Энэ удаа онцлон бичиж байгаа дуулиант, онц ноцтой хэргүүд нь сонгуулийн сургаар л "амь орж", олны анхаарлын төвд өртдөг. Үнэндээ, үүнийг улстөрчид өөрийнхөө карьерийг өсгөх пиараа болгож, хэдэн санал ахиухан зулгаахын төлөө зохион байгуулалттайгаар хийдэг юм. Тийм технологи ашигладаг болоод удаж байна. Тэд сонгуулийн өмнөх хэдэн өдрүүдэд л ард түмэнд хандаж “Энэ хэргийг эцэслэн шийдвэрлүүлнэ. Хууль хяналтын байгууллагынхныг шударгаар ажиллуулна” гээд л олны өмнө хоолой зангируулж, уйлж дуулан ярина. Харин сонгуулийн маргаашнаас тус хэргүүдийг ор тас мартчихдаг нь гэм биш, зан болчихоод байгаа юм. Олон сонгуулийн нүүр тахалж, эрх баригчдын аминд ордог хэргүүдийн эрэн үе үргэлжилсээр байна.
.jpg)
Ердөө тавхан сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болох нь. 60 тэрбумын хэргийн захиалагч, гүйцэтгэгчийг илрүүлсэн, илэрсэн “сонгодог” жүжиг Монгол Улсын төв тайзнаа тоглогдох гээд бэлтгэлээ базааж буй. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр УИХ-ын дарга асан М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуй болон Н.Ганбаатар нарын 60 тэрбум төгрөгийн талаарх ярианы бичлэг цацагдаж, сөрөг хүчний хувьд “шижир алт” болж байлаа. Тэр өдрөөс хойш УИХ, орон нутгийн нийлсэн дөрвөн ч сонгуулийн шоу болсон эл хэрэг өнөөдөр ч бүрэн шийдэгдээгүй, Ерөнхийлөгчийн сонгуультай учран золгох нь. Сонгууль болохоор л 60 тэрбумын хэргийг сэргээн шалгаж, эзэн холбогдогчийг нь хайж эхлэх юм. Уг нь эл хэрэгт Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг буруутгаж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон ч албажуулсан хүмүүст нь ямар нэг хариуцлага тооцоогүй өдийг хүрсэн. Гэтэл одоо эл хэрэг сонгуульд нэр дэвшигчдийн гол бамбар болчихсон “тууж” явна. МАН-ыг харлуулах сөрөг хүчний сонгуулийн шоу болсон 60 тэрбумын хэрэг олны анхааралд дахин орж ирлээ. Тодруулбал, 60 тэрбумын хэргийг албажуулсан эзнийг хайхаар хэргийг хоёр дахь удаагаа сэргээж, Тагнуулын ерөнхий газраас шалгаж байна.

1998 оны аравдугаар сарын 2. Энэ бол төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн бусдын гарт амиа алдсан өдөр. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд С.Зориг агсныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг эргэн сөхөгдөх нь гарцаагүй. Монголын цагдаа С.Зоригийг хөнөөсөн хэрэгтнийг илрүүлэх гэж 23 жил ажиллаж байна. Энэ хугацаанд хэд хэдэн хүнийг баривчилж, саатуулан, эцэст нь Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын гурван хүнд шүүхээс 24-25 жилийн хорих ял оноосон байдаг. Гэвч УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль бүрийн өмнө нэр дэвшигчид эл хэргийн захиалагч, жинхэнэ эзний эрэлд гардаг. Өөрөөр хэлбэл, С.Зоригийн хэргийн захиалагчийг илрүүлэх ажиллагаа сонгуулийн үеэр ид өрнөдөг. Нэр дэвшиж байгаа хэн гуай ч дөрвөн мөчөөрөө тэмцээд ч болтугай “Хэргийн жинхэнэ эзнийг илрүүлнэ” хэмээн төв талбайн индэр дээрээс голынхоо дуугаар хашхирч, нэр хүндээ өсгөдөг болоод удсан.
Монгол Улсын Засгийн газраас “Дубайн гэрээ”-нд хамтран ажиллаж буй “Rio Tinto” корпорацид гэрээгээ цуцлах санал илгээсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээд байна. Сонгууль бүрээр л “Дубайн гэрээ” Монгол Улсад ашигтай, ашиггүй гэх хэрүүлийн алим шидэгддэг. Мөн “Засаж сайжруулах зүйл их байгаа учраас “Оюутолгойн гэрээ”-нд нэлээд өөрчлөлт оруулах ёстой” хэмээн их мэдэгчид дуугарч, далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг цуцлах санал хөвөрдөг. Гэтэл өнөөдрийг хүртэл “Дубайн гэрээ” цуцлагдаагүй, цуурхал дундуур явж байна.

ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ, “Монголросцветмет” ХХК-ийг төрийн өмчид буцааж авах шийдвэр гарсан нь улс төрийн эрх мэдэл горилогч эх баригчдын хамгийн том олз байлаа. Тэгвэл энэ удаа ч мөн "Эрдэнэт" үйлдвэр Ерөнхийлөгчийн сонгуулийн гол бамбар болох нь. Энд, тэндэхийн өр тэглэх, эх баригчдын “Саалийн ганц үнээ” болж хувирсан "Эрдэнэт" үйлдвэр Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл талхих нь тодорхой юм.
| Сонгуулиар “АМИЛУУЛЖ”, нэр хүндээ өсгөдөг дуулиант ХЭРГҮҮД |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |