “үнэнч цэрэг” гэгддэг Ж.Эрдэнэбатыг хоригдож байх үед ч УИХ-ын гишүүдээс ганц Д.Өнөрболор л эргэж очиж байв. Товчхондоо, Д.Өнөрболорын газрын наймаа, хотхон хорооллын бизнесийг анх цэцэглүүлж өгсөн хүн нь М.Энхболд юм.
.jpg)
Дараа нь, Д.Өнөрболор БХБЯ-ны Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга асан Ц.Ганхүүгээр дамжуулж газраа авдаг болсон гэдэг. Тухайлбал, дээр дурдсан Д.Өнөрболорын туслах Г.Идэрхүүтэй “Бизибий” ХХК-ийг хамтран эзэмшдэг Шагдарсүрэнгийн Энхбаяр нь ГЗБГЗЗГ-ын дарга асан Ц.Ганхүүгийн эхнэр Шагдарсүрэнгийн Сарантуяагийн төрсөн дүү гэх. Ц.Ганхүүгийн хувьд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын албан тушаалаа ашиглан Зайсангийн амыг “худалдсан” этгээд. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор туслахаа Ц.Ганхүүгийн хадам дүүтэй хамт компани эзэмшүүлэх замаар Зайсан толгойн урд хэсгийн газрыг авсан гэж харагдаж байгаа юм. Ц.Ганхүү, Д.Өнөрболор хоёр газрын наймаан дээр гар нийлэх болсон шалтгаан нь М.Энхболд гэдгийг доор тайлбарлана.
.jpg)
| Б.ОРХОНБАЯРТ ОРОН СУУЦ ӨГНӨ ГЭЭД ХУУРСАН Д.ӨНӨРБОЛОР АРД ТҮМНИЙГ ХУУРНА ДАА, ХУУРНА |
|
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |